Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    ҮЙЛ ЯВДЛЫН ХУАНЛИ
    TODAYS:
    
    Санал Асуулга
    Та ямар мэдээлэл авахыг хүсэж байна вэ?
    Ерөнхий боловсролын чиглэлээр
    Мэргэжлийн боловсролын чиглэлээр
    Соёл, урлагийн чиглэлээр
    Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр
    Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр
    Статистик, мэдээ, мэдээлэл
    Ажилд орох
    Гадаадад суралцах

    Бидэнтэй холбогдох
    БСШУЯ | Facebook
    БСШУЯ | Twitter

    Яамны үйл ажиллагааны тайлан


    20
    12 ОНЫ 1  ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ


    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол 

    2012-2013 оны хичээлийн жилд сурах бичгийг шинээр хэвлэн нийлүүлэх болон нөхөн хангахад шаардагдах зардлын төсвийг боловсруулж БСШУ-ы сайдын 2012 оны 3 дугаар тушаалаар баталгаажуулан эдгээр сурах бичгийг хэвлэн нийлүүлэх дотоодын нээлттэй тендерийн баримт бичгүүдийг боловсруулан тендер шалгаруулалтын зарыг өдөр тутмын 3 сонинд нийтлүүлсний гадна e.procurenment цахим хуудсанд байршуулав. Эдгээр тендерийг бэлтгэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгууллаа.  Мөн 2012-2013 оны хичээлийн жилд хэрэглэх багшийн журналыг хэвлэх, түгээхэд шаардагдах зардлын төсвийг боловсруулж

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 145  | Дэлгэрэнгүй



    20
    11 ОНЫ 12  ДУГААР САРЫН МЭДЭЭ
     

    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол.  Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын болон Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их хуралд өргөн мэдүүллээ.

    "Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 155 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор боловсролын баримт бичгийн загварыг шинэчлэн боловсруулж кирилл, болон монгол бичгээр бичиж олгохоор загварыг шинэчлэн боловсруулж, БСШУ-ы сайдын тушаалаар баталгаажуулан ирэх хичээлийн жилээс энэхүү загварыг мөрдөхөөр шийдвэрлэлээ.

    ЕБС-ийн 5, 9, 10 дугаар ангийн математик, физик, хими, биологи, англи хэлний хөтөлбөрийг Кембрижийн олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөртэй уялдуулан боловсруулж, Кембрижийн их сургуулийн зөвлөхүүдээр эксперт хийлгэхээр илгээгээд байна.

    Шатрын спортын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багш нарын сургалтыг 12 дугаар сард 14 хоногийн хугацаатай зохион байгуулж, уг сургалтад 21 аймгаас тус бүр нэг, нийслэлийн дүүрэг бүрээс 3, нийт 60 багшийг сургаж батламж олголоо. Ингэснээр эдгээр сургагч багш нар аймаг, орон нутагтаа шатрын багш бэлтгэх сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдлаа.

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 261  | Дэлгэрэнгүй


    20
    11 ОНЫ 11  ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ
     

    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол Ерөнхий боловсролын сургалтын стандарт, хөтөлбөрийг Кембрижийн ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөртэй уялдуулан шинэчлэх ажлын хүрээнд Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 5, 10 дугаар ангийн нийт 25 сургалтын хөтөлбөрт магадлан шинжилгээ, редакци хийж эцэслэн боловсруулж  "Сургалтын хөтөлбөр батлах тухай" БСШУ-ы сайдын 2011 оны 470 дугаар тушаалаар батлан 5, 10 дугаар ангийн сурах бичиг зохиогчдын багт хүргэв. Ерөнхий боловсролын сургуулийн шатар, усан спортын сургалтын хөтөлбөрийг "Сургалтын хөтөлбөр батлах, сургалт зохион байгуулах тухай" БСШУ-ы сайдын 2011 оны 471 дүгээр тушаалаар баталсны гадна шатар, усан спортын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмжид редакци, экспертиз хийж эцэслэн боловсруулав. Кембрижийн Их Сургуулийн хэвлэлийн газраас Кембрижийн IGCSE, AS болон A хөтөлбөрөөр хичээллэхэд ашиглах 70 төрлийн 4815 сурах бичгийн 2 удаагийн худалдан авалтыг хийлээ.
    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 424  | Дэлгэрэнгүй



    20
    11 ОНЫ 9  ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ
     
    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол.  Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллагыг үүсгэн хөгжүүлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд олон ажлыг зохион байгууллаа. Тухайлбал, тус ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзсгэлэнгийн бэлтгэлийг хангах, 101 бүтээлч ажлаас 3 үе шаттайгаар 9-ийг нь шалгаруулан шагнаж урамшуулах, тэдгээрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, хүндэтгэлийн хурал, урлагийн тоглолтын бэлтгэлийг хангах, шагнал, урамшлын асуудлыг шийдвэрлэх зэрэг өргөн цар хүрээтэй арга хэмжээг тусгай төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлээ.

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 414  | Дэлгэрэнгүй



    2011 ОНЫ 10  ДУГААР САРЫН МЭДЭЭ

    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол.  Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарын дунд жил бүр явагддаг улсын төрөлжсөн олимпиадыг зохион байгуулахтай холбогдон гардаг зөрчил дутагдлыг арилгах, сурагч багш нарын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг урамшуулах, олон улсын олимпиадад оролцогчдын хүрээг тэлэх, залгамж холбоог бэлтгэх зорилгоор улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах журмыг шинэчиллээ.
    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 293  | Дэлгэрэнгүй



    2011 ОНЫ 8  ДУГААР САРЫН МЭДЭЭ

    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол.  Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2011-2012 оны хичээлийн жилийн нээлтийн бэлтгэлийг хангах арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Монголын сайхан орноор" ТВ хичээлийг бэлтгэх, Монгол Улсын төр, засгийн тэргүүн, өндөр албан тушаалтан нарыг их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох хуваарийг гаргаж, холбогдох зохицуулалтыг хийх гэх мэт арга хэмжээ авсны дээр Боловсролын салбарын 2011-2012 оны хичээлийн жилийн зорилтыг тодорхойлон боловсролын нийт байгууллагад хүргүүллээ. Мянганы хөгжлийн цогц зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, "Монгол улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө", Боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөрүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг үндэслэн 2011-2012 оны хичээлийн жилд дараахь зорилтыг дэвшүүллээ:

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 395  | Дэлгэрэнгүй



    2011 ОНЫ 7  ДУГААР САРЫН МЭДЭЭ

     
    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол Цэцэрлэгийн "Бэлтгэл бүлгийн сургалтын хөтөлбөр"-ийг түүнийг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмжийн хамт боловсруулж БСШУ-ы сайдын 2011 оны 279 дүгээр тушаалаар сургалтын хөтөлбөрийг баталлаа. Энэ нь шинээр батлагдсан "Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт"-ыг хэрэгжүүлэхэд цэцэрлэгийн багш нарт арга зүйн дэмжлэг болох ач холбогдолтой хөтөлбөр юм.

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 586  | Дэлгэрэнгүй



    2011 ОНЫ 6  ДУГААР САРЫН МЭДЭЭ

    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол.  "Боловсролын шинэчлэлийн менежмент-орон нутгийн удирдлагын үүрэг оролцоо" сэдэвт семинарыг 2011 оны 6 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулан аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нараас гадна Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нарыг оролцуулж орон нутгийн боловсрол, соёлын арга хэмжээг хэрэгжүүлэхэд БСШУЯ-аас явуулж буй бодлогын баримт бичигтэй танилцуулах, хэрэгжилтийг хангаж ажиллахад чиг үүрэг болох олон асуудлыг хамтарч хэлэлцэн зөвлөлдлөө.
     
    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 888  | Дэлгэрэнгүй




    2011 ОНЫ 5  ДУГААР САРЫН МЭДЭЭ


    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг Сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж өгсөн чиглэлийн дагуу дахин тодотгол хийсний дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Ерөнхий боловсролын сургуулийн усан спортын хичээлийн хөтөлбөр боловсруулах" болон 2010-2011 оны хичээлийн жилийн зорилтод тусгагдсан "Шатрын спортын сургалтын хөтөлбөр боловсруулах" зорилтуудыг хэрэгжүүлэх хөтөлбөрүүд боловсруулах багийг байгуулан үйл ажиллагааг эхлүүлэв. Ерөнхий боловсролын сургуулийн "Иргэний боловсрол" хичээлийн 1-3 дугаар ангийн хөтөлбөрийг боловсруулан холбогдох байгуулагуудаар хэлэлцүүлсний зэрэгцээ "Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол" хөтөлбөрийн төсөлд Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу хэрэгжүүлэх үе шаттай холбоотой өөрчлөлтийг хийж, холбогдох тооцоог шинэчилж дахин хэлэлцүүлэхэд бэлэн болгов.



    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 804  | Дэлгэрэнгүй


     2011 ОНЫ 4  ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ


    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол.  “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол” хөтөлбөрийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн уг хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу хэрэгжүүлэх үе шаттай холбоотой өөрчлөлтийг хийж, холбогдох тооцоог шинэчлэв.
    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 971  | Дэлгэрэнгүй



    2011 ОНЫ 3  ДУГААР САРЫН МЭДЭЭ


    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол.  Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалын төсөл болон Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж сайдын дэргэдэх Бага, дунд боловсролын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж уг зөвлөлийн гишүүдийн гаргасан саналын дагуу зохих засвар өөрчлөлт хийлээ. Боловсролын тухай багц хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой багшийн тооны өөрчлөлтийн судалгаа, бүлгийн тооны өөрчлөлтийн судалгаа, сургалтын төлөвлөгөөний харьцуулсан судалгааг хийж дүгнэлт гаргав.
    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 1070  | Дэлгэрэнгүй
    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2010 оны үйл ажиллагааны тайлан (1.91 MB)
    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 547  |


     
    БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
    2011 ОНЫ 2  ДУГААР САРЫН МЭДЭЭ


    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол.  Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 196 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-II”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуульд цахим мэдээллийн UNICODE-д тулгуурласан монгол бичгийг сургалтад ашиглах иж бүрэн программ хан-гамж боловсруулах ажлыг дуусгаж хэв¬лэлийнхэнд танилцуулан зарим сургуулийн төлөөлөлд программыг гардуулав.

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 1024  | Дэлгэрэнгүй
    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2011 оны 1 дүгээр сард гүйцэтгэсэн ажлын мэдээ:
    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 1263  | Дэлгэрэнгүй
    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2010 оны 12 дугаар сард гүйцэтгэсэн ажлын мэдээ:


    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 798  | Дэлгэрэнгүй
       1 2 3 [Дараагийх] [Сүүлийн хуудас]
    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах