БСШУЯ
 
Нүүр хуудас arrow Хамтын ажиллагаа

PDF Хэвлэх И-мэйл

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИГЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны гадаад харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол улсаас гадаад улс орнуудтай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт байгуулсан Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээр, протокол, санамж бичгийн агуулга, vзэл санаа, чиглэлийн дагуу зохион байгуулагдаж хөгжин баяжиж, шинэчлэгдэж байна. Эдгээр баримт бичгvvдэд хоёр улсын харилцаа, хоёр болон олон талт хамтын ажиллагааны ерөнхий зарчим, чиглэлvvдийг заасан байх бөгөөд зарим оронтой тэдгээрийн vндсэн дээр удаан болон богино хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө байгуулан хэрэгжvvлж байгаа болно.

Энэ vйл ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Гадаад харилцааны хэлтэс эрхлэн гvйцэтгэж байна. Тус хэлтэс нь Гадаад хэргийн яам, дипломат төлөөлөгчдийн газрууд болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа болно. Гадаад харилцааны хэлтэс 4 хvний бvрэлдэхvvнтэй ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 30-аад улс оронтой Засгийн газар хоорондын 30 хэлэлцээр, 15 хөтөлбөр, төвлөгөө, 10 протокол, санамж бичиг, нот, олон улсын байгууллагатай 11 гэрээ, протокол, санамж бичиг байгуулан ажиллаж байна.

1990 оноос гадаад улс орнуудтай шинэ гэрээ, хэлэлцээр, хөтөлбөр байгуулах, хуучныг шинэчлэх ажил эхэлсэн юм. Сvvлийн 4 жилд одоо мөрдөгдөж буй гэрээ, хэлэлцээр, хөтөлбөр, төлөвлөгөөний 80-аад хувийг шинэчлэн байгуулсан байна. Тухайлбал сvvлийн 4 жилд ОХУ, БНТУ, БНСВУ, Филиппин, БНПУ, БНКУ, Мексик зэрэг орнуудтай соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр шинээр, БНХАУ, БНЭУ, БНСУ, БНАСАУ, ОХУ, БНПУ, БНТУ, БНУУ зэрэг улстай хамтын ажиллагааны хөтөлбөр шинээр байгуулжээ. Yvнээс 2003-4 онд БНЭУ, БНАСАУ, ОХУ, БНХАУ, БНПУ, БНЛаУ, БНЛиУ, Австри, БНЭУ. АБНЕУ зэрэг улстай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэн байгуулав.

Тус хэлтсээс эдгээр засгийн газар болон салбар хоорондын гэрээ, хэлэлцээр, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжvvлэх болон харилцаа, хамтын ажиллагааг өргөжvvлэх ажлыг холбогдох газар, хэлтэс, харьяа байгууллагуудтай хамтран гvйцэтгэдэг болно.

Соёл, боловсрол шинжлэх ухааны салбарт байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, гэрээнд ерөнхий зарчим, чиглэлvvдийг тусгаж, хоёр орны Засгийн газрууд энэ салбарт хоёр ард тvмний найрамдал, нөхөрлөлийг бэхжvvлэх, энх тайван хvнлэг, энэрэнгvй харилцааг дэмжин төлөвшvvлэх vзэл санаанд нийцvvлсэн соёл, боловсрол, шинжлэх ухаан, биеийн тамир, спорт, хэвлэл мэдээлэл, хvмvvнлэгийн бvхий л vйл ажиллагааг дэмжихийг илэрхийлэн тусгаж байгаа билээ.

Тус хэлтэс боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжvvлэн хөгжvvлэх vvднээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайд, дэд сайд, яамны удирдлагууд, салбарын төлөөлөгчдийн гадаад улс оронд, гадаад орон, олон улсын байгууллагын зочид, төлөөлөгчдийн Монгол Улсад хийх албан ёсны, ажлын болон бусад айлчлалыг эрхлэн зохион байгуулдаг.

Мөн салбарын хэмжээнд хэрэгжиж буй гадаадын төслvvд, гадаадаас ирж ажиллаж байгаа багш, мэргэжилтнvvдийн асуудлыг хариуцаж байна.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАДААД ХАРИЛЦАА

  1.  
    1. ХОЁР ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА
    2. ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД
    3. ЯАМ ХООРОНД
    4. БАЙГУУЛЛАГА ХООРОНД
    5. ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА
    6. ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА /НYБ, ЮНЕСКО/
    7. УЛС ХООРОНДЫН БАЙГУУЛЛАГА /ЖАИКА, КОИКА, ТИКА, СИДА, ЮСАИД/
 

ТВ хичээл

tvhicheel_banner.jpg

Хууль, эрх зүйн акт

laws.jpg  
jtt.png

Ажилд урьж байна

 ajil.jpg

 


   hyanalt.jpg

 

 

Фото агшин

si4.jpg

Холбоосууд

 
govbannermini.gif
parl.jpg
academy.jpg
bolovsroliin-unelgeenii-tuv.gif
erkh-zuin-akt.gif
jtt.png
zip.jpg

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр3679
mod_vvisit_counterӨчигдөр4608
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт12765
mod_vvisit_counterЭнэ сард33023
mod_vvisit_counterНийт1220363

Санал асуулга

Та хэдэн настай вэ ?
 
Та ямар чиглэлээр мэдээлэл авахыг илүүтэй соинрхож байна вэ ?
 

  БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

  Yйлчилгээний хүртээмж, чанар нь тасралтгүй сайжирч хүний хөгжил, эдийн засгийн өсөлтөд байнгын түлхэц дэмжлэг үзүүлэхүйц, өрсөлдөх чадавхитай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын тогтолцоог төлөвшүүлэх.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ЧИГ ҮҮРЭГ

Яам нь боловсрол, соёл, шинжлэх ухааны талаархи төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад мэргэжлийн зөвөлгөө, дэмжлэг үзүүлнэ.