БСШУЯ
 
Нүүр хуудас arrow Мэдээлэл arrow Үйл явдлын мэдээ arrow “Дорнод” дээд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна

PDF Хэвлэх И-мэйл
Даваа, 2010 оны 02 сарын 01
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Монгол улсын “Боловсролын тухай” хуулийн 28.2 болон “Журам батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал, эрхлэгч/-ыг  сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн “Дорнод” дээд сургуулийн захирлын ажлын байрны албан тушаалд өрсөлдөх ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5.1.3-д заасан ерөнхий шаардлага  болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараахь шаардлагыг  хангасан байна:

 Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага
     
 Үзүүлэлт Чухал шаардлагатай
 Шаардлагатай
 Боловсрол  Магистраас дээш зэргийн дээд боловсролтой 
 Доктор
 Мэргэжил  Багш, хүний нөөцийн удирдлага, хүмүүнлэгийн ухааны мэргэжилтэй 
 Багш, хүний нөөцийн удирдлага, хүмүүнлэгийн ухаан, эдийн засаг, бизнесийн удирдлагын  мэргэжилтэй
 Мэргэшил  Төрийн захиргааны болон боловсролын удирдлага, сурган хүмүүжүүлэх ухаанаар мэрэгшсэн  Төрийн албаны болон төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн талаар мэдлэгтэй байх
 Туршлага  Дээд боловсролын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан буюу удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан  Төрийн албаны ажлын дадлага туршлагатай байх
 Ур чадвар

 Хамт олныг удирдан зохион байгуулах,багаар ажиллах мэдлэг чадвартай байх


Компьютерийн хэрэглээний программд ажилладаг байх

 Нэгээс доошгүй гадаад хэлний мэдлэг/унших, бичих, хөрвүүлэх, ярих/-тэй,


 Интернет сүлжээ чөлөөтэй ашиглах чадвартай

  Тусгай шаардлага

 Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээг сахин ажилладаг байх

 Албан хэргийн нууц хадгалалт

 Хариуцлага хүлээх чадвартай, нарийн төвөгтэй асуудлыг шуурхай, оновчтой зөв шийдвэрлэх чадвартай байх

Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн албаны салбар зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулах комисс Засгийн газрын III дугаар байрны 404 тоот өрөөнд 2010 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.
Сонгон шалгаруулалтад орох иргэн бүртгүүлэхдээ дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн, битүүжилж өөрийн биеэр авч ирнэ:

1.    “Дорнод” дээд сургуулийг хөгжүүлэх  хөтөлбөр /5 хуудсанд багтааж бичнэ/
2.    Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
3.    Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны диплом, үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
4.    Монгол Улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
5.    Ажил байдлын тодорхойлолт;       
6.    Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
7.    Шалгаруулалтад оролцох хүний мэргэжлийн болон удирдах ажил эрхлэх ур чадварын талаарх 2 хүний битүүмжилсэн тодорхойлолт
8.    Гэмт хэргийн холбогдолгүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
9.    4х6-ийн хэмжээтэй 2 хувь зураг.

    Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүцэтгэх дарга /захирал, эрхлэгч/ыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулна.


ХАРИЛЦАХ ХАЯГ: ЗАСГИЙН ГАЗРЫН III ДУГААР БАЙР,
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
404 ТООТ ӨРӨӨ

УТАС: 263449


 
< Өмнөх   Дараах >

ТВ хичээл

tvhicheel_banner.jpg

Хууль, эрх зүйн акт

laws.jpg  
jtt.png

Ажилд урьж байна

 ajil.jpg

 


   hyanalt.jpg

 

 

Фото агшин

si3.jpg

Холбоосууд

 
govbannermini.gif
parl.jpg
academy.jpg
bolovsroliin-unelgeenii-tuv.gif
erkh-zuin-akt.gif
jtt.png
zip.jpg

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр3687
mod_vvisit_counterӨчигдөр4608
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт12773
mod_vvisit_counterЭнэ сард33031
mod_vvisit_counterНийт1220371

Санал асуулга

Та хэдэн настай вэ ?
 
Та ямар чиглэлээр мэдээлэл авахыг илүүтэй соинрхож байна вэ ?
 

  БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

  Yйлчилгээний хүртээмж, чанар нь тасралтгүй сайжирч хүний хөгжил, эдийн засгийн өсөлтөд байнгын түлхэц дэмжлэг үзүүлэхүйц, өрсөлдөх чадавхитай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын тогтолцоог төлөвшүүлэх.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ЧИГ ҮҮРЭГ

Яам нь боловсрол, соёл, шинжлэх ухааны талаархи төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад мэргэжлийн зөвөлгөө, дэмжлэг үзүүлнэ.