ҮЙЛ ЯВДЛЫН ХУАНЛИ
TODAYS:
ГИШҮҮД
Санал Асуулга
Та ямар мэдээлэл авахыг хүсэж байна вэ?
| |
|
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН "ЗЭХЭЦ АЖИЛ"-ЫН
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ СУНГАН ЗАРЛАЖ БАЙНА БСШУЯ, ШУТСангаас шинэ дэвшилтэт технологид суурилсан, оюуны багтаамжтай жижиг, дунд үйлдвэр, цехийн эх суурийг тавих хөгжүүлэх зорилгоор шинжлэх ухаан, технологийн "Зэхэц ажил"-ын сонгон шалгаруулалт зарлаж байна.
|
|
УЛСЫН ЗАХИАЛГААР БҮТЭЭЛГЭХ ТҮҮХЭН СЭДЭВТ
УРАН САЙХНЫ КИНОНЫ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ Монгол Улсын Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, Соёлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 11 дэх заалт, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас түүхэн сэдэвт уран сайхны кино бүтээлгэхээр уралдаант шалгаруулалтыг зарлаж байна.
|
|
Шинжлэх ухаан, технологийн төслүүд батлагдлаа
Улсын захиалгаар 2012 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслүүдийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 163 тоот тушаалаар баталлаа. Нийт 8 яамдын захиалгат 39 төслийг 2012 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болжээ.
|
|
Хүүхдэд зориулсан шилдэг бүтээл туурвих улсын
зургаа дахь удаагийн уралдааны төсөл шалгаруулалтын удирдамж Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан "Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам"-ыг үндэслэн Хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн улсын зургаадугаар уралдааныг төсөл шалгаруулалтын хэлбэрээр зарлаж байна.
|
|
|
|
| |
|
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАХ БИЧИГ
ЗОХИОХОД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн I ангид 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн хэрэглэх монгол хэлний сурах бичгийг шинээр зохиох зохиогчийн багийн шалгаруулалтад урьж байна. Сурах бичгийн зохиогчийн багийг БСШУ-ны сайдын 2009 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан "Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам"-ын 2.2-ыг үндэслэн шалгаруулна (Энэхүү журамтай www.mecs.gov.mn цахим хуудаснаас танилцаж болно). Шалгаруулалтад оролцох хүсэлтэй зохиогчийн багууд нь дор дурьдсан материалыг бүрдүүлэн 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 18:00 цагаас өмнө Боловсролын хүрээлэнгийн II байрны 37 тоотод ирүүлнэ үү. Үүнд: |
|
| Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, зохицуулалтын талаар мэдээлэл өгөх, төслийн захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч нарын үүрэг, хариуцлагыг сайжруулах зорилгоор "Яамдын шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх" семинарыг 2012 оны 3 дугаар сар 15-нд зохион байгуулж байна. Хөтөлбөр, илтгэлийг дэлгэрэнгүй үзнэ үү. |
|
БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ
залуу докторын тэтгэлэгийг зарлаж байна
Залуу докторуудын судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инновацид шилжүүлэх, эрдэмтэдийн залуу халааг бэлтгэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит залуу докторын тэтгэлэг зарлаж байна.
|
|
|
|
ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
БСШУЯ-наас Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан технолгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-нд тусгагдсан "эрдэмтэн судлаачдын боловсруулсан технологи, бүтээгдэхүүнийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох" зорилтыг хэрэгжүүлэхээр судлаачдын инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
|
|
Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2012 оны 2 сарын 16 өдрийн хурлаар Монгол кирил үсгийн латин хөрвүүлэг MNS 5217:2012 стандарт хэлэлцэн батлагдлаа.
|
|
ШУ-ны академич Б.Ширэндэв агсаны хүндэтгэлийн цээж баримлыг байрлуулав
Энэ сарын 07-ны өдөр Монгол улсын төр, нийгмийн зүтгэлтэн, МУ-ын хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, ШУА-ын анхны ерөнхийлөгч, академич Базарын Ширэндэвийн хүндэтгэлийн цээж баримлыг байрлуулах ёслолын ажиллагаа ШУА-ын хүрээлэнгүүдийн нэгдсэн байранд боллоо. |
|
Дэд сайд салбарынхаа ажил байдалтай танилцаж байна
БСШУ-ны дэд сайд Б.Ундармаа ажлаа хүлээж аваад салбарынхаа ажил байдалтай танилцаж байна. ШУА-ны удирдлага, харъяа хүрээлэн, төвүүдийн захирлуудтай уулзалт хийж, цаашид ШУ-ны салбарын үйл ажиллагааг Яамны зүгээс дэмжин хамтран ажиллахаа мэдэгдлээ.
|
|
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |






English page


