БСШУЯ
 
Нүүр хуудас

PDF Хэвлэх И-мэйл

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага байгуулах

school.gif

Тайлбар: Энэхүү хугацааг хатуу мөрдөнө. Өөрөөр хэлбэл жил бүрийн 1 дүгээр сарын 1 –ээс з дугаар сарын 1-ний өдөр хүртэл өргөдлийг хүлээж авна. Өргөдөл өгөх хугацаа хожимдвол дараагийн жил хүртэл хойшлуулна.2

ШИНЭЭР СУРГУУЛЬ БАЙГУУЛАХАД ЮУ МЭДЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ.

Шинээр сургууль байгуулах, бакалавр, магистр, докторын сургалт эрхлэхэд юуны өмнө юу мэдэх шаардлагатай байгаа талаар дараах зүйлийг анхаарна уу.

1.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага байгуулахад хаана хэнд хандах вэ?

БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын хэлтсийн бүртгэл тусгай зөвшөөрөл ангилал, аттестатчилалын, бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Буриадад хандана.
Утас 264531, Өрөөний ¹112. Е-mail хаяг: Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

2.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага байгуулахад ямар эрх зүйн актуудыг мөрдөх вэ?

• Боловсролын тухай хууль /2002.05.03/
• Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001.02.01/
• Гэгээрлийн сайдын 1998.3.24-ны өдрийн 61-р тушаалын 1-р хавсралтаар баталсан “Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сургалтын байгууллагын улсын бүртгэлд бүртгэх журам”.

Мөн түүнчлэн манай сайдын тушаалаар баталсан дараах журмуудаас гүнзгийрүүлэн үзэж болно.


СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТЫН ЭРХЗҮЙН ОРЧИНГ
БҮРДҮҮЛЭХЭД СУДЛАХ ШААРДЛАГАТАЙ ЭРХЗҮЙН АКТЫН НЭРС


¹ Хууль ,эрхийн актын нэр Шийдвэрийн нэр, дугаар Тайлбар
1. Дээд боловролын байгууллагад тавих нийтлэг шаардлага Гэгээрлийн сайдын тушаал. 1998 он ¹61. Тушаалын 2-р хавсралт
2. Дээд боловсролын зэрэг олгох сургалтанд багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг чадварыг дүгнэхэд баримтлах журам БСШУ-ны сайдын тушаал.
2003 он. ¹158. Эмхтгэл –11.
Хуудас-137.
3. Профессор, дэд профессор цол олгох үлгэрчилсэн журам БСШУ-ны сайдын тушаал.
2003 он. ¹87. Эмхтгэл –11.
Хуудас-103.
4. Дээд боловсролын байгууллагын номын санд тавих шаардлага Гэгээрлийн сайдын тушаал. 1999 он. ¹65.
5. Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын орон тоонд тавих нийтлэг шаардлага БСШУ-ны сайдын тушаал.
2003 он. ¹139. Эмхтгэл –11.
Хуудас-127.
6. Их сургууль, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн үлгэрчисэн дүрэм БСШУ-ны сайдын тушаал.
2002 он. ¹ 283. Эмхтгэл –11.
Хуудас-25.
7. Дээд боловсролын диплом олгох журам БСШУ-ны сайдын тушаал. 2002 он. ¹ 355.. Эмхтгэл –11.
Хуудас 38.
9 Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчиллах журам БСШУ-ны сайдын тушаал.
2003 он ¹56 4 хавсралт,
33 маягт
Эмхтгэл—11.
Хуудас- 63.
10 Дээд боловсрол эзэжмшүүлэх экстернат хэлбэрийн сургалтын дүрэм БСШУ-ны сайдын тушаал. 2004он. ¹12. Эмхтгэл –11.
Хуудас –227.
11 Монгол улсын дээд боловсролын стандартын үлгэрчилсэн загвар БСШУ-ны сайдын тушаал. 2002он. ¹390 Эмхтгэл –11.
Хуудас –47.
12 Дээд боловсролын байгууллагын ангилал тогтоосох журам БСШУ-ны сайдын тушаал. 2003он. ¹363. Эмхтгэл –11.
Хуудас –77.
13 Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм БСШУ-ны сайдын тушаал. 2003он. ¹110. Эмхтгэл –11.
Хуудас –113.
14 Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм БСШУ-ны сайдын тушаал. 2003он. ¹110. Эмхтгэл –11.
Хуудас –121.
15 Их сургууль, дээд сургуулийн харьяа сургуулийн үлгэрчилсэн дүрэм БСШУ-ны сайдын тушаал. 2003он. ¹184. Эмхтгэл –11.
Хуудас –155.

Тайлбар: БСШУ-ны яамнаас жил тутам гаргадаг Боловсролын салбартай холбоотой тогтоол тушаалын эмхэтгэл ¹11. /2004/. номноос үзнэ үү.

3.Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авахад ямар баримт бичгийг бүрдүүлэх ёстой вэ?

Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч нь тусгай зөвшөөрөл авахдаа юуны өмнө боловсролын тухай хуулийн 21-р зүйл болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-р зүйлд заасан дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-р зүйлд заасаар:
1.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /Эрхлэх сургалт үйлдвэрлэл үйлчилгээний төрөл хугацааг тодорхой заах/
2.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ
3.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
4.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

Боловсролын тухай хуулийн 21-р зүйлд зааснаар:

1.Боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг.

2.Боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг.

3.Боловсролын сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцоо бүхий танилцуулга

4.Сургалтын төлөвлөгөө

5.Багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг , цолны судалгаа

.6.Сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа.

7.Санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа.

8.Үүсгэн байгуулагчаас сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа.

9.Байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл.


4. Эдгээр баримт бичгийг хэзээ ирүүлэх вэ?

Боловсролын тухай хуулийн 21-ийн 1-д заасны дагуу сургалтын үйл ажиллагаа эхлэхээс 06-аас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ. Өөрөөр хэлбэл жил бүрийн 01-р сарын 01-ээс 03-р сарын 01-ний хооронд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээж авна. Үүнээс өөр хугацаанд хүлээн авахгүй. Хэрэв энэ хугацаанаас хожимдвол дараагийн жилийн дээрх хугацааг хүртэл хойшлуулна.

5.Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлд хэрхэн нэмэлт өөрчлөлт оруулах вэ?

Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулах гэрээ, дүрэмдээ өөрчлөлт оруулсан дүрмийн сан, оршин байгаа газраа өөрчилсөн бол энэ тухайгаа бүртгэх байгууллагад 14 хоногт бичгээр мэдэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглүүлж баталгаажуулна.

6.Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг хэрхэн сунгах вэ?

Хугацаа сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 3-аас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ. Өргөдөл ирүүлснээс хойш 14 хоногт багтааж, тусгай зөвшөөрлийг сунгана.
Боловсролын хуулийн 23 дугаар зүйлийг үзнэ үү.

7. Шинэ мэргэжил нээх хүсэлтийг хэзээ хүлээж авах вэ?

Шинэ мэргэжлээр сургалт эрхлэх хүсэлтийг дараагийн жилийн сургалтын үйл ажиллагаа эхлэхээс 05 сарын өмнө буюу 03-р сарын 01-нээс 03 сарын 30-ны өдрийн хооронд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

Шинжлэх ухаан боловсролын сайдын 1995 оны 297 дугаар тушаалаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад шинэ мэргэжил нээхэд баримтлах журам”-ын дагуу бичиг баримтаа боловсруулна. / Дээд боловсролын холбогдолтой хууль, тогтоол тушаалын эмхтгэл 2001 он./ энэ номын хуудас73 –аас үз/

8.Дээд боловсролын сургалтын байгууллагад шинэ мэргэжил /бакалавр, магистр, доктор/ нээх хүсэлт гаргахад ямар баримт бичиг бүрдүүлэх вэ

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

• Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл
• Тухайн мэргэжлээр сургалт эрхлэхэд шаардагдах анги, танхим, кабинет, лаборатори, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ном сурах бичиг сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан тухай танилцуулга
• Сургалтын төлөвлөгөө, мэргэжлийн тодорхойлолт, хичээлийн тодорхойлолт / загварын дагуу/
• Холбогдох ном сурах бичгийн жагсаалт /маягт-2/.
• Кабинет, лабораторийн, мастерийн газар сургалтын техник хэрэгслийн хангамж
• Багшийн хангамж боловсролын болон эрдмийн зэрэг,цолны судалгаа /маягт-3/.
• Шинэ мэргэжил нээх тухай үүсгэн байгуулагч болон захирлын шийдвэр ./ маягт-1./

Шинэ мэргэжил нээсэн тухай Сайдын тушаалыг о6 дугаар сарын 1 –ний дотор гаргана.    

 
Сүүлд шинэчлэгдсэн ( Мягмар, 2009 оны 03 сарын 03 )
 
< Өмнөх

ТВ хичээл

tvhicheel_banner.jpg

Хууль, эрх зүйн акт

laws.jpg  
jtt.png

Ажилд урьж байна

 ajil.jpg

 


   hyanalt.jpg

 

 

Фото агшин

si2.jpg

Холбоосууд

 
govbannermini.gif
parl.jpg
academy.jpg
bolovsroliin-unelgeenii-tuv.gif
erkh-zuin-akt.gif
jtt.png
zip.jpg

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр3787
mod_vvisit_counterӨчигдөр4608
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт12873
mod_vvisit_counterЭнэ сард33131
mod_vvisit_counterНийт1220472

Санал асуулга

Та хэдэн настай вэ ?
 
Та ямар чиглэлээр мэдээлэл авахыг илүүтэй соинрхож байна вэ ?
 

  БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

  Yйлчилгээний хүртээмж, чанар нь тасралтгүй сайжирч хүний хөгжил, эдийн засгийн өсөлтөд байнгын түлхэц дэмжлэг үзүүлэхүйц, өрсөлдөх чадавхитай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын тогтолцоог төлөвшүүлэх.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ЧИГ ҮҮРЭГ

Яам нь боловсрол, соёл, шинжлэх ухааны талаархи төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад мэргэжлийн зөвөлгөө, дэмжлэг үзүүлнэ.