Мэргэжлийн боловсролын сургалтын агентлаг
Боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн, түүнчлэн бусад төрийн захиргааны төв байгууллага хуулиар тогтоосон эрхлэх асуудлын чиглэлээр Мэргэжлийн боловсрол, сургалтын Yндэсний зөвлөлийг бодлогоор дэмжиж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
2. Байгуулсан эрх зүйн акт
Монгол улсын засгийн газрын 2009 оны 8 дугаар сарын 27 ны өдрийн 257 дугаар тогтоолын дагуу БСШУ-ы сайдын 2009 оны 9 дүгээр сарын 17-ны 381 дүгээр тушаалаар Мэргэжлийн боловсрол сургалтын газрын орон тоо бүтцийг баталсан.3. Үйл ажиллагааны чиглэл
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд зааснаар:
8.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын талаархи төрийн бодлого, Засгийн газрын болон энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийн шийдвэрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага байна.
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан төрийн захиргааны байгууллагын даргыг нь Засгийн газрын тухай хуулийн7 183 дугаар зүйлд заасны дагуу томилж, чөлөөлнө.
8.3.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ.
8.4.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.4.1.мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр батлагдсан ойрын болон хэтийн төлөвлөгөө, дүрэм, журам, заавар, үзэл баримтлал, үндсэн чиглэл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
8.4.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;
8.4.3.мэргэжлийн болон техникийн боловсролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн төлөвлөх;
8.4.4.төрийн өмчийн болон төрийн өмчийн бус мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг байгуулах, өөрчлөх, үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах талаар дүгнэлт гаргах;
8.4.5.хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг судлах, сурталчлах, энэ чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
8.4.6.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хүний нөөц, суралцагчдын нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтэд зохицуулалт хийх;
8.4.7.сургалт-үйлдвэрлэл, үйлдвэрлэл-сургалтын явцад шинэ технологи, шинжлэх ухаан, техникийн ололт, дэвшлийг нэвтрүүлэх арга хэмжээ авах;
8.4.8.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, дүн шинжилгээ хийх, ангиллыг тогтоох;
8.4.9.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах, багшид мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;
8.4.10.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын агуулгыг тогтоох, дадлагын сургалтын үйл ажиллагааг зохицуулах баримт бичгийг батлах;
8.4.11.мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шалгах, баталгаажуулах хөндлөнгийн шалгалт зохион байгуулах;
8.4.12.мэргэжлийн боловсрол, сургалтын талаархи статистик болон бусад мэдээллийн нэгдсэн тогтолцоо, сан бүрдүүлэх, хөтлөх;
8.4.13.төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;
8.4.14.төрийн өмчийн болон төрийн өмчийн бус мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;
8.4.15.мэргэжлийн болон техникийн боловсролын асуудлаар шаардлагатай мэдээ тайлан, тооцоо судалгааг төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
8.4.16.мэргэжлийн болон техникийн боловсролын асуудлаар олон улсын гэрээ, конвенци, хэлэлцээрээр Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, зохицуулах;
8.4.17.мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр хийгдэх төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар хариуцуулан гүйцэтгүүлэх талаар судлах, санал боловсруулах;
8.4.18.энэ хуулийн 8.4.17-д заасан чиглэлээр хийгдсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
8.4.19.мэргэжлийн сургалтын сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулах;
8.4.20.мэргэжлийн байгууллага, нийгэмлэг, холбоодын оролцоотойгоор ажил, мэргэжил, ур чадварын стандарт боловсруулах, модулийн сан, тестийн сан бүрдүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрийн шаардлагыг хангасан иргэдэд мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах.
4. Бүтэц, зохион байгуулалт
БСШУЯ-ны сайдын 2009 оны 9 дүгээр сарын 17-ны 381 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Мэргэжлийн боловсрол сургалтын газрын орон тоо бүтцийг баталсан.

Мэргэжлийн боловсрол сургалтын газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 21 –ны 100 тоот тушаалаар дотоод бүтцийг баталсан.

Хаяг: Засгийн газрын XI байр, Ж.Самбуугийн гудамж-11, Улаанбаатар-15141
Утас: 262374, 263373, 266525, 266524
Сайт хая: www.tvet.mn
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |






English page