Албан бус / Насан туршийн боловсрол
Өнөөдөр Монгол Улсад "Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр" батлагдсан буюу 1997 оноос улсын хэмжээнд албан бус боловсролын 56 "Гэгээрэл" төв байгуулагдсан бөгөөд 1998-2002 онд 326 болтлоо нэмэгдсэн юм. Иймээс Гэгээрэл төвийн үйл ажиллагааг үлгэрчлэн батлах зайлшгүй шаардлага амьдралаас урган гарсан тул БСШУ-ы сайдын 2003 оны 169 дүгээр тушаалаар "Гэгээрэл төвийн үлгэрчилсэн дүрэм"-ийг баталсан байна. Уг дүрэмд "Гэгээрэл" төв нь байнгын, нээлтттэй, хүртээмжтэй үйл ажиллагаа зохион байгуулах замаар тухайн орон нутгийн хүн амд албан бус боловсролын үйлчилгээ үзүүлэх, сургалт, сурталчилгаа явуулах, мэдээллээр хангах, орон нутгийг хөгжүүлэхэд иргэдийг идэвхтэй оролцуулах зорилготой боловсролын байгууллага болохыг заажээ.
Албан бус боловсролын тогтолцоо ерөнхий боловсрол олгохдоо сургууль завсардсан болон сургуулийн гадна буй хүүхдүүдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгохын зэрэгцээ насанд хүрэгчдийг бичиг үсэгт тайлах, амьдрах болон амьжиргааны арга ухаанд сургах үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Монгол Улсад АББ-ыг хөгжүүлэх, хүн амын боловсрол, нийгмийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд НҮБ гишүүн орны хувьд нийгмийн хөгжлийн аль ч цаг үед анхаарлаа хандуулсаар ирсэн юм. Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэн орсноос хойш даруй 50 жил өнгөрсөн ч НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудаас монгол улсын боловсролын салбарт тасралтгүй хөрөнгө оруулалт хийсээр ирлээ. Орон нутагт ажиллаж буй "Гэгээрэл"-ийн төвийг иргэдийн тасралтгүй боловсролын төв болгон боловсролын үйлчилгээ үзүүлэн сургалт, сурталчилгаа явуулах, мэдээллээр хангах, орон нутгийг хөгжүүлэхэд байгууллага, иргэдийг оролцуулах, тэдний идэвхийг өрнүүлэх, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах үүднээс уг төвийг сургалтын гарын авлага, материал, хэрэглэгдэхүүн, бичгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нийлүүлж байна.
Монгол Улсад АББ-ыг хөгжүүлэхэд БСШУ-ы сайдын 2010 оны 12 дугаар сард 556 дугаар тушаалаар АББ-ын "Гэгээрэл" төвийг ажиллуулах дүрэм шинэчлэгдэн батлагдсан бөгөөд тухайн орон нутгийн хүн амын тоог харгалзан "Гэгээрэл" төвийг бие даасан болон сургууль түшиглэсэн хэлбэрээр ажиллуулж болох талаар нэмэлт оруулсан байна.
Боловсролын тухай хуулийн 17.2-д зааснаар "Гэгээрэл" төв нь аймаг, нийслэл, сум дүүрэгт албан бус сургалтыг зохион байгуулах, бие даан суралцагчдад туслах үүргээ бие дааж, эсвэл сургалтын байгууллага түшиглэн гүйцэтгэх ёстой. Энэ ч үүднээс албан бус боловсролын "Гэгээрэл" төвүүд дараах бүтэц (статус)-тэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:
1. Сургалтын байгууллага түшиглэсэн "Гэгээрэл" төв
2. Бие даасан "Гэгээрэл" төв
3. Бусад байгууллага түшиглэсэн "Гэгээрэл" төв
Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд албан бус боловсролын нийт 370 "Гэгээрэл" төв байгаагийн 341 нь Ерөнхий боловсролын сургууль, 9 нь бие даасан, 20 нь аймгийн Боловсрол, соёлын газар болон Засаг даргын тамгын газрын харьяанд үйл ажиллагаа явуулж 452 багш ажиллаж байгаагаас 220 нь буюу 48.7% нь орон тооны багш сургалт зохион байгуулж байна.
2010 оны 12 дугаар сард АББ-ын талаар доорх 10 гаруй эрх зүйн баримт бичиг шинээр болон шинэчлэн батлагдсан нь АББ-ын менежментийг хууль эрх зүйн хүрээнд зохион байгуулах, Гэгээрэл төвийн үйл ажиллагааг сайжруулах, тогтмолжуулах, багш, боловсон хүчин тогтвор суурьшилтай ажиллах, АББ-ын талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд ач холбогдолтой боллоо.
- Амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн сургалтын хөтөлбөр
- Холимог бүлгийн (дүрслэх урлаг, математик, монгол хэл, хүн байгаль-эрүүл мэнд) сургалтын хөтөлбөр
- Албан бус боловсролын амьдрах ухааны сургалтын хөтөлбөр
- Албан бус боловсролын эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр
- Албан бус болон насанд хүрэгчдийн боловсролын багш бэлтгэх сургалтын хөтөлбөр
- Албан бус боловсролын сургалтын төлөвлөгөө
- Албан бус боловсролын "Гэгээрэл" төвийн үлгэрчилсэн дүрэм
- АББ-ын "Гэгээрэл" төвийн захирлын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт
- АББ-ын багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт
- АББ-ын багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл
- АББ-ын "Гэгээрэл" төвийн захирлын ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл
Ийнхүү иргэдэд тасралтгүй боловсролын үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий албан бус боловсролын "Гэгээрэл" төвийн үйл ажиллагааны бодлого, эрх зүйн орчин бүрдсэн байна
Бичиг үсгийн боловсрол:
1997 онд батлагдсан "Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн нэг гол чиглэл нь албан бус сургалтыг орон нутагт зохион байгуулах үүрэг бүхий Гэгээрэл төвүүдээр дамжуулан хүн амын бичиг үсгийн боловсролын төвшинг дээшлүүлэх явдал байсан юм. 1990-ээд онд манай улс нийгэм-эдийн засгийн шилжилт хийж, онцлон дурьдвал иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болсон мал аж ахуйг хувьчилсан нь хүүхдүүд, нэн ялангуяа эрэгтэй хүүхдүүд мал маллах шалтгаанаар сургуульд орохгүй байх нь нэлээд түгээмэл хандлага болсон. 1999 оны байдлаар сургуулийн гадна 8-15 насны 40,5 мянган хүүхэд байсны 8,7 мянга буюу 21,5% нь сургуульд огт ороогүй хүүхэд байжээ. Түүнчлэн 2000 оны "Хүн ам, орон сууцны тооллого"-оор насанд хүрэгчид (15-аас дээш насны)-ийн 2,2% буюу 34011 хүн бичиг үсэггүй байсан бол 2010 оны "Хүн ам, орон сууцны тооллогын нэгдсэн дүн"-гээр 10, түүнээс дээш насны суурин хүн амын 159726 буюу 7,45% нь боловсролгүй, үүнээс 36519 буюу 22,8% нь бичиг үсэггүй байна. 2000 оны тооллоготой харьцуулахад бичиг үсэгт тайлагдаагүй хүн амын тоо 2508 хүн (2000 онд бичиг үсэггүй 34011 хүн байсан)-ээр нэмэгдсэн нь хангалтгүй үзүүлэлт бус харин хүн амын өсөлттэй харьцуулахад дэвшил гарсан гэсэн үг юм. Тодруулбал, хүн ам 2000 оноос 380 орчим мянгаар нэмэгдсэн бөгөөд 2000 онд боловсролгүй хүн ам нийт хүн амын 11,6%-ийг эзэлж байсан бол 2010 онд 7,5% болтлоо буурсан үзүүлэлт гарчээ. 15-аас дээш насны хүн амын бичиг үсэгт тайлагдалтын төвшин 2000 онд 97,8% байсан бол 2010 онд 98,3 болтлоо өсчээ. Өөрөөр хэлбэл бичиг үсэгт тайлагдаагүй 15-аас дээш насны хүн ам тухайн насны нийт хүн амын 2,2%-ийг эзэлж байсан бол 2010 онд 1,7% болтлоо буурсан байна.
Төсөл:
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ЮНЕСКО-той хамтран хэрэгжүүлж буй 5 аймгийн 20 сумыг хамарсан "Монголын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах" төслийн хүрээнд Бичиг үсэг үл мэдэгч насанд хүрэгчдэд зориулсан "Амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн сургалтын хөтөлбөр"-ийг боловсруулан хэрэглэж эхэлсэн бөгөөд 2010 онд 5505 хүн бичиг үсгийн сургалтад хамрагдсан бөгөөд 20 суманд бичиг үсэг, амьдрах ухааны сургалтын эхний ээлжийн сургалтыг зохион байгуулж бичиг үсгийн сургалтад 410, амьдрах ухааны сургалтад 1018, нийт 1428 иргэн хамрагдсан байна. Төслийн хүрээнд 4 удаагийн бичиг үсэг болон амьдрах ухааны сургалтанд нийт 4000 хүнийг хамруулна гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. АББ-ын "Гэгээрэл" төв нь нутгийн иргэдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл сурталчилгаа явуулах, бусад үйл ажиллагаа явуулахад зохих хэмжээнд орчин нөхцөл бүрдсэн төв болж байгаа нь төслийн үр дүн болж байна.

| Нүүр хуудас Буцах Дээш буцах |

English page