Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид
    ҮЙЛ ЯВДЛЫН ХУАНЛИ
    TODAYS:
    
    Санал Асуулга
    Та ямар мэдээлэл авахыг хүсэж байна вэ?
    Ерөнхий боловсролын чиглэлээр
    Мэргэжлийн боловсролын чиглэлээр
    Соёл, урлагийн чиглэлээр
    Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр
    Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр
    Статистик, мэдээ, мэдээлэл
    Ажилд орох
    Гадаадад суралцах

    Бидэнтэй холбогдох
    БСШУЯ | Facebook
    БСШУЯ | Twitter

    Шинэ мэдээ, зар
    БСШУЯ оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг
    амжилттай зохион байгууллаа

     2012 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг БСШУЯ, БТСГ, МОХ,МОСХ хамтран  спортын 9 төрлөөр Улаанбаатар хотноо энэ оны 2-р сарын 1-нээс 5-р сарын 11 -нийг хүртэл амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа.


    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 40  | Дэлгэрэнгүй
    Монгол Улсын Засгийн Газар 2012 оны 05-р сарын 11-нд Сүхбаатарын талбайд "Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт" аяны нээлтийг зохион байгуулсан. Энэ аяны хүрээнд тавдугаар сарын 25-ныг дуустал бүх яам Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, дөрвөн жилд хийсэн ажил, үр дүнгээ иргэд, олон нийтэд сурталчлан таниулах юм. Иргэд рүүгээ хандсан энэхүү аяны салхийг хагалж манай улсын тэргүүлэх салбарын бодлогыг авч явдаг БСШУЯ, түүний харьяа байгууллагууд 2012.05.16-нд Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт сургалтын төрийн сан, боловсролын үнэлгээний төв, их,дээд, дунд сургуулиуд, мэргэжлийн боловсрол сургалтын газрын харьяа МСҮТ-үүд, соёл урлагийн байгууллагууд, шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд оролцож өөрсдийн бодлого үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлан танилцууллаа.

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 47  | Дэлгэрэнгүй
    ЭМЯ-наас санаачлан ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЕБС-ын 4,5,7-р ангийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт "Эмийн зохистой хэрэглээ" сэдвээр заах хичээлийн гарын авлагыг багш нарт зориулан CD хэлбэрээр боловсруулан гаргалаа. Энэхүү гарын авлагыг ЭМЯ-наас БСШУЯ-нд хүлээлгэн өгөх ёслол 2012.04.30-ны өдөр боллоо.



    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 213  | Дэлгэрэнгүй
    Өнөөдөр /2012. 05.02./ Төрийн ордонд "Монгол Улсад хамтарсан мэргэжлийн боловсрол, сургалт" төслийг хэрэгжүүлэх загварын тухай харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт Монголын талаас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын дарга Б.Мишигжав, Германы талаас Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /ГОУХАН/-ийн Суурин Төлөөлөгч Сабинэ Мюллер болон Германы талын багийн ахлагч Сигфрид Мюллер-Майгэ нар гарын үсэг зурлаа.


    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 276  | Дэлгэрэнгүй
    БСШУЯ санаачилгаар Францын элчин сайдын яам болон О дэ Сейнь мужийн дэмжлэгтэйгээр үзүүлж байгаа  “Нэгэн зууны тэртээх Монгол улс францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэн өнөөдөр Уран зургийн галерейд /2012.04.30/ нээлтээ хийлээ. Энэ үзэсгэлэн бүтэн хоёр сарын турш монголын үзэгчдэд хүрэх юм. Үзэсгэлэнг нээж  Монгол Улсын Засгийн  газрын гишүүн, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр үг хэлэхдээ Монгол Францын соёлын харилцаа улам бүр өргөжин хөгжиж байна. Өнгөрсөн жил манай улс Франц улсад монголын урлагийн том бүтээл-“Цогт тайж” уран сайхны киног сэргээн засварласныг манай үзэгчид талархан хүлээж авсан. Тэгвэл өнөөдөр нээлтээ хийж байгаа  “Нэгэн зууны тэртээх Монгол улс францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэнг ч талархан хүлээж авах нь дамжиггүй гэлээ.

     

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 431  | Дэлгэрэнгүй
    Саяхан Лондонгийн олимпийн өмнөхөн тус  хотын хамгийн үзэсгэлэнт газрын нэг Гайд паркийн Марбле нуман хаалганы дэргэд буриадын уран барималч Даши Намдаковын бүтээсэн Чингис хааны сүрлэг хүрэл хөшөө сүндэрлэх болсон. Хөшөөний нээлтэд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон английн монголчууд оролцсон юм.



    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 498  | Дэлгэрэнгүй
    Ирэх тавдугаар сард болох "Нүүдэлчдийн хорвоо" нэртэй үзэсгэлэнг угтан Лондон хотноо Чингис хааны хөшөөг энэ сарын 14-нд нээсэн билээ. Хөшөөг Буриадын барималч Даш Намдаковын зураг төслөөр бүтээсэн юм.Чингис хааны хөшөөний нээлтийн ажиллагаанд Лондонгийн монголчууд үндэсний хувцсаа өмсөн ёслол төгөлдөр оролцжээ.



    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 829  | Дэлгэрэнгүй
    Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНЛитва Улсын Гадаад хэргийн сайд Аста Скайсгирите Ляушкиенег БСШУ-ны дэд сайд Б.Ундармаа өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал 2003 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу оюутан, багш, судлаач харилцан солилцох асуудлаар санал бодлоо хуваалцлаа.


    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 370  | Дэлгэрэнгүй
    БНХАУ-д “Монгол Улсын соёлын сар”-ын нээлт боллоо

    "Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар хооронд 2010-2013 онд хэрэгжүүлэх Соёлын солилцооны төлөвлөгөө"-ний дагуу 2012 оны 4 дүгээр сарын 13-нд БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний музейн театрт Монгол Улсын соёлын сарын нээлт боллоо. БНХАУ-д зохиогдож байгаа "Монголын соёлын сар"-ын нээлт монголын урлагийнхны "Хөх тэнгэрийн орон" тоглолтоор эхэлсэн бөгөөд тоглолтыг БНХАУ-ын Соёлын сайд Цай У, Монгол Улсын БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, манай улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар нар болон БНХАУ дах гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, тус улсад сурч байгаа монголын оюутан залуус, албаны бусад хүмүүс үзэж сонирхлоо.


    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 400  | Дэлгэрэнгүй
        Монгол Улсын Засгийн Газар болон Кембрижийн их сургуулийн хооронд
    хамтран ажиллах Хэлэлцээрт гарын үсэг зурлаа

       Монгол Улсын Засгийн Газар, Кембрижийн их сургуулийн хооронд 2011 онд Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан бөгөөд энэ сарын 13-нд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Монгол Улсын Засгийн Газар болон Кембрижийн их сургуулийн хооронд хамтран ажиллах Хэлэлцээрт гарын үсэг зурж энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ.
    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 468  | Дэлгэрэнгүй
    Шинжлэх ухааны байгууллагуудын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос санаачлан зохион байгуулсан Шинжлэх ухааны салбарын ажилтнуудын “Урлагын их наадам”-д 20 орчим эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүдийн 400 гаруй эрдэмтэн судлаачид, ажилтнууд оролцлоо.
    Урлагын 8 төрөл 24 номинациар авъяастнуудаа тодруулан, шалгарсан бүтээлүүдээс бүрдсэн “Нэгдсэн тоглолт”-г МҮЭСТО-д зохион байгуулж, нийт үзэгчдийн хүртээл болголоо.
    Багын дүнгээр Алтан медалийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Мөнгөн медалийг Ургамал хамгаалалын эрдэс шинжилгээний хүрээлэн, хүрэл медалийг Одон орон геофизикийн судалгааны төв тус тус эзэллээ.



    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 532  |
    Дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийг
    дунд сургуулийн сургалтад нэвтрүүлж эхэллээ 

    Ерөнхий сайд С.Батболд Кембрижийн стандартыг баримжаалан шинэчилсэн сургалтын хөтөлбөрүүдийг сургалтад нэвтрүүлэх туршилтыг зохион байгуулах аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори сургуулиудын удирдлага, багш, шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулсан үндэсний эрдэмтэд, профессор, судлаач, багш нартай уулзаж, санал бодлоо хуваалцлаа.

     

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 664  | Дэлгэрэнгүй
    “МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ”, “ШИНЭ ЭХЛЭЛ” ДУНД СУРГУУЛЬ БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

    Өнгөрсөн онд Кембрижийн их сургуулийн олон улсын шалгалтын төвөөс манай улсын анхны төрийн өмчит хос хэлний  “Шинэ эрин” дунд сургуулийн сургалтын үйл ажиллагаатай танилцаад кембрижийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэх албан ёсны зөвшөөрлийг олгосон юм. Тэр үеэс хойш жил хүрэхгүй хугацааны дотор шинээр дахин хоёр төрийн өмчит хос хэлний олон улсын лаборатори сургууль үүдээ нээсэн нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг манай хүүхэд багачууд тэгш хүртэх сайхан боломж бүрдэж эхлээд байгааг харуулж байна.  2012 оны 03-р сарын 26-нд төрийн өмчит хос хэлний “Монгол тэмүүлэл”, “Шинэ эхлэл” олон улсын лаборатори дунд сургуульд кембрижийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэх албан ёсны зөвшөөрлийг Кембрижийн их сургуулийн Олон улсын шалгалтын төвийн тэргүүлэх мэргэжилтэн профессор хатагтай Жил Жонсон гардуулан өглөө. Хатагтай Жил Жонсон манай улсад 7 дах удаагаа ирж ажиллаж байгаа бөгөөд тэрээр манай улсын бага дунд боловсролын стандарт хөтөлбөрийг шинэчлэх ажлын явцтай танилцаж хамтран ажиллаж байгаа хүмүүсийн нэг юм.

     

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 817  |
    “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮҮХЭД”  АЯН ЭХЭЛЛЭЭ

    Монгол Улсын ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Эрүүл монгол хүүхэд” аян орон даяар эхлээд байна. Энэхүү аянд манай орны хүн амын 36 хувийг эзэлдэг 18 нас хүртэлх бүх хүүхэд багачууд хамрагдах бөгөөд тэдгээрийн дотор сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа 164,263 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд суралцагч 505,409 хүүхэд хамрагдаж байна.





    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 597  | Дэлгэрэнгүй
    Эрдэм шинжилгээний ажилтанд олгох зэрэг дэвийн нэмэгдлийн  хэмжээ тогтоох тухай асуудлыг
    Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ

    "Шинжлэх ухаан, технологийн тухай" Монгол Улсын  хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу эрдэм шинжилгээний ажилтан нь Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, эрдэм шинжилгээний дэд ажилтан гэсэн мэргэжлийн зэрэг олгох юм.  

    Мэдээ нэмсэн: admin  | Үзсэн: 1215  | Дэлгэрэнгүй
       1 2 3 4 5 6 7 [Дараагийх] [Сүүлийн хуудас]
    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах