Боловсролын хүрээлэн
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 1-р сарын 20-ны 10-р тоттоолоор Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт нэртэй багуулагдсан.
БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ТҮҮХИЙН ТОВЧООН
1956: Багш нарын мэргэжил дээшлүүлэх Институт
1963: Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн
1991: Боловсролын хүрээлэн
1992: Боловсролын хөгжлийн хүрээлэн
1995: Боловсрол судлалын үндэсний хүрээлэн
1997: Боловсролын хүрээлэн
БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
Боловсролын хүрээлэн нь Монгол Улсад боловсролын хөгжлийн асуудлаар суурь болон хавсарга судалгаа явуулах, бүх шатны сургууль, цэцэрлэг, боловсролын сургалтын бусад байгууллага, иргэдэд судалгаа, шинжилгээний мэдээллээр үйлчлэх, онол-арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий боловсролын салбарын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага мөн.
Боловсролын хүрээлэнгийн эрхэм зорилго
Монгол Улсын боловсролын хөгжлийн онол, аргазүйн судалгаа, сургалт, мэдээллийн чанарыг өндөр хөгжилтэй орнуудын ижил төстэй байгууллагуудын үйл ажиллагааны жишигт хүргэж, ХХI зууны эхэн үеийн Монгол улсын боловсролын шинэчлэл, өөрчлөлт, хөгжлийн чиг зүгийг тодорхойлогч байна.
Үйл ажиллагааны гол зорилтууд
· Монголын боловсролын хөгжлийн онол, арга зүйн асуудлаар суурь ба хавсарга судалгаа явуулах,
· Боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, судлаачдын мэргэжил боловсролыг дээшлүүлэх,
· Байгууллага, иргэдийг боловсрол судлалын шинжлэх ухааны судалгааны мэдээлэл, материалаар үйлчлэх,
Судалгааны үндсэн зорилтууд
· Боловсролын суурь ба хавсарга судалгааны чиглэлийг тодруулах,
· Судалгааны ажлын шинжлэх ухааны үндэслэлийг нэмэгдүүлэх,
Сургалтын үндсэн зорилтууд
· Багш нарын мэргэшлийн бэлтгэлийг дээшлүүлэх,
· Удирдах ажилтныг сурган мэргэшүүлэх,
· Боловсрол судлаачдыг бэлтгэх,
Боловсролын сервисын үндсэн зорилтууд
· Боловсролын хөгжлийн онол, аргазүйн мэдээллийг олох, боловсруулах,
· Боловсролын хөгжлийн орчин үеийн мэдлэгийг түгээх,
· Боловсролын судлаач, аргазүйчид, багш нарын бүтээлийг сурталчлах,
- 1. БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Холбоо барих хаяг: ЗГ-ын X байр, Барилгачдын талбай-II, Улаанбаатар-44
Утас: 976-11-325-286, 976-11-325567
Вэб хаяг: www.mier.mn
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |






English page