Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    Дохионы хэлний стандарт
     
    ДОХИОНЫ ХЭЛНИЙ СТАНДАРТ
     

    Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 245 дугаар тогтоолоор батлагдсан "Хүүхдийн хгөжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  "Монгол дохионы хэлний стандарт" боловсруулах ажлын хэсгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын  2009 оны 328 дугаар тушаалаар батлан стандартыг боловсруулах ажлыг хэрэгжүүлж байна.

     

    "МОНГОЛ ДОХИО-г СТАНДАРТ-ад НИЙЦҮҮЛЭХ"
     "Монгол дохионы хэлний стандарт" боловсруулах ажлын хүрээнд
    2010-2012 онд хийх ажлын зураглал
     

    Бэлтгэл үе шат:

    Төслийн бэлтгэл шатанд төслийн багийн гишүүдийг сургах, олон улсын дохионы хэлний стандарттай холбоотой судалгааны ажлыг хийнэ.

    ·         Дохионы хэлний стандарттай холбоотой баримт бичгийг монгол хэлнээ хөрвүүлэн судалгаа, мэдээллийн санг бүрдүүлэх

    ·         Дохионы хэлний талаарх өмнөх судлаачдын номноос судалгаа хийх

    ·         Стандарт хэмжилзүйн газрын мэргэжилтнээр хичээл заалгах

    ·         Дохионы хэлний стандарт боловсруулах талаар гадаадын мэргэжилтэнг урьж авчран, хэлэлцүүлэг хийх.

    ·         Дохионы хэлний стандарт боловсруулах талаар багийн гишүүдэд сургалт явуулах, тэднийг сургах

    ·         35 үсгийн 3000 үгтэй дохионы хэлний толь бичигт мониторинг үнэлгээ хийх

    ·         Уг толь бичиг буй дохионы хэрэглээний байдлын талаар олон нийтийн (сонсголгүй иргэд) дунд хэлэлцүүлэг явуулах

    ·         Сонсголгүй иргэдийн бүх төлөөллийг хамарсан хэлэлцүүлгийг төслийн ажлын багийн гишүүд хариуцан явуулна.

    ·         Монгол дохионы хэлний төслийн багийн танилцуулга бүхий вэб хуудсыг хийх
     
    Боловсруулалтын үе шат:

    Төслийн боловсруулалтын энэ үед сонсголгүй хүмүүсийн ахуй соёл, дохионы хэлний стандартын тухай ажлын багийн боловсруулсан баримт бичгээ хэлэлцүүлэх.  Хэлэлцүүлгийг доорх бүлгүүдээр хийж болно:  29-р сургуулийн багш нар, Сонсголгүй өсвөр залуучууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид гэх мэт.  Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны вэб сайтад дохионы хэлний асуудалтай холбоотой олон нийтийн санал, хүсэлтийг сонсох зорилгоор blog нээж ажиллуулна.

    ·         Үгжүүлэх дохиог түүвэрлэх судалгааг эхлүүлэх,

    ·         Хурууны үсгийн стандарт боловсруулах

    ·         Дохионы хэлний толь бичигт оруулах үг хэллэг, дохиог сонгох

    ·         Дохионы хэлний тайлбар, үг хэллэгийг тодорхойлох, оновчтой үгээр орчуулах

    ·         Монгол хэлний дүрэм, хэлзүйн зарим дүрэмтэй холбоотой дохиог боловсруулах

    ·         Сонголгүй хүмүүсийн дунд дохионы хэлний талаар хэлэлцүүлэг явуулах.

    ·         Дохионы хэлний стандартын баримт бичиг хэвлэлд бэлтгэх.

    ·         Дохионы хэлээр хэлмэрчлэх стандартыг боловсруулах  (олон нийтийн хуралд хэлмэрчийн зогсох байрлал, хувцаслал, биеэ авч явах байдал гэх мэт)

    ·         Телевиз, олон нийтийн хурал цуглаанд дохионы хэлээр хэлмэрчлэхэд даган мөрдөх стандартыг гаргах.

    ·         Монгол улсын хуулиудад дохионы хэлний асуудлыг тусгах.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн конвенцийг хэрэгжүүлэхэд дохионы хэлний ач холбогдлыг тодорхойлох

    ·         Дохиог үгжүүлэх

    ·         Монгол хэлнээ хэрэглэгддэг түгээмэл үгсийг дохиожуулах

    ·         Тусгай  сургуулийн хичээлд хэрэглэгддэг дохиог боловсруулах

    ·         Дохионы хэлний шинэ толь бичиг орох үгийг эцэслэн тогтох

    ·         Дохионы хэлний сургалтын стандартыг боловсруулна, сургалтын хөтөлбөр

    ·         Дохионы хэлний сургагч багш нар бэлтгэнэ

    ·         Тусгай сургуулийн багш, ажилчдад дохионы хэлний стандартын талаар сургалт явуулах

    ·         Мөн дохионы хэлний стандартыг CD-ээр гаргах.

    ·         Дохионы хэлний DVD толь бичиг хийх

     
    Батлуулах үе шат:

    ·         Монгол үндэсний дохионы хэлний стандартыг батална.  Дохионы хэлний бүтэц, хэлзүй, дохионы хэлээр харилцах талаар ном сурах бичиг, видео материалууд бэлтгэж гаргана.

    ·         Олон улсын хэмжээнд монгол дохионы хэлний судлагдсан байдалд хэл шинжлэлийн талаас үнэлгээ хийлгэнэ.  Монгол үндэсний дохионы хэлний олон улсын кодыг авна.

    ·         Хэл шинжлэлийн хурал зохион байгуулна

    ·         Хэл шинжлэлийн хүрээлэнтэй хамтарч ажиллана

     

    ***
     

    Монгол дохионы хэлний стандарт боловсруулах шаардлага

    ·         Нийгэм эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан шинэ үг хэллэг нэвтэрсэн

    ·         Монгол дохионы хэлэнд гадаад улсуудын дохиог хэрэглэх хандлагатай болсон

    ·         Цаашид сонсголгүй хүүхдийн харилцааны хэл нь Монгол дохионы хэл болно

    ·         Мөн боловсрол олгох хэл тул илүү судлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх хэрэгцээ бий болсон

    А. Зорилго: 

    ·         Толь бичгийн (БСШУЯ 2006) хэрэглээний судалгааг олон нийтийн дунд явуулах

    ·         Ажлын хэсэг ба багийн гишүүдийг дохионы хэл-шинжлэлийн талаарх сургалтанд хамруулах

    ·         Олон улсын дохионы хэлний стандартын талаар судлах

    ·         Монгол дохионы хэлний хэрэглээний талаар сонсголгүй иргэдийн насны ангилалын бүлгүүдийн дунд судалгаа хийх

    ·         Стандартын анхан шатны баримт бичгийг боловсруулна

      

    "МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛНИЙ СТАНДАРТ"
    боловсруулах ажлын товч тайлан
     

    1.        Монгол дохионы хэлний толь бичиг мониторинг үнэлгээ хийсэн:  Толь бичгийн 3010 дохионы 72% буюу 2151 дохиог хэрэглэх боломжтой (үүний 397 дохионд бага зэрэг өөрчлөлт оруулах шаардлагатай) бөгөөд үлдсэн 28% буюу 830 бүрэн өөрчлөх шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрсэн.

    2.        Насны ангилалын бүлэгт (өсвөр, дунд, ахимаг) дохионы хэлний түгээмэл хэрэглээний судалгаа хийсэн.  Улаанбаатар хотын 14-49 насны 30 сонсголгүй иргэд хамрагдаж, Свадишийн 100 үгийн жагсаалтын дагуу дохионы хэлний хэрэглээний судалгааг хийлээ.  Нийтдээ 3000 дохионы дүрс бичлэгийн судалгаа хийсэн.  Сонсголгүй иргэдийн хэрэглэдэг дохиог толь бичигтэй харьцуулахад 30 гаруй хувь ялгаатай байгаа нь мониторинг үнэлээний дүгнэлттэй нийцэж байна.

    3.        Хөдөө орон нутагт түгээмэл хэрэглээний судалгааг Дорнод, Өмнөговь, Хөвсгөл, Ховд аймагт хийж, дохионы хэлний түгээмэл хэрэглээний 100 үгсийн судалгаанд 24 иргэд хамрагдсан юм. 

    4.        Хэлэлцүүлэг:  Өөрчлөх шаардлагатай 830 дохионы 200 дохиог боловсруулахад сонсголгүй иргэдийн санал дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх зорилгоор 3 шатаар хэлэлцүүлэг зохион байгуулсан: 

    Хэлэлцүүлэг  1:  "Санал авах 181" дохио болон гэр бүлийн 19 дохионуудыг нэгтгэн 200 дохиог сонсголгүй иргэдийг төлөөлөх 8 байгууллагын 102 иргэнээс асуулгын аргаар судалгаа авсан. 

    Хэлэлцүүлэг 2:  Өмнөх хэлэлцүүлэгт санал авсан 200 дохионуудаа нэгтгэн дүгнэж гаргасан "өөрчлөх шаардлагатай" зарим дохионууд болон тухайн дохионы талаарх сонсголгүй иргэдийн санал бодлыг "дүрс бичлэг"-ийн аргаар авсан. Энэ удаагийн хэлэлцүүлэгт нийт 83 сонсголгүй иргэд хамрагдсан Хэлэлцүүлэг 3:  "Өөрчилж дохиожуулсан үгсийг тогтох" энэхүү хэлэлцүүлэгт 35 сонсголгүй иргэд хамрагдаж, 200 дохионы 75% ярилцаж шийдвэрлэсэн болно.

    5.        Хөдөө орон нутагт дээрх хэлэлцүүлгийг хийсэн.  Үүнд түгээмэл 200 дохионы санал асуулгад 48 сонсголгүй иргэд хамрагдсан.

     

    В. Үр дүн

     

    1.    Хэл шинжлэлийн эрдэмтэн Моррис Свадишийн гаргасан аливаа хэлэнд байдаг түгээмэл үгний судалгааг монгол дохионы хэлэнд анх удаа хийсэн

    2.    Дохионы хэлний бүрэлдэхүүнийг 5 монгол дохионы хэлэнд анх удаа цогц байдлаар тодорхойлсон (Гарын хэлбэр, Гарын байрлал, Хөдөлгөөн, Алганы хэлбэр, Үгэн бус илэрхийлэл)

    3.    Сонсголгүй иргэдийн саналыг тусгасан үйл ажиллагаа. Стандар- нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ.  Сонсголгүй иргэдийн дунд хэрэглэгдэж байгаа нийтлэг дохиог стандартжуулах, дохионы хэлний бүтэц, сонсголгүй хүний ахуй соёл, монгол хүний сэтгэлгээнд нийцсэн дохиог боловсруулахад дөхөмтэй болсон

    4.    Сайн дурын багийн гишүүд хэлэлцүүлэгт ирээгүй тохиолдолд бусад сонсголгүй иргэдийн төлөөлөгчид ирэх боломж нээгдсэн бөгөөд тэдний идэвх санаачлага ихээхэн ач холбогдолтой байсан.

    5.    Хөдөө орон нутагт Моррис Свадишийн түгээмэл үгсийн судалгааг анх хийсэн

    6.    Үйл ажиллагаандаа хөдөө орон нутгийн иргэдийн саналыг тусгасан

     

    Г. Санал сургамж

    Сонсголгүй иргэдийн хэрэглээний хэл учир тэдний санал бодлыг тусгах хэлэлцүүлгүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулах

    Монгол дохионы хэлний веб-сайт хийж гадаадад буй, хөдөө орон нутагт буй сонсголгүй иргэдийн саналыг тусгах нь хэрэгцээтэй

    Нэмэлт тоног төхөөрөмж бүрдвэл илүү жижиг студын хэмжээнд дээд зэргийн чанартай олон зүйлийг хийх боломжтой:  Гэрэлтүүлэгч, Тосон бал, компьютер гэх мэт. 

    Цаашид 4000 дохионы стандарт боловсруулж нийт 5000 дохионы толь бичиг гаргах

    Дохионы хэлний DVD толь бичиг, сурах бичиг гаргах

    Стандарт боловсруулсны дараа дохионы хэлний сургагч багш нар бэлдэх, түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй.


    дэлгэрэнгүй

     

     "МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛНИЙ СТАНДАРТ" боловсруулах ажлын
    2011 оны 1-р улирлын тайлан

    Хэсэг I.  "Монгол дохионы толь бичиг"-т хийсэн мониторинг үнэлгээний тайлан

    Хэсэг II. "Түгээмэл дохионы хэл"-ний судалгааны тайлан     

    II. 1:    Түгээмэл дохионы хэлний судалгаанд оролцогчдын бүртгэл

    II. 2:    Монгол дохионы хэлний ТҮГЭЭМЭЛ хэрэглээний судалгааны 100 үг

    II. 3:    Өсвөр үеийнхэн, залуучууд, дунд насныханы 56 АДИЛ дохионы үгс

    II. 4:    Өсвөр үеийнхэн, залуучууд, дунд насныхан, толь бичигт буй 25 АДИЛ дохионы үгс

    II. 5:    Свадишийн жагсаалтын дагуу харьцуулсан насны ангилалын бүлгийн ЯЛГААТАЙ буюу ӨӨР дохионууд

    II. 6:    Свадишийн жагсаалтын дагуу насны ангилалын бүлгийн дохиог толь бичигтэй харьцуулсан ЯЛГААТАЙ буюу ӨӨР дохионууд

                           
    Хэсэг I.  Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас 2006 онд гаргасан "Монгол дохионы хэлний толь бичиг"- т мониторинг үнэлгээ хийснээр дохионы хэлний стандарт боловсруулахад чухал ач холбогдолтой алхам боллоо.  "Дохионы хэлний стандарт боловсруулах" ажлын хэсгийн сонсголгүй иргэдийн бүрэн оролцоотойгоор, дохионы хэлний хэлмэрчид хамтран уг мониторинг үнэлгээг хийсэн болно. 

    Хэсэг II. "Түгээмэл дохионы хэл"-ний судалгаа хийхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэл шинжлэлийн судалгааны тогтсон үг болох Свадишийн 100 үгийн жагсаалтын дагуу судалгаа хийсэн нь манай улсад анх удаа хийгдсэн шинэлэг судалгаа болов.  Энэ нь Монгол дохионы хэл шинжлэлийн судалгааны суурийг тавьсан эдүгээ хэрэглэгдэж байгаа түгээмэл хэрэглээний дохиог судалж, баримтжуулахад ихээхэн ач холбогдолтой алхам боллоо.

    Энэ судалгаанд сонсголгүй иргэдийн төлөөлөл болох 14 - 49 насны нийт 30 сонсголгүй иргэд оролцсон бөгөөд тэдний дохисон Свадишийн жагсаалтын үгийн дохионы дүрс бичлэгийг баримтжуулан авлаа.  Ийнхүү насны бүтэц дэх дохионы хэлний ялгаатай болон адил төстэй байдлыг тодорхойлсон бөгөөд "Дохионы хэлний толь бичиг-т орсон дохио сонсголгүй иргэдийн насны ангилал тус бүрийн дохиотой хэр их адил төстэй, эсвэл ялгаатай байгааг тодорхойлох боломжтой байлаа.  Цаашид сонсголгүй иргэдийн түгээмэл дохиог стандартад нийцүүлэхэд тус болох ач холбогдолтой судалгаа боллоо гэж ажлын хэсгийн гишүүд үзлээ.

     

    Хэсэг I.  "Монгол дохионы толь бичиг"-т хийсэн
    мониторинг үнэлгээний тайлан

    2006 онд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас эрхлэн гаргасан "Монгол дохионы хэлний толь бичиг"- ийн 3000 гаруй дохио тус бүрт мониторинг үнэлгээ хийлээ. 

    Арга зүй

    Уг толь бичигт хэвлэгдсэн дохио бүрт мониторинг үнэлгээ хийхдээ дохионы хэлний бүрэлдүүлэгч тус бүрийн дагуу үнэлгээ хийсэн болно.  Дохионы хэлний бүрэлдүүлэгчид болох Гарын хэлбэр, Байрлал, Алганы хэлбэр, Хөдөлгөөн, Үгэн бус илэрхийлэл зэргийн дагуу дохио тус бүрийг ажлын хэсгийн гишүүд хоорондоо хэлэлцэж, санал хураах зарчмаар ажилласан.  Ийнхүү толь бичигт хэвээр нь үлдээх дохиог тодорхойлсон бөгөөд бага зэргийн өөрчлөлт оруулах шаардлагатай дохио бүрийг тодорхойлж, дүрс бичлэгээр баримтжуулсан болно.  Жишээ нь уг дохионы Үгэн бус илэрхийлэл буюу  нүүр хувирал, хөмсөг, нүдний харц, мөн амны хайрцагны хэлбэр гэх мэт, эсвэл Гарын хэлбэр, Байрлал, Алганы хэлбэр, Хөдөлгөөн-д бага зэргийн өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын хэсгээр хэлэлцээд уг дохионд орж буй бага зэрэг өөрчлөлтийг оруулан дүрс бичлэг хийсэн. 

    Харин уг дохио нь сонсголгүй иргэдийн хэрэглэдэг дохионоос өөр эсвэл харь хэлнээс нэвтэрсэн дохио бөгөөд уг дохиог өөрчлөх шаардлагатай гэж үзвэл сонсголгүй иргэдээс "санал" авах, эдүгээ хэрэглэж буй "хуучин" дохиог оруулах эсэх, эсвэл "шинэ" дохио оруулах эсэхийг тодорхойллоо. 

    Дараах хүснэгтийн жишээнээс дохио тус бүрийн мониторинг үнэлгээний бүртгэлийг харна уу.

     

     

     

     

    3010үг

    2910

     

     

     

     

     

     

     

     

    Огноо

    Өдөр хийсэн дохио



    Дохионы үгийн жагсаалт

    Хуудас

    дохионы тоо

    Дохиог хэрэглэх эсэх

    Толь бичгээс хэрэглэх дохионы байдал

    Өөрчлөх дохиог хэрхэн өөрчлөх талаар

    Хасагдсан дохионы тоо

    Дохионы үгнүүд

    Гарчигнууд

    Дохионы хэлний               толь бичигт

    Дохиог өөрчлөх    эсэх

    Байгаагаар нь

    Дохио нэмэх, хасах,  Сум өөрчлөх

    хуучин дохиогоор оруулна

    Шинээр санаачилсан

    санал авах

     

    1

    1

    1

    а2

    11

     

    0

    1

    0

    0

    0

    1

    0

     

     

    2

    2

    2

    Аав

    11

     

    0

    1

    0

    0

    1

    0

    0

     

     

    3

    3

    3

    аагим халуун

    11

     

    1

    0

    0

    1

    0

    0

    0

     

      

    Үр дүн

    Энэ үнэлгээний үр дүнд тулгуурлан "Дохионы хэлний стандарт" боловсруулах ажлын дараагийн үйл ажиллагаа төлөвлөгдөнө.  Учир нь дээрх толь бичгийн "санал" авах дохиог сонсголгүй иргэдээр хэлэлцүүлэх шаардлага гарсан учир II улиралд сонсголгүй иргэдийн төлөөлөгчтэй, сайн дурын туслах багийн гишүүдийг оролцуулсан олон удаагийн хэлэлцүүлэг хийнэ.

    Дүгнэлт

    "Монгол дохионы толь бичиг"- т ийнхүү мониторинг үнэлгээ хийснээр

    1)    Толь бичигт байгаа дохиог тэр "хэвээр нь үлдээх" буюу уг дохиог стандарт дохио болгон батлах боломжтой дохио

    2)    Толь бичгийн энэ хэсэг дохиог эдүгээ сонсголгүй иргэдийн дунд түгээмэл хэрэглэгддэг буюу "хуучин" дохиог оруулж, стандартжуулах

    3)    Толь бичгийн энэ хэсэг дохиог сүүлийн үед "шинээр" хэрэглэгдэж буй эсвэл сонсголгүй иргэдийн зохиосон дохиог оруулах

    4)    Толь бичгийн энэ хэсэг дохиог нийт сонсголгүй иргэдийн төлөөллөөс "санал" авч шийдвэрлэх шаардлагатай

    гэсэн дөрвөн төрлөөр уг толь бичгийн 3010 дохио тус бүрт үнэлгээ хийж, толь бичгийн дохионоос өөрчлөх шаардлагатай дохио нь 28%-ийг эзэлж байна гэсэн дүгнэлт гарлаа. 

     
    Үүнээс "Толь бичигт буй байдлаар үлдээх 2151 дохионы 18% - д бага зэргийн өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.



    Мөн өөрчлөлт оруулах дохионы 483 дохиог эдүгээ сонсголгүй иргэдийн дунд өргөнөөр хэрэглэгдэж байгаа "хуучин" дохиог оруулах, 187 дохионы оронд "шинэ" буюу сонсголгүй иргэдийн санаачилсан дохиог оруулах, 160 дохиог нийт сонсголгүй иргэдийн дунд хэлэлцүүлэг шаардлагатай байна.

     
     Хэсэг II. "Түгээмэл дохионы хэл"-ний судалгааны тайлан

    "Түгээмэл дохионы хэл"-ний судалгаа хийхдээ хэл шинжлэлийн эрдэмтэн Моррис Свадишийн гаргасан үгсийн жагсаалтын дагуу дохионы хэлний судалгааг хийлээ.  Моррис Свадиш аливаа хэлэнд түгээмэл хэрэглэгддэг 200 үгсийн жагсаалтыг гаргасан ба энэхүү жагсаалтаар хэл шинжлэлийн харьцуулсан судалгааг хийдэг.  Харин дохионы хэлний харьцуулсан судалгаа хийхэд уг 200 үгийн жагсаалт дахь төлөөний нэр болон, бие эрхтэнүүдийг заасан үг нь долоовор хуруугаараа заах зэргээр хоорондоо их адил төстэй байсан тул 1996 онд Воодвард тэдгээр үгсийг 100 үг болгон түүвэрлэсэн нь дохионы хэл шинжлэлийн судалгаа хийхэд нэн тохиромжтой байдаг.  Энэхүү түүвэрийг анхлан тогтоосон эрдэмтний нэрээр Свадишийн 100 үгийн жагсаалт гэдэг \Хавсралт II. 2 үзнэ үү.\

    Арга зүй

    Свадишийн 100 үгийн жагсаалтын дагуу хийдэг дохионы хэлний харьцуулсан судалгааг хийхэд түгээмэл хэрэглэгддэг арга зүй бөгөөд тив эсвэл хэд хэдэн улсын дохионы хэлүүдийг харьцуулан судлахад (жишээ нь зүүн Европын улсуудын дохионы хэл, Арав хэлтэй улсуудын дохионы хэлний харьцуулсан судалгаа), хоёр улсын дохионы хэлний харьцуулан судлахад (жишээлбэл, Хятад ба Тайван дохионы хэл, Солонгос ба Япон дохионы хэл), эсвэл нэг улсын хотуудын (Банког дохио, Чанмай дохио, Бан Хор дохио г.м) дохионы хэлийг харьцуулан судлахад түгээмэл хэрэглэгддэг арга юм.  (Karen Emmorey, Harlan Lane Signs of Language Revisited, Psychology Press 2009)

    Тиймээс түгээмэл хэрэглэгддэг 100 үгийн жагсаалтын дагуу сонсголгүй иргэдийн төлөөлөл болох 14 - 49 насны нийт 30 сонсголгүй иргэдээс ажлын хэсгийн гишүүд судалгаа авлаа.  \Бүртгэлийг Хавсралт II. 1 үзнэ үү.\  Ингэхдээ хүн тус бүрээр 100 үгийн дохиог дохиулж, дүрс бичлэг хийсэн болно.  Судалгааны нийт дохионы тоо 3000 болсон бөгөөд тэдгээр дохионы дүрс бичлэгийг ажлын хэсгийн гишүүд хуваан авч комъпютерийн тусгай програмын дагуу монтажлан цэгцлээд мэдээлэл технологийн ажилтанд өгсөн.  Мэдээлэл технологийн ажилчин уг судалгааны 3000 үгсийн дохиог насны гурван ангилал тус бүрээр эргэн багцалж, судалгааний өгөгдлийг боловсруулан дүгнэлт хийх бичлэгийг бэлтгэсэн билээ \Уг DVD-г энэ тайланд хавсаргав.\  Ийнхүү бэлэн болсон судалгааны өгөгдлийн бичлэгийг ажлын хэсгийн гишүүд хамтран үзэж судалгааны дүгнэлтийг гаргасан.

    Судалгааны дүгнэлт хийхдээ эхлээд дараах 3 алхамаар дүгнэлээ. 

    Нэгдүгээр алхам НЭГТГЭЛ буюу бэлтгэл үйл ажиллагаа:

    Насны ангилал бүрт хэрэглэгдэж байгаа түгээмэл дохиог тодорхойлох.  Ингэхдээ эхлээд 14-20 насны тусгай сургуулийн 10 сурагчид тус бүрийн 100 үгийн дохио буюу нийт 1000 дохионы бичлэгт анализ хийсэн.  10 сурагчийн дохиосон дохио тус бүрээс хамгийн ижил төстэй дохиж байгаа 6-аас дээш дохиог уг насныханы хэрэглэж байгаа нийтлэг дохио хэмээн сонгон авлаа.  Тийнхүү нийт 100 үгийн дохио тус бүрийн нийтлэг дохиог уг насныханы хэрэглэдэг түгээмэл дохио гэж үзлээ \ DVD-ний бичлэгээс хар\.  Дараа нь залуучуудын (21-35 нас) 1000 дохионоос ажиглалтын аргаар тэдний нийтлэг хэрэглэдэг дохиог тодорхойлж, түгээмэл 100 үгийн дохиог сонгон авсан.  Эцэст нь дунд насныхан буюу 36-49 насныханы хэрэглэдэг 1000 дохионд ажиглалт хийж түгээмэл 100 дохиог сонгон авч судалгааны дүгнэлт хийхэд бэлтгэв.

    Хоёрдугаар алхам ХАРЬЦУУЛАЛТ:  Насны ангилал тус бүрийг хооронд нь харилцуулах, мөн толь бичгийн дохиотой харьцуулах алхам.  

    1.    Өсвөр насныханы 100 дохиог Залуучуудын 100 дохиотой харьцуулсан. 

    2.    Залуучуудын 100 дохиог Ахмад үеийнхэний 100 дохиотой харьцуулсан.

    3.    Өсвөр насныханы 100 дохиог Ахмад үеийн 100 дохиотой харьцуулсан.   

    4.    Өсвөр насныханы 100 дохиог Толь бичгийн 100 дохиотой харьцуулсан.

    5.    Залуучуудын 100 дохиог Толь бичгийн 100 дохиотой харьцуулсан.   

    6.    Ахмад үеийнхэний 100 дохиог Толь бичгийн 100 дохиотой харьцуулсан.  Бүх харьцуулалтыг нэгтгэн дүгнэсэн. 

    Ийнхүү дүгнэхдээ 2 насны ангилалын 100 дохиог хооронд нь харьцуулж дохио тус бүрийн  Адилхан, Төстэй буюу холбоотой эсэх, Өөр буюу ялгаатай болон Байхгүй гэсэн дөрвөн ангилалаар харьцууллаа.  Байхгүй хэсэгт харьцуулж буй бүлэг хоёуланд нь эсвэл аль байхгүй тохиолдолд тэмдэглэсэн болно.

     

    Өсвөр - Залуучууд

    Залуучууд - Ахмад

    Өсвөр - Ахмад

    Адилхан

    70

    74

    66

    Холбоотой, төстэй

    14

    14

    11

    Өөр

    15

    11

    23

    Байхгүй

     

     

     

     

    Хүснэгт II. 1

    Свадишийн 100 үгийн жагсаалтын дагуу насны ангилалын бүлэг ба толь бичгийн

    Дохионы харьцуулалтын судалгааны дүгнэлт \% - Хувиар\


     

    Толь бичиг - Өсвөр

    Толь бичиг -Залуучууд

    Толь бичиг - Ахмад

    Адилхан

    37

    38

    36

    Холбоотой, төстэй

    8

    11

    12

    Өөр

    44

    38

    41

    Байхгүй

    10

    10

    10

     

    Үүний дараа Холбоотой буюу уг дохио нь бага зэрэг төстэй дохиог нарийвчлан тодорхойллоо.

    Хүснэгт II. 2

    Свадишийн жагсаалтын дагуух 3 насныханы адил болон төстэй дохионууд

    \Хувиар %\

     

    Өсвөр үе       Залуучууд          Ахмад         Толь бичиг

    Өсвөр насныхан                 --                      84                    77                 45

    Залуучууд                             84                    --                      88                  50

    Ахмад үе                               77                    88                    --                   48

    Толь бичиг                            45                    51                    48                  --

     

     

    1992 онд Кроулейн тогтоосон Үг-статистик загварын дагуу хоёр болон хэд хэдэн хэлний үгсийн сан 36%-81% ижил төстэй байвал уг хэлүүд гарвал нэгтэй гэж үздэг.  Хэрвээ харьцуулж буй хоёр хэлний үгсийн сан 81%-аас дээш ижил төстэй бол уг хэлүүд нь нэг хэлний өөр өөр аялга гэж тооцогддог аж.  Үүнийг хүснэгтээр үзүүлбэл:

    Хүснэгт II. 3

    Үг - статистикийн ангилал

    Ангилал                                   Үндсэн үгсийн сангийн ижил төстэй үгсийн хувь

    Нэг хэлний аялга                      81% - 100%

    Хэлний уг гарвал нэгтэй          36% - 81%

    Өөр хэлний бүлэг                     12% - 36%

     

    Сонсголгүй иргэдийн төлөөлөл болсон 3 насны ангилалын бүлгийн адилхан дохио нь 56 байна \Хавсралт II. 3-ыг харна уу\.  Харин 3 насны ангилал ба дохионы хэлний толь бичгийн адилхан дохио нь 25 байна \Хавсралт II. 4-ийг харна уу\.

    Гуравдугаар алхам ТӨСТЭЙ буюу ХОЛБООТОЙ дохиог нарийвчлан тодорхойлов:

    1.    Өсвөр үеийнхэн ба Залуучуудын төстэй дохиог нарийвчлан тодорхойлов

    2.    Залуучууд ба Ахмад үеийнхэний төстэй дохиог нарийвчлан тодорхойлов

    3.    Өсвөр үеийнхэн ба Ахмад үеийн төстэй дохиог нарийвчлан тодорхойлов

    4.    Өсвөр үеийнхэн ба Толь бичгийн төстэй дохиог нарийвчлан тодорхойлов

    5.    Залуучууд ба Толь бичгийн төстэй дохиог нарийвчлан тодорхойлов

    6.    Ахмад үеийнхэн ба Толь бичгийн төстэй дохиог нарийвчлан тодорхойлов

    2 насны ангилал болон нэг насны ангилалыг толь бичигтэй харьцуулж Холбоотой буюу Төстэй байгааг тодорхойлохдоо уг дохионы Гарын хэлбэр (Dez), Байрлал (Tab), Хөдөлгөөн (Sig), Алганы байрлал (Ori), зэрэг дохионы хэлний үндсэн параметрүүдийн дагуу харьцууллаа. 


     

    Хүснэгт II. 4

    Свадишийн жагсаалтын дагуу харьцуулад Холбоотой буюу Төстэй гэж

    тодорхойлогдсон дохионуудын ялгааны үндэс

     

    Өсвөр үе ба            Dez:                Tab:                Sig:                 Ori:                              Бусад

    Залуучууд   (Гарын хэлбэр)        (Байрлал)     (Хөдөлгөөн)  (Алганы байрлал)

    Цус                 n

    Тоолох                       n                                                                                                         100 тоог нэмсэн

    Нохой                        n                                                                                                         Өсвөр 2 хуруугаар

    Мөс                                                                 n                                                         Өөр руугаа татсан

    Урт                  n                                                                                                         Алгаа дэлгэсэн

    Уул                 n                                                                                                         ГАЗАР - гүй

    Нарийн                      n

    Өөр                                         n                                                                                 1 гараараа

    Богино                                                                       n                                                         Олон давтсан

    Сүүл               n

    Нойтон                      n                                                                                                         Ус ДУСАХ

    Эхнэр             n                                                                                                         Залуус ЭМЭГТЭЙ

    Хамт                                                               n                                                         Өсвөр олон давтсан

    Муур               n

     

     

    Залуучууд ба           Dez:                Tab:                Sig:                 Ori:                              Бусад

    Ахмад үе       (Гарын хэлбэр)        (Байрлал)     (Хөдөлгөөн)  (Алганы байрлал)

    Цэцэг             n

    Өвс                                                                 n                    

    Хүнд                                                               n                                             Залуус бас үсэглэсэн

    Навч               n                                                                                             Залуус МОД            

    Өөр                 n                                                                                             Ахмад нэг гараараа

    Олс                 n

    Давс               n                    

    Богино                                                                       n                                             Ахмад олон давтсан

    Зогсох                                                                                                n                     Ахмад алга дээш харсан

    Од                                                                   n

    Чулуу                                                                                     n

    Нар                 n

    Нойтон                                  n

    Өргөн             n                                                                                             Ахмад "нүүр хувирал" илүү

     

     

    Өсвөр үе ба            Dez:                Tab:                Sig:                 Ori:                              Бусад

    Ахмад үе      (Гарын хэлбэр)        (Байрлал)     (Хөдөлгөөн)  (Алганы байрлал)

    Яагаад гэвэл            n

    Цус                 n                                                                                                         Ахмад УЛААН

    Тоос               n

    Уул                 n                                                                                                         Өсвөр ГАЗАР-гүй

    Нарийн                      n

    Чулуу                                                 n                                                                                 Ахмад алга дээш

    Нар                 n

    Нойтон                      n

    Эхнэр             n                                                                                                         Ахмад ЭМЭГТЭЙ

    Хамт               n                                            

    Муур               n

     

     

     

    Өсвөр үе ба            Dez:                Tab:                Sig:                 Ori:                              Бусад

    Толь бичиг  (Гарын хэлбэр)        (Байрлал)     (Хөдөлгөөн)  (Алганы байрлал)

    Шувуу                        n                                                                                                         Толь - ХОШУУ

    Мөс                                                                 n                                                        

    Навч               n                                                                                                        

    Уул                                                                 n                                                         Өсвөр - 2 УУЛ

    Нарийн                      n

    Шөнө                                                              n                                                         Толь - хөдөлгөөнгүй

    Богино                                                                       n                                                         Өсвөр олон давтсан

    Дуулах                       n                                                                                                         Толь - микрафонтой

     

     

    Залуус ба    Dez:                Tab:                Sig:                 Ori:                              Бусад

    Толь бичиг  (Гарын хэлбэр)        (Байрлал)     (Хөдөлгөөн)  (Алганы байрлал)

    Бүгд                n

    Шувуу                        n                                                                                                         Толь - ХОШУУ

    Хүүхэд                       n

    Мөс                                                                 n                                                        

    Навч               n                                                                                                         Залуус - МОД

    Уул                                                                 n                                                         2 уул, ГАЗАРТАЙ

    Шөнө                                                              n                                                         Толь - хөдөлгөөнгүй

    Дуулах                       n                                                                                                         Толь - микрафонтой

    Цас                                                                 n                                                        

    Зогсох                                                                                                n                                 Алга дээш харсан

    Од                                                                   n                                                         Залуус олон давтсан

     

     

    Ахмад үе ба            Dez:                Tab:                Sig:                 Ori:                              Бусад

    Толь бичиг  (Гарын хэлбэр)        (Байрлал)     (Хөдөлгөөн)  (Алганы байрлал)

    Бүгд                                                                n

    Шувуу                        n                                                                                                         Толь - ХОШУУ

    Хүүхэд                       n                                                                                                         Ахмад 2 гараараа

    Газар                                     n                                                                                 Алга нь дээш харсан

    Урт                                          n                                                                                 Хөд. Чиглэл өөр

    Уул                                                                 n                                                         2 уул, ГАЗАРТАЙ

    Шөнө                                                              n                                                         Толь - хөдөлгөөнгүй

    Богино                                                                       n                                                         Ахмад олон давтсан

    Дуулах                       n                                                                                                         Толь - микрафонтой

    Чулуу                                     n

    Нойтон                                              n                     n                                                        

     

     

    Мөн 2 насны ангилал болон нэг насны ангилалыг толь бичигтэй харьцуулж Ялгаатай буюу Өөр дохиог тодорхойлоход нилээн сонирхолтой дүгнэлт гарсан.  Насны ангилалын дохиог хооронд нь харьцуулахад ялгаатай дохио нь их давхардаагүй байсан \Хавсралт II. 5-аас үзнэ үү\.  Харин нэг насны ангилалын бүлгийн дохиог толь бичгийн дохиотой харьцуулахад Ялгаатай буюу Өөр дохио нь бусад насны ангилалын толь бичгээс Ялгаатай дохионы үгстэй адил байна  \Хавсралт II. 6-аас үзнэ үү\. 

     
    Дүгнэлт

    Судалгааны дүнгээс харахад Сонсголгүй иргэдийн нийтлэг хэрэглэдэг дохио нь насны ангилалаар хязгаарлагдахгүй ихэд ТҮГЭЭМЭЛ  байгаа нь ажиглагдлаа.  Харин дохионы хэлний толь бичиг насны ангилалын бүлгүүдийн хэрэглэдэг дохионоос ихээхэн ялгаатай байсан.  Энэ улирлын бас нэг үйл ажиллагаа нь уг толь бичиг мониторинг үнэлгээ хийсэн бөгөөд уг толь бичгийн дохионы 28%-ийг бүрэн өөрчлөх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.  Мониторинг үнэлгээний дүгнэлт, түгээмэл дохионы судалгааны үр дүнгээс харвал уг толь бичигт сонсголгүй иргэдийн хэрэглэдэг түгээмэл дохиог оруулан өөрчилж, сайжруулсаны дараа стандартжуулах шаардлагатай гэдэг нь батлагдлаа. 

       
    Хавсралт II. 2 Монгол дохионы хэлний ТҮГЭЭМЭЛ хэрэглээний судалгаа

    \Свадишийн жагсаалтын\ 100 үг  


          1.      бүгд

          2.      амьтан

          3.      муу

          4.      яагаад гэвэл

          5.      шувуу

          6.      хар

          7.      цус

          8.      хүүхэд

          9.      тоолох

         10.    өдөр

         11.    үхэх

         12.    бохир

         13.    нохой

         14.    хуурай

         15.    мохоо

         16.    тоос

         17.    газар

         18.    өндөг

         19.    тос

         20.    аав

         21.    өд

         22.    гал

         23.    загас

         24.    цэцэг

         25.    сайн

         26.    өвс

         27.    ногоон

         28.    хүнд

         29.    яаж

         30.    агнах

         31.    нөхөр

         32.    мөс

         33.    хэрэв

         34.    алах

         35.    инээх

         36.    навч

         37.    хэвтэх

         38.    амьдрах

         39.    урт

         40.    хуурс

         41.    эрэгтэй хүн

         42.    мах

         43.    ээж

         44.    уул

         45.    нэр

         46.    нарийн

         47.    шинэ

         48.    шөнө

         49.    биш

         50.    хуучин

         51.    өөр

         52.    хүн

         53.    тоглох

         54.    бороо

         55.    улаан

         56.    зөв

         57.    гол

         58.    олс

         59.    давс

         60.    далай

         61.    хурц

         62.    богино

         63.    дуулах

         64.    суух

         65.    мөлгөр

         66.    могой

         67.    цас

         68.    зогсох

         69.    од

         70.    чулуу

         71.    нар

         72.    сүүл

         73.    туранхай

         74.    мод

         75.    бөөлжих

         76.    дулаан

         77.    ус

         78.    нойтон

         79.    юу

         80.    хэзээ

         81.    хаана

         82.    цагаан

         83.    хэн

         84.    өргөн

         85.    эхнэр

         86.    салхи

         87.    хамт

         88.    эмэгтэй хүн

         89.    ой мод

         90.    өт

         91.    жил

         92.    шар

         93.    дүүрэн

         94.    сар

         95.    ах

         96.    муур

         97.    бүжиг

         98.    гахай

         99.    эгч

       100.    

        
    Хавсралт II. 3

    Өсвөр үеийнхэн, залуучууд, дунд насныханы

     56 адил дохионы үгс

    \Свадишийн жагсаалтын\ 100 үг  


    бүгд

    амьтан

    муу

    шувуу

    хүүхэд

    өдөр

    үхэх

    бохир

    хуурай

    өндөг

    аав

    өд

    гал

    загас

    сайн

    ногоон

    яаж

    агнах

    нөхөр

    алах

    инээх

    хэвтэх

    амьдрах

    хуурс

    эрэгтэй хүн

    мах

    ээж

    нэр

    шинэ

    шөнө

    биш

    хүн

    бороо

    улаан

    зөв

    гол

    далай

    дуулах

    могой

    мод

    бөөлжих

    дулаан

    ус

    нойтон

    юу

    хэзээ

    хаана

    цагаан

    эмэгтэй хүн

    ой мод

    жил

    шар

    сар

    ах

    гахай

    ажил

        
    Хавсралт II. 4

     Өсвөр үеийнхэн, залуучууд, дунд насныхан болон
    Дохионы хэлний толь бичгийн 25 адил дохионы үгс


    загас

    ногоон

    инээх

    мах

    биш

    хүн

    бороо

    улаан

    зөв

    гол

    могой

    мод

    бөөлжих

    дулаан

    ус

    хаана

    цагаан

    хамт

    ой мод

    жил

    шар

    сар

    ажил

    Хавсралт II. 5
     

    Свадишийн жагсаалтын дагуу харьцуулсан насны ангилалын бүлгийн

    Ялгаатай буюу Өөр дохионууд
     

    Өсвөр үе - Залуус (15)

    Залуус - Ахмад үе (11)

    Өсвөр үе - Ахмад үе (22)

    ЯАГААД ГЭВЭЛ

    МОХОО

    ТООС

    ХҮНД

    НАВЧ

    ОЛС

    ДАВС

    ХУРЦ

    СУУХ

    ЗОГСОХ

    ТУРАНХАЙ

    ХЭН

    ӨРГӨН

    ДҮҮРЭН

    БҮЖИГ

     

    ХАР

    МОХОО

    ГАЗАР

    МӨС

    ХЭРЭВ

    ХУУЧИН

    ТОГЛОХ

    ЦАС

    ТУРАНХАЙ

    САЛХИ

    ЭГЧ

     

    ХАР

    НОХОЙ

    МОХОО

    ГАЗАР

    ӨВС

    ХҮНД

    МӨС

    ХЭРЭВ

    УРТ

    ХУУЧИН

    ОЛС

    ДАВС

    ДАЛАЙ

    ХУРЦ

    СУУХ

    ЦАС

    ЗОГСОХ

    ХЭН

    САЛХИ

    ДҮҮРЭН

    БҮЖИГ

    ЭГЧ

     
    Хавсралт II. 6

    Свадишийн жагсаалтын дагуу насны ангилалын бүлгийн дохиог Толь бичигтэй харьцуулсан

    Ялгаатай буюу Өөр дохионууд


    Өсвөр үе ба Толь бичиг (43)

    Залуус ба Толь бичиг (38)

    Ахмад үе ба Толь бичиг (41)

    МУУ

    ХАР

    ЦУС

    ХҮҮХЭД

    ТООЛОХ

    ХУУРАЙ

    ТООС

    ӨНДӨГ

    ААВ

    ГАЛ

    ЦЭЦЭГ

    САЙН

    ӨВС

    ЯАЖ

    АГНАХ

    НӨХӨР

     

    ХЭРЭВ

    АЛАХ

    ХЭВТЭХ

    АМЬДРАХ

    УРТ

    ЭРЭГТЭЙ ХҮН

    ЭЭЖ

    НЭР

    ШИНЭ

     

    ӨӨР

     

    ДАВС

     

    СУУХ

    ЗОГСОХ

    СҮҮЛ

     

     

    НОЙТОН

    ЮУ

    ХЭН

    ЭХНЭР

    САЛХИ

    ЭМЭГТЭЙ ХҮН

    ДҮҮРЭН

    АХ

    МУУР

    БҮЖИГ

    ГАХАЙ

    ЭГЧ

    МУУ

    ХАР

    ЦУС

     

    НОХОЙ

    ХУУРАЙ

    ТООС

    ӨНДӨГ

    ААВ

    ГАЛ

    ЦЭЦЭГ

    САЙН

    ӨВС

    ЯАЖ

    АГНАХ

    НӨХӨР

     

    ХЭРЭВ

    АЛАХ

    ХЭВТЭХ

    АМЬДРАХ

     

    ЭРЭГТЭЙ ХҮН

    ЭЭЖ

    НЭР

    ШИНЭ

     

    ӨӨР

     

    ДАВС

     

     

     

    СҮҮЛ

    ТУРАНХАЙ

     

    НОЙТОН

    ЮУ

    ХЭН

    ЭХНЭР

    САЛХИ

    ЭМЭГТЭЙ ХҮН

    ДҮҮРЭН

    АХ

    МУУР

     

    ГАХАЙ

    ЭГЧ

    МУУ

    ХАР

    ЦУС

     

    НОХОЙ

    ХУУРАЙ

    ТООС

    ӨНДӨГ

    ААВ

    ГАЛ

    ЦЭЦЭГ

    САЙН

    ӨВС

    ЯАЖ

    АГНАХ

    НӨХӨР

    МӨС

    ХЭРЭВ

    АЛАХ

    ХЭВТЭХ

    АМЬДРАХ

     

    ЭРЭГТЭЙ ХҮН

    ЭЭЖ

    НЭР

    ШИНЭ

    ХУУЧИН

    ӨӨР

    ТОГЛОХ

    ДАВС

    ЦАС

     

     

    СҮҮЛ

    ТУРАНХАЙ

     

     

    ЮУ

    ХЭН

    ЭХНЭР

    САЛХИ

    ЭМЭГТЭЙ ХҮН

    ДҮҮРЭН

    АХ

    МУУР

     

    ГАХАЙ

    ЭГЧ



    ***
    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах