Шинжлэх ухаан технологийн сан
Шинжлэх ухаан, технологийн сан нь онолын суурь судалгаа, шинжлэх ухаан, технологийн төслийг хэрэгжүүлэх, түүний үрдүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, санхүүжүүлэх, зарцуулсан хөрөнгийн ашиглалтад хяналт тавих, нэгтгэн тайлагнах зарцуулж, хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй.

2. Байгуулсан эрх зүйн акт
Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 12-р сарын 24-ний өдрийн 192 тоот тогтоолоор Шинжлэх ухаан, технологийн сан /ШУТС/ байгуулагдсан.
3. Зорилго
Нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгааг санхүүжүүлж үр дүнг нь үнэлэн, үйлдвэрлэл практикт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлснээр Монгол улсад шинжлэх ухаан,технологид суурилсан эдийн засгийн өсөлтийг буй болгоход хувь нэмэр оруулах……..
4. Үйл ажиллагааны чиглэл
- Шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний дунд хугацааны төлөвлөлт хийх
- Судалгаа боловсруулалтын ажлыг санхүүжүүлэх
- Хөрөнгийн олон эх үүсвэрт тогтолцоог бүрдүүлэх
- Гадаадын байгууллагуудтай холбоо тогтоож , хамтран ажиллах
- Хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэмтэн солилцоог дэмжих
- Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт, үзэсгэлэн зохион байгуулах
- Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд судалгаа мониторинг хийх
- Эрдэмтдийн бүтээлийг хүлээн авах, хадгалах, сурталчлах
- Шинжлэх ухаан технологийн мэдээллээр үйлчлэх
5. Товч түүх
1994 оны 4-р с
араас тус сангийн захирлаар доктор профессор Ц.Аюурзана томилогдож, 6 хүний орон тоотой үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.
1994-1996 онуудад доктор проф. Ц.Аюурзана
1996-2001 онуудад доктор Ч.Цовоохүү
2001-2008 онуудад доктор проф.Х.Цоохүү
2008-2009 онуудад доктор Ө.Сүхбаатар
2009 оноос хойш доктор Т.Ган-Эрдэнэ
нар ШУТС-ийн захирлаар томилогдон ажиллаж ирлээ.
2006 оноос Шинжлэх ухаан, технологийн сан Засгийн Газрын Тусгай сангийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Энэхүү хуулийг батлагдсантай холбогдуулан “Шинжлэх ухаан, технологийн сангийн дүрэм”-ийг 2008 оны 7-р сарын 18-ны өдрийн БСШУ-ы сайдын 379 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан.
Мэдээлэл Технологийн Үндэсний Паркийн бүтцэд байсан Итгэмжлэн хадгалагчийг БСШУ-ы сайдын 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 38 дугаар тушаалаар ШУТС-ийн бүтцэд шилжүүлсэн.
6. Бүтэц зохион байгуулалт
Санхүү төлөвлөлт, Гадаад харилцаа, сурталчилгаа, Мэдээлэл технологийн мониторингийн гэсэн 3 хэлтэстэй, 16 хүний орон тоотой ажиллаж байна.

7. Холбоо барих
Хаяг: Бага тойруу-49 Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, өрөөнүүд 315, 301, 324-326, Улаанбаатар хот-14201
Утас: 327744, 315741, 329490, 312542, 312642
Факс: 327744, 315741, 329490
Вэб хаяг: www.stf.mn
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |

English page