Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    Багшийн журнал худалдан авах тухай дотоодын нээлттэй тендер шалгаруулалт

    ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                

    Огноо:                                       2011 оны  4 дүгээр сарын 29-ны өдөр
    Тендер шалгаруулалтын нэр:       Багшийн журнал худалдан авах тухай  дотоодын  нээлттэй тендер шалгаруулалт

    Тендер шалгаруулалтын дугаар:  Ж-2011/001, БЖ-2011/002

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам эрх бүхий тендерт оролцогчдоос Монгол Улсын төсвийн санхүүжилтээр 2011-2012 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай сургуульд хэрэглэх дор дурдсан Багшийн журнал (I-III), Багшийн журнал (VI-XII), Анги удирдсан багшийн дэвтэр -ийг тус тус худалдан авах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер шалгаруулалт нь 2 багц бүхий 1 тендер байна.

                 1.БЖ-2011/001- Багшийн журнал (VI-XII)

                2.БЖ-2011/002- Багшийн журнал (I-III), Анги удирдсан багшийн дэвтэр
           

          Худалдан авах үйл ажиллагаа нь Монгол Улсын "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах" тухай хуулийн дагуу явагдах болно.

    Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерийн иж бүрдэл (нийт багц)-ийг 70,000 төгрөгөөр худалдан авч болно.

           Тендерийн баримт бичгийн үнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам - БТАХ, Төв төрийн сан 900015002 тоот дансанд шилжүүлнэ.

    Тендерийн баримт бичгийг худалдан авахдаа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ.

    Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тендерийн материал бүрдүүлэх явцад эрх бүхий тендерт оролцогчдоос гарсан аливаа зардлыг хариуцахгүй болно.

    Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцүү дүнтэй төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютын тендерийн баталгааг тухайн өдрийн Монгол Банкны ханшаар тооцож ирүүлнэ.

    Тендерийг 2011 он 5 дугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ. 

    Нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тендер хүлээн авч хаалт хийсний дараа БСШУЯ-ны 4 дүгээр  давхарын 401 тоот өрөөнд нээнэ.

    Багшийн журналын худалдан авалтанд гадаадын этгээд оролцох эрхгүй болно. 

    Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

         

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бага тойруу-44,
    Засгийн газрын 3 дугаар байр, 2 дугаар давхар, 211 тоот өрөө,
    Утас 266698, Ерөнхий боловсролын газар

    Ч.Ганцэцэг

    gantsetsegch@mecs.gov.mn

     
    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах