Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    Номын сан
    НОМЫН САНГИЙН ТУХАЙ
     

    Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 1500 гаруй номын сан үйл ажиллагаагаа явуулж байна. 
    Монгол Улс социализмаас ардчилал, чөлөөт зах зээлд шилжсэн сүүлийн 20-иод жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөн хүрээний өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж ирлээ. Улс орны ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг "Монгол улсын мянганы хөгжлийн зорилтууд" (1990-2015) бичгүүдэд "Үндэсний өв соёл, үнэт зүйлээ даяаршлын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах мэдлэгт суурилсан эдийн засагт шилжин мэдээлэлжсэн нийгэм байгуулахын зэрэгцээ хүн амд соѐл урлагийн үйлчилгээг хүртээмжтэй чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гаргана" гэж тодорхойлжээ. Түүнчлэн Засгийн Газрын 2008-2012 оны хөтөлбөрт нийт сум, суурин газрын 60 гаруй хувийг хамраад байгаа мэдээлэл харилцаа холбооны сүлжээг өргөтгөн бүх орон даяар ялангуяа алслагдсан сум, баг, хилийн боомтуудын цэгийг хамарсан өндөр хурдны мэдээллийн дэд бүтэц болгохоор тусгагдаад байна. Монголын 1,5 сая х.д.км. газар нутгийг хамрах Мэдээллийн технологийн энэхүү дэд бүтцийн үр өгөөжийг бараг бүх нийтээр (98%) бичиг үсэгт тайлагдсан, 30 гаруй хувь нь 18-аас доош насны 2,7 сая хүн хүртэх болно. Засгийн Газрын энэхүү зорилтыг, мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих төрийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд номын сангуудын үүрэг асар их юм.

    Номын сангийн  зорилго:

    -       Хэрэглэгч бүрт мэдээлэл хүртэх боломжийг олгох

    -       Мэдээллийн эрин үед хэрэглэгчдэд интернэт дэх дижитал эх сурвалжуудад тулгуурласан электрон мэдээллээр үйлчлэх
     
    Монголын номын сангуудад хэрэглэгдэж буй номын сангийн програм хангамжууд:
     
    Програмын нэр

    Хэрэглэж байгаа номын сангийн тоо

    CDS-ISIS

      292

    LIB4U

      93

    ALICE

      3

    L-SOFT

      1

     
    Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй номын сангуудын тоо, төрөл:

    -       Нийтийн - 344

    -       Их, дээд сургуулийн - 186

    -       МСҮТ-ийн - 36 /45/

    -       Ерөнхий боловсролын сургуулийн - 638

    -       Албан байгууллагын, тусгай - 37 /Цэргийн анги/, 30 - Хилийн цэрэг, хүрээлэнгүүд

    Шинэ эрин зуунд номын сан-мэдээллийн салбарын боловсон хүчнийг  мэргэжлийн боловсрол, сургалтын иж бүрэн, цэгцтэй бодлого, төлөвлөлтөөр шинэчлэн түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох нь одоо хойшлуулшгүй асуудлын нэг юм.
     
    Өрсөлдөх чадавхитай, тасралтгүй хөгжих боловсон хүчнээр хангах нь бидний өмнөө тавьж буй зорилт бөгөөд энэ асуудлыг төрийн хэмжээнд авч үзэн  "Монголын соёл, урлагийн салбарыг 2003-2013 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-нд тусгасан билээ. "Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого"-ыг үндэс болгож улс орны хөгжлийн бодлогыг иргэд, хүн амд ойртуулан, тэгш, хүртээмжтэй болгох зорилгоор боловсруулсан энэхүү баримт бичигт "Номын сан, ном хэвлэл, номын худалдаа"-ны асуудал бие даан тусгагдсан нь цаг үеэ олсон төр засгийн анхаарлын төвд байх чухал асуудлын нэг болж чадсан юм.

    Мөн "Монголын соёл, урлагийн салбарыг 2003-2013 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-нд:

    -               Хүн амын ном, хэвлэл, мэдээллийн хангамжийг сайжруулах;

    -               Номын санг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;

    -               Номын санг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх;

    -               Гадаад орны номын сангийн туршлагыг судлах, нэвтрүүлэх,

    -               Номын сангуудад интернет, CD, микро хальс, хуурцаг болон бусад цахим мэдээллийн үйлчилгээ, зураасан кодны систем нэвтрүүлэх;

    -               Номын сангуудыг компьютержүүлж, нэгдсэн сүлжээнд холбон электрон каталогийн баазтай болгож мэдээллийг электрон хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх боломжийг бүрдүүлэх;

    -               Номын санд зориулсан электрон мэдээллийн санг нийт номын сангуудад нэвтрүүлэх, ашиглалтыг сайжруулах;

    -               Ном, хэвлэл, мэдээллийн салбарын нөөц бололцоо, оролцогч байгууллагын талаар судалгаа явуулсан дээр үндэслэн салбарын үндсэн болон давтан сургалтын хөтөлбөрийг мэдээлэл, технологийн хөгжилтэй уялдуулан боловсруулж хэрэгжүүлэх;

    -               Ном хэвлэлийн салбарын нэр томъёоны стандартыг шинэчлэн боловсруулж сургалтанд нэвтрүүлэх зэрэг асуудлууд тусгагдаж байгаа бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэх  ажлууд хийгдэж эхлээд байна.

    Линкүүд:

    Нийтийн номын сангууд:


     
    Орон нутгийн номын сангууд:


     
    Их, дээд сургуулийн  номын сангууд:

    Төмөр замын дээд сургуулийн номын сан - http://www.mrwi.mn/

     Хүнсний технологийн коллежийн номын сан - http://www.foodtech.edu.mn/
     

    Байгууллагын номын сангууд:


     
    Дэлхий дахины номын сангууд



    ·         Британийн номын сан - http://www.bl.uk/

    ·         Дэлхийн Дижитал Номын Сан - http://www.wdl.org/en/

    ·         АНУ-ын Конргессийн Номын Сан - http://www.loc.gov/

    ·         Японы Үндэсний Парламентийн Номын Сан - http://www.ndl.go.jp/

    ·         БНХАУ-ын Үндэсний Номын Сан - http://www.nlc.gov.cn/  

    ·         Энэтхэгийн Үндэсний Номын Сан - http://www.nationallibrary.gov.in/

    ·         Солонгосын Үндэсний Номын Сан - http://www.nl.go.kr/

    ·         ОХУ-ын Үндэсний Номын Сан - http://www.nlr.ru/

     

     

     

    ------оОо-----


    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах