Сургалтын төрийн сан
Сургалтын төрийн сан нь 1993 онд анх байгуулагдаж Монгол улсын болон гадаадын дээд боловсролын байгууллагуудад суралцагчдад сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгох үйлчилгээг үзүүлж ирлээ .
Сургалтын төрийн сан нь Монгол улсын Засгийн газрын тогтоол журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоо мөрдөгдөж буй тушаалууд нь:
• Төрийн албан хаагчийн гэр бүлийн 1 хүүхдийг төрөөс санхүүжүүлэх тухай” Монгол улсын Засгийн газрын 2000 оны 201 дугаар тогтоол
• “Төрийн зээл, буцалтгүй тусламж олгох тухай” Монгол улсын Засгийн газры 2008 оны 177-р тогтоол
• “Журам шинэчлэн батлах тухай” Боловсрол, Соёл Шинжлэх ухааны сайд, Санхүү Эдийн засгийн сайдын 2001 оны хамтарсан 310/290 тоот тушаал
ЗГ-ын дээрх тогтоолуудаар батлагдсан журмуудын дагуу хагас болон бүтэн өнчин, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой нэн ядуу өрхийн суралцагчид, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид, шагналын хэлбэрээр элсэгчид, төрийн албан хаагчийн гэр бүлээс суралцагч, түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудын магистрантур, докторантурт суралцагчидтай гурвалсан гэрээ байгуулан сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгохын зэрэгцээ зээлийг буцаан төлүүлэх, санхүүжилтийн төсөв, тооцоо хийх, тайлагнах, хяналт тавих зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.

| Нүүр хуудас Буцах Дээш буцах |

English page