Яамны үйл ажиллагааны тайлан

2011 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол. “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол” хөтөлбөрийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн уг хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу хэрэгжүүлэх үе шаттай холбоотой өөрчлөлтийг хийж, холбогдох тооцоог шинэчлэв.
“Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их Сургуулийн Кембрижийн Олон улсын шалгалтын төв хооронд Монголын бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгууллаа.
Хоёр талын хооронд хамтран ажиллах Засгийн газрын түвшний харилцааг албан ёсоор баталгаажуулж харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан нь Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн их сургуулийн Олон улсын шалгалтын төвтэй хамтран бага, дунд боловсролын үйл¬чилгээний эрэлт, хэрэгцээнд хариу өгөх чадамжийг нэмэгдүүлж, олон улсын түвшинд баталгаажсан, өрсөлдөх чадвар¬тай ерөнхий боловсролын үйлчилгээг бий болгох, бага, дунд боловсролын стандарт, хөтөл¬бөрийн шинэчлэлийг энэ оноос хэрэгжүүлж эхлэх үндсийг тавилаа.

Санамж бичгийн хүрээнд бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх, шинэчилсэн хөтөлбөрүүдийг турших, сурах бичгийг зохиох, багш нарыг давтан бэлтгэх, багш бэлтгэх сургуулиудын сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсронгуй болгох ажлыг энэ оноос эхлэн хэрэгжүүлнэ.
Бага, дунд боловсролын стандартын шинэчлэлийг хэрэгжүүлснээр манай бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөр, сургалтын чанар нь олон улсын түвшинд баталгаажиж, ерөнхий боловсролын сургуулийн сургалт нь сурагчдийг олон улсын түвшинд өрсөлдөх түвшний мэдлэг, боловсролтой, сурах эрмэлзэлтэй төдийгүй суралцах арга, чадвартай, өөртөө итгэлтэй, үндэсний өв уламжлал, соёлоо хайрлан хамгаалж, хөгжүүлдэг, эх орноороо бахархдаг, бүтээлч сэтгэлгээтэй иргэн болгох байдлаар зохион байгуулагдах болно.
Стандарт, хөтөлбөрт суурилсан шинэчлэлийн бодлогын хэрэгжилт нь манай улсын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад шууд элсэн орох боломжийг ч бий болгох болно.
Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын төслийг Стандартчилал, хэмжил зүйн газрын Боловсрол, соёлын стандарчиллын дэд хорооны хурлаар болон Стандартчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн баталгаажуулсны гадна сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчны стадартын төслийг эцэслэн боловсруулж, НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын Хүрээлэн, Нийслэлийн Боловсролын газар, 7 аймгийн Боловсрол, соёлын газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн, Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн холбогдох тэнхимийн багш нар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан улсын байцаагч, эрүүл мэндийн улсын байцаагч, Барилга захиалагчийн албаны мэргэжилтэн, 50, 100, 150, 280, 330 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгч, эмч, тогооч нараас санал авч нэгтгэн дүгнэлт хийлээ.
“Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтын үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага”, “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтыг зохион байгуулах журам”-ын төслийн хэлэлцүүлгийн дүнг үндэслэн зарчмын саналыг журмын төсөлд тусгасны зэрэгцээ хүүхдийн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сургалтын хөтөлбөрийг эцэслэн боловсруулж, баталгаажуулахаар бэлтгэж байна.
Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зориулсан “Эцэг, эх-хүүхэд-харилцаа” гарын авлагыг боловсруулан НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр 1000 хувь хэвлэн аймаг, орон нутагт хүргүүлж эхлээд байна. Ерөнхий боловсролын 11 жилийн сургууль төгсөгчдөөс авах төгсөлтийн шалгалтын агуулгыг боловсруулан БСШУ-ы сайдын 2011 оны 119 дүгээр тушаалаар баталгаажуулж аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газарт хүргүүлэв.
2011-2012 оны хичээлийн шинэ жилээс эхлэн шинээр хэрэглэгдэх 12 жилийн 4 дүгээр ангийн 9 нэрийн, 8 дугаар ангийн 1 нэрийн, 9 дүгээр ангийн 17 нэрийн, 1-3 дугаар ангийн Иргэний боловсрол хичээлийн сурах бичгийг хэвлэн нийлүүлэх тендерийг Сангийн Яам болон АХБ-ны зөвшөөрлийн дагуу зарлан гүйцэтгэгчийг шалгаруулаад Сангийн яамнаас гэрээ байгуулах зөвшөөрөл авахаар тендерийн материалыг хүргүүлээд байгаагийн зэрэгцээ 2011-2012 оны хичээлийн шинэ жилээс эхлэн шинээр хэрэглэгдэх нийт 31 номны зохиогчийн эрхийн гэрчилгээг авахаар Оюуны өмчийн газар материал бүрдүүлэн хүргүүлээд байна. Мөн 12 жилийн 1 дүгээр ангид 2011-2012 оны хичээлийн жилээс шинээр хэрэглэгдэх Монгол хэл, Математикийн дасгал ажлын номыг зохиох багийг шалгаруулан номын хэвлэлийн эх бэлтгэх хэвлэлийн газрыг сонгон шалгаруулж гэрээ байгуулан зохиох эх бэлтгэх ажлыг зэрэг эхлүүллээ. Мөн хэвлэн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг өдөр тутмын 3 сонин дээр зарлан нийтлүүлээд байна.
2010-2011 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэхний загварт өөрчлөлт оруулж, БСШУ-ы сайдын 2011 оны 103 дугаар тушаалаар батлав. 2010-2011 оны хичээлийн жилд олгох Боловсролын гэрчилгээ, үнэмлэхний шинэчилсэн загварыг хэвлүүлэхээр “Үндэсний үнэт цаас ХХК”-д захиалга өгч гэрээ байгуулав. Боловсролын бичиг баримттай холбоотой БСШУ-ы сайдын 112 дугаар тушаалын хэрэгжилт болон анги дэвших, сургууль төгсөх шалгалтыг зохион байгуулах, холбогдох журмыг нарийн чанд хэрэгжүүлэх чиглэлээр аймаг, нийслэлийн БСГ-уудад удирдамж, чиглэл өглөө.
2011-2012 оны хичээлийн жилд хэрэглэх ангийн журналын худалдан авалт хийх үнэлгээний хороог төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 132 дугаар тушаалаар, түүнийг хэвлэх, түгээх зардлын төсвийг БСШУ-ы сайдын 2011 оны 108 дугаар тушаалаар тус тус баталж, худалдан авалтын тендерийн баримт бичгийг боловсруулав.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 4, 9 дүгээр ангийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулах багийн бүрэлдэхүүн, боловсруулах, хэвлэх, түгээх зардлын төсөв, зөвлөмж боловсруулахад тавих шаардлага, зөвлөмжийг боловсруулах график төлөвлөгөөг БСШУ-ы сайдын 2011 оны 141 дүгээр тушаалаар батлан уг ажлыг эхлүүлээд байна.
Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд 2011 онд хийх ажлын жагсаалт гаргав. Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг Кембрижийн олон улсын ерөнхий боловсролын стандарттай уялдуулан шинэчлэх, хос хэлний олон улсын стандартаар хичээллэх ажлын талаарх Санамж бичигт БСШУЯ, Кембрижийн Их сургуулийн талууд гарын үсэг зурсантай холбогдуулан “Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төсөлд өөрчлөлт оруулан, үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, Монгол Улсын Засгийн газраар батлуулах бэлтгэл ажлыг хангав.
Хүний сурах эрхийг хангах үндсэн зорилтын дор ЕБС болон АББ-ын дүйцсэн хөтөлбөрийн сургалтын аль алинд хамрагддаггүй сургуулийн насны хүүхдүүдийн бүртгэл судалгааг Улаанбаатар, Увс, Ховд, Дорнод аймагт явууллаа. Улаанбаатар хотын хувьд шарын шашны хийдэд шавилан сууж буй хүүхдүүдийн боловсролын байдалд судалгаа хийж, нийт 60 хүүхдийг дүйцсэн сургалтын хөтөлбөрт хамруулахаар тогтоогоод байна.
2010 онд батлагдсан “Албан Бус Боловсролын сургалтын талаар баримтлах бодлогын бичиг баримт, сургалтын хөтөлбөр”-үүдийн эмхтгэл, АББ-ын мэдээллийн сангийн програм ашиглах гарын авлага, өмнөх онуудад боловсруулсан дүйцсэн хөтөлбөрийн сургалтын 16 модуль зэргийг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэвлүүллээ. “Амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн сургалтын хөтөлбөр”-ийг монгол хэл дээр 450 ширхэг, казак хэл дээр 50 ширхэг, “Билгийн нүд-1” бичиг үсгийн анхан шатын сурах бичгийг монгол хэл дээр 350 ширхэг, казак хэл дээр 150 ширхэгийг тус тус хэвлэн түгээлээ.
“Монголын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах нь” төслийн хүрээнд дүйцсэн хөтөлбөрт хамрагдсан суралцагчдын сурлагын амжилт, ахицыг суралцагч тус бүрээр гаргаж, чанарын мэдээллийн бааз бүрдүүлсэн нь энэ ажлыг цаашид өргөжүүлэн үр нөлөөг нь дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн сумдын АББ-ын багш нар зориулсан төслийн аргазүйн сургалтыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Сургалтад төсөл хэрэгжүүлж буй 5 аймгийн 20 сумын багш, албан бус боловсролын аргазүйчид, нийт 25 хүнийг оролцуулан уг сургалтыг Баянгол дүүргийн “Гэгээрэл” төв дээр зохион байгуулав.
Насанд хүрэгчдийг бичиг үсэгт тайлах, амьдрах арга ухаанд сургах замаар чадваржуулах зорилтын хүрээнд сургалтын материал сонгон хэвлүүлэх, сумдад байгуулах загвар “Гэгээрэл”-ийн төвд нийлүүлэх тоног төхөөрөмжийг сонгох арга хэмжээ авлаа. Насанд хүрэгчдийн боловсролын 6 дугаар хурлаас баталсан “Билемийн тунхаглал”, тогтвортой хөгжлийн чиглэлээр ЮНЕСКО-гийн Ази-Номхон далайн орнуудын соёлын товчоо (АССU)-ноос гаргасан “Итгэл” тунхаглалыг тус тус монгол хэлнээ орчуулж албан бус боловсрол, зайны сургалтын төвийн цахим хуудсанд байрлууллаа. АББ-ын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах “Гэгээрэл” сэтгүүлийг англи, монгол хэл дээр гаргаж, бүсийн орнуудын хэмжээнд түгээсэн ба цахим хуудсаа баяжуулах ажлыг тасралтгүй хийж байна.
Баянхонгор, Дундговь, Сүхбаатар аймгийн 15 сумын Гэгээрэл төвийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, орон нутгийн удирдлагуудад сургалт хийх, олон нийтэд хандсан өдөрлөг зохион байгуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүдийг дээрх 3 аймагт ажиллуулж байна.
Гадаадын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаад ирсэн сурагчдын дүн, бичиг баримтыг Монгол Улсын боловсролын стандартын агуулгатай дүйцүүлэн тодорхойлолт гаргах, боловсролын бичиг баримтыг баталгаажуулах асуудлаар иргэдийн 50 гаруй өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Дээд болон мэргэжлийн боловсрол. Манай улс өрсөлдөх чадвараараа 2011 онд 139 орноос 99 дүгээр байранд орж өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй дээшилсэн ч дотоодын сургалт, судалгааны төвийн боломж, бололцоогоороо сүүл мушгиж, дээд боловсролын системийн болон удирдлагын чанараар 135-136 дугаар байрт орсон нь эдийн засгийн хурдацтай өсөлт, уул уурхайн салбарын хөгжлийг дагасан чадварлаг боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангахын тулд дээд боловсролын системийг шинэчилж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх чадвартай сургалт бий болгох зайлшгүй шаардлагатай болсныг харгалзан Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийг боловсруулан Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны хуралдаанаар хэлэлцүүллээ. Засгийн газрын хуралдаанаас Улсын Их Хуралтай зөвшилцөн дэмжлэг авсан тохиолдолд Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Төсөл нь “Дээд боловсролын хөтөлбөрийн чанар, нийцлийг сайжруулах, Дээд боловсролын засаглал, менежмент, санхүүжилтийг сайжруулах, Тэгш байдал ба хүртээмжийг сайжруулах” гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй юм.
Төслийн хүрээнд дээд боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын зөвлөмж боловсруулж, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн, сургалтын орчин, тоног төхөө¬рөмжийг сайжруулж, багш, сурган хүмүүжүүлэгчдэд үндэсний үнэлгээний стандарт тогтоон, хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудын чадавхийг дээшлүүлэх болно. 2016 оны 11 дүгээр сарын 30 хүртэл хэрэгжүүлэх энэ төсөлд Азийн хөгжлийн банкнаас 20 сая ам.доллар зарцуулах бөгөөд зардлын 90 хувийг тус банк, 10 хувийг Засгийн газар гаргахаар төлөвлөсөн болно.
Их сургуулийн хотхон байгуулах үйл ажиллагааны хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авлаа. Тухайлбал, их сургуулиудын хотхоны ерөнхий төлөвлөгөөг боловсруулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дээр их сургуулийн хотхоны судалгаа хийх 100 сая төгрөгийн төсөл бэлтгэж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд хүргүүллээ. Мөн их сургуулийн хотхон байгуулсан туршлага судлуулахаар 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг БНХАУ-д томилон ажиллуулав.
Орхон, Булган аймагт хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Улаанбаатар хотод Онцгой байдлын ерөнхий газрын харьяанд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах асуудлыг боловсруулан яамдын саналыг авч Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлэхээр бэлтгээд байгаагийн зэрэгцээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын оюутны холбоо хамтран 2011 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулсан баталж хэрэгжүүлэх ажилдаа оров.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, “Мишээл групп” хамтран боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, их, дээд сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох бодлогын асуудлуудыг сурталчлах, салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилгоор “БОЛОВСРОЛ ХӨГЖИЛ ДЭВШИЛ 90 ЖИЛ” үзэсгэлэн яармагийг 2011 оны 4 дүгээр сарын 8-наас 10-ны өдрүүдэд “МИШЭЭЛ ЭКСПО” төвд зохион байгуулав. Үзэсгэлэн яармагийн үеэр дээд боловсролын шинэчлэл, хөгжлийн чиглэл, олон улсын түвшний төсөл хөтөлбөрүүд, сургалтын шинэ арга барил, заах арга зүй, мэдээллийн технологийн дэвшил, багш, оюутны эрдэм шинжилгээ ажлууд, бүтээлч санаа, их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө, сурталчилгаа, уулзалт зөвлөгөөн, үзүүлэх сургалт, үнэ төлбөргүй лекцүүд зохион байгууллаа. Үзэсгэлэн яармагт МУИС, ШУТИС, ХААИС, БИС, “Их засаг” их сургууль, “Улаанбаатар” их сургууль, Отгонтэнгэр их сургууль зэрэг улсын болон хувийн хэвшлийн 40 гаруй их, дээд сургууль, 10 гаруй мэргэжилийн сургалт-үйлдвэрлэлийн төв, гадаад оюутан солилцооны хөтөлбөр, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, ном, сэтгүүл хэвлэлийн 10 гаруй албан байгууллага, албан тасалгааны тавилгын худалдаа эрхэлдэг 2 байгууллагыг оролцуулав.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор 2011 оны эхний хагас жилд аттестатчилалд хамруулах 27 дээд боловсролын сургалтын байгууллагын нэрийг тодорхойлж, эдгээр байгууллагыг аттестатчилах комиссуудын бүрэлдэхүүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 104 дугаар тушаалаар баталсны дээр хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн туршлага судлах, хөтөлбөрөө олон улсын эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлүүлэх бэлтгэлийг хангах зорилгоор Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, их, дээд сургуулиудын төлөөлөл 11 хүнийг АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн холбооны урилгаар томилон явуулах асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 106 дугаар тушаалаар шийдвэрлэв.
ОХУ, Турк, Вьетнам, Лаос, Казакстан улсын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын гадаад хэлний болон мэргэжлийн шалгалтуудыг зохион байгууллаа. ОХУ-д суралцахаар бакалаврт 440, магистрантурт 26 хүн, бусад оронд нийтдээ бака-лаварт 104, магистрантурт 27, докторантурт 11 хүн сонгон шалгаруулалтад ороод байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы тухайн орны их, дээд сургуульд тухайн орны Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах хүмүүсийг шалгаруулах бозлзол, журмын дагуу уг шалгаруу-лалтад орохыг хүссэн иргэдийг бүртгэн БНХАУ-ын ЭСЯ-нд хүлээлгэн өглөө. Энэ онд ӨМӨЗО-ы их, дээд сургуульд бакалаврын 100, магистр, докторын 120 тэтгэлэгт хамрагдах сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн 503 хүнийг бүртгээд байна.
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2011-2012 оны хичээлийн жилд 230 бакалавр, 20 магистрант, 50 докторант суралцуулах тухай зар, зохих болзол, шаардлагыг нийтэд мэдээллээ. Энэ жил тэтгэлгийн тоо нэмэгдсний дээр элсүүлэх журамд зарим өөрчлөлт орсон болно. Тухайлбал, элсэгчийн суурь мэдлэгийг үндсэн шалгуур болгохыг Оросын тал санал болгосын дагуу мэргэжлийн шалгалтыг эхэлж авах бөгөөд бүх түвшинд суралцагчид нэг жилийн хугацаатай хэлний бэлтгэлд хамрагдах боломж олгож байгаа юм. Мөн өмнөх жилүүдийн оролцогчдын байдал, сургалтын үр дүнг харгалзан Оросын тал мэргэжил дээшлүүлэгчдэд зориулсан тэтгэлгийн квот олгоогүй болно. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах шалгаруулалтад оролцох бакалаврын хөтөлбөрт 352, магистрынхад 13, докторынход 35 хүнийг бүртгээд байна.
2011-2012 оны хичээлийн жилд Турк /20 бакалавр, 10 магистрант, 10 докторант/, Вьетнам /15 бакалавр/, Лаос /8 бакалавр/, Казакстан /4 бакалавр/-д Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутнуудыг шалгаруулах тухай зар, болзлыг мөн нийтэд мэдээлэв. Монгол, Туркийн соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд олгох 30 тэтгэлэг болон Туркийн Засгийн газрын “Great student project”-ын хүрээнд олгох 5 магистр, 5 докторын шалгаруулалтыг манай яам, Туркийн Засгийн газрын гадаад оюутнуудыг тэтгэлэгтэйгээр сургадаг “Great student project”-д энэ жилээс эхлэн манай улсыг хамруулж байгаа учир манай улсад олгох нийт тэтгэлгийн тоо нэмэгдсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд суралцах 55 бакалавр оюутны шалгаруулалтыг нэгдсэн журмын дагуу Туркийн ЭСЯ хариуцан зохион байгуулахаар тохиролцов.
Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад ирж мэргэжил дээшлүүлэх хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж хариуг хүргүүллээ.
БНСУ-ын ILWOO сангийн шугамаар суралцах хүмүүсийн бүртгэлийг зохион байгуулж бакалаврын хөтөлөрт 41, магистрын хөтөлбөрт 35 хүнийг бүртгээд байгаагийн дээр Унгар, Хорват улсын их, дээд сургуульд суралцахаар шалгарсан хүмүүсийн материалыг зохих журмын дагуу эдгээр улсад хүргүүлэв.
Мэргэжлийн сургуулиудын “Урлагийн II их наадам”-ыг зохион байгууллаа. Энэхүү их наадмын нэгдүгээр шатыг Дархан-Уул аймагт явуулсан бөгөөд түүнд 42 сургуулийн 600 гаруй суралцагчид оролцож, хоёрдугаар шатанд шалгарсан 23 сургуулийн 256 суралцагчдын нэгдсэн концертоор “Урлагийн II их наадам”-ын хаалтын үйл ажиллагаа хийлээ.
Хоол үйлдвэрлэлийн мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг сургуулиудын дунд тогооч багш, сурагчдын Улсын 3 дугаар уралдааныг Хүнсний технологийн коллежийн сургалтыг баазыг түшиглэн зохион байгуулав. Уралдаанд нийт 22 сургуулийн багш суралцагч оролцсоноос Хүнсний технологийн коллеж, Хөвсгөл, Ховд аймаг дахь мэргэжлийн сургуулиуд эхний 3 байрыг эзэлсэн болно.
Соёл, урлаг. “Сонгодог урлаг” хөтөлбөрийн төсөл болон Монгол Улсын Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх, Х.Чойбалсан нарын амьдрал, үйл ажиллагааны тухай бүрэн хэмжээний баримтат – уран сайхны кино бүтээх тухай Засгийн газрын шийдвэрийн төсөл, холбогдох материалыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргээд байна.
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ойн соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах салбар хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг ажлын төлөвлөгөөний хамт боловсруулан Наадмын төв комиссоор батлуулж, ажилд нь орууллаа. Наадмын үеэр “Наадмын нээлтийн ажиллагаа”, “Төрийн хүндэтгэлийн концерт”, “Улаанбаатарын үдэш цэнгүүн”, “Монгол орноор” уран зургийн үзэсгэлэн, морь барианы тоглолтыг зохион байгуулахаас гадна “Монгол бахархал соёлын 9 өдөр”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах болно. Эдгээр арга хэмжээнд шаардагдах зардлын төсвийг боловсруулан арга хэмжээ тус бүрийг зохион байгуулах найруулагчдын нэрсийн хамт Зохион байгуулах хорооны дарга Монгол Улсын шадар сайд М.Энхболдод хүргүүлээд байна.
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний 105 жилийн ой, Тулгар төр, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тохиолдуулан Франц Улсын Засгийн газрын тусламжтайгаар Монголын уран сайхны кино “Цогт тайж” бүтээлийн дуу, дүрсний хальсыг Франц Улсад 6 сарын хугацаатай сэргээн засварлахаар тохиролцов. Тус яам Үндэсний архивын газартай гэрээ байгуулан акт үйлдсэний үндсэн дээр “Цогт тайж” киноны дуу, дүрсний хальсыг хүлээн аваад байна.
2011 онд Монгол Улсаас ОХУ-д Соёл, урлагийн чиглэлээр суралцуулах 15 оюутныг сонгон шалгаруулах уралдааны болзлыг нийтэд зарлалаа. Үүнтэй холбогдуулан манай улсын соёл, урлагийн салбарт нэн шаардлагатай байгаа мэргэжлийн чиглэлийг тодорхойлохоор СУИС, ХБК болон мэргэжлийн урлагийн байгууллагуудаас судалгаа авч, сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангаж байна.
Монгол Улсад циркийн урлаг үүсч хөгжсний 70 жилийн ойд зориулан “Монгол алиалагч-2011” залуу циркчдын 2 дугаар уралдааныг Үндэсний цирк, Монгол циркус, Кон-арт төвтэй хамтран зохион байгууллаа.
Сингапурын Урлаг, шинжлэх ухааны музейд 2011 оны 2 дугаар сарын 19-нээс 2011 оны 4 дүгээр сарын 10-ныг хүртэл зохион байгуулсан “Чингис хаан” үзэсгэлэнгийн үзмэрийг хүлээлцэж, энэ үзэсгэлэнд дэлгэн үзүүлсэн 148 үзмэрээс 32 үзмэрийг Монгол руу буцааж, бусад 116 үзмэрийг АНУ уруу явуулахаар бэлтгэв.
Ардын урлагийн их наадмын бүсийн шалгаруултад оролцох шүүгчдийн бүрэлдэхүүний 4 цагийн сургалт, семинар зохион байгууллаа. 10 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчид 4 сарын 20-иос Увс, 23-наас Завхан, 26-наас Өвөрхангай аймагт бүсийн шалгаруулалтыг зохион байгуулж байна.
Шинжлэх ухаан, технологи. Засгийн газрын 2010 оны 174 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан баталлаа.
2011 оноос шинээр эхлэн хэрэгжүүлэх 76 суурь судалгааны сэдэвт ажлын үр дүнг тодотгох, гэрээ байгуулах арга хэмжээ авсны дээр шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журмын дагуу 2012 оноос эхлэн хэрэгжүүлэх ШУТ-ийн төслүүдийн захиалгын саналыг яамдаас хүлээн авав.
Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөөний 1-р шатны биелэлтийг ЮНЕСКО-гийн шинжээч Юслан Нигт танилцуулж ЮНЕСКО зөвлөмж гаргах, бүтцийн өөрчлөлтөөр шинээр байгуулагдах Судалгааны үндэсний төвүүдийн менежерүүдийг бэлтгэх, шинжлэх ухаан, технологийн салбарын мэдээлэл, статистик, хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, чадавхижуулах чиглэлд туслалцаа үзүүлэх талаар санамж бичиг байгуулахаар тохиролцоод байна.
Инновацийн шилдэг төслүүдийг сонгон шалгаруулж хэрэгжүүлэхээр олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласны дагуу хүрээлэн, их сургууль, аж ахуйн нэгж, иргэдээс 144 инновацийн төслийн саналыг хүлээн авч зохих журмын дагуу сонгон шалгаруулалтыг хэд хэдэн үе шаттайгаар зохион байгуулж, шаардлага хангасан гэж үзсэн 22 төслийг эцсийн шатанд хэлэлцүүлэхээр шийдвэрлээд байна.
“ЭРДЭМТДИЙН ҮГ” мэдлэг түгээх, хөгжлийн тухай цувралын хүрээнд “ЭРҮҮЛ САРУУЛ БИЕ ЦОГЦОС ХИЙГЭЭД УРТ НАСЛАХУЙН УХААН” сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, академич Д.Цэрэнсодном лекц уншуулав. Лекцид 170 орчим хүн оролцсон бөгөөд лекцийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилсан болно.
Археологийн мэргэжлийн зөвлөлийн хурлыг зохион байгуулав. Энэхүү хурлаар археологийн экспедицүүдийн 2010 онд хийсэн хайгуул, малтлага судалгааны ажлын тайланг хэлэлцэн дүгнэлт гаргасны зэрэгцээ 2011 онд хайгуул, малтлага, судалгааны ажил хийх 8 байгууллагын 36 экспедицэд зөвшөөрөл олгох хүсэлт, холбогдох материалыг авч хэлэлцэн 2 экспедицийн зөвшөөрлийг түдгэлзүүлж, Сүхбаатар аймгийн Онгон суманд авран хамгаалах малтлага хийхээр хүсэлт тавьсан Археологийн хүрээлэнгийн хүсэлтийг мэргэжлийн бусад байгууллагатай нэгтгэн Үндэсний экспедици ажиллуулах шийдвэр гаргалаа. Бусад 33 экспедицид 2011 онд хайгуул, малтлага, судалгааны ажил хийх зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв.
Салбарын санхүү, хөрөнгө оруулалт. Боловсрол, соёл, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах зардлын тооцоог нэгтгэн гаргаж, Сангийн яаманд хүргүүлэв. Нийт 146.1 тэрбум төгрөгөөр төсвийг нэмэгдүүлэх саналыг тусгасан болно.
Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2011 оны төсвийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төсвийн санхүүжилтийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулах саналыг бэлтгэн, Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавилаа. Хуваарийг хийхдээ “Төсвийн зардлыг хэмнэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2008 оны 128 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2011 оны төсвийн жил дуустал байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, батлагдсан төсөвтөө багтаан өр төлбөргүй ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц дотроо зохицуулах зарчмыг үндэс болголоо. Түүнчлэн Засгийн газрын 2007 оны 294 дүгээр тогтоол болон тухайн жилд суралцах хүний дундаж тоонд үндэслэн суралцагчдад олгох амьжиргааны тэтгэлэгт зориулахаар батлагдсан 18.8 тэрбум төгрөгөөс 2011 оны эхний улиралд 23 сургуулиас 949.4 сая төгрөгийн төсөв хэмнэгдсэнийг бусад байгууллагын дутагдаж байгаа төсөвт хуваарилав.
Сумдын соёлын төвүүдэд мэргэжлийн ажилтны 5 орон тоо ажиллуулж байгаа боловч уг байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай галчийн орон тоонд ногдох цалинг дутуу баталж өгсөн тул мэргэжлийн боловсролын салбарын төсвөөс хэмнэгдсэн 892.8 сая төгрөгийг соёл, урлагийн салбарын анхан шатны байгууллагуудаас ирүүлсэн албан бичиг, санал хүсэлтүүдийг үндэслэн 206 сумын 458 галчид сард цалингийн доод жишгээр бодож 194.7 мянган төгрөгөөр тооцон 7 сар ажиллуулахаар хуваарилсан болно.
“Оюутны талаар авах зарим арга хэмжээний” тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, “Оршин суудаг газраасаа 500 км болон түүнээс хол байршилтай их, дээд, сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдын өвлийн амралтаараа орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг үндэслэн, автотээврийн хэрэгслийн тарифаар тооцож, Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байх шийдвэрийг Засгийн газрын 2011 оны 102 дугаар тогтоолоор шийдвэрлүүлэв.
Сурах бичгийн эх бэлтгэхэд оролцогчдын баримт бичигтэй танилцаж, дүгнэлээ. 2011-2012 оны хичээлийн жилд хэвлэгдэх сурах бичгийн эх зохиох 12 багц ажлаас 1, 2, 3 дугаар ангийн “Иргэний боловсрол” хичээлийн агуулгад өөрчлөлт орсон шалтгаанаар тухайн сурах бичгийн эх зохиогдоогүй болно. Зохиогчийн ажлын хөлсний 40 хувийн урьдчилгаа санхүүжилт хийгдсэн байна. Үлдсэн 11 багцыг гүйцэтгэсэн Мастерпринт, Интерпресс, Битпресс, Мөнхийн үсэг групп, Би Си Ай компаниудаас ажлаа бүрэн хүлээж авлаа. Эх бэлтгэлийн нийт үнэ 105366726.00 төгрөг болж байна.
2011-2012 оны хичээлийн жилийн сурах бичиг хэвлэх тендерт оролцогчдын тендерийг үнэллээ. Шинэ оролцогч Сэлэнгэ, Улаанбаатарпринт, Обпресс ХХК-ийн хэвлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, хүчин чадалтай танилцлаа. Нэг багцад дунджаар 8 компани оролцлоо. Санал болгосон үнийг харьцуулахад сурах бичиг хэвлэхэд төсөв улсын төсвөөс 1 000.0 сая төгрөг, гадаад эх үүсвэрээс 567.6 сая төгрөг хэмнэгдэх урьдчилсан тооцоо хийлээ.
2010-2011 оны хичээлийн жилд зохион байгуулагдах дотоодын олимпиадын төсвийг хяналаа. Энэ жил дотоодын олимпиадыг 13 төрлөөр зохион байгуулах бөгөөд эдгээрт 1152 сурагч, багшийг оролцуулан 51.0 сая төгрөгийн төсөв зарцуулах тооцоо гаргав.
Орон нутагт зохион байгуулах багш нарын сургалтын санхүүжилтийн 51.0 сая төгрөг, нийтийн тээврээр үйлчлүүлсэн оюутны хөнгөлөлтийн 4 дүгээр сарын санхүүжилт 1647.5 сая төгрөгийг холбогдох байгууллагуудад нь шилжүүллээ. 2010-2011 оны хичээлийн жилийн үндсэн сургалтыг бүсчилсэн хэлбэрээр Архангай, Ховд аймагт зохион байгуулав. Архангай аймагт зохион байгуулсан сургалтад Хөвсгөл аймгийн 18, Баянхонгор аймгийн 17, Өвөрхангай аймгийн 29, Архангай аймгийн 30, нийт 94 багш хамрагдсан бол Ховд аймагт зохион байгуулсан сургалтад Баян-Өлгий аймгийн 25, Завхан аймгийн 25, Увс аймгийн 26, Говь-Алтай аймгийн 31, Ховд аймгийн 58, нийт 165 багш хамрагдсан байна.
Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр, тооцооны хэлтсийн даргатай ажлын уулзалт зохион байгуулж, Орхон аймгийн БСГ-ын 2010 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд дурдсан асуудлын талаар санал солилцон Freebalans программыг ажиллууллаа. Ингэснээр БСШУЯ-ны СХОГ-ын мэргэжилтнүүд хариуцсан салбарынхаа төсөвт байгууллагуудын төсвийн зарцуулалтыг давхар хянах боломж бүрдэж байна.
Монгол Улсын 2011-2016 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд салбарын 2011-2016 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг ҮХШХ-ноос боловсруулан гаргасан аргачлалын дагуу бэлтгэж, хүргүүлээд байна. Үүнд:
Боловсролын салбарын хичээл, сургалт, хүмүүжлийн ажлыг стандарт, норм нормативын дагуу хэвийн явуулахад 2011-2016 онд нийт 180.8 мянган суудал бүхий хүчин чадалтай 680 гаруй сургуулийн хичээлийн болон дотуур байр, спорт заал, цэцэрлэг, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн барилга болон Оюутны хотхоныг шинээр барих хэрэгцээтэй гэсэн тооцоо гарч байна. Үүнээс боловсролын салбарын барилга, байгууламж барихад 704.5 тэрбум төгрөг, засвар шинэчлэлд 56.5 тэрбум төгрөг, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, тавилгад 74.4 тэрбум төгрөг хэрэгцээтэй байна.
Соёлын салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахад 2011-2016 онд нийт 28.8 мянган суудал бүхий хүчин чадалтай 80 гаруй соёлын төв, музей, номын сан, театрын барилгыг шинээр барих хэрэгцээ гарч байгаа бөгөөд үүнд 85.2 тэрбум төгрөг шаардагдаж байна. Мөн соёлын салбарын барилгын засвар, шинэчлэлд 8.2 тэрбум төгрөг, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг, тавилга хэрэгслээр хангахад 27.5 тэрбум төгрөг хэрэгтэй байна.
Шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэхэд 2011-2016 онд нийт 11 шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны иж бүрэн төв болон эрдэм шинжилгээний хүрээлэн, туршилтын бааз, газар хөдлөлтийг бүртгэх станцын барилгыг шинээр барихад 9.6 тэрбум гаруй төгрөг, засвар шинэчлэлийн ажил хийхэд 5.8 тэрбум төгрөг, тоног төхөөрөмжөөр хангахад 28.4 тэрбум төгрөг тус тус шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.
Салбарын 2011 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг хянаж, санхүү-жилтийг олгов. Сангийн сайдын баталсан, салбарын хөрөнгө оруулалтын санхүүжилтийн сарын хуваарийн дагуу 4 дүгээр сард нийт 16 гүйлгээгээр 1529.8 сая төгрөгийн 7 барилга угсралтын ажил /Завхан аймгийн Дөрвөлжин сумын 150 ортой дотуур байрны барилга, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 640 суудалтай сургуулийн барилга, Завхан аймгийн Хөгжмийн сургалттай сургууль, Тосонцэнгэл сумын 640 суудалтай сургуулийн барилга, Дорноговь аймгийн Сайншанд сумын 920 суудалтай сургуулийн барилга, Өмнөговь аймгийн Баяндалай сумын 150 ортой дотуур байрны барилга, Булган аймгийн Тэшиг сумын 200 суудалтай соёлын төвийн барилга/-ын гүйцэтгэлийг хянаж, санхүүжилтийг олгов. Мөн 349.6 сая төгрөгийн 3 барилга угсралтын ажил /Ховд аймгийн Дөргөн сумын 100 ортой цэцэрлэгийн барилга, Увс аймгийн Өмнөговь сумын 150 ортой дотуур байрны барилга, Улаанбаатар хотын БГД-ийн 1-4 р хороонд баригдаж байгаа 640 суудалтай сургуулийн барилга/-ын гүйцэтгэлийг хянаж, санхүүжилтийн эрхийг нь нээлгэхээр Сангийн яаманд албан бичгээр хүргүүлээд байна.
Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжигдэх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг бэлтгэв. Үүнд нийт 1.0 тэрбум төгрөгөөр 16 байгууллагад 19 төсөл, арга хэмжээ төлөвлөгдсөнөөс 774.5 сая төгрөгийн 12 засвар, шинэчлэлийн ажил, 190.5 сая төгрөгийн тоног төхөөрөмж, тавилга, машин худалдан авах, 36.0 сая төгрөгийн 2 дотуур байрны барилгын зураг төсөл боловсруулах ажил хийхээр төлөвлөөд байна.
Шинжлэх ухаан, технологийн салбарт 2011 онд хийгдэх 300.0 сая төгрөгийн их засварын ажлыг хуулийн дагуу холбогдох байгууллагад эрхийг нь шилжүүлэх арга хэмжээ авлаа. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн барилгын засварт 60.0 сая төгрөг, ХААИС-ийн харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн барилгын засварт 55.0 сая төгрөг, Шинжлэх ухааны академийн харьяа Одон орон, геофизикийн судалгааны “Хүрэлтогоот” төвийн барилгын сантехник халаалт, дээврийн засвар, шинэчлэлд зориулж 40.0 сая төгрөгийг тус тус хуваарилан, хэрэгжүүлэх, зохион байгуулах эрхийг байгууллагын удирдлагад нь шилжүүлээд байна.
Салбарын 2011 оны их засварын ажлын жагсаалтад өөрчлөлт оруулав. Салбарт 2011 онд хийгдэх их засварын ажлын жагсаалтыг БСШУ-ы сайдын 2011 оны 48 дугаар тушаалаар баталсан юм. Энэхүү тушаалын Өвөрхангай, Төв, Ховд аймагтай холбоотой хэсэгт БСШУ-ы сайдын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 102 дугаар тушаалаар өөрчлөлт оруулж, хэрэгжүүлэх эрхийг аймгийн Засаг дарга нарт нь шилжүүлэв.
Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд худалдан авах тоног төхөөрөмжийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тендерүүд зарлаж дүгнэв.
Шинээр ашиглалтанд орох боловсролын байгууллагад тавилга, тоног төхөөрөмж, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны тавилга, тоног төхөөрөмж, соёл, урлагийн байгууллагад тавилга, автобус нийлүүлэх, соёл, урлагийн байгууллагад тоног төхөөрөмж нийлүүлэх, соёл, урлагийн байгууллагад хөгжмийн зэмсэг нийлүүлэх, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавилга, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг тендер шалгаруулалтыг явуулж, гүйцэтгэгч байгууллагуудтай гэрээ байгуулж байна. Нийт 22 гүйцэтгэгчтэй 3.1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулаад байна.
Салбарын 18 нэгж байгууллагад 150 ширхэг зөөврийн компьютер олгоод байна. Мөн “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор салбарын 12 нэгж байгууллагад 320 ширхэг компьютер олголоо.
Барилга угсралтын 18 ажлын худалдан авах ажиллагааг хэрэгжүүлж байгаагаас 15 ажлын тендерийг үнэлж, гүйцэтгэгчийг шалгаруулав. Үүнээс 8 ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулав. Зураг төсөв боловсруулах болон барилга угсралтын ажлын 37 худалдан авах ажиллагааг хэрэгжүүлж байгаагаас 14 ажлын гүйцэтгэгчийг шалгаруулж, 6 ажлын тендер хүчингүй болж, үлдсэн 17 тендерийг үнэлж байна.
Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ. Сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын 2010 оны төсвийн зардлын гүйцэтгэл, хөрөнгийн мэдээллийг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, Мэргэжлийн боловсрол, сургалтын газраас тус тус хүлээн авч хянан, нэгтгэн боловсрууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн нийт зардлын 70.3 хувийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, 12.7 хувийг тогтмол зардал, 2.2 хувийг хичээл практикийн зардал, 7.0 хувийг үдийн цай, 4.0 хувийг хоолны зардал тус тус эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал өссөн байна.
Дээд боловсрол, соёл урлагийн салбарын 2010 оны төсвийн зардлын гүйцэтгэлийн статистикийн мэдээллийг хүлээн авч, нэгтгэн боловсрууллаа. Дээд боловсролын сургалтын байгууллагууд 2010 оны санхүүгийн жилд 286.6 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө, 71.4 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 131.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 119.4 тэрбум төгрөгийн урсгал зардал, 12.6 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардал гарган үйл ажиллагаагаа явуулжээ. Нийт санхүүжилтийнхээ 80.7 хувийг үндсэн үйл ажиллагаа буюу сургалтын төлбөрөөс олсон нь өмнөх оны түвшинтэй адилхан байна. Сургалтын төлбөрийн 18.6 хувь буюу 19.8 тэрбум шахам төгрөгийн санхүүжилтийг Сургалтын төрийн сангаар дамжуулан улсын төсвөөс дээрх сургуулиудад хуваарилсан байна.
Сургалтын төлбөрт зориулсан Сургалтын төрийн сангийн санхүүжилтээс гадна улсын төвлөрсөн төсвөөс 10.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэний дотор төрийн өмчийн 22 сургуулийн (салбар сургуулиуд ороод) тогтмол зардалд 3.8 тэрбум, багш нарыг тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмжид 0.5 тэрбум, оюутны орон нутагтаа ирж очих замын зардалд 0.4 тэрбум төгрөг (Сургалтын төрийн сангаар дамжуулж) тус тус зарцуулжээ. Ингэснээр дээд боловсролын салбарын нийт санхүүжилтийн хэмжээ 2008 онтой харьцуулахад 21.8 тэрбум төгрөгөөр (17.7 хувиар), 2009 онтой харьцуулахад 8.4 тэрбум төгрөгөөр (6.4 хувиар) тус тус өссөн байхад харин Сургалтын төрийн сангийн нийт санхүүжилт өнгөрсөн оныхоос 1.6 тэрбум төгрөгөөр (7.8 хувиар) нэмэгдсэн дүнтэй байна.
Соёл, урлагийн салбарын байгууллагууд 2010 оны санхүүгийн жилд 188.5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө, 9.2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 33.4 тэрбум төгрөгийн урсгал санхүүжилт авч, 32.5 тэрбум төгрөгийн урсгал зардал гарган үйл ажиллагаа явуулжээ. Нийт урсгал санхүүжилтийнхээ 82.4 хувийг улсын төсвөөс, 11.8 хувийг үндсэн үйл ажиллагааны орлогоосоо санхүүжүүлсэн байна. Тус салбарт нийтдээ 16.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Улсын төсвийн хөрөнгөөр Хархорум музейг шинээр байгуулсан байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар 14 соёлын төвийн барилгыг шинээр болон өргөтгөн ашиглалтад оруулж, төв, орон нутгийн соёл, урлагийн 7 байгууллагын үйлчилгээнд зориулж УАЗ-1206 автомашин олгосон байна.
Монгол Улсын сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, дунд боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын салбарын 2009-2010 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллийн зарим үзүүлэлт (багш, суралцагчдын тоо, хүйс, суралцагчдын насны ангилал, суралцаж байгаа мэргэжлийн чиглэл, төгсөгчдийн тоо, хүйсийн харьцаа ба мэргэжлийн чиглэл, гадаад орнуудаас суралцаж байгаа оюутны тоо, санхүүжилтийн эх үүсвэр, зардалын хэмжээ)-ийг ЮНЕСКО-гоос ирүүлсэн аргачлал, асуулгын маягтуудын дагуу гаргаж, ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэнд цахим шуудангаар хүргүүллээ. Ингэснээр Монгол Улсын боловсролын салбарын гол үзүүлэлтүүд олон улсын боловсролын харьцуулсан мэдээллийн санг бүрдүүлэхэд ашиглагдах бөгөөд ЮНЕСКО, ЮНИСЕФ, ЮНДП, Дэлхийн банк болон олон улсын бусад төрөлжсөн байгууллагууудаас тогтмол гаргадаг баримт бичиг, товхимлуудад хэвлэгдэж гарах боломж бүрдэж байна.
Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга, мэргэжилтнүүд оролцсон сургалтад БСШУ-ын сайдын 2008 оны 337, 154 дүгээр тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын үйл ажиллагааг үнэлэх”, “Соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шижилгээ хийх, үнэлэх” журмыг тус тус хэрэгжүүлэх арга зүйн асуудлаар мэдээлэл хийж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон нь төв, орон нутгийн ажлын уялдаа холбоог сайжруулах, эргэх холбоотой ажиллахад ач холбогдолтой болов.
Салбарын бодлого үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлын хүрээнд Кембриджийн их сургуультай байгуулсан гэрээ, “Боловсрол, хөгжил дэвшил- 90 жил” үзэсгэлэнгийн нээлтийн талаарх мэдээ, мэдээллийг сурталчлах ажлыг зохион байгуулсны зэрэгцээ хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт зохион байгуулав.
“Цахим хуудсын талаар арга хэмжээний тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 98 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор цахим хуудсын үндсэн мэдээллийг шинэчилж байна. Ингэснээр хэрэглэгчдэд үйлчлэх мэдээллийн чанар сайжирч байна. Тус яамны цахим хуудсанд 4 дүгээр сард нийт 61,750 хэрэглэгч хандсаны 34.9 хувь нь Монгол Улсаас, 58.2 хувь нь АНУ–аас хандсан байна. Манай яамнаас нээн ажиллулж байгаа www.tvhicheel.mn цахим хуудсанд 23 мэдээ, 2 дүрстэй мэдээ боловсруулан байршуулж, үндсэн мэдээлэлд 8 мэдээлэл нэмж шинэчлэв.
Гадаад хамтын ажиллагаа. Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Израиль Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний дээр Монгол, Хятадын Соёлын биет бус өвийг хамтран хамгаалах хамтын ажиллагааны механизмын Ажлын хэсгийн ээлжит хуралдааныг 2011 оны 4 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулсан бөгөөд энэ үеэр Талууд Соёлын биет бус өвийг хамтран хамгаалах тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцлоо.
Энэ оноос эхлэн Монгол-Солонгосын хамтарсан 2 төслийн санхүүжилтийг БНСУ-ын БШУЯ-тай хамтран гаргах тохиролцоо хийгдэж байна. Тохиролцооны дагуу Монгол-Солонгосын хамтарсан 2 төслийн сонгон шалгаруулалтыг хоёр талын ноот бичиг солилцож эхлүүлэхээр болоод байна.
Соёлын салбарт Монгол Улсын Засгийн газар, Украин Улсын Сайд нарын танхим хооронд хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төсөл, Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Катарын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тус тус боловсруулан ГХЯ-нд хүргүүллээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |






English page