БСШУЯ
 

PDF Хэвлэх И-мэйл

Яамны үйл ажиллагааны бүтцийн
ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц,
тэдгээрийн чиг үүрэг

Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараах зарчмыг баримтална.

    Засгийн газрын үйл ажиллаганы стратегитэй уялдуулан яамны стратегийн зорилтыг тусгасан байх
Эрх мэдлийн ялгаа зааг нь тодлорхой, итгэл хүлээхүйц байх
Yзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх
Бүтцийн хувьд энгийн байх
Яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн хоорондын тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг зохистой тогтоох
Улс төрийн хувьд төвийг сахисан байх
Яамны хүний нөөц, чадавхийг бүрэн илрүүлж, зохимжтой, үр нөлөөтэй ажиллуулах.

Yйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо дараах загвартай байна:

БСШУЯ-НЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ БYТЦИЙН
ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР

structure12.jpg

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Зохион байгуулалтын бүтэц

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратегийн болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Эдгээр нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1, 2, 3 дугаар зорилтын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын хэрэгжилтийг нийтлэг удирдамжаар хангах үндсэн үүргийг хүлээж боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, нийтлэг зохицуулалтаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжүүд байна. Тухайлбал:

а. Боловсролын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, чиг үүрэг:
    Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлаар бүх нийтийн болон мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх бодлогын үндэслэл, урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг боловсруулах, тэдгээрийг нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

б. Соёл, урлагийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, чиг үүрэг:
    Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлаар соёл, урлагийг хөгжүүлэх бодлогын үндэслэл, урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг боловсруулах, тэдгээрийг нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

в. Шинжлэх ухаан, технологийн бодлого, зохицуулалт асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, чиг үүрэг:
    Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлогын үндэслэл, урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Эдгээр чиг үүргийг цаг үеэ олсон шуурхай мэдээлэл, мэргэшлийн зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжүүлнэ. Эдгээр нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн үйлчлүүлэгч нь Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байх бөгөөд хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, төрийн ба төрийн бус байгууллага, иргэд байна.

2. Бодлогын хэрэгжилт, хөрөнгө санхүүийн зохицуулалтын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

    Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дугаар зорилтын хүрээнд салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын үндэслэл, сайдын төсвийн багцын төлөвлөлт, нэгдсэн зохицуулалт, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн удирдлагаар хангах, салбарын санхүү мөнгөний удирдлагыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, салбарын стратеги, бодлогын арга хэмжээг санхүү, эдийн засгийн хөшүүргээр дэмжих, салбарын эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, зохистой хуваарилалтыг хангах, зардал, эдийн засгийн нэгдсэн норм, нормативыг боловсруулах, үндэслэлийг сайжруулах, худалдан авах ажиллагааны нэгдсэн удирдлага, хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтыг хангах, үр ашгийг дээшлүүлэх, үндсэн хөрөнгө, барилга байгууламжийн менежментийг сайжруулахад удирдлага зохицуулалтаар хангах, салбарт хэрэгжиж буй гадаад дотоодын төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүү, эдийн засгийн нэгдсэн удирдлага, зохицуулалт, уялдаа холбоог сайжруулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ чиг үүргийг цаг үеэ олсон шуурхай мэдээлэл, мэргэшлийн зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн үйлчлүүлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, агентлаг, олон улсын байгууллага, сургууль, цэцэрлэг, соёл, урлагийн болон эрдэм шинжилгээний байгууллага, иргэд байна.

3. Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, чиг үүрэг:

    Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, удирдлагын мэдээллийн сүлжээ, сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ чиг үүргийг цаг үеэ олсон шуурхай мэдээлэл, мэргэшлийн зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн үйлчлүүлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Yндэсний статистикийн газар байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, агентлаг, олон улсын байгууллага, сургууль, цэцэрлэг, соёл, урлагийн болон эрдэм шинжилгээний байгууллага, иргэд байна.

4. Төрийн захиргааны удирдлага, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын чадавхийг бий болгох, салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, яамны үйл ажиллагаанд удирдлагын үр нөлөөтэй арга барил, соёлыг нэвтрүүлэх, ажиллагчдын нийгмийн баталгааг нэмэгдүүлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчдаар яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ.
Энэ чиг үүргийг цаг үеэ олсон шуурхай мэдээлэл, мэргэшлийн зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, яамны шууд харьяа байгууллага байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бүх шатны сургууль, цэцэрлэг, соёл, урлаг, эрдэм шинжилгээний болон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн удирдлага, иргэд байна.

butetslast.jpg

Сүүлд шинэчлэгдсэн ( Ням, 2008 оны 05 сарын 04 )
 

ТВ хичээл

tvhicheel_banner.jpg

Хууль, эрх зүйн акт

laws.jpg  
jtt.png

Ажилд урьж байна

 ajil.jpg

 


   hyanalt.jpg

 

 

Фото агшин

si3.jpg

Холбоосууд

 
govbannermini.gif
parl.jpg
academy.jpg
bolovsroliin-unelgeenii-tuv.gif
erkh-zuin-akt.gif
jtt.png
zip.jpg

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр3752
mod_vvisit_counterӨчигдөр4608
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт12838
mod_vvisit_counterЭнэ сард33096
mod_vvisit_counterНийт1220437

Санал асуулга

Та хэдэн настай вэ ?
 
Та ямар чиглэлээр мэдээлэл авахыг илүүтэй соинрхож байна вэ ?
 

  БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

  Yйлчилгээний хүртээмж, чанар нь тасралтгүй сайжирч хүний хөгжил, эдийн засгийн өсөлтөд байнгын түлхэц дэмжлэг үзүүлэхүйц, өрсөлдөх чадавхитай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын тогтолцоог төлөвшүүлэх.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ЧИГ ҮҮРЭГ

Яам нь боловсрол, соёл, шинжлэх ухааны талаархи төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад мэргэжлийн зөвөлгөө, дэмжлэг үзүүлнэ.