Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл


    МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2010 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН
    ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙН МЭДЭЭ

    (2010 оны эцсийн байдлаар)

    Зорилт 4. Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, аж үйлдвэрийн технологи, инновацийг хөгжүүлнэ:
    4.1. Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж эхлэх

    Биелэлт: Монгол Улсын Их Хурлын даргын 2009 оны 7 сарын 21-ний өдрийн 123 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс энэхүү бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, УИХ-ийн 2010 оны 34 дүгээр тогтоолоор батлуулав.   Биелэлт: 100.0%

    4.2. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын шинжлэх ухаан, технологийн кампус-парк байгуулах ажлыг эхлүүлэн, түүний дэд бүтцийг байгуулах

    Биелэлт:  Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэлийг Засгийн Газрын 2010 оны  149 дүгээр тогтоолоор батлав. Энэ баримт бичигт хотхон нь шинжлэх ухаан, технологийн парк, технологийн инкубатортай байхаар тусгагдсан болно. Монгол Улсын Засгийн газрын  2010 оны 56 дугаар тогтоолоор Их сургуулийн хотхон байгуулах ажлыг удирдах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг  Монгол Улсын Ерөнхий  сайдаар, Их сургуулийн хотхон байгуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар тус тус ахлуулан байгуулаад байна. "Эхний ээлжинд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хотхоныг Улаанбаатар хотын Налайх дүүргийн зүүн урд хэсэгт "Шивээт"-ийн хөндийд 2000 гаруй га газарт "Оюуны" дагавар хот байдлаар "Силикон вээлий"-гийн хамт байршуулна" гэж дээр дурдсан баримт бичигт туссан болно.  БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 270 сая гаруй юанийг ШУТИС-ийн хотхоны хөрөнгө оруулалтад ашиглахаар тооцож байна. Хотхон байгуулах ажлыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр хэрэгжүүлнэ. Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймгийн төвд "Эрдэнэт" ХХК болон хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж эхлүүлэх арга хэмжээ авахаар дээр дурдсан чиглэлд мөн тусгагдаад байна. Их сургуулийн хотхоны ашиглалтын өмнөх захиргааг БСШУЯ-ны дэргэд байгуулж ажилд нь оруулж хотхоны ерөнхий байршил, газрын асуудлыг шийдвэрлээд байна. Биелэлт: 100%

    4.3. Өндөр технологийг дэмжих хөрөнгийн санг төрийн дэмжлэгтэйгээр байгуулах, технологи, хэрэглээний судалгааг Шинжлэх ухаан, технологийн сангаас түлхүү санхүүжүүлж, энэ чиглэлийн эрдэм шинжилгээний  байгууллагуудад хувийн хэвшилтэй хамтран санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх тогтолцоонд шилжих

    Биелэлт: "Өндөр технологийн санхүүжилтийн корпораци байгуулах тухай" Засгийн газрын тогтоолын төслийг ҮХШХ боловсруулан Засгийн газарт хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-нд салбарын санхүүжилтийн хуваарилалтыг шинэчлэн тогтоож, төсвийн санхүүжилтийн 1/3-ийг суурь судалгаанд, 2/3-ыг хэрэглээний судалгаанд зарцуулахаар тусгагдсны дагуу 2011 оны төсвийн төслийг боловсруулахдаа энэ харьцааг баримталсан болно. 2011 онд улсын захиалгаар 42 ШУТ-ийн төслийг хэрэгжүүлэхээр тогтлоо. Инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор технологийн болон хэрэглээний судалгаа боловсруулалтад 1 тэрбум гаруй төгрөг зарцуулав. Биелэлт: 100%

    4.4. Аж үйлдвэрийн эрэлт, шаардлагад нийцсэн хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн инженер, технологийн чиглэлийн сургалтыг дэмжиж, аж үйлдвэр, өндөр технологийн чиглэлээр  төрийн өмчийн болон хувийн сургуулиудын сургалтыг дэмжих

    Биелэлт: 2010-2011 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэгчдийн хяналтын тоог тогтоохдоо шинээр элсэгчдийн дотор хүмүүнлэгийн болон нийгмийн ухаан, үйлчилгээний салбарын чиглэлээр элсэгчдийн хувийн жинг 0.4 хувиар бууруулж, техник, технологи, байгалийн ухааны мэргэжлээр элсэн суралцагчдын хувийн жинг 0.3 хувиар нэмэгдүүлэв. Их, дээд сургуулийн элсэлтийн мэдээг нэгтгэн гаргах үед энэхүү тоог нарийвчлан тодорхойлох болно. Биелэлт: 100.0%

    4.7. Аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулан төр, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах

    Биелэлт: 2008 оны 11 сард гарын үсэг зурсан БСШУЯ, ХХААХҮЯ-ны Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа, боловсруулалтын ажлыг дэмжих тухай санамж бичгийн хүрээнд их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын лабораторийн болон туршилтын баазыг бэхжүүлэх, Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр батлагдсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн судалгааны ажлыг дэмжих талаар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна. Ингэснээр хувийн хэвшлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн судалгааны ажил гүйцэтгэх чадавхи бүрдэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын шинжлэх ухааны технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт"-ыг аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулан боловсруулсан бөгөөд эрдэм шинжилгээний ажлын үр ашиг, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам"-д төрийн захиргааны төв байгууллага аж ахуйн нэгжтэй хамтран ШУТ-ийн төсөл захиалж болох бөгөөд төрийн захиргааны төв байгууллагад ногдох санхүүжилтийг Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлж байхаар тусгаr энэ чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн болно. 2010 оны байдлаар техник, технологийн салбарт ШУТ-ийн 7 төслийг хувийн хэвшлийн болон төрийн өмчийн үйлдвэрийн оролцоотойгоор хэрэгжүүлж байгаа бөгөөд "Дэвшилтэт технологийг хөгжүүлэх" дэд хөтөлбөрийн хүрээнд биотехнологийн 2, нанотехнологийн 2 төслийг хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага гүйцэтгэж байна. Биелэлт: 100%

    4.7.1. ХХААХҮЯ, ШУА хооронд санамж бичиг байгуулан хамтран ажиллах

    Биелэлт:  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Шинжлэх ухааны академийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг 2010 оны 2 дугаар сард байгуулав. Санамж бичгийн дагуу ХХААХҮЯ, ШУА, ХАА-н академи хамтран ажиллах 21 зорилтот чиглэлийн хүрээнд ойрын /2010-2012 он/ ба дунд хугацаа /2013-2015 он/-нд хэрэгжүүлэх 36 үйл ажиллагааг тусгасан төлөвлөгөөг батлав. Энэхүү төлөвлөгөөнд ургамал, газар тариалан, мал аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн технологийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг судлах, хөдөө аж ахуйн салбарт инновацийн тогтолцоог төлөвшүүлэх, салбарын ажиллагчдын мэргэжлийг дээшлүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, экстейншний сургалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх зэрэг олон арга хэмжээ тусгасан бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд хэрэгжиж эхлээд байна. Биелэлт: 100%

    Зорилт 18. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлж, ядуурлын түвшинг бууруулна.

    18.12. Гадаадаас авч байгаа ажилчидтай ижил мэргэжлийн ажилчдыг дотооддоо бэлтгэх, зам, барилга, уул уурхай, үйлдвэр барих зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүд дээр монгол ажилчдыг ажиллуулах зорилгоор мэргэжлийн  сургалт, үйлдвэрлэлийн төвд  түргэвчилсэн сургалтаар мэргэжил эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах

    Биелэлт:  2010/2011 оны хичээлийн жилийн байдлаар МСҮТ-д 46.1 мянган суралцагч суралцаж байгаагийн зэрэгцээ түргэвчилсэн сургалтаар 3351 хүнд мэргэжил эзэмшүүлэв.

    Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар авах арга хэмжээний саналыг НХХЯ-тай хамтран боловсруулж Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 212 дугаар тогтоолоор шийдвэрлүүлэв. Энэ тогтоолын биелэлтийг хангах ажлыг БСШУЯ, НХХЯ хамтран зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд "Оюу толгой ХХК-ий хөрөнгө оруулалтаар үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажилд зуучлах журам"-ыг боловсруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 409/123 дугаар хамтарсан тушаалаар баталгаажуулаад байна. Уг журмаар томоохон төсөл, бүтээн байгуулалтад ажиллах хүсэлтэй болон орон нутгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн, Зэвсэгт хүчний хугацаат цэргийн мэргэжлийн албан хаагч 3300 иргэнийг "Оюу толгой" ХХК-ий хөрөнгө оруулалтаар 36 Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцуулан мэргэжил эзэмшүүлэх асуудлыг зохицуулах юм.

                Оюу толгой төслөөс хийх 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийн 12.1 тэрбумыг суралцагчдын сургалтын зардал, тээвэр, тэтгэлэг, нийгмийн даатгал, хоол хүнсний зардалд, 15 тэрбумыг Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн чадавхийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжөөр хангахад, 7.8 тэрбумыг багш нарын сургалт болон олон улсын зөвлөх урих, сургалтын хөтөлбөр шинэчлэх, худалдан авах, сургалтын хэрэглэгдэхүүн орчуулах, хэвлэхэд зарцуулахаар төлөвлөөд байна.

    Суралцагчдыг сонгож сургахдаа төв, орон нутгийн оролцоог жигд хангаж, нийт хүн амын тоотой нь хувь тэнцүүлэн, суралцах хүний квотыг  хот, аймаг, сум, дүүргүүдэд тогтоох зарчмаар гаргасан болно. Дунджаар 816 хүн тутам 1 квот ногдож байна. Энэ квотыг, "Оюу толгой ХХК-ий хөрөнгө оруулалтаар үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажилд зуучлах журам"-ын хамт аймаг, нийслэл, дүүргийн  Засаг дарга нарт хүргүүлсэн болно.        Насанд хүрэгчдийн сургалтын эхний ээлжийн 1000 хүнийг сонгон авч сургалтыг 2010 оны 10-р сараас 12 сургууль дээр эхлүүлэв. Хоёрдугаар ээлжийн 2000 гаруй хүний сургалтыг 2011 онд улсын хэмжээнд 36 сургууль дээр зэрэг эхлүүлэх бэлтгэлийг хангав. Биелэлт: 100%

    18.13. Мэдлэгт суурилсан эдийн засагт хүрэх зорилтыг тодорхой болгох зорилгоор аутсорсингийн үйл ажиллагааг эхлүүлэх, ажиллагсдыг бэлтгэх сургалтыг идэвхжүүлэх

    18.13.2.Гадаад болон дотоод аутсорсингийн хүний нөөцийн мэдээллийн бааз бүрдүүлэх

    Биелэлт:  Одоогоор энэ ажил эхлээгүй байна.   Биелэлт: 0%

    Зорилт 20. Боловсролын салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлж, бүх шатны сургуулийн сургалтын хүртээмж, чанар, тэгш байдалд бодитой ахиц гаргана:

    20.1. Сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, баг бүрийг гэр цэцэрлэгээр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах

    20.1.1. Баг бүрт гэр цэцэрлэг байгуулах, хувилбарт сургалтыг өргөжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах

    Биелэлт: Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сангийн санхүүжилтээр 5 аймгийн 19 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 116 дугаар цэцэрлэгт тус бүр нэг гэр, тавилга, тоног төхөөрөмж, тоглоом наадгай, түүнчлэн зудад нэрвэгдсэн 19 суманд гэр, тавилга тоног төхөөрөмж, тоглоом наадгай нийлүүлэв. Мөн "Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын төсөл"-ийн шугамаар 459.1 мянган ам.долларын өртөг бүхий 100 гэрийг холбогдох ширээ сандал, тоглоом, заах аргын материалын хамт төвөөс алслагдсан сумдад нийлүүлэв. Ингэснээр сүүлийн жилүүдэд 539 гэр цэцэрлэг байгуулав. Сургуулийн өмнөх боловсролыг цэцэрлэгээр 122105 хүүхэд, хувилбарт сургалтаар 35076 хүүхэд, нийт 157181 хүүхэд эзэмшиж байгаа нь өмнөх оноос хүүхдийн тоо 9.6 хувиар нэмэгдсэн байна. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн 22,277 буюу нийт хүүхдийн 14.2 хувь нь малчдын хүүхэд байна.  Биелэлт: 100%

    20.2. Бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг хэрэгжүүлж эхлэх

    Биелэлт:  Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт, түүнийг хэрэгжүүлэх зөвлөмжийг төрийн болон төрийн бус байгууллагуудын өргөн оролцоотойгоор боловсруулж, батлуулахаар Стандартчлал хэмжил зүйн үндэсний газарт хүргүүлээд байна. Биелэлт: 90%

    20.2.1. Бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг хэрэгжүүлэх хүрээний багш, ажилтны ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах

    Биелэлт: Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт, түүний зөвлөмжийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэх сургалтыг Боловсролын хүрээлэн, Монгол Улсын боловсролын их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуультай хамтран 2010 оны 10 дугаар сард зохион байгуулж, нийт 70 багшийг хамрууллаа. Уг сургалтад хамрагдсан багш нар сургагч багшаар бэлтгэгдэж, аймаг, орон нутагтаа Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын үзэл баримтлал, агуулга, арга зүйг танилцуулах сургалтыг зохион байгуулах юм. Биелэлт: 100%
     
    20.3. Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэн 4-7, 9-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан тохирцыг үнэлж, сургалтад мөрдүүлэх

    Биелэлт: "Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр батлах тухай" БСШУ-ы сайдын 2009 оны  301 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн шилжилтийн 7 дугаар ангийн сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг, "Хичээлийн жилийн бүтэц, сургалтын төлөвлөгөө батлах тухай" 2010 оны 201 дүгээр тушаалаар I-IV, VIII-IX ангийн сургалтын төлөвлөгөө, "Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр батлах тухай" 2010 оны 462 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн IV, IX дүгээр ангийн сургалтын хөтөлбөрийг баталж, сургалтад мөрдүүлж байна. Хэрэгжилтийн хувь: 100%

    20.3.1. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 4, 9 дүгээр ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн төслийг боловсруулж, үнэлэх

    Биелэлт: Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн IV, IX ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг "Сургалтын төлөвөлгөө, хөтөлбөр батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын  2010 оны 201 дүгээр тушаалаар батлав. "Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг судлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 376 дугаар тушаалаар ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн IV ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг турших, тохирцыг үнэлэх ажлыг үндэсний хэмжээнд 16 сургууль дээр 2010-2011 оны хичээлийн жилээс эхлүүлэв. Эдгээр 16 сургуулиас хичээлийн жилийн эхний улирлын туршилтын явцын үр дүнг хүлээн аваад байна. Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх графикийн дагуу 11 жилийн сургуулийн бага ангиас эхлэн 12 жилийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг туршиж буй тул Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Туршилтын сургалтын төлөвлөгөө батлах тухай" 2010 оны 505 дугаар тушаалаар ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн IX ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг турших ажлыг 2010 онд шинээр байгуулагдсан "Шинэ эрин" лаборатори сургууль дээр эхлүүлээд байна. "Шинэ эрин" сургуулиас туршилтын эхний сарын явцын үр дүнг хүлээн аваад байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн IV, IX ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг батлуулан туршсанаар эдгээр ангийн шинэ сурах бичиг зохиох ажлыг эхлүүлж, 2011-2012 оны хичээлийн жилд нийт ерөнхий боловсролын сургуулийн 4, 9 дүгээр ангид судлах сургалтын хөтөлбөрт туршилтын үр дүнг тусгах, багшийн мэргэжлийг дээшлүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэх боломж бүрдлээ.  Биелэлт-100%

    20.4. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд мөрдөх боловсролын стандартыг шинэчлэн боловсруулах

    Биелэлт: : Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандартыг шинэчлэн боловсруулах хэрэгцээ, шаардлага, үйл ажиллагааны хүрээний саналыг боловсруулж, 2010 оны 5 дугаар сарын 11-нд "Нүхт цогцолбор"-т болсон боловсролын бодлогын зөвлөлдөх уулзалтад танилцуулав. 2004 онд батлагдан ерөнхий боловсролын сургуулийн сургалтад мөрдөж буй бага, дунд боловсролын 20 стандартад 2 дахь шатны үнэлгээ хийх судалгааны ажлыг нийт ерөнхий боловсролын сургуулийн багш нар, сургалтын менежер, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтнүүдийн хүрээнд зохион байгуулсан болно. Энэхүү 2 дахь шатны судалгааны болон бага, дунд боловсролын нийт стандартын 1 дэх шатны үнэлгээний үр дүн, дүгнэлт, Кембрижийн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгад баримжаалан ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн стандартыг шинэчлэн боловсруулах зорилгоор "Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн төслийг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлэн болсон. Энэхүү хөтөлбөрийн дагуу бага, дунд боловсролын стандартыг шинэчлэн боловсруулна.  Биелэлт-90%

    20.5. Сургуульд суурилсан мэргэжил дээшлүүлэх тогтолцоо бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлэх

    20.5.1. Ерөнхий боловсролын сургуулиудад "Багшийн хөгжлийн танхим"-ын тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг зохион байгуулах

    Биелэлт: Ерөнхий боловсролын 67 сургуульд багшийн хөгжлийн танхимын тоног төхөөрөмжийг тавилгын хамт нийлүүлж, энэ онд тавьсан зорилтоо биелүүлэв.  Биелэлт: 100%

    20.6. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх ажлыг хичээлийн жилийн өмнө зохион байгуулж, сурах бичгийн хүрэлцээ, хангамжийг сайжруулах

    Биелэлт:  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 135 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар 12 жилийн сургалтын тогтолцооны ЕБС-ийн 3 дугаар ангийн сурах бичгийг хэвлэх,  зохиох, эх бэлтгэх зардалд-1212,9 сая төгрөгийг, 305 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар 1 дүгээр ангид хэрэглэх 5 нэрийн дасгал ажлын, казак хэл дээр орчуулагдсан 5 нэрийн дасгал ажлын, 2 нэрийн  сурах бичгийн нөхөн хангалт хийх зардалд-430,7 сая төгрөг, нийт 1643,6 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэв. Энэ дагуу дээр дурдсан сурах бичиг, дасгал ажлын номыг хэвлүүлэх ажлыг зохион байгуулав.

    2010-2011 оны хичээлийн шинэ жилд 12 жилийн сургуулийн сургалтад хэрэглэх дараахь сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлэн түгээв:

    ü 1 дүгээр ангийн 2 нэрийн сурах бичиг болон 5 нэрийн дасгал ажлын номыг 201,955 ширхэг, казак хэлрүү орчуулсан 5 сурах бичгийг 2,335 ширхэг, нийт 204,290 ширхэг,

    ü 2 дугаар ангийн 6 нэрийн сурах бичгийг 77,300 ширхэг, казак хэлрүү орчуулсан 4 сурах бичгийг 6,040 ширхэг, нийт 83,340 ширхэг,

    ü 3 дугаар ангийн 6 нэрийн сурах бичгийг 246,960 ширхэг, казак хэлрүү орчуулсан 4 сурах бичгийг 11,360 ширхэг, нийт 258,320 ширхэг,

    ü 1-3 болон 7-9 дүгээр ангийн биеийн тамирын багшийн номыг тус бүр 2,265 ширхэг, нийт 4,530 ширхэг,

    ü 8 дугаар ангийн 16 нэрийн сурах бичгийг нийт 186,732 ширхэг,

     

    Ингэснээр бүгд 737,212 сурах бичгийг хэвлүүлж улсын хэмжээнд түгээгээд байна. Үүнээс 717,477 ширхэг сурах бичгийг Монгол хэл дээр, 19,735 ширхэг сурах бичгийг Казак хэл дээр хэвлүүлсэн болно.

    11 жилийн бага ангийн сурагчдийн 60-90 хүртэл хувь, дунд ахлах ангийн 40 хүртэл хувь нь сурах бичгээр хангагдаад байгаа бөгөөд 12 жилийн бага ангийн сурагчдын 100 хүртэл хувь, дунд ангийн 40 хувь нь сурах бичгээр мөн хангагдаад байна. Засгийн газрын 2009 оны 28 дугаар тогтоолын дагуу 12 жилийн бага ангийн сурагчдын 80-100 хувийг, дунд ангийн сурагчдын 40 хүртэл хувийг сурах бичгээр төрөөс хангана гэж заасны дагуу холбогдох тоо хэмжээгээр хэвлэсэн болно. Нийт батлагдсан төсөв болон гүйцэтгэлийг 100  хувь  санхүүжүүлж 2010 оны сурах бичиг худалдан авах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүллээ. Биелэлт: 100%
                     

    20.6.1. 2010-2011 оны хичээлийн жилд шинээр зохиосон болон дахин хэвлэх сурах бичгийг хэвлэх, нийлүүлэх тендерийн баримт бичгийг боловсруулж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах

    Биелэлт: 2010 оны 2 дугаар сар 10-ны өдөр сурах бичгийн талаар "Зөвлөлдөх" уулзалтыг Хэвлэлийн газрууд, зохиогчид, боловсролын хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулсан. Уг уулзалтад 2010 онд шинээр сурах бичиг зохиох, эх бэлтгэх, хэвлэх, нийлүүлэх төлөвлөгөө, 2009-2014 онд сурах бичгээр хангах дунд хугацааны төлөвлөгөөг танилцуулав. Мөн БСШУ-ы сайдын 131 дугаар тушаалаар батлагдсан сурах бичиг зохиох, хэвлэх, нийлүүлэх шинэ журмын хэрэгжилтийн талаар танилцуулж, холбогдох талуудтай санал солилцож хэрэгжүүллээ.

    АХБ-наас ирүүлсэн зөвшөөрлийн дагуу 59 нэрийн 664941 сурах бичгийг Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраар дамжуулан түгээх 25 гэрээг холбогдох хэвлэлийн газруудтай байгуулан ажиллаж эдгээр сурах бичгийг зохих газарт нь бүрэн түгээж сурагчдад хүргүүлэв.

    12 жилийн 1 болон 2 дугаар ангийн сурах бичгийг дахин хэвлэх, нөхөн хангах зорилгоор Төрийн нарийн бичгийн даргын 2010 оны 181 болон 182 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хороод байгуулагдсан бөгөөд 1 дүгээр ангийн сурах бичиг 8 сарын 17-ны дотор, 2 дугаар ангийн сурах бичиг 8 сарын 30-ны дотор хэвлэн түгээв. 12 жилийн 3 болон 8 дугаар ангийн шинээр зохиосон сурах бичгүүдийг хэвлэх зорилгоор Төрийн нарийн бичгийн даргын 141, 142 болон 143 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хороод байгуулагдсан ба тендер 7 дугаар сард зарлан 8 дугаар сарын 3-ны өдөр тендерийг хүлээн авч үнэлсэн. Энэ оны сурах бичигтэй холбоотой бүх тендер зарлагдсан амжиллтай хэрэгжиж дуусав. 2010 онд шинээр сурах бичиг зохиох, эх бэлтгэх, хэвлэх, нийлүүлэх төлөвлөгөөний дагуу энэ хичээлийн жилд хэрэглэгдэх сурах бичгүүдийг бүрэн хэвлүүлэн түгээлээ. Биелэлт: 100%

    20.7. Ерөнхий боловсролын сургуулийн компьютерийн тоог нэмэгдүүлж, багш нарыг зөөврийн компьютерээр хангах арга хэмжээг үргэлжүүлэх

    Биелэлт: "Хүүхэд бүрт нэг компьютер" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн 26 сургуульд 7524, Улаанбаатар хотын 21 сургуульд 4287, нийт 11811 компьютер түгээгээд байна. Хөтөлбөрт хамрагдаж байгаа 46 сургуулиас 37 сургууль нь интернэтэд холбогдсон бөгөөд тэдгээр сургуулийн 25 нь интернэтээ ашиглаж байна. Үүний зэрэгцээ багш, сурагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, компьютерийн ашиглалт, ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор бага боловсролын сургалтын агуулгыг цахим хэлбэрт оруулах буюу  2-5-р ангийн сургалтын агуулгыг электрон хичээл хэлбэрээр боловсруулж, 30 сургуулийн 558 багшийг сургалтад хамруулж мэргэжлийг дээшлүүлэв. Ажлын чанар, үр дүнг үнэлж дүгнэх судалгаа, санал асуулга явуулж, мониторинг хийв. Ахлах, дунд, бага ангийн 1192 багшид зөөврийн компьютер нийлүүлэх 945,6 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг "БСБ сервис", "Бодь электроникс" ХХК-тай байгуулан компьютерээ түгээв.

    2010 онд Монгол Улсын Засгийн Газар, Азийн Хөгжлийн Банкны хамтран хэрэгжүүлж буй "Боловсролын Хөгжлийн Хөтөлбөр-3"-ийн хүрээнд багш, сурагчдад мэдээлэл харилцааны технологид суурилсан мэдлэг, чадвар эзэмшүүлэх, сургуулийн удирдлагад цахим менежментийг нэвтрүүлэх чиглэлээр "Мэдээлэл харилцааны технологийн төв"-ийг ерөнхий боловсролын 35 сургуульд, мөн багш, сурагчдад орчин үеийн мэдээллийн чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор "Цахим номын сан-Мэдээлэлийн төв"-ийг ерөнхий боловсролын 37 сургуульд тус тус байгуулж байна. Эдгээр төвд шаардагдах орчин үеийн мэдээллийн тоног төхөөрөмж, программ хангамж, техник хэрэгсэл, тавилга бүхий нийт 614,460 ам.доллар буюу 843 сая орчим төгрөгийн иж бүрэн хөрөнгө оруулалт хийв. Ерөнхий боловсролын 80 гаруй сургуульд 581,0 сая төгрөгийн 415 компьютер олгоод байна. 2010 онд  нийт 658,0 сая төгрөгийн 940 компьютер түгээв. Ерөнхий боловсролын 98 сургуульд Мэдээлэл харилцааны технологийн лаборатори байгуулахад 1946,6 сая төгрөг зарцуулав. Аймгийн БСГ-ын төсвийн мэргэжилтэнүүдийн албан ажлын хэрэгцээнд зориулж 25,0 сая төгрөгийн зөөврийн компьютер олгосон. Биелэлт: 100%

    20.8. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулах ажлыг эхлэх

    Биелэлт: Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай, Үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гарын авлага боловсруулах ажлыг Нийгмийн эрүүл мэндийн Хүрээлэнгийн Хоол судлалын төв, Монголын Тогоочдын холбоо, ШУТИС-ийн Шим тэжээл судлал төвтэй хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр бэлтгэн хэвлүүлж түгээв. Нийт 20 хэвлэлийн хуудас бүхий гарын авлагын агуулгаар БСШУ-ы сайдын 2010 оны 34 дүгээр тушаалаар аймаг, дүүрэгт байгуулагдсан "Орон тооны бус хяналтын зөвлөл"-ийн гишүүдэд сургалт зохион байгуулсан. 2010 онд 124 ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 1347,0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг улсын төсвөөс олголоо. Мөн 35 сургууль, 21 дотуур байрны гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 3,0 тэрбум төгрөг зарцуулав.

    Ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилт, авах арга хэмжээний саналын тухай танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төслийг боловсруулж, Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанд танилцуулж улмаар мөн өдрийн Засгийн газрын 22 дугаар тэмдэглэл гаргасан. Засгийн газрын хуралдаанаас хүнсний аюулгүй байдлын баталгааг хангасан төвлөрсөн хангамжийн тогтолцоог төв суурин газарт бүрдүүлэх, сум орон нутгийн түвшинд тохирсон загварыг бий болгох асуудлыг судалж бодлогын саналыг боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох яам, агентлагид даалгасны дагуу Үдийн хоол хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУТИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв, Нийслэлийн ЗДТГ, Боловсролын газрын төлөөлөл бүхий хэлэлцэх уулзалтыг зохион байгуулж уулзалтаас хийх ажлын ерөнхий чиглэлийг гарган, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол, хүнсний хангамж, аюулгүй байдлын бодлогын саналын хувилбарыг боловсруулж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэв. Сайдын зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу "Ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн хоол" үндэсний хөтөлбөрийн төслийг эцэслэн боловсрууллаа. Хөтөлбөрийн төслийг төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцуулсан хэлэлцүүлгийг энэ оны 7 дугаар сард зохион байгуулж ХХААХҮЯ, ЭМЯ, МХЕГ, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, хувийн хэвшлийн хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагын төлөөлөл оролцож санал өглөө. Ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн хоол" үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг бэлтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болголоо. Биелэлт: 90%

    20.9. Сургууль завсардалтыг бууруулж, бүх хүүхдэд бага боловсрол олгох

    Биелэлт:  ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлж, боловсролын хүртээмж, чанар, үйлчилгээг дээшлүүлэх зорилтын хүрээнд 6 наснаас нь нэгдүгээр ангид элсүүлэн сургаж байгаа бага боловсролын хамран сургалтын цэвэр жин 2010-2011 оны хичээлийн жилийн байдлаар 94,5 хувь болж өмнөх жилийнхээс 0.2 пунктээр өссөн байна. Нэгдүгээр ангид 46,785 хүүхэд суралцаж байгаагаас 46,586 нь шинээр элсэн оржээ. Нэгдүгээр ангид шинээр элсэгчдийн 31942 нь буюу 68,6% нь сургуулийн өмнөх боловсролд хамрагджээ. Сургууль завсардсан болон сургуулийн гадна буй хүүхэд залууст боловсролын үйлчилгээг хүргэх, боловсрол нөхөн олгоход чиглэгдсэн хөтөлбөр болон "Суурь боловсролын дүйцсэн сургалтанд хийсэн дүн шинжилгээ" судалгааны тайланг хэлэлцэж, сургууль завсардсан болон сургуулийн гадна буй хүүхэд залууст Дүйцсэн сургалтын хөтөлбөрт хамрагдах боломж, тулгарч буй хүндрэл, бэрхшээл, түүнийг цаашид хэрхэн сайжруулах арга зүйн асуудлаар зөвлөлдөж, судалгааны тайланг монгол хэл дээр 300, англи хэл дээр 50 ширхэг хэвлэн холбогдох хүмүүст түгээлээ. Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын модулыг хэрэглэх "Монгол хэл", "Математик"-ийн зөвлөмжийг тус бүр 800 хувь хэвлүүлэн орон нутагт түгээхэд бэлэн болоод байна. Албан бус боловсролын мэдээллийн электрон програм хангамж ашиглах гарын авлага боловсруулах ажил 80 хувьтай байна. "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг, оролцоо" сэдэвт судалгааны тайланг англи, монгол хэл дээр хэвлүүлэн түгээлээ. Сургууль завсардсан болон сургуулийн гадна буй хүүхэд залуусын боловсрол нөхөн олж буй албан бус боловсролын "Бага, дунд, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөр"-ийн 124 модулийн эхийг АББЗСҮТ-ийн www.nfde.mn web.сайтад байрлуулж, эдгээр модулийг манай улсын хэмжээнд ашиглагдаж байгаа хамгийн бага хурдтай интернетийн орчинд хүлээн авах боломжтой хийсэн нь давуу талтай болно. Эдгээр модуль нь бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд албан бус боловсролын "Гэгээрэл" төвүүдэд суралцаж байгаа болон энэ чиглэлээр судалгаа хийж буй сонирхсон иргэд хэрэглэх боломжтой. Дүйцсэн сургалтын хөтөлбөрийн 124 модулийг CD хэлбэрт оруулан 500 хувь хэвлэн орон нутагт хүргүүлээд байна. Энэ CD-г компьютерийн анхан шатны мэдлэгтэй хүмүүс ашиглах бүрэн боломжтой болсон. Аймаг, сумын албан бус боловсролын төвийн багш нарт мэдээллийг цахим хэлбэрээр цуглуулах асуудлаар сургалт зохион байгуулж, "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, онлайн хэлбэрээр сургалт явуулах арга зүй"-д сургалаа. Дүйцсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх цахим мэдээллийн бааз цуглуулах серверийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Дата төвд байршуулсан нь "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалт"-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон. 2010 онд дүйцсэн хөтөлбөрийн сургалтад үндэсний хэмжээнд 11702 хүн хамрагдсаны 5732 нь бага боловсролын, 4467 нь суурь боловсролын, 1503 нь бүрэн дунд боловсролын түвшинд суралцсан байна. Биелэлт: 100%

    20.10. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл"-ийг эхлүүлэх

    Биелэлт: Азийн хөгжлийн банкны 17.0 сая ам.долларын санхүүжилтээр "Санхүүгийн хямралын үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл"-ийг 2009 оны 12 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. 2009 оны 12 дугаар сараас 2010 оны 11 дүгээр сар хүртэл 9.2 сая ам.долларыг цэцэрлэгийн хүүхдийн хоол, ЕБС-ийн сурах бичиг, ЕБС-ийн интернэтийн үйлчилгээний төлбөрт зарцуулаад байна. Энэ төсөл 2012 оны 9 дүгээр сар хүртэл хэрэгжих болно.

    Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлэх ажлыг эхэлж байна. Уг төслийг 4 аймаг болон нийслэлийн 6 хороонд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ төслийн хүрээнд сургуулийн өмнөх боловсвролын хүртээмжийг нэмэгдүүлэх, эцэг эх, олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах, сонгогдсон аймаг, дүүргийн цэцэрлэгийн багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх ажил хийгдэнэ.

    Түүнчлэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Монголын хөдөөгийн алслагдсан суурингийн хүн амыг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах нь" төслийн нээлтийг 2010 оны 3 сарын 15-18-нд Баян-Өлгий аймагт хийлээ. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон Хөвсгөл, Ховд, Увс, Дорнод, Баян-Өлгий аймгийн 20 сумын Засаг дарга нар оролцож төслийг хэрэгжүүлэх аргазүй, хүлээгдэж буй үр дүнгийн талаар сургалт-семинар хийлээ. Энэхүү төсөл нь тухайлсан 20 сумын иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэхдээ нийгмийн эмзэг бүлгийн бичиг үсэг бага мэдэгчдийг бичиг үсгийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтад хамруулах болон сургууль завсардсан, сургуулийн гаднах сургуулийн насны суралцагчдыг албан бус боловсролын дүйцсэн сургалтын хөтөлбөрт хамруулах үндсэн зорилготой. Эдгээр сургалтад хамрагдаж буй хүн амыг амьдрах ухааны сургалтад хамруулахын зэрэгцээ жижиг өрхийн аж ахуй эрхлэх арга ухаанд сургах, хөдөлмөр эрхлэх боломжийг хангах юм. Биелэлт:100 %

    20.11. Мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, стандартыг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн шинэчлэх

    Биелэлт: ХБНГУ-ын "ABU консалтинг" ХХК "Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд "Чадамжид суурилсан сургалт" дэд төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслөөр Мэргэшлийн зэрэг дэвийн үндэсний тогтолцоо бүрдүүлэх, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, мэргэжлийн сургалтын ур чадварын стандартыг тогтоох, сургалтын материал боловсруулах,Үндэсний сургалт, заах арга зүйн төвийг байгуулж, бэхжүүлэх, багш нарын сургалт явуулах байгууллагуудыг бэлтгэх, интернетэд суурилсан заах арга зүйн материалууд болон цахим хуудас ашигласан сургалтын хэрэглэгдэхүүнийг бий болгох ажлуудыг төлөвлөж, заримыг хэрэгжүүлж эхлээд байна.

    Монголын Мянганы сорилтын сангийн "Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр" дэд төсөлтэй хамтран 6 салбарын чадамжид суурилсан сургалтын 24 хөтөлбөрийг боловсруулж байна. Үүнд:

    -      ХАА-н тоног төхөөрөмжийн техникч

    -      Мал аж ахуйн фермер (махны чиглэлийн үхэр, гахай)

    -      Ногоочин

    -      Барилгын цахилгаанчин

    -      Дэд станцын цахилгаан монтёр

    -      Компьютерийн үйлчилгээний ажилтан

    -      Веб дизайнер

    -      Сүлжээний ажилтан

    -      Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн техникч

    -      Мехатроник

    Мөн "Техникийн боловсрол"-ын загвар стандартын төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авах ажлыг зохион байгуулж байна.
                          

     "Оюу Толгой" ХХК-ий хөрөнгө оруулалтаар үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2010 оны 212 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор эхний удаад 1.000 ажилтан бэлтгэх 12 сургуульд 11 мэргэжлийн суурь чадамжийн хүрээний-3, Үндсэн чадамжийн хүрээний-10 чадамжийн хөтөлбөр боловсруулан хүргээд байна. Биелэлт: 100 %

    20.11.1. Дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын зарим стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулж батлуулах

    Биелэлт: Зах зээлийн харилцааны эрэлт, шаардлагад нийцүүлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 235 дугаар тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагаар бэлтгэдэг ерөнхий мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэн батлав. Энэ шийдвэрээр урд нь мөрдөж байсан зарим мэргэжлийн нэрийг өөрчлөх, зарим мэргэжлийг өөр чиглэлд харьяалуулах, зарим мэргэжлийн сургалтыг зогсоох зэрэг арга хэмжээ авсан юм. Үүнтэй холбогдуулан дээд боловсролын салбарт бакалаврын түвшний стандарт боловсруулах ажил түр хойшлоод байна. 2010-2011 оны хичээлийн жилийн эхнээс тодорхой хуваариар стандарт боловсруулах ажил үргэлжилж байна. "Техникийн боловсрол"-ын загвар стандартын төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авч байна. ХБНГУ-ын "ABU консалтинг" ХХК "Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд "Чадамжид суурилсан сургалт" дэд төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслөөр мэргэшлийн зэрэг дэвийн үндэсний тогтолцоо бүрдүүлэх, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, Үндэсний сургалт, заах арга зүйн төвийг байгуулж, бэхжүүлэх, багш нарын сургалт явуулах байгууллагуудыг бэлтгэх, интернетэд суурилсан заах арга зүйн материалууд болон цахим хуудас ашигласан сургалтын хэрэглэгдэхүүнийг бий болгох зэрэг олон ажлыг төлөвлөж, заримыг нь хэрэгжүүлж эхлээд байгаагийн дотор мэргэжлийн сургалтын ур чадварын стандартыг тогтоох, сургалтын материал бүрдүүлэх ажил багтаж байна. ЮНЕСКО-оос 2007 онд гаргасан Сэтгүүлзүйн боловсролын агуулгын загвар /Model Curriculia for Journalism Education/ -ыг "Сэтгүүлч" коллеж 2010 онд хариуцан орчуулж Сэтгүүлзүйн чиглэлээр сургалт эрхэлдэг бүх их, дээд сургуульд түгээсэн. Энэхүү загварын нэг чухал чиглэл нь сэтгүүлчдийн яриа, бичгийн чадварыг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаагаараа хичээлийн хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулахад дэмжлэг, үлгэр болох юм.

    БСШУЯ-ны 2010 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Англи хэлний багш боловсролын стандартыг боловсруулж, батлуулахаар тусгасан. Энэхүү арга хэмжээний хүрээнд олон улсын англи хэлний багш нарын холбооноос баталж гаргасан англи хэлний багшийн стандарт, мөн МУБИС-аас боловсруулсан ЕБС-ийн багшийн стандартад тулгуурлан, англи хэлний багшийн стандартын төсөл боловсруулаад байна.

    Канад, Австрали, Филиппин улсын "TESDA" байгууллага, Сингапурын чадамжид суурилсан хөтөлбөрүүдийн харьцуулсан судалгаа хийж өөрийн орны Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загвар боловсруулж байна. 

    МСС-ийн МБС-ын төслийн "Үйлдвэр дээрх сургалтыг сайжруулах" дэд төслийн хүрээнд 3 чадамж, 1 мэргэжлийн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, иж бүрэн 7 төрлийн 28 материалыг /хөтөлбөр, орчны стандарт, онолын ном, багшийн гарын авлага, суралцагчийн гарын авлага, тестийн сан, видео хичээл/ удирдлага, арга зүйгээр ханган боловсруулж  2010 оны 9 сарын 9-ний өдөр хүлээлгэн өгөв.       "Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 212 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулсан 11 мэргэжлийн үндсэн ба суурь 12 чадамжийн хөтөлбөр боловсруулаад байна. Биелэлт: 90%

    20.12. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багшийн хангамж, мэргэжлийн чадавхи, ур чадварыг дээшлүүлэх

    Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш нарт сургах зүйн боловсрол олгох, үндсэн мэргэжлээр нь мэргэшлийг нь дээшлүүлэх,  шинэ техник технологитой танилцуулах ажлыг үргэлжлүүлж байгаагийн зэрэгцээ  МСС-ийн "Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл"-өөр багш нарыг гадаадад урт, богино хугацаагаар сургах ажлыг эхлээд байна. Тухайлбал: Монголын мянганы сорилтын сангийн "Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл"-өөс хүнд машин механизмын жолооч-оператор бэлтгэж байгаа 22 сургалтын байгууллагуудын багш нарт "Вагнер-Ази" компанийг түшиглэн сургалт явуулж, энэ сургалтад нийт 29 багш хамруулав. Эдгээр багш нараас 6 багшийг АНУ-д болсон сургалтад хамруулаад байна.

    Сургах зүйн боловсрол олгох 2 удаагийн сургалтыг зохион байгуулж 23 сургуулийн 68 багшийг хамруулж, багшлах эрхийн үнэмлэхийг олгосны зэрэгцээ 3 дугаар сард 47 сургалтын байгууллагын сургалтын албаны ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулж, сургалтын үндсэн баримт бичгийн хөтлөлт, сургалтын ажлыг хэрхэн төлөвлөх талаар ярилцлага хийж сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, алдаа оноогоо дүгнэж цэгнэх арга хэмжээ авлаа.

    Мөн багш нартай холбоотой бүхий л мэдээллийг шинэчлэн, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш нарын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдөр байгуулан ажиллаж байгаа бөгөөд МСС, холбогдох сургалтын байгууллага, дэд төслүүдтэй хамтран 3 удаагийн хэлэлцүүлгийг явуулж, сургалтын байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг нэгтгээд байна. 

    Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19.3-д ".Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно."-гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тус яамнаас зөвлөмж боловсруулж сургалтын байгууллагуудад хүргүүлсэн.

    Эхний ээлжинд хөдөө орон нутагт байршилтай, төрийн өмчийн 29 сургалтын байгууллагын болзол хангасан 512 багшид 1.3 тэрбум төгрөгийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэв. Дундажаар нэг багшид 2.4-2.8 сая төгрөгийн тэтгэмж олгогдож байна. Энэ тэтгэмж нь багшийг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зохих хувь нэмрээ оруулж байгаа юм. "Сингапур Политехник" сургалтын байгууллагатай хамтран Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйгээр хангах, Сингапурын чадамжид суурилсан хөтөлбөрийн тухай мэдээлэл, туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор нийт Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн багш нар, Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын Агуулга арга зүйн хэлтсийн мэргэжилтнүүдийг хамруулсан сургалт семинарыг 2010 оны 9 дүгээр сарын 13-наас-27-ныг дуустал хугацаанд зохион байгууллаа. Энэхүү сургалт семинар  нь 4 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд эхний үе шатны энэхүү сургалтад Улаанбаатраас 24, орон нутгаас 23 сургалт хариуцсан менежер, багш нарыг оролцуулав. Үүний 2 дугаар ээлжийн сургалтыг 11 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 25-ны хооронд зохион байгуулж, 60 гаруй багш хамруулаад байна. Биелэлт: 100%

    20.12.1. Дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нараас дотоод, гадаадад мэргэжил дээшлүүлэх багш нарын тоог нэмэгдүүлэх

    Биелэлт: Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш нарыг сургах зүйн боловсрол олгох, үндсэн мэргэжлээр нь мэргэшлийг нь дээшлүүлэх, шинэ техник технологитой танилцуулах ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ  МСС-ийн "Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл"-өөр багш нарыг гадаадад урт, богино хугацаагаар сургах ажлыг эхлээд байна. Тухайлбал, Монголын мянганы сорилтын сангийн "Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл"-өөс хүнд машин механизмын жолооч-оператор бэлтгэж байгаа 22 сургалтын байгууллагын багш нарт "Вагнер-Ази" компанийг түшиглэн сургалт явуулж, энэ сургалтад нийт 29 багш хамруулав. Эдгээрээс 6 багшийг АНУ-д сургалтад хамруулаад байна.

    Сургах зүйн боловсрол олгох 2 удаагийн сургалтыг зохион байгуулж 23 сургуулийн 68 багшийг хамруулж, багшлах эрхийн үнэмлэхийг олголоо. Мөн 3 дугаар сард 47 сургалтын байгууллагын сургалтын албаны ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулж, сургалтын үндсэн баримт бичгийн хөтлөлт, сургалтын ажлыг төлөвлөх талаар ярилцлага өрнүүлсэн нь  сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, алдаа оноогоо дүгнэж цэгнэхэд бодитой хувь нэмэр болов. Багш нартай холбоотой бүхий л мэдээллийг шинэчлэн, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш нарын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдөр байгуулан ажиллаж байгаа бөгөөд МСС, холбогдох сургалтын байгууллага, дэд төслүүдтэй хамтран 3 удаагийн хэлэлцүүлэг явуулж, сургалтын байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг нэгтгээд байна.

    Мэргэжлийн боловсрол, сургалтын газраас "Сингапур Политехник" сургалтын байгууллага, санхүүжүүлэгч байгууллага "ТЕМАСЕК" сантай хамтран чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах сургагч багш, мастер багш бэлтгэх 2 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд  энэ онд нийтдээ 2 удаагийн сургалтаар 124 багшийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлээд байна. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш нарыг сургах зүйн боловсрол олгох, үндсэн мэргэжлээр нь мэргэшлийг нь дээшлүүлэх,  шинэ техник технологитой танилцуулах ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ  МСС-ийн "Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл"-өөр багш нарыг гадаадад урт, богино хугацаагаар сургах ажлыг эхлээд байна. Тухайлбал: Монголын мянганы сорилтын сангийн "Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл"-өөс хүнд машин механизмын жолооч-оператор бэлтгэж байгаа 22 сургалтын байгууллагуудын багш нарт "Вагнер-Ази" компанийг түшиглэн сургалт явуулж, энэ сургалтад нийт 29 багш хамрагдсан. Эдгээр багш нараас 6 багшийг АНУ-д болсон сургалтад хамруулаад байна.

    Сургах зүйн боловсрол олгох 2 удаагийн сургалтыг зохион байгуулж 23 сургуулийн 68 багшийг хамруулж, багшлах эрхийн үнэмлэхийг олгосон.

    Мөн 3 дугаар сард 47 сургалтын байгууллагын сургалтын албаны ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулж, сургалтын үндсэн баримт бичгийн хөтлөлт, сургалтын ажлыг хэрхэн төлөвлөх талаар ярилцлага өрнүүлсэн нь  сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, алдаа оноогоо дүгнэж цэгнэхэд бодитой хувь нэмэр болсон. Биелэлт: 100%
     
    20.12.2. Англи хэлний мэдлэг, чадварыг нь дээшлүүлэх

    Биелэлт:  Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох уул уурхай, барилгын чиглэлээр сургалт эрхэлдэг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад ММСС-ийн МБС-ын төслийн хүрээнд томоохон хөрөнгө оруулалт хийх, ялангуяа, сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэхтэй холбогдуулан тодорхой  мэргэжлийн болон англи хэлний багш нарын техникийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлж, хөрөнгө оруулалтыг зөв зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Техникийн англи хэлний эрчимжүүлсэн сургалт"-ыг МБС-ын Төсөл хэрэгжүүлэх нэгжээс санаачлан зохион байгуулж эхлээд байна. Энэхүү сургалтад уул уурхай, барилгын чиглэлээр сургалт эрхэлдэг мэргэжлийн боловсролын байгууллагуудын хүнд машин мехнизмын оператор, барилгын мужаан, гагнуур болон англи хэлний мэргэжлийн 30 багш 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 8 дугаар сарыг дуустал Говьсүмбэр аймгийн Чойр дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ) дээр зохион байгуулсан сургалтад хамрагдлаа. Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуралдааны 80 дугаар тэмдэглэлийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 566 дугаар тушаалаар баталсан "Боловсролын салбарын 2009-2012 онд бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө"-ний хэрэгжилтийг хангах зорилгоор олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчийн "Шинэ эрин" лаборатори сургуульд ажиллах 20 багш, удирдах ажилтныг англи хэлний эрчимжүүлсэн сургалтад үе шаттай хамруулав. Тухайлбал, англи хэлний ярианы болон бичгийн түвшинг дээшлүүлэх 100 цагийн сургалтыг Монгол Улсын Боловсролын их сургуультай хамтран 2010 оны 3-5 дугаар сард, АНУ-ын Англи хэлний институтийн "Excel" хөтөлбөрийн нэг сарын сургалтад 14 багшийг, мөн 8 багш, удирдах ажилтныг Бүгд Найрамдах Энэтхэг улсад тус тус үргэлжлүүлэн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтад хамрууллаа. Ийнхүү багш, удирдах ажилтныг англи хэлний үе шаттай сургалтад хамруулсан нь Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөрийг баримтлан сургалтыг хос хэл дээр удирдан зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгснөөрөө ач холбогдолтой боллоо. Биелэлт-100%

    20.12.3. Мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах

    Биелэлт: Бага, дунд, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн 124 модулийн эхийг АББЗСҮТ-ийн www.nfde.mn web.сайтад байрлуулж, энэхүү модулийг манай улсын хэмжээнд ашиглагдаж байгаа хамгийн бага хурдтай интернетийн орчинд хүлээн авах боломжийг хангаж, бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд албан бус боловсролын "Гэгээрэл" төвүүдэд суралцаж байгаа болон энэ чиглэлээр судалгаа хийж буй сонирхсон иргэд хэрэглэх боломжийг бүрдүүллээ. Аймаг, сумын албан бус боловсролын төвийн багш нарт зориуулан мэдээллийг цахим хэлбэрээр цуглуулах асуудлаар сургалт зохион байгуулж, бага, суурь бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, онлайн хэлбэрээр сургалт явуулах арга зүйд суралцууллаа. Дүйцсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх цахим мэдээллийн бааз цуглуулах серверийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Дата төвд байршуулав. Үүнтэй уялдуулан АББ-ын мэдээллийн электрон програм хангамж, мэдээллийн санг ашиглах гарын авлагыг боловсруулж, хэвлүүлэх бэлтгэлийг хангаад байна. Биелэлт-100%

    20.12.4. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулах

    Биелэлт: Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш нарын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг 2010 оны 6 дугаар сарын эхээр байгуулан ажиллуулж байна. МСС, холбогдох сургалтын байгууллага, дэд төслүүдтэй хамтран 3 удаагийн хэлэлцүүлэг явуулж, сургалтын байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн энэхүү сургалтын төлөвлөгөөг боловсруулаад байна. Энэ ажлыг гүйцэтгэх явцад багштай холбоотой бүхий л мэдээллийг шинэчлэв.  Биелэлт: 90%

    20.13. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн чадавхийг бэхжүүлэх, чанарын хяналтын тогтолцоог бий болгох

    Биелэлт: Мэргэжлийн боловсролын байгууллагад тавих урьдчилсан шаардлага, магадлан итгэмжлэхэд баримтлах шалгуурт нэмэлт, өөрчлөлт оруулах боловсруулалтын ажил хийгдэж байна. Магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн боловсролын 6 байгууллагын ахиц дэвшлийн тайланг хүлээн авч, Хангай дээд сургууль, Техник технологийн сургуулийн үйл ажиллагаанд аудит хийв.

    Мэргэжилтэй ажилчид бэлтгэх чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийг Монголын ажил олгогч, эздийн нэгдсэн холбоог түшиглэн байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна. Азийн Хөгжлийн Банкны Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр төслийн хүрээнд "Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл" сэдэвт сургалт-семинар зохион байгуулж магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн боловсролын 12 байгууллагаас тус бүр 2, нийт 24 хүн хамруулав. 

    CPSC-ийн дэргэдэх Ази, Номхон далайн бүсийн магадлан итгэмжлэл ба батламжлалын комиссоор магадлан итгэмжлэгдсэн Барилгын коллежийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх сургалтыг Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, Хүнсний технологийн коллеж, ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн сургууль, Монгол-Солонгосын Техникийн коллеж, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-урлалын сургууль, Завхан аймаг дахь МСҮТ, "Хангай "коллеж, Техник, технологийн коллежийн удирдлага, сургалтын албаны мэргэжилтнүүдийг оролцуулан  зохион байгуулав. 

    БМИҮЗ-ийн даргын 2010 оны 7-р сарын 5-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн,  энэхүү зөвлөлд хамрагдах мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжлийн салбарын нэр, индексийг батлаад байна. Тус зөвлөлийг Монголын ажил олгогч  эздийн нэгдсэн холбоо төрийн бус байгууллагыг түшиглүүлэн үндсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй, 6 салбар тус бүрт 4 хүнтэй, нийт 34 гишүүнтэйгээр байгууав. 2011 он гаргаад эдгээр гишүүдэд сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Биелэлт: 100%

    20.14.Мэргэжлийн   боловсрол,   сургалтыг  хөгжүүлэх  үзэл   баримтлалыг боловсруулах

    Биелэлт: Мэргэжлийн боловсрол, сургалттай холбоотой өмнө нь боловсруулсан хуулийн үзэл баримтлал, хөтөлбөр, "Мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэхэд баримтлах нийгмийн зөвшилцлийн санамж бичиг", бусад материал, яамдын болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос гаргасан гаргасан хөгжлийн хөтөлбөр, тойм судалгаануудад үндэслэн Мэргэжлийн боловсрол, сургалтыг  хөгжүүлэх  үзэл   баримтлалыг боловсруулж Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн баталгаажуулав. Биелэлт: 100%

    20.15. Мэргэжлийн    сургалт,    үйлдвэрлэлийн   төвүүд    болон    их,    дээд сургуулиудыг аттестатчилах

    Биелэлт: Зарим сургууль дээр хийсэн шалгалтын дүнг үндэслэн Барилгын технологийн коллежийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, Улаанбаатар-Эрдэм-Оюу дээд сургуулийн магистрын элсэлтийг зогсоох, Хэл иргэншлийн дээд сургуулийн "Хятад хэлний орчуулга" мэргэжлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, Их шавь дээд сургуулийн элсэлтийг зогсоох, зарим сургуульд хугацаат даалгавар өгөх зэрэг  арга хэмжээ авлаа. Энэ шалгалт нь нийт  сургуулиуд өөртөө дүгнэлт хийх дохио санамж өгсөн арга хэмжээ болсон юм. Тухайлбал, 2009 онд аттестатчиллын шинэ журмаар аттестатчилалд орохоор тохиролцсон зарим сургууль өөрсдийн хүсэлтээр сургуулиа татан буулгаж, өөр сургуульд нэгдсэн байна. 

    "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах журам", "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын аттестатчиллын шалгуур үзүүлэлт"-ийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 561 дүгээр тушаалаар баталгаажуулж, эхний ээлжинд аттестатчилалд хамруулах 9 сургуулийн нэрсийн жагсаалтыг гаргаж, холбогдох бэлтгэл ажлыг хийж дуусгаад байна.  Биелэлт: 90%

    20.16. "Дээд боловсролын шинэчлэл 2010-2012" хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж эхлэх

    Биелэлт: Дээд боловсролын шинэчлэл хөтөлбөрийн төслийг Ерөнхий сайдын боловсролын салбарынхантай хийсэн уулзалтын дагуу "Боловсролын салбарын 2009-2012 онд бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө" болгон боловсруулж Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр БСШУ-ы сайдын тушаалаар батлан, хэрэгжүүлж байна. Уг төлөвлөгөөнд Дээд боловсролын тухай хуульд холбогдох өөрчлөлт  оруулан их, дээд сургууль, коллежийн сургалтын чанарыг сайжруулах зорилгоор аттестатчилах журмыг шинэчлэх, Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг өргөжүүлэх, Төрийн өмчийн сургуулиудад бүтцийн өөрчлөлт хийх, Сургалтын төрийн сангийн холбогдох журмуудыг шинэчлэх, Сургалтын төрийн сангийн гадаад сургалтын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, Өндөр хөгжилтэй оронд суралцагчдыг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийг тодорхой болгон шалгуурыг ил тод болгон тодорхой нээлттэй зарлан шалгаруулах журам тогтоох, Дээд боловсролын чанарыг дээшлүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж, дэлхийн топ 100 сургуулийн багш нараас урьж ажиллуулах зэрэг дээд боловсролын шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг тусгасан бөгөөд эдгээрийн нэлээд нь хэрэгжиж эхлээд байна. Дээд боловсролын шинэчлэлийн 2010-2021 оны зураглал /road map/-ыг боловсруулж, Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны хуралдаанд оруулж, дэмжүүлээд байна. Биелэлт: 100%

    20.17.Аутсорсингийн мэргэжилтэн бэлтгэх;

    Биелэлт: Одоогоор хийсэн ажилгүй байна.  Биелэлт: 0.0%

    20.18.Сургалтын    хөтөлбөрийн    магадлан    итгэмжлэлийг   олон    улсын стандартад нийцүүлэх

    Биелэлт:  Багш боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, үзүүлэлт, үнэлгээ хийх арга зүйн орчинг олон улсын жишгийг баримжаалан шинэчлэн боловсруулж,  мөрдөж эхлээд байна. "Боловсролын хөгжлийн хөтөлбөр-3" төслийн "Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл" хөтөлбөрийн хүрээнд 4 удаагийн сургалт семинарыг Боловсролын их сургууль, "Ховд" их сургуулийг түшиглэн зохион байгуулж, уг семинарын хөтөлбөрт шинэчлэн боловсруулсан багш боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, үзүүлэлт, үнэлгээ хийх арга зүйн асуудлыг тусган олон нийтэд танилцуулав.

    Америкийн Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн холбоо, Монгол Улсын Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Санхүү, эдийн засгийн дээд сургууль хамтран "Олон улсын магадлан итгэмжлэл" сэдэвт олон улсын семинарыг Улаанбаатар хотноо 2010 оны 4 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд БСШУЯ-ны ивээл дор зохион байгуулав. Энэхүү семинарт АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн тэргүүн, хатагтай Жудит Йитэн, Америкийн Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн холбооны гүйцэтгэх захирал, ноён Дуглас Виеланд нар оролцож, АНУ-ын дээд боловсролын чанарын баталгаажуулалт, Америкийн Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн холбооны үйл ажиллагааны жишээн дээр хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зарчим, үзэл баримтлал, стандарт ба түүний шалгуур, гадаад орны сургууль, хөтөлбөр АНУ-ын бүсийн болон үндэсний магадлан итгэмжлэх байгуулагаар хэрхэн магадлан итгэмжлүүлэх талаар зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцлаа. Энэ семинарын үеэр Монголын зарим их, дээд сургуулийн захирал Америкийн Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн холбооны гүйцэтгэх захирал Дуглас Виеландтай уулзаж, уг байгууллагатай холбоо тогтоох, хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлэх талаар санал, хүсэлтээ илэрхийлэв. Энэ арга хэмжээний үр дүнд МУИС-ийн ЭЗС хөтөлбөрүүдээ тус байгууллагаар магадлан итгэмжлүүлэх бэлтгэл ажилд орж, тэнхимийн эрхлэгчид оролцсон 15 хүнийг АНУ-ын Лос-Анжелест болсон Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн холбооны жил бүр болдог уламжлалт хуралдаанд оролцуулах, уг холбооны гишүүн сургуулиуд дээр очиж туршлага судлуулах асуудлыг шийдвэрлэж энэ арга хэмжээнд тус яам 31000 долларын зардлыг санхүүжүүлж дэмжлэг үзүүлэв. Америкийн Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн холбоо МУИС-ийн ЭЗС-ийн хөтөлбөрийн магадлан итгэмжлээл хийлгэх тухай өргөдлийг хүлээн авч танилцаад МУИС-ийн ЭЗС нь уг холбооноос тавьдаг шаардлагыг хангаж байгаа тул МУИС-ийн ЭЗС-ийг холбооны албан ёсны гишүүн болгож, хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэл хийлгэх "кандидат"-ын статустай болгосныг гэрчилсэн Сертификатыг олголоо. Одоо МУИС-ийн ЭЗС магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээ хийх бэлтгэлийг хангах ажилдаа идэвхийлэн ороод байна. Түүнчлэн сургалтын хөтөлбөрөө олон улсын  магадлан итгэмжлэлд хамруулах бэлтгэл хангах арга хэмжээ авахыг  МУИС, ЭМШУИС, ХААИС, БИС, ШУТИС-ийн захиралтай байгуулдаг үр дүнгийн гэрээнд сургуулийн хүлээх үүрэг хэлбэрээр тусгав. Биелэлт: 90%

    20.19.Их, дээд сургуулийн багшийг чадваржуулах хөтөлбөр боловсруулан баталж, чадавхийг нь дээшлүүлэх

    Биелэлт:  "Их, дээд сургуулийн багшийг чадавхижуулах хөтөлбөр" боловсруулах ажлын хэсгийг БСШУ-ы сайдын 2010 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 61 дүгээр тушаалаар байгуулан ажиллуулж хөтөлбөрийн төслийг боловсруулан Монголын их, дээд сургуулийн консорциум, Монголын их, дээд сургуулийн холбоодоор хэлэлцүүлэн сайжруулсны үндсэн дээр Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний хуралдаанаар хэлэлцүүлсэн боловч Засгийн газрын гишүүдийн саналыг тусган дахин боловсруулах шаардлагатай гэж үзсэний дагуу уг төслийг сайжруулах арга хэмжээ авч байна.  Биелэлт: 90%

    20.20.Эдийн  засгийн  тэргүүлэх  чиглэлээр   гадаадын  өндөр  хөгжилтэй орнуудад суралцагчдын тоог нэмэгдүүлэх

    Биелэлт: БСШУЯ, ХБНГУ-ын Эрдмийн солилцооны албатай хамтран санамж бичиг байгуулж, хоёр талын тэнцүү санхүүжилтээр жил бүр 20 оюутан /10 бакалавр, 10 магистр/ -ыг ХБНГУ-ын их сургуулиудад сургахаар шийдвэрлэв. Санамж бичгийн дагуу хамтран хэрэгжүүлж байгаа "Уул уурхайн салбарт ажиллах мэргэжилтэн бэлтгэх" хөтөлбөрийн хүрээнд 2010-2011 оны хичээлийн жилд ХБНГУ-д эхний ээлжийн 10 бакалавр, 7 магистр сургаж байна. Мөн АНУ-ын Фулбрайтын сантай хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичиг байгуулснаар энэ хичээлийн жилд АНУ-д 10 хүн сургахаар тохиролцоод байна. Түүнчлэн орон нутагт ажиллаж байгаа залуучуудыг дэмжих зорилгоор аймаг бүрээс 1 хүнийг өндөр хөгжилтэй оронд магистрантурт сургах ажлыг ЗГХЭГ-тай хамтран зохин байгуулж, шалгарсан хүмүүсийг 3 сарын англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамруулаад байна.  Төрийн өмчийн их сургуулиудын багшийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт 60 багшийг 2010-2011 оны хичээлийн жилээс суралцуулахаар шийдвэрлэсний дагуу их сургуулиудаас нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, сургалтад хамруулах бэлтгэл ажлыг зохион байгуулж байна. Мөн Канад Улсын  'Queens' их сургуультай хамтран уул уурхайн менежмент, технологийн чиглэлээр магистрын сургалтад жил бүр 3 магистрантыг сургалтын төлбөрийн хөнгөвчилсөн нөхцөлтэйгээр сургах санамж бичиг байгуулав. Биелэлт: 100%

    20.21.Шинжлэх ухаан, өндөр технологи, чанартай боловсролын нээлттэй бүс-их сургуулийн хотхон байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх

    Биелэлт: 2010 оны 6 дугаар сарын 9-нд Засгийн газрын  баталсан Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэлд "Эхний ээлжинд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хотхоныг Улаанбаатар хотын Налайх дүүргийн зүүн урд хэсэгт "Шивэрт"-ийн хөндийд 2000 гаруй га газарт "Оюуны" дагавар хот байдлаар "Силикон вээлий"-гийн хамт байршуулна" гэж туссан. БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 270 сая гаруй юанийг ШУТИС-ийн хотхоны хөрөнгө оруулалтад ашиглахаар тооцож байна. Их сургуулийн хотхоны ашиглалтын өмнөх захиргааг БСШУЯ-ны дэргэд байгуулан ажилд нь оруулж хотхоны ерөнхий байршил, газрын асуудлыг шийдвэрлэлээ. Хотхон байгуулах ажлыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэв. Биелэлт: 100%

    20.22. "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II"-ийг хэрэгжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуульд  монгол бичгийн сургалтын  цогц программ, цахим мэдээллийн Unicode дээр тулгуурласан монгол бичгийг   компьютерт   ашиглах   иж   бүрэн   программ   хангамжийг нэвтрүүлэх

    Биелэлт: "Монгол бичиг үндэсний хөтөлбөр-II"-ийг хэрэгжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуульд монгол бичгийн цогц программ, цахим мэдээллийн Unicode-д тулгуурласан монгол бичгийн компьютерт ашиглах иж бүрэн программ хангамжийг боловсруулах ажлыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулиар гүйцэтгүүлж уг программыг зохих журмын дагуу гэрээ байгуулан БСШУЯ хүлээн авлаа. Ерөнхий боловсролын сургуульд түгээх, компьютерийн лабораторид эл програмыг суурилуулах, сургалтад нэвтрүүлэхэд ажлыг эхлээд байна. Биелэлт-100,0%

    20.22.1. "Хүүхэд бүрт компьютер хөтөлбөр"-ийн үйл ажиллагааны хүрээнд Монгол бичгийн фонтыг ашиглан үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ.

    Биелэлт: 2010 оны төлөвлөгөөнд туссан "Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилттэй уялдуулан ЕБС-д компьютер тоног төхөөрөмж нийлүүлэх, ЕБС-ийн багш нарт зориулсан сургалт зохион байгуулах ажлын хүрээнд МУИС, ШУТИС-ийн багш, эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсгийн боловсруулсан монгол бичгийн цогц программ, цахим мэдээллийн Unicode-д тулгуурласан монгол бичгийн компьютерт ашиглах иж бүрэн программ хангамж нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Биелэлт: 90%                          

    20.23.Оюутны  дотуур  байрны хүрэлцээг сайжруулах,  "Оюутны дотуур байр-20000" хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхлэх

    Биелэлт: Тусгай ажлын хэсэг байгуулан ажиллуулах замаар "Оюутны дотуур байр-20000" хөтөлбөрийн төслийг  боловсруулан яамдын саналыг авч, Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байна. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд шинээр 30000-аас доошгүй ортой дотуур байрыг төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтээр барьж, ашиглалтад өгөх бөгөөд ашиглагдаж байгаа оюутны байруудад хийгдэх засварын ажил, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусган хэрэгжүүлэхийн зэрэгцээ их, дээд сургуулиуд өөрсдийн санхүү болон гадаад, дотоодын хандивлагчдын хөрөнгө нөөцийг дайчлан оюутны байр бариулах таатай нөхцөлийг бүрдүүлэх, энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх асуудал төсөлд тусгагдсан. Түүнчлэн шинээр 1000 ортой оюутны дотуур байрыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сэлбэ голын эрэгт барьж, 2012 онд ашиглалтад оруулахаар ажлыг нь  эхлүүлсэн болно. Мөн ХААИС-ийн оюутны дотуур байрны барилгад 391 сая төгрөгийн санхүүжилт хийж уг барилгыг бүрэн ашиглалтад аваад байна.Биелэлт: 100%

    20.24. Математик болон байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг аймаг, дүүрэг бүрт нэгийг алсын зайн сургалтыг ашиглан зохион байгуулж ажиллуулах

    20.24.1. Гүнзгийрүүлсэн сургалтыг алсын зайны сургалт ашиглан зохион байгуулах ажлыг эхлүүлэх

    Биелэлт: "Теле болон онлайн, радио хичээл зохион байгуулах тухай" БСШУ-ны сайдын 2010 оны 200 дугаар тушаалаар 4-6 дугаар сарын турш 100 цагийн теле хичээлийг төгсөх шалгалт болон элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан гүнзгийрсэн агуулгаар сурагчдад, 14 цагийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн математик, байгалийн ухааны багш нарын заах арга зүй, сургалтын технологийн шинэчлэлд зориулсан агуулгаар, 20 цагийн радио хичээлийг тус тус амжилттай зохион байгуулсны зэрэгцээ эдгээр цахим хичээлийг www.tvhicheel.mn вэб сайтад байршуулан видео болон текстэн хэлбэрээр татаж авах боломжийг бүрдүүлэв. 2010 оны 9 сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн, 11 сард Нийслэлийн засаг даргын теле хичээлийг нийт ерөнхий боловсролын сургуульд зохион байгуулав. 12 дугаар сард Авлигатай тэмцэх газартай хамтран "Шударга ёс" теле болон онлайн хичээлийг сурагчдад зориулан үндэсний хэмжээнд явууллаа.

    БСШУ-ы сайдын "Теле хичээл явуулах зардал гаргах тухай" 2010 оны 549 дүгээр тушаалаар багш, сурагчдад зориулсан нийт 50 цагийн онлайн хичээлийг математик, байгалийн ухааны хичээлийн гүнзгийрүүлсэн сургалтын агуулгаар бэлтгэж, 2010 оны 12 дугаар сард Боловсрол ТВ-ийн сувгаар явууллаа. Биелэлт-100% 

    20.25. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг улс орны хөгжлийн зорилтуудтай уялдуулан тодорхойлж, хөрөнгө, хүчийг төвлөрүүлэх

    Биелэлт:  "Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох журам"-ын дагуу "Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт"-ыг боловсруулан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 7 сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн Засгийн газрын 2010 оны 173 дугаар тогтоолоор батлуулав. Ингэснээр 2014 он хүртэл баримтлах 4 тэргүүлэх чиглэлийн хүрээнд 15 цөм технологийг сонгон  хэрэгжүүлж эхлээд байна. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг сонгон баталснаар улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, технологийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн эдгээр судалгааны ажилд ШУТ-ийн салбарын хүч, нөөцийг төвлөрүүлэн, хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлэх боломж бүрдэж байна. Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам"-д эрдэм шинжилгээний ажлын захиалга, сонголт хийхэд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн судалгааны ажлыг тэргүүн ээлжинд хамруулахаар тусгасан бөгөөд 2011 оноос эхлэн хэрэгжих шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажлыг сонгоход дээрх зарчмыг баримтлан ажиллаж байна. Биелэлт: 100%

    20.25.1. Шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх

    Биелэлт:  Сүүлийн жилүүдэд улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлсон стратегийн томоохон баримт бичгүүд болон салбарын Мастер төлөвлөгөө, Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр зэрэг батлагдсан, шинжлэх ухаан, технологи, инновацийн талаархи дэлхийн болон бүс нутгийн орнуудын хөгжлийн чиг хандлагад өөрчлөлт гарч, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавих явдал манай орны эдийн засгийн хөгжлийн энэ тэргүүнд шийдвэрлэх асуудлын нэг болоод байгаа бодит шаардлагад нийцүүлэн ШУТ-ийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулаад байна. ШУТ-ийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, Монгол Улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гол хүчин зүйл болохуйц түвшинд хүргэх зорилгыг дэвшүүлэн ШУТ-ийг хөгжүүлэх бодлогын зарчим, чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээг томъёолсон болно.  Биелэлт- 70%

    20.26. Хот, хөдөөгийн сургуульд хэрэгжиж байгаа үдийн цай /хоол/ хөтөлбөрийн хүрээнд сурагчдад олгож байгаа бүтээгдэхүүнийг зөвхөн нэмүү өртөг шингэсэн дотоодын бүтээгдэхүүнээр хангах бодлого баримтлах

    Биелэлт:  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль, Төв аймгийн Алтанбулаг сумын сургууль, Булган аймгийн Дашинчилэн сумын сургууль, Архангай аймгийн "Хүмүүн 2" зэрэг 4 сургуульд Үдийн хоол хөтөлбөрийн туршилтыг 2009-2010 оны хичээлийн жилд улсын төсөв болон гадаад орны хандивлагчдын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ. Үдийн хоол хөтөлбөрийн туршилтад улсын төсвөөс 500,0 сая төгрөг 2010 оны төсөвт батлагдсан болно. Ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний саналын тухай танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төслийг боловсруулж, Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанд танилцуулж улмаар мөн өдрийн Засгийн газрын хуралдааны 22 дугаар тэмдэглэл гарсан. Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиглэл болон Үдийн хоол хөтөлбөрийн туршилтын үр дүнд үндэслэн нийслэл, аймаг, сум, багийн түвшинд ЕБС-ийн сурагчдын үдийн хоолны хоолны үйлдвэрлэл, үйлчилгээг (i) хоол, хүнсний комбинат, (ii) сургуулийн дэргэдэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээ гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулж, улсын хэмжээнд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр "Ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн хоол" үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж байна. Үдийн хоол хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУТИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв, Нийслэлийн ЗДТГ, Боловсролын газрын төлөөлөл бүхий хэлэлцэх уулзалтыг зохион байгуулж уулзалтаас хийх ажлын ерөнхий чиглэлийг гарган, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол, хүнсний хангамж, аюулгүй байдлын бодлогын саналын хувилбарыг боловсруулж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэв. Сайдын зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу "Ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн хоол" үндэсний хөтөлбөрийн төслийг эцэслэн боловсрууллаа. Хөтөлбөрийн төслийг төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцуулсан хэлэлцүүлгийг энэ оны 7 дугаар сард зохион байгуулж ХХААХҮЯ, ЭМЯ, МХЕГ, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, хувийн хэвшлийн хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагын төлөөлөл оролцож санал өглөө. Ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн хоол" үндэсний хөтөлбөр"-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болголоо. Биелэлт 90%

    20.27. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарч актлагдсан барилга байгууламжид сургалт, үйл ажиллагаа явуулахыг таслан зогсоож, эдгээр барилгыг засах санхүүжилтийг оновчтой шийдвэрлэх

    Биелэлт: Салбарын хэмжээнд Мэргэжлийн хяналтын газраас акт тогтоосон нийт 85 барилга байгууламж байна. Үүнд: цэцэрлэгийн барилга -34, сургуулийн хичээлийн байрны барилга - 13, дотуур байрны барилга- 12, спорт заалны барилга -3, соёлын төвийн барилга -9, музейн барилга-3, театрын барилга -1 тус тус байна. Эдгээр барилгыг шинээр барихад нийт 60 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Засгийн газрын хэрэгжүүлэгч акентлаг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос боловсруулсан удирдамжийн дагуу салбарын ирэх 5 жилийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулсны үндсэн дээр 2011-2012 оны төсвийн төсөөлөлд тусган шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

    Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд ерөнхий боловсролын 11 сургуулийн хичээлийн байрыг шинээр ашиглалтад оруулж, суудлын тоог 3848-аар, 9 дотуур байрыг ашиглалтад оруулж, орны тоог 1045-аар, 29 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж, орны тоог 2628-аар, 14 соёлын төвийн барилгыг ашиглалтад оруулж, суудлын тоог 3210-аар, 2 спорт заалыг ашиглалтад оруулж, талбайг 504 м2 нэмэгдүүлээд байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр нийт 201 сургууль, цэцэрлэг, соёлын төв, дотуур байр, спорт заалны барилга байгууламжийг шинэчлэн засварлаж сургалтын болон үйлчилгээний орчинг сайжруулаад байна. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны "Боловсролын хөгжлийн хөтөлбөр-3" төслийн санхүүжилтээр 1,323.5 сая төгрөгөөр ерөнхий боловсролын сургуулийн 8 хичээлийн байрыг бүрэн засварласан байна.

    2011 онд ашиглалтын хугацаа дуусаж барилга нурахад хүрч, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй тухай Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан боловсролын салбарын 50 гаруй обьект, соёлын салбарын 16 обьектыг шинээр барих болон өргөтгөхөөр төсвийн төсөлд тусган Сангийн яаманд хуулийн хугацаанд хүргүүлснээс Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайдын төсвийн багцад Мэргэжлийн хяналтын газраас акт тогтоосон нийт 34 барилга байгууламжийг шинээр барьж эхлүүлэхэд нийт 4,554.4 сая төгрөг батлагдсан байна. Тухайлбал, цэцэрлэгийн барилга -9, сургуулийн хичээлийн байрны барилга - 5, дотуур байрны барилга- 5, спорт заалны барилга -4, соёлын төвийн барилга -5, номын сангийн барилга-2, театрын барилга -4 болно.  Биелэлт: 100%

    20.27.1. Аймаг, орон нутгийн санал, мэргэжлийн хяналтын байгууллагын саналыг үндэслэн их засвар хийх төлөвлөгөөг батлах

    Биелэлт:  Засгийн газрын хэрэгжүүлэгч акентлаг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос боловсруулсан удирдамжийн дагуу салбарын ирэх 5 жилийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд баталсан. Үүнд: салбарын барилга байгууламжийн судалгааг хийж, МХГ-ын дүгнэлттэй, засварлах зайлшгүй шаардлагатай барилга байгууламжийг эхний ээлжинд засварт оруулдаг байхаар дээрх хөтөлбөрт тусган 2011 оны төсвийн төсөлд тусган шийдвэрлэхээр ажиллаж байна. Салбарын хэмжээнд МХГ-аас акт тогтоосон, засварлах шаардлагатай байгаа нийт 180 барилга байгууламж байна. Үүнд: цэцэрлэгийн барилга -75, сургуулийн хичээлийн байрны барилга - 46, дотуур байрны барилга- 15, спорт заалны барилга -3, соёлын төвийн барилга -11, номын сангийн барилга-1, музейн барилга-3, театрын барилга -2 тус тус байна. Эдгээр барилгад засвар шинэлэл хийхэд нийт 8,8 тэрбум тэрбум төгрөг шаардлагатай байна. Эдгээрийг 2011 оны төсвийн төсөлд тусгаад байна. Биелэлт: 100%                 

    Зорилт 21. Үндэсний инновацийн эрх зүйн орчныг бий болгож, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг хөгжүүлнэ:

    21.1.Үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, инновацийн үйл ажиллагааны санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох

    Биелэлт:    Инновацийн тухай хуулийн төслийг холбогдох яам, газруудтай хамтран боловсруулж, зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүн, шинэлэг дэвшилтэт санаа, удирдлага, зохион байгуулалтын аргыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах үйл ажиллагааны санхүүгийн тогтвортой, найдвартай эх үүсвэр бий болгох, гадаадын технологийн ололтыг нэвтрүүлэх, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшил, бизнесийн хүрээнийхэнтэй хамтран ажиллах эрх зүйн зохицуулалтыг тусгасан. Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2010 оны 6 дугаар сард хүргүүлсэн боловч зарим зүйлийг дахин тодотгох шаардлагатай гэсэн үндэслэлээр 2010 оны 9 дүгээр сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас буцаасан тул ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж байна.  

    Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам"-д улсын захиалгаар хэрэгжсэн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд захиалагчийн хариуцлагыг нэмэгдүүлсэн болон тухайн төслийн үр дүнг нэвтрүүлэх аж ахуйн байгууллага ШУТ-ийн төслийн захиалагчаар оролцох боломжийг өргөтгөснөөр ШУТ-ийн салбарт инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нэг нөхцөл бүрдүүлэв. Инновацийн үйл ажиллагааны эцсийн үр дүн нь үйлдвэрлэлч, хэрэглэгчийн идэвхтэй үйл ажиллагаатай холбоотой бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн өнөөгийн нөөцийг зүй зохистой ашиглан санаачилгатай ажиллавал инновацийн санхүүжилтийн эх үүсвэрийн нөөцийг нэмэгдүүлэх боломж байна. ХХААХҮЯ 2010 оны 3 дугаар сард шинжлэх ухаан, технологийн судалгааны ажлын үр дүнд бий болсон технологийг нэвтрүүлэх инновацийн 5 төслийг сонгон шалгаруулж, жижиг, дунд үйлдвэрийн зээлээр санхүүжүүлсэн бөгөөд БСШУЯ болон ХХААХҮЯ салбар дундын тулгамдсан нэг тодорхой асуудлыг хамтран шийдвэрлэхээр 2010 оны 9 сард түншлэлийн гэрээ байгуулж, "Барилгын дулаалгын хонины ноосон материал үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмж, жишиг үйлдвэр" инновацийн төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Төслийн санхүүжилтийн 50 хувийг ХХААХҮЯ жижиг дунд үйлдвэрийн зээлээр олгох бөгөөд 50 хувийг ШУТС-гаас санхүүжүүлэх юм. Мөн ЭМЯ-тай байгуулсан түншлэлийн гэрээний дагуу "Монос" группын Эм судлалын хүрээлэн "Хавдрын эсрэг үйлдэл бүхий "Эллипин" шинэ эмийн бэлдмэлийг үйлдвэрлэл болон эмчилгээнд нэвтрүүлэх" инновацийн төслийг Шинжлэх ухаан, технологийн сан, "Монос" группын хамтарсан санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна. Булган аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран тус аймгийн зарим сумдын хонин сүргийн үүлдэр угсааг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцон ШУТС-гаас 50 сая төгрөгийн санхүүжилт олголоо. Монгол Улсад Үндэсний инновацийн хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2010 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг 2010 оны 6 дугаар сард зарлаж, эрдэм шинжилгэний байгууллага, их сургууль, аж ахуйн нэгж нэгж, иргэдээс эм, эмийн бэлдмэл үйлдвэрлэх чиглэлээр 7, техник, технологийн чиглэлээр 32, хөдөө аж ахуй, биологийн чиглэлээр 7, нийт 46 төсөл ирүүлснийг БСШУ-ы сайдын Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл хэлэлцэн Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн "Уламжлалт нийлмэл жорын найрлагад суурилсан биологийн идэвхт 21 нэрийн бэлдмэлийн эмнэл зүй, стандарт, технологийг нэвтрүүлэх", ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн, "Монос" группийн хамтарсан  "Хоёрдогч түүхий эдээс биологийн идэвхтэй бэлдмэл гарган авах нь"  зэрэг 6 төслийг шалгаруулан 437.5 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэн холбогдох байгууллагуудтай гэээ байгуулан ажлыг нь эхлүүлэв. Эдгээр төсөл 2013 он хүртэл хэрэгжих бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээнд тодорхой үр дүнгүүд нэвтэрч, эдийн засгийн үр ашгаа өгөх болно.

    Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж, инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит "Залуу доктор"-ын инновацийн төсөл сонгон шалгаруулах грант тэтгэлэг олгодог боллоо. Хойшид энэхүү грантыг залуу эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд бий болсон Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болох оюуны багтаамж бүхий шинэ бараа бүтээгдэхүүн, техник, технологи бий болгоход чиглэгдсэн төслүүдэд олгох юм. Энэ жил 6 төсөл шалгарч, тус бүр 10 сая төгрөгний тэтгэлэг авлаа. Биелэлт: 90% 

    21.2.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүрэг бий болгох, аж ахуйн   нэгжийн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд зарцуулсан зардалд татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх

    Биелэлт:  Инновацийн тухай хуулийн төсөл /11 дүгээр зүйл/-д ШУТ-ийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлд хамаарах шинжлэх ухаан, технологийн төсөл, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа байгууллагад санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, зээлийн баталгаа олгох, зээлийн хүүг төрөөс хариуцах, тэдний үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүнийг Засгийн газрын худалдан авах үйл ажиллагаагаар дэмжих зэрэг заалт тусгагдсан. Мөн түүнчлэн шинэчлэн батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам"-д тухайн төслийн үр дүнг нэвтрүүлэх аж ахуйн байгууллага нь бие даан болон төрийн байгууллагатай хамтран эрдэм шинжилгээ, судалгааны ажлын захиалагчаар оролцох боломжийг нээгээд байна.  Биелэлт:70 %

    21.2.1. Олон улс, бүс нутгийн болон гадаадын байгууллагуудтай хамтран ажиллах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх  ажлыг өргөжүүлэх

    Биелэлт: "Шинжлэх ухаан, технологийн гадаад харилцааг хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг хэрэгжүүлэх зорилгоор 20 гаруй оронтой хамтран ажиллаж байгаа бөгөөд 2010 оны байдлаар ОХУ, БНХАУ, Белорусс, Тайвань зэрэг оронтой хамтарсан 84 төсөл, судалгааны ажил хэрэгжүүлж байна. БСШУЯ 2010 оноос ОХУ-ын Суурь судалгааны сантай хамтран 15 төсөл, ОХУ-ын Хүмүүнлэгийн шинжлэх ухааны сантай хамтран 11 төсөл хэрэгжүүлэх,  эрдэм шинжилгээний 3 хурал зохион байгуулах, 5 хайгуул, судалгаа хийх, 1 бүтээл туурвихаар харилцан тохиролцсоныг БСШУ-ы сайдын 2010 оны 220 дугаар тушаалаар баталгаажуулан эдгээр ажлыг хэрэгжүүлэх гэрээг байгуулав. Ингэснээр хамтарсан судалгааны ажлууд хэрэгжиж эхлээд байна. ШУТС-гаас 2010 онд эдгээр төсөлд 100 сая төгрөгийн санхүүжилт олголоо. ШУТС-гаас Тайваны ШУТ-ийн хороотой хамтран 2010 оноос эхлэн хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж 8 төсөл, 3 эрдэм шинжилгээний хурлын санал ирснээс Хамтарсан комисс 3 төсөл, 1 эрдэм шинжилгээний хурлыг шалгаруулан зохих журмын дагуу гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн ОХУ-ын Суурь судалгааны сан, Хүмүүнлэгийн шинжлэх ухааны сантай хамтран 2011 онд хэрэгжүүлэх судалгааны төслийн саналыг хүлээн авч харилцан тохиролцох арга хэмжээ авч байна.  Биелэлт: 100%

    21.3.Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг хөгжүүлэх саналыг хэрэгжүүлж эхлэх

    Биелэлт: Засгийн газрын 2007 оны 359 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох журам"-ын дагуу БСШУЯ-наас 2009 онд зохицуулах зөвлөл, ажлын хэсэг, шинжээчийн хэсгийг байгуулан ажиллуулж "Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт"-ыг боловсруулсан. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 7 сарын 7-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын 2010 оны 173 дугаар тогтоолоор 4 тэргүүлэх чиглэлийн хүрээнд 15 цөм технологийг багтаасан жагсаалтыг баталсан болно. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт батлагдан хэрэгжиж эхэлснээр улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, технологийн аюулгүй байдлыг хангахад цаашид баримтлах  шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологи тодорхой болж, эрдэм шинжилгээний ажлыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтод нийцүүлэх, түүнд зарцуулж байгаа хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлэх нөхцөл боломж бүрдэж байна.

    Засгийн газраас 2010 онд шинэчлэн баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам"-д эрдэм шинжилгээний ажлын захиалга, сонголтод шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн судалгааны ажлыг тэргүүн ээлжинд оруулахаар тусгасан бөгөөд 2011 оноос эхлэн хэрэгжих ШУТ-ийн төслийн захиалга, суурь судалгааны ажлыг сонгон шалгаруулахад уг журмыг мөрдөн ажиллаж байна. Мөн ШУТ-ийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд, түүнд шаардагдах санхүүжилтийг ШУТ-ийн салбарын 2011 оны улсын төсвийн төсөлд тусгасан болно. Биелэлт: 100%

    21.3.1. Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх

    Биелэлт: Сүүлийн жилүүдэд улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлсон стратегийн томоохон баримт бичгүүд болон салбарын Мастер төлөвлөгөө, Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр зэрэг батлагдсан, шинжлэх ухаан, технологи, инновацийн талаархи дэлхийн болон бүс нутгийн орнуудын хөгжлийн чиг хандлагад өөрчлөлт гарч, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавих явдал манай орны эдийн засгийн хөгжлийн эн тэргүүнд шийдвэрлэх асуудлын нэг болоод байгаа бодит шаардлагад нийцүүлэн ШУТ-ийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулаад байна. Энэхүү төсөлд ШУТ-ийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, Монгол Улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гол хүчин зүйл болохуйц түвшинд хүргэх зорилгыг дэвшүүлэн ШУТ-ийг хөгжүүлэх бодлогын зарчим, чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээг томъёолсон болно. Биелэлт: 70%

    21.4.Дэвшилтэт   болон   уламжлалт   технологийг   хөгжүүлэх   судалгаа, туршилтын баазыг бэхжүүлэх

    Биелэлт: ШУТ-ийн салбарт 2010 онд батлагдсан 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг дэвшилтэт болон уламжлалт технологийг хөгжүүлэх судалгаа, туршилтын баазыг бэхжүүлэхэд зориулан хуваарилав. Тухайлбал, орчин үеийн дэвшилтэт технологийн судалгаа хийх имульсийг өндөр даралтаар жигдрүүлэгч аппарат, цусны ДНХ-н нуклеотидийн дараалал тодорхойлох тоног төхөөрөмж, дэвшилтэт болон уламжлалт технологийн судалгаа, туршилт хийх хүнсний биотехнологийн инкубаторын тоног төхөөрөмж, пробиотик судалгааны иж бүрэн лабораторийн төхөөрөмж, модны даацын бат, бэхийг шалгах төхөөрөмж зэргийг нийлүүлэв. Биелэлт: 100%

    21.4.1. Эрдэм шинжилгээний байгууллагуудын лаборатори, туршилтын орчинг сайжруулах арга хэмжээ авч, салбар дундын лаборатори бий болгох, хөрөнгө оруулалтыг түүнд чиглүүлэх

    Биелэлт: Эрдэм шинжилгээний байгууллагуудын лаборатори, туршилтын орчинг сайжруулах зорилгоор 2010 онд Анагаах ухааны хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн болон ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэн, Хүнс, биотехнологийн сургуульд 300.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийлээ. Мөн 2010 онд эрдэм шинжилгээний байгууллагуудад 300.0 сая төгрөгийн урсгал засвар хийж, судлаачдын ажиллах орчинг сайжруулах арга хэмжээ авсан болно. Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацийн Уламжлалт эмийн үйлдвэрийн барилгын ажил дуусах шатандаа ороод байна. ШУТ-ийн салбарт улсын төсвөөс олгож байгаа санхүүжилт нэмэгдэхгүй байгаа өнөөгийн нөхцөлд томоохон хөрөнгө оруулалт шаардахгүйгээр судалгаа, туршилтын баазын үр ашгийг нь дээшлүүлэх боломжийг судалж үзэх зорилгоор эрдэм шинжилгээний байгууллагуудаас тухайн байгууллагад ашиглагдаж байгаа лабораторийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, шинэчлэхэд шаардлагатай жижиг тоног төхөөрөмж, нэмэлт эд ангийн хэрэгцээний судалгааг гаргаж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах хөрөнгө оруулалтыг 2011 оны төсвийн төсөлд тусгасан болно. Биелэлт: 100%

    21.5.Дэвшилтэт технологи хөгжүүлэх талаар их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, боловсруулалтын ажлыг дэмжих

    Биелэлт: "Дэвшилтэт технологийг хөгжүүлэх" дэд хөтөлбөрийн хүрээнд 2008 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа "Монгол хүний У хромсомын генетик мэдээллийн сан", "Ус, агаарыг бохирдуулж буй ахуйн болон үйлдвэрийн гаралтай хорт бодисуудад хяналт тавих төрөл бүрийн сенсоруудыг бэлтгэх", "Нано-бүтцэт органик ба органик бус хагас дамжуулагч шинэ материал болон шинэ төрлийн нарны зайн үүсгүүр гарган авах, үйллдвэрлэх технологийг боловсруулж, нэвтрүүлэх", "Карбон нано гуурс гарган авах технологи, түүнийг түлшний элементэд хэрэглэх боломж", "Органик бус, органик нано нунтаг, нано бүтцэт композит материал гарган авах, нано нунтаглалын үйлдвэрлэлийн технологийг боловсруулах", "Шингэн ба хатуу орчин дахь гэрэлд мэдрэмж бүхий цахилгаан дамжуулагч тунгалаг электродийн судалгаа, түүнийг хэт ягаан болон хэт улаан туяанаас хамгаалагч барилгын цонхны шил, өөрийгөө бактергүйжүүлэгч давхар бүхий материалуудыг гарган авахад хэрэглэх", "Нанобүтцэт органик электорникийн элементүүдийн судалгаа" зэрэг төслийг МУИС, "Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаааг идэвхижүүлэх, нөхөн сэргээх зориулалттай биобүтээгдэхүүнийг пробиотик үйлчлэл бүхий бичил биетнийг ашиглан үйлдвэрлэх технологийн шийдэл, зохион бүтээлт", "Байгалийн пигментэт нэхмэлийн ховор онцлог ширхэгтийг гүн боловсруулж нанобүтцэт нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, нэвтрүүлэлт", "Баяжмалаас нанобүтэцтэй вольфрамын карбид болон металкерамик композиц материал гарган авах судалгаа" зэрэг төслийг ШУТИС, "Хүнс тэжээлийн болон эдийн засгийн ашигт ургамлыг In-Vitro-д эд эсээр нь үржүүлж дотоодын хэрэгцээг бүрэн хангах", "Биотехологийн аргаар нэмэлт тэжээл үйлдвэрлэх технологи" төслийг ХААИС тус тус үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд эдгээр 12 төслийн санхүүжилтэд 2010 онд ШУТС-гаас 138.6 сая төгрөгийн санхүүжилт хийв. Биелэлт: 100%

    21.5.1.Дэвшилтэт технологийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтийг дүгнэх

    Биелэлт:  БСШУ-ы сайдын 2010 оны 59 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2008 оноос эхлэн хэрэгжиж байгаа Дэвшилтэт технологийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд биотехнологи, нанотехнологийн чиглэлээр хэрэгжиж байгаа дэвшилтэт технологийн төслүүдийн хэрэгжилтийн явц, үр дүн, санхүүгийн зарцуулалтын байдалтай танилцаж, гаргасан дүгнэлтэд үндэслэн 25 төслийг  2010 онд үргэлжлүүлэх, 7 төслийн үр дүнг хүлээн авахаар шийдвэрлэсний дагуу Шинжлэх ухаан, технологийн сангаас энэ онд үргэлжлэн хэрэгжиж байгаа биотехнологи, нанотехнологийн судалгааны төслүүдэд нийт 300.5 сая төгрөгийн санхүүжилт хийгээд байна. Биелэлт: 100%

    Зорилт  22.  Соёлурлагийг  хөгжүүлэх  эрх  зүйн  орчныг  боловсронгуй  болгожсоёлурлагийн  үйлчилгээний хүртээмжийг ахиулж, хүний хөгжлийн хэрэгцээнд чиглүүлнэ:

    22.1.Соёлын өв уламжлалыг хадгалан хөгжүүлэх зорилгоор Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

    Биелэлт: БСШУ-ы сайдын 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 225 дугаар тушаалаар "Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллуулж хуулийн төслийн эхний хувилбарыг боловсрууллаа. Соёлын өвийг хамгаалах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг болон байнгын хорооны ажлын хэсгүүд хамтран "Соёлын өвийг хамгаалах тухай" хуульд санал авахаар 7 чиглэлээр уулзалт ярилцлага зохион байгуулж, санал дүгнэлтийг нэгтгэн боловсруулаад эхний төслийг гаргаад байна. Уг хуулийн үзэл баримтлалыг боловсруулан  "Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн хамт БСШУ-ны Сайдын дэргэдэх соёлын асуудал хариуцсан дэд зөвлөлөөр 2010 оны 11 дүгээр сарын 17-д хэлэлцүүлж саналыг тусган, Сайдын зөвлөлөөр мөн хэлэлцүүлж саналыг нэмж тусгаад байна. Биелэлт: 70%

    22.2."Монгол Улсын соёл, урлагийг 2010-2016 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-г боловсруулж, батлах

    Биелэлт: Монгол Улсын соёл, урлагийг 2010-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний төсөл, боловсруулах арга зүйн сургалтыг зохион байгууллаа. "2010-2020 онд Монголын соёл, урлагийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах бүтэц, чиглэл"-ийн төсөл, Соёл, урлагийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний нэг, хоёрдугаар бүлгийн төсөл боловсруулагдаад байна. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын хүсэлтээр ЮНЕСКО-гийн болон Европын холбооны соёлын зөвлөх Саймон Мүнди хүрэлцэн ирж 2010 оны 9 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд "Монголын соёл, урлагийг 2011-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-г боловсруулах ажлын хэсгийн зөвлөлдөх хуралдааныг зохион байгууллаа. Ажлын дэд хэсгүүд мастер төлөвлөгөөний бүлэг бүрийн анхны төслийг боловсруулж, хуралдаанд хэлэлцүүлэв. Төслийг Сайдын дэргэдэх соёлын асуудал хариуцсан дэд зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, ажлын дэд хэсгүүд салбарын чиглэл бүрээр төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд 2010 оны 12 дугар сарын 21-22- д "Соёлын салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх нь" сэдэвт сургалт семинарыг зохион байгуулж, мастер төлөвлөгөөний ажлын хэсэг төслийг үргэлжлүүлэн боловсруулж байна. Биелэлт: 30%

    22.3.Соёл, урлагийг ивээн тэтгэх хуулийн төслийг боловсруулах

    Биелэлт:  Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг 2 удаа хуралдуулан, саналыг нэгтгэн хуулийн төсөл боловсруулсан боловч ийм бие даасан хууль гаргах шаардлагагүй, харин татварын багц хуульд нэмэлт оруулах замаар соёл урлагийг ивээн тэтгэх асуудлыг шийдвэрлэх нь оновчтой гэж үзээд байна.  Биелэлт: 30%

    22.4.Үндэсний  уламжлалт  урлаг,   сонгодог  болон  хүүхдэд  зориулсан урлагийг төрөөс дэмжин хөгжүүлэх арга хэмжээ авах


    22.4.1. Хүүхдэд зориулсан урлагийг дэмжих Үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулах

    Биелэлт: "Хүүхдэд зориулсан урлагийг дэмжих Үндэсний хөтөлбөр"-ийн төсөл боловсруулж, Хүүхдийн төлөө Үндэсний газар болон бусад холбогдох газруудтай хамтран хэлэлцүүлэг хийж, холбогодох саналуудыг тусган, эцэслэн боловсрууллаа. Хөтөлбөрийн төслийг өөр яамдад хүргүүлж санал авч нэгтгээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байна. Биелэлт: 90%

    22.5.Соёл, урлагийн байгууллагын материаллаг бааз, техник хэрэгсэл, тоног   төхөөрөмж, хөгжмийн зэмсэг, ном, хэвлэлийн хангалтыг нэмэгдүүлэн, алслагдсан нутаг дэвсгэрийн хүн амд үзүүлэх соёлын явуулын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх арга хэмжээ авах

    Биелэлт:  2010 оны төсвийн хөрөнгөөр төв, орон нутгийн соёл, урлагийн 7 байгууллагад, тухайлбал, Булган аймгийн номын сан, музей, Говь-Алтай аймгийн "Алтай"  чуулга, Увс аймгийн Хөгжимт жүжгийн театр, Хөвсгөл аймгийн Хөгжимт жүжгийн театр болон Улсын филармони, Хүүхдийн номын ордон, Соёлын өвийн төвд УАЗ-1206 маркийн автомашин олголоо.  Уран зургийн галерейг дохиолол хамгаалалтын системээр тоноглож, энэ ажилд 33,4 сая  төгрөгийн санхүүжилт хийлээ. Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейн цахилгааны монтажийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийг БСШУ-ы сайдын 2010 оны 270 дугаар тушаалаар шийдвэрлэв. Швейцарийн хөгжлийн санд ЕБС-ийн дуу хөгжмийн хичээлд шаардагдах хөгжмийн зэмсэг нийлүүлэх талаар төсөл боловсруулж хүргүүллээ. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2010 оны 276 дугаар тушаалаар Монгол Улсын Үндэсний Номын Сан, Хүүхдийн номын ордонд 2010 онд шинээр ном худалдан авахад зориулан 50 сая төгрөг олгож, нийт 1380 нэрийн номоор баяжилт хийв.  Японы Засгийн газрын соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд Улсын хүүхэлдэйн театрын гэрэл дууны техникийг шинэчлэхэд зориулж 50 сая гаруй төгрөгийн санхүүжилт бүхий төслийг хэрэгжүүлж дуусган эх үрсийн баярыг тохиолдуулан "Алтан хөрш" хүүхдийн жүжгээр нээлтээ хийн ашиглалтад орууллаа. Алслагдсан дүүргийн хүүхэд багачуудад номын сангийн үйлчилгээ үзүүлэх "Зөөврийн номын сан"-гийн нээлтийг Хүүхдийн номын ордонтой хамтран Сонгинохайрхан дүүрэгт буюу Баянхошууны эцсийн буудал ОНТХХХ-ын III-р төв дээр зохион байгууллаа. 2010 оны Улсын төсвийн хөрөнгөөс Улсын санд шилдэг ном шалгаруулж, худалдан авахад 45 сая төгрөг зарцуулж, шалгарсан номуудаар сумдын номын сангийн фондод баяжилт хийлээ. Мөн Үндэсний номын санд 30 сая төгрөг, Хүүхдийн номын санд 20 сая төгрөг, УБ хотын төв номын санд 15,7 сая төгрөг, аймгийн төв номын сангуудад 2,5 сая төгрөгийн ном худалдан авах эрхийг тус тус шилжүүлж, зохих журмын дагуу номын баяжилтыг хийлээ. Дэлхийн банкны санхүүжилтээр 40,000 ам долларын өртөгтэй 3 автомашин бүхий зөөврийн номын сангийн төслийг Монгол Улсын Үндэсний номын сан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд 19 аймгийн 95 сумын номын санд уншигчийн 465 ширхэг ширээ, 930 ширхэг сандлын хамт олголоо. Азийн хөгжлийн банкны Боловсролын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд "Цахим номын сан" төслийг Ерөнхий боловсролын 37 сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 6 төвд амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд 380.000 гаруй ам долларын өртөг бүхий техник, тоног төхөөрөмжийг олгов. Азийн сангийн "Азид зориулсан ном" хөтөлбөрөөс орон нутгийн сумын болон сургуулийн 525 номын санд тус бүр 200 нэрийн номын баяжилтыг нэмж хийгээд байна.  

    2010 оны төсвийн хөрөнгөөр БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг бүрийн үнэ нь 36,667.000.0 төгрөгийн үнэ өртөг бүхий "HEINTZMAN" маркын жижиг гарын рояль төгөлдөр хуур хөгжмийг мэргэжлийн урлагийн 6 байгууллагад олголоо. Тухайлбал Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад-2 ширхэг, Улсын филармонид-1 ширхэг, Соёл, урлагийн их сургуульд-1 ширхэг, Хөгжим бүжгийн коллежд-2 ширхэгийг тус тус олгов. Энэ арга хэмжээнд нийт 220.0 гаруй сая төгрөг зарцуулав. Биелэлт: 100%

    Тайлбар: 2010 оны гүйцэтгэлийг хүснэгтээр үзүүлбэл:
     

     

    Биелэлт /%/

    Дүн

    Биелэлтийн хувь

    0

    10

    30

    50

    70

    90

    100

    90.33%

    Арга хэм­жээний тоо

    2

    -

    2

    -

    4

    12

    40

    60

     

    -----------------оОо------------------

    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах