БСШУЯ
 
Нүүр хуудас arrow Мэдээлэл arrow Үйл явдлын мэдээ arrow Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл хуралдав

PDF Хэвлэх И-мэйл
Мягмар, 2010 оны 02 сарын 02
Шинжлэх Ухаан, Технологийн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн хурлыг Ерөнхий сайд С.Батболд даргалан хуралдуулж, дараах 4 асуудлыг хэлэлцэв. Үүнд: 

1. Энэтхэг- Монголын хамтарсан мэдээллийн технологийн их сургууль
  байгуулах төсөл
                      
2. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологи

3. Улсын захиалгаар 2010 оноос эхлэн хэрэгжүүлэх ШУТ-ийн төслийн
     шалгаруулалтын дүн

4. Шинжлэх ухаан технологийн арга хэмжээний 2009 оны төсвийн гүйцэтгэл, 2010
     оны төсвийн хуваарилалт 

    Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан дараахь зөвлөмж гаргав.  Үүнд:
-    Энэтхэг улсаас авах хөнгөлөлттэй зээлийг “Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв байгуулах” гэсэн томъёоллоор боловсруулж бүтэц зохион байгуулалт, харъяалал, байршлын асуудлыг цогцолбор байдлаар шийдэж Засгийн газрын хуралдаанд оруулахыг БСШУЯ, ҮХШ Хороо, МШХХТ-ийн газар, ШУТИС-д,
-    Монгол улсын Шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлийг хүн, эрдэс баялаг, байгаль орчин гэсэн 3 үндсэн асуудлын хүрээнд зангидаж, цөм технологиудыг багцлан боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг БСШУЯ, Ажлын хэсэгт,
-    Үндэсний зөвлөлийн гишүүдээс шүүмжлэлтэй хандсан зарим төслөөс бусад төслийг баталгаажуулж зохих журмын дагуу санхүүжүүлэх, зарим төслийг дахин хянан үзэж жагсаалтанд үлдээх эсэх асуудлыг шийдвэрлэхийг БСШУ-ны сайд Ё.Отгонбаярт тус тус даалгав.
-    2009 оны шинжлэх ухаан технологийн арга хэмжээний гүйцэтгэл, 2010 оны төсвийн зардлын хуваарилалтыг үндсэнд нь дэмжив. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд улсын төсвөөс хуваарилж байгаа хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг инновацийн бодлого, шинжлэх ухаан, технологийн менежментийн шинэчлэлтэй холбож тавих нь  зүйтэй гэж үзэв.  ШУТ-ийн төслийн үр дүнгийн мэдээллийг олон нийт, үйлдвэрлэгчид, бизнесийн хүрээнийхэнд хүргэх ажлыг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимтэй хамтран  тогтмол зохион байгуулж байхыг  БСШУЯ -д даалгалаа.  

 
< Өмнөх   Дараах >

ТВ хичээл

tvhicheel_banner.jpg

Хууль, эрх зүйн акт

laws.jpg  
jtt.png

Ажилд урьж байна

 ajil.jpg

 


   hyanalt.jpg

 

 

Фото агшин

soyol.jpg

Холбоосууд

 
govbannermini.gif
parl.jpg
academy.jpg
bolovsroliin-unelgeenii-tuv.gif
erkh-zuin-akt.gif
jtt.png
zip.jpg

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр3666
mod_vvisit_counterӨчигдөр4608
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт12752
mod_vvisit_counterЭнэ сард33010
mod_vvisit_counterНийт1220350

Санал асуулга

Та хэдэн настай вэ ?
 
Та ямар чиглэлээр мэдээлэл авахыг илүүтэй соинрхож байна вэ ?
 

  БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

  Yйлчилгээний хүртээмж, чанар нь тасралтгүй сайжирч хүний хөгжил, эдийн засгийн өсөлтөд байнгын түлхэц дэмжлэг үзүүлэхүйц, өрсөлдөх чадавхитай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын тогтолцоог төлөвшүүлэх.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ЧИГ ҮҮРЭГ

Яам нь боловсрол, соёл, шинжлэх ухааны талаархи төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад мэргэжлийн зөвөлгөө, дэмжлэг үзүүлнэ.