Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    Соёл урлагийн хороо
     1.Үндсэн чиг үүрэг.

     Төрөөс баримтлах соёл, урлагийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүрэгтэй.

    2. Байгуулсан эрх зүйн акт.

    Соёл, урлагийн хороо нь  Монгол Улсын Засгийн газрын  2008 оны 64 дүгээр тогтоолоор үүсэн байгуулагдсан.

    3.Үйл ажиллгааны чиглэл.


    Соёлын тухай хуулийн 131.3 зааснаар Соёл, урлагийн хороо нь

    1.түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах ажлыг зохицуулах, үндэсний соёл, дизайны уламжлалыг дэмжин хөгжүүлэх;

    2.эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэх, уран сайхан-гоо зүйн хүмүүжил олгох бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

    3.түүх, соёлын дурсгалт зүйлийг судалж шинжлэх, хадгалж хамгаалах, сурталчлах, ашиглалт, хамгаалалтад хяналт тавих ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, гадаад, дотоодод үзэсгэлэн гаргах ажлыг зохион байгуулах;

    4.утга соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, хамгаалах, өвлүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, утга соёлын өвийг өвлөн тээгч билиг авьяастнуудыг судлан тодорхойлж, эрдэм авьяасыг нь хойч үед уламжлуулахад туслан дэмжлэг үзүүлэх;

    5.ардын язгуур урлагийн чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

    6.дүрслэх урлаг, дизайны чиглэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

    7.соёлын салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээг судалж, аймаг, нийслэлийн соёл, урлагийн байгууллагыг боловсон хүчнээр хангахад дэмжлэг үзүүлэх;

    8.соёл, урлагийн мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

    9.соёлын тоо бүртгэл гаргаж, дүн шинжилгээ хийх;

    10.хуульд заасан бусад бүрэн эрх.

    4.Бүтэц зохион байгуулалт

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 395 дугаар тушаалаар Соёл, урлагийн хорооны бүтэц, орон тоог баталсан.



    6.Холбоо барих.

    Хаяг: 210620а Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай 3, Соёлын төв өргөө

    Утас: 11-320312, 320310

    факс: 11- 324885

    Вэб хаяг: www.cac.gov.mn
    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах