Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    Төрийн өмчийн лаборатори сургуулийн багшийн нөөцийн сонгон шалгаруулалтад урьж байна
    Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг турших,
    Кембрижийн ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөрөөр
    Монгол, Англи хос хэлээр хичээллэх төрийн өмчийн лаборатори сургуулийн
    багшийн нөөцийн сонгон шалгаруулалтад урьж байна.
     

    Бага, дунд боловсролын шинэчилсэн стандарт, сургалтын хөтөлбөрийг турших, Кембрижийн ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөрөөр Монгол, Англи хос хэлээр хичээллэх төрийн өмчийн шинээр байгуулагдах лаборатори сургуульд багшаар ажиллах хүсэл, сонирхолтой багш нарыг нөөцийн сонгон шалгаруулалтад урьж байна.
    Дор дурьдсан багшийн ажлын байранд тус бүр 2 багшийг нөөцөд сонгон шалгаруулна. Үүнд:

    1.    Монгол хэл, уран зохиол, монгол бичиг

    2.    Түүх, нийгмийн ухаан

    3.    Хими

    4.    Физик

    5.    Биологи

    6.    Биеийн тамир

    7.    Бизнесийн удирдлага

    8.    Эдийн  засаг

    9.    Математик

    10.  Газарзүй

    11.  Англи хэл

    12.  Орос хэл

    13.  Мэдээлэл зүй

    14.  Хөгжим

    15.  Дүрслэх урлаг, технологи

    Ажлын байранд тавигдах шаардлага

    §  Багшийн мэргэжлийн чиглэлээр бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй байх

    §  Ерөнхий боловсролын сургууль эсхүл багш бэлтгэх сургуульд 3-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх;

    §  Аймаг, улс, олон улсын уралдаан тэмцээнд сурагчид нь болон өөрөө амжилттай оролцсон байх;

    §  Ерөнхий мэдлэгийн шалгалтад сурагчид нь улсын дунджаас дээгүүр оноо авсан байх;

    §  Хүүхэд, багш нартай ажиллах зан суртахуун, ёс зүй, харилцааны өндөр соёлтой байх;

    §  Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах ур чадвартай байх;

    §  Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх;

    §  Англи хэлний дундаж болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;

    §  Тогтвор суурьшилтай, бүтээлчээр ажиллах хүсэл, эрмэлзэлтэй байх;

    §  Гэмт хэрэгт холбогдоогүй, багшийн ёс зүйн алдаа гаргаагүй байх;

    Хязгаарлалт

    Кембрижийн (CIE) болон олон улсын бакалавриат (IB) хөтөлбөрөөр хичээллэж буй сургуульд ажиллаж байгаа багшийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.  

    Бүрдүүлэх материал

    1.    Өргөдөл

    2.    Төрийн албан хаагчийн анкет

    3.    Дипломын хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг хамт авчирна/

    4.    Иргэний үнэмлэхний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг хамт авчирна/

    5.    Ажил байдлын тодорхойлолт

    6.    Цагдаагийн газрын тодорхойлолт

    Материалыг 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг дуустал Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн төв байрны 1 дүгээр давхрын 115 тоотод байрлах "Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг дэмжих нэгж" ажлын өдрүүдэд 9:00-18:00 цагт хүлээн авна.         

    Нэмэлт мэдээлэл, тодруулгыг 260409 утаснаас лавлана уу.

     

    БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

     
    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах