Хувийн хэвшлийн манлайлагч нарыг нэрлэнэ үү?

Хариулт: Монхимо ХХК, Монос ХХК, МонЭнзим ХХК, Анхны анжис ХХК болон бусад. 

Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын зардал өсч байна. 
Улсын төсвийн санхүүжилтээр 2001-2011 онд нийт 95 зэхэц ажлыг шалгаруулж, 2 тэрбум 302,0 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Зэхэц ажлын үр дүнг  2001-2008 онд  хэрэгжсэн зэхэцүүдийн хүрээнд дүгнэхэд 33 жижиг үйлдвэр, цех ашиглалтанд орж, 20 гаруй төрлийн тоног төхөөрөмж, 100 гаруй төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрээд байна. Зөвхөн 2001 оноос эрдэмтдийн боловсруулж туршсан 52 технологи үйлдвэрлэлд нэвтэрсэн байна. Эдгээрийн үр дүнд манай орны нөхцөлд зохицсон, оюуны багтаамжтай жижиг дунд үйлдвэр хөгжих бааз суурь тавигдаж, шинжлэх ухаан технологийн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөнөөс эргэж дараагийн үйл ажиллагаанд оролцох буюу анх удаа шинжлэх ухааны салбарт хөрөнгө мөнгөний эргэлт бий болж, буцалттай санхүүжилтийг шинжлэх ухааны байгууллагуудад нэвтрүүлсэн нь манай эрдэмтэн судлаачид нийгэм эдийн засгийн шинэ харилцааны үед шинээр бодож сэтгэх, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээл туурвих, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн менежерүүдийг тодруулахад чухал ач холбогдолтой боллоо. Цаашдаа манай оронд өндөр технологийн инкубатор байгуулах урьдчилсан нөхцөл бүрдэж байгаа юм.

ШУТ-ийн салбарт инновацийн үйл ажиллагаа идэвхжин, инновацийн элементүүд бий болж зарим  үр дүн гарч эхэллээ.

ШУТС-гаас 2 удаа зэхэц ажлын санхүүжилт авч, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа "МонХимо" ШУҮ-ийн компани өөрийн үйл ажиллагааны орлогоос 34 сая төгрөгийг ШУТС-д шилжүүлсэн нь судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн бодит үр ашгийг харуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ШУА, ХХААХҮЯ, МҮХАТ-тай хамтран "Оюуны чадамж-хөгжлийн түлхүүр" үндэсний технологийн форумыг 2010 оны 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулж, уг арга хэмжээнд 60 гаруй төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд амжилттай оролцов. Энэ үеэр ХХААХҮЯ үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон 5 инновацийн төслийг шалгаруулан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгохоор гэрээ хийж хэрэгжиж байгааг та бүхэн мэдэж байгаа.

            Канадын модон барилгыг цэцэрлэг яслийн зориулалтаар сум суурин газар барих туршилт, дүгнэлт" төслийн хүрээнд "Орчин үеийн барилгын шинэ технологи, материал Монголд нэвтэрч байгаа байдал" сэдэвт семинар зохион байгууллаа.

 "Байр, орон сууцны бие даасан халаалтанд газрын гүний дулаан ба нарны эрчим хүчийг ашиглах судалгаа" төслийн тайланг хүлээж авлаа. Эко загвар байшин барьж, газрын гүний дулаан, нарны эрчим хүчийг ашиглан халаалтын асуудлыг шийдвэрлэх зорилготой уг төсөл амжилттай хэрэгжиж, Монгол Улсад энэхүү технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой гэдгийг нотолсон. Энэ төслийн үр дүнд Нийслэлийн Агаарын чанарын албаны захиалга, санхүүжилтээр СХД-ийн Сод цэцэрлэгт газрын гүний дулааны халаалтын насосыг суурилуулсан байна. 

ХХААХҮЯ, ЭМЯ-тай хамтран салбарын өмнө тулгамдсан тодорхой нэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн, богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд орж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулахуйц инновацийн төслийг сонгож, тухайн судалгаа, инновацийн ажлын үр дүнг байнгын хэрэглээ болгох үйлдвэр, бизнесийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх зорилгоор "Барилгын дулаалгын хонины ноосон материал үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмж, жишиг үйлдвэр", "Хавдрын эсрэг үйлдэл бүхий "Эллипин" шинэ эмийн бэлдмэлийг үйлдвэрлэл болон эмчилгээнд нэвтрүүлэх" төсөл хэрэгжүүлэхээр түншлэлийн гэрээ байгуулан ажиллаж байгаа нь инновацийн төслийг хамтран санхүүжүүлэх боломжийг олгож, асуудлыг шийдвэрлэх шинэлэг арга хэмжээ болж байна.

ХХААХҮЯ, ЗТБХБЯ, ЭБЭХЯ-тай хамтран нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого, зорилттой уялдуулан салбар дундын тулгамдсан, томоохон асуудлыг шийдвэрлэх инновацийн төсөл хэрэгжүүлэхээр яам хоорондын түншлийн гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хийж яамдын холбогдох  газар, ажил хариуцсан хүмүүстэй санал солилцов.  Энэ нь шинжлэх ухааны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн хамтарсан хөрөнгө оруулалт хийж,  бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгдэх болно. ХХААХҮЯ-тай хамтран "Өвөрхангай аймгийн мал сүргийн чанар, удам угсааг сайжруулах нь" төслийг түншлэлийн гэрээ байгуулан Мал аж ахуйн хүрээлэнгээр гүйцэтгүүлэхээр 270,0 сая төгрөгийн санхүүжүүлт олголоо. ЭБЭХЯ нь өөрийн талаас гаргах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээгүй байна. ЗТБХБЯ-наас төслийн санал ирсэн боловч инновацийн төсөлд тавигдах шаардлага хангаагүй

Хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг татах, инновацийн санхүүжилтийн арга хэлбэрийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн инновацийн салбар дахь түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах Санамж бичиг үйлдэв. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн дагуу танхимаас хувийн хэвшилтэй хамтарсан инновацийн төслийг зарлаж, хүлээн авах бөгөөд хамтарч санхүүжүүлэхээр тохиролцов. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн дагуу танхимаас хувийн хэвшилтэй хамтарсан инновацийн төслийг зарлаж, хүлээн авах бөгөөд Шинжлэх ухаан, бизнесийн зөвлөлөөр хэлэлцүүлж МҮХАҮТанхимтай хамтран санхүүжүүлэх юм.

ХХААХҮЯ-тай хамтран байгуулсан түншлэлийн гэрээний хүрээнд ХҮСХ-ийн хүрээлэн дээр хэрэгжүүлсэн "Монгол хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэх жишиг үйлдвэр байгуулах" инновацийн төсөл амжилттай хэрэгжиж 9 дүгээр сарын 15-нд үйлдвэр нээгдэв.