Төрийн хэлний зөвлөл
ТӨРИЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлаас 2003 оны 5 дугаар сард баталсан “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Засгийн газар 2004 оны 67 дугаар тогтоолоороо Төрийн хэлний зөвлөлийн бүрэлдэхүүн дүрмийг баталсан билээ.
“Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн зэрэгцээ Үндсэн хууль, “Соёлын тухай”,”Соёлын өвийг хамгаалах тухай” Монгол Улсын хуулиудын зохих заалтуудыг хэрэгжүүлэх нь Төрийн хэлний зөвлөлийн үүрэг юм.
Төрийн хэлний зөвлөл нь Дарга болон 18 гишүүнээс бүрддэг. Хуулийн дагуу Зөвлөлийн дарга нь Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байдаг бөгөөд гишүүдийг соёл, шинжлэх ухаан, хууль зүй, гадаад харилцаа, үйлдвэр худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэлийн захиргаа болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдүүлсэн болно.
Зөвлөлийн дарга нь Дүрмийн 2.4 дэх хэсэгт заасны дагуу 1.Зөвлөлийн ажлыг удирдах,
2.Зөвлөлийг төлөөлөх
3.Зөвлөлийн ажиллах журам,салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах
4.”Төрийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай” хуулийн дагуу эрх бүхий ажилтантай үр дүнгийн гэрээ байгуулан биелэлтэд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх
5.Зөвлөлийн гишүүдэд олгох урамшууллыг баталж хэрэгжилтэд хяналт тавих
6.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудал, товыг тогтоох
7.Зөвлөлийн хуралдааныг даргалах
8.Зөвлөлийн жил бүрийн төсвийн төслийг хянаж батлуулах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих зэрэг бүрэн эрхийг эдэлдэг.
Зөвлөл нь байгуулагдсаныхаа дараа Нэртомъёоны салбар зөвлөл, “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн хэрэгжилтэд хяналт тавих салбар зөвлөл гэсэн 2 салбар зөвлөлийг зохион байгуулан ажиллуулсан билээ. Салбар зөвлөлүүдийн ажлын үр дүнг харгалзан үзээд 2005 оны эхнээс
1.Нийгмийн ухааны нэртомъёоны салбар зөвлөл
2.Байгалийн ухааны нэртомъёоны салбар зөвлөл
3.Техникийн ухааны нэртомъёоны салбар зөвлөл
4.Хөдөө аж ахуй, анагаах ухаан, биотехнологи, экологийн нэртомъёоны салбар зөвлөл
5. “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн хэрэгжилтэд хяналт тавих салбар зөвлөл гэсэн 5 салбар зөвлөл болгон өөрчлөн зохион байгуулсан юм. Эдгээр салбар зөвлөлүүдэд манай улсын соёл,шинжлэх ухааны 90 гаруй нэрт зүтгэлтэн, эрдэмтэд багтаж байна.
Салбар зөвлөлүүд нь Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 6.1, 6.6.1-т заасны дагуу төрийн албан ёсны хэлэнд дагаж мөрдөх орчин цагийн монгол хэлний хэм хэмжээ, нэртомъёог шинжлэх ухааны үндэслэлтэй оноон
тогтоох, нэртомъёотой холбогдсон асуудлаар дүгнэлт гаргах, олон улсад нийтлэг хэрэглэдэг нэртомъёог орчин цагийн монгол хэлний нэртомъёонд шинжлэх ухааны үндэслэлтэй хөрвүүлэх утгачлан тайлбарлах саналыг салбар зөвлөлөөрөө хамтран боловсруулж Төрийн хэлний зөвлөлд оруулах үүрэгтэй юм.
Зөвлөлийн өдөр тутмын ажлыг Ажлын алба гүйцэтгэж байна. Ажлын алба нь:
1.Зөвлөлийн ажлын төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
2.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг бэлтгүүлж хуралдуулах, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
3.Төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлэхэд нь гишүүд болон холбогдох хүмүүст туслалцаа үзүүлэх
4. Төрийн албан ёсны хэлний тухай” хуульд заасны дагуу төрийн албан ёсны хэлэнд дагаж мөрдөх орчин цагийн монгол хэлний хэм хэмжээ, нэртомъёог шинжлэх ухааны үндэслэлтэй оноон тогтоосон шийдвэрийг мөрдүүлэх, жигдлэн хэвшүүлэх,
5.Мэргэжлийн зөвлөлгөө өгөх,
6.Нэртомъёотой холбогдсон асуудлаар дүгнэлт гаргах,
7.Олон улсад нийтлэг хэрэглэдэг нэртомъёог орчин цагийн монгол хэлний нэртомъёонд шинжлэх ухааны үндэслэлтэй хөрвүүлэх утгачлан тайлбарлах талаар салбар зөвлөлүүдээс гаргасан саналыг Төрийн хэлний зөвлөлд оруулан хэлэлцүүлж шийдвэрлүүлэх
8.Төрийн хэлний зөвлөлийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх
9.Гишүүд болон мэргэжилтнүүдийн төрийн албан ёсны хэлтэй холбогдол бүхий судалгаа, бүтээлийг хэвлүүлэн түгээх
10.Зөвлөлийн даргаас олгосон эрхийн дагуу зөвлөлийн төсвийг зарцуулах зэрэг үүрэгтэй юм.
Төрийн хэлний зөвлөлийн 2004 оны 04 дүгээр тогтоолоор “Ажлын албаны ажилтнуудын ажил үүргийн хуваарь”-ийг баталсан юм. Уг хуваарийн дагуу Ажлын алба нь орон тооны 3 ажилтантай байх бөгөөд Ажлын албаны дарга удирдаж байхаар тогтоосон билээ.
Зөвлөл нь 2004, 2005 онд төсөвгүй байсан бөгөөд 2006 оноос улсын төвлөрсөн төсвөөс санхүүжиж эхэлсэн боловч хөрөнгө санхүүгийн хомсдолоос шалтгаалан Ажлын албаны дарга орон тоогоор ажиллаж, зөвлөлийн санхүү, аж ахуй, хяналтын асуудал хариуцсан 1, монгол хэлбичгийн асуудал хариуцсан 1 мэргэжилтнийг тус тус гэрээгээр ажиллуулж байв. Зөвлөлийн дарга 2007 оны 1 дүгээр сараас 2 ажилтныг нэмж ажиллуулахыг зөвшөөрч төсвийг баталж өгсөн юм. Сангийн Яам манай байгууллагын 2008 оны төсвийг хянахдаа гэрээгээр ажиллагсдыг орон тоогоор ажиллуулахад шаардагдах цалингийн санг баталж өгөхөөр шийдвэрлээд УИХурал 2008 оны улсын төсвийг хуульчлан батлахдаа Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний удирдлага доор ажлын албаны дарга буюу ерөнхий менежер болон 2 мэргэжилтэнтэй бие даасан нэгж болгон тогтоосон болно.
Ажлын албаны дарга нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулийн дагуу Зөвлөлийн дарга бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдтай ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байна.

ТӨРИЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |

English page