Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    ҮЙЛ ЯВДЛЫН ХУАНЛИ
    TODAYS:
    
    Санал Асуулга
    Та ямар мэдээлэл авахыг хүсэж байна вэ?
    Ерөнхий боловсролын чиглэлээр
    Мэргэжлийн боловсролын чиглэлээр
    Соёл, урлагийн чиглэлээр
    Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр
    Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр
    Статистик, мэдээ, мэдээлэл
    Ажилд орох
    Гадаадад суралцах

    Бидэнтэй холбогдох
    БСШУЯ | Facebook
    БСШУЯ | Twitter

    Гадаадад суралцахыг хүсэгчдэд

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Монгол улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 9650  | Дэлгэрэнгүй
    Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гадаадын шилдэг их сургуулийн нэрсийн жагсаалт

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 47166  | Дэлгэрэнгүй


    "Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна.
    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 351  | Дэлгэрэнгүй
    ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЖ БАЙНА

    Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт орж, шинэ журмын дагуу тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчид www.turkiyeburslari.gov.tr/en хаягаар он-лайн бүртгэл хийлгэх болсон байна.

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 2687  | Дэлгэрэнгүй
    УКРАИН, КАЗАКСТАН, ВЬЕТНАМ, ЛАОС, КУБА УЛСАД
    ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

    Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу 2012-2013 оны хичээлийн жилд Украин, Казакстан, Вьетнам, Лаос, Куба зэрэг улсад тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.
    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 2405  | Дэлгэрэнгүй
    БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСАД ILWOO САНГИЙН
    ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА

    Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сан өөрийн тэтгэлгээр 2012/2013 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 4 бакалавр оюутан, 4 магистрантыг БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 5579  | Дэлгэрэнгүй
    БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН
    ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ СУРГУУЛЬД
    ОЮУТАН, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2012-2013 оны хичээлийн жилд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын түвшингийн сургалтад 100 оюутан, мөн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистрантур, докторантурт 110 хүнийг ӨМӨЗО-ы их сургуулиудад дараах чиглэлээр суралцуулна. Үүнд:

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 9116  | Дэлгэрэнгүй
    ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД СОЁЛ, УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦУУЛНА

    Оросын Холбооны Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2012- 2013 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын их, дээд сургуульд соёл, урлагийн чиглэлээр нийт 15-н хүнийг бакалавр, магистраар ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 1647  | Дэлгэрэнгүй
    ПОЛЬШ, УНГАР, РУМЫН, БОЛГАР, ХОРВАТ УЛСАД
    ОЮУТАН, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА

     

    Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2012-2013 оны хичээлийн жилд

    ·      Бүгд Найрамдах Польш Улсад 20 оюутан (нанотехнологи-2, биотехнологи-2, материал судлал-2, барилгын инженер-2, уул уурхайн инженер-5, зам гүүрийн инженер-2,  тээврийн инженер-2, тээвэр зохион байгуулалт-1, хууль эрх зүй-2), мөн 2 докторант (анагаах ухаан болон соёл, урлагаас бусад чиглэлээр);

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 6003  | Дэлгэрэнгүй
                                                                              


    МАЛАЙЗ УЛСЫН АЛБУХАРИ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН   

    ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

    Малайз Улсын Албухару олон улсын их сургуулийн бакалаврын түвшний сургалтанд Бизнесийн удирдлага, Комьпютерийн мэргэжлээр, тус сургуулийн бүрэн тэтгэлгээр суралцах Монгол Улсын 15 суралцагчийг сонгон шалгаруулна.

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 4899  | Дэлгэрэнгүй
    ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
    ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА 

    Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2012-2013 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд 230 бакалавр болон магистр оюутан, 50 аспирант болон докторант, 20 мэргэжил дээшлүүлэгч суралцуулна. Мэргэжлийн чиглэлээр хуваарилбал:


    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 12010  | Дэлгэрэнгүй
    2012 оны БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын 
    зэрэгт суралцах гадаадын оюутны сонгон шалгаруулалт зарлагдлаа

    2012.2.17
    БНСУ-ын ЭСЯ

    1. Сонгон шалгаруулах хугацаа :

    ㅇ 2012.2.17 (баасан) БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудсанд уг хөтөлбөрт  тавигдах шаардлагыг албан ёсоор мэдэгдэх болон сурталчлах Монгол Улсын холбогдох боловсролын байгууллага тэтгэлэгт оюутныг сонгон шалгаруулах хөтөлбөрийн талаар олон нийтэд мэдээллэх 
    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 7589  | Дэлгэрэнгүй
    БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД 
    ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

    Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2012-2013 оны хичээлийн жилд 161 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 59 (5 бакалавр, 54 мэргэжил дээшлүүлэгч) тэтгэлэг олгоно. Мөн энэ хичээлийн жилд БНХАУ-ын Засгийн газраас 50 бакалавр оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.


    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 15853  | Дэлгэрэнгүй
    Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулсан боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн дагуу Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсын иргэдэд олгох тэтгэлгийн тоо 2012-2013 оны хичээлийн жилд нэмэгдэн 50 хүртэл оюутныг Энэтхэгийн их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах боломжтой боллоо. Энэтхэгийн их, дээд сургуулиуд суралцагчдад англи хэл дээр суралцах чадвартай байх шаардлагыг тавьдаг болно.

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 9476  | Дэлгэрэнгүй
    БСШУЯ болон ГЭСА-ны хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийн
    сонгон шалгаруулалтын дүн гарлаа

    Уул уурхайн салбарт ажиллах мэргэжилтэн бэлтгэх зорилгоор хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон ХБНГУ-ын Германы эрдмийн солилцооны албаны хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийн 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтын дүнд Б.Билгээ, А.Эрдэнэбулган, Г.Дамдинсүрэн, Э.Бямбадорж, Т.Тамир, А.Оргил, Э.Өнөболд, С.Хоролсүрэн, Б.Түвшинжаргал, Ч.Номинтуяа, Ө.Тэмүүлэн, Б.Лхагвасүрэн, Д.Нямгэрэл, А.Болоргэрэл нарын 14 оюутан 2012-2013 оны хичээлийн жилээс ХБНГУ-ын Аахен, Фрайберг хотод Техникийн их сургуульд бакалаврын түвшинд суралцахаар боллоо.

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 4622  |
       1 2 3 [Дараагийх] [Сүүлийн хуудас]
    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах