Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ
(2010 оны эцсийн байдлаар)
АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ
(2010 оны эцсийн байдлаар)
1.2. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БОДЛОГО
1.2.1.Бүх нийтийн боловсролыг хөгжүүлж, үндэсний боловсролыг олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлж, "Боловсрол" үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, оюунжсан, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг байнга нэмэгдүүлнэ.
1.Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.2009
Биелэлт: Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 189 дугаар тушаалаар байгуулан ажиллуулж байна. Ажлын хэсгээс Боловсролын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох орон нутгийн байгууллага, албан тушаалтнуудаас санал авч нэгтгэх явцад Боловсролын тухай болон Бага, дунд боловсролын тухай хуулиудыг шинэчлэн найруулах, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч, "Хуулийн үзэл баримтлал"-ын төсөл, хуульд оруулах зүйл, заалтын томьёоллын төслийн хувилбарыг боловсруулж нэгжийн дарга нарын 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралд хэлэлцүүлэн дэмжүүллээ. Дээрх хуулийн төсөл болон үзэл баримтлал боловсруулах ажлын хүрээнд хуулийг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, улмаар тэдгээрт нийцүүлэн хуулийн бүтэц, томьёоллын агуулгыг тодотгон найруулах, шинэ заалтууд нэмэх, зарим заалтыг хасах, уялдаа холбоог сайжруулах ажиллагаа хийгдсэн бөгөөд өөрчлөлт бүрийн үндэслэлийг тодорхойлсон болно. Одоогийн байдлаар дээрх хуулиудын бүх заалтын томьёоллын эхний хувилбарыг бэлтгэж, мэргэжлийн болон олон нийтийн хэлэлцүүлэгт бэлэн болгоод байна. Биелэлт 50%
2.Мэргэжлийн сургалт, техникийн боловсролын тухай хуулийг батлуулна. 2009-2012
Биелэлт: "Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаар 2009 оны 2 дугаар сарын 13-нд батлууллаа. Хуулийг батлуулснаар мэргэжлийн сургалт, техникийн боловсролын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардал, хомсдлыг арилгах, хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлэх зохистой нөхцөл бүрдэхийн зэрэгцээ хүний нөөц, ажиллах хүчний бодлоготой мэргэжлийн сургалт, техникийн боловсролын бодлогыг нягт уялдуулахад ажил олгогч, хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэг, оролцоог хангахад чиглэсэн эрх зүйн болон бусад зохицуулалтын таатай орчин бүрдлээ. Ингэснээр иргэдийн хөдөлмөр эрхлэх чадвар дээшилж, үүний үр дүнд хүн амын ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангахад чухал хувь болно. Хэрэгжилтийн хувь:100.0%
3. Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор "Боловсрол" үндэсний хөтөлбөр боловсруулан батлуулж хэрэгжүүлнэ. 2009-2012
Биелэлт: Боловсрол" үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолоор батлуулав. Хөтөлбөр нь бүх нийтийн боловсролыг нийгмийн үйл хэрэг болгон хөгжүүлж, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлэхэд чиглэж байгаа бөгөөд түүнд боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, боловсролын салбарыг 2021 он хүртэл хөгжүүлэхэд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүн, учирч болох эрсдэл зэргийг тусгалаа. Хөтөлбөрийг 2010-2015, 2016-2021 гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн стратегийн зорилт, дэд зорилтуудыг Боловсролын мастер төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдэд тусган хэрэгжүүлэх болно. "Дээд боловсролын шинэчлэлийн 2010-2021 оны зураглал /road map/-ыг боловсруулж, Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны хуралдааанд оруулж, дэмжүүлэв. Хэрэгжилтийн хувь: 100%
1.2.2.Баг бүрт гэр цэцэрлэг байгуулах, хувилбарт сургалтын төрөл, хэлбэрийг олшруулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 2012 он гэхэд 70 хувьд хүргэнэ.
1.Баг бүрт гэр цэцэрлэг байгуулж, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулахыг дэмжин сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлнэ. 2009-2012
Биелэлт: Баг бүрт гэр цэцэрлэг байгуулах ажлыг эхлүүлж, 2009 онд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 6 аймгийн 20 цэцэрлэгт 240.5 сая төгрөгийн өртөг бүхий гэр, тавилга, хэрэгслийг нийлүүллээ. Уг арга хэмжээний дүнд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа 500 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдэв. Мөн "Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл хөтөлбөр"-ийн хүрээнд 450.0 мянган долларын санхүүжилтээр хөдөөгийн 100 суманд 200 гэр, тоглоом наадгай, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл нийлүүлэв. Ийнхүү өмнөх жилүүдэд байгуулсан гэр цэцэрлэгийг оруулан тооцвол нийт 400 орчим гэр цэцэрлэг байгуулагдаад байна. Эдгээр арга хэмжээ нь 2009-2010 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр боллоо.
2010 онд Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сангийн санхүүжилтээр 5 аймгийн 19 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 116 дугаар цэцэрлэгт тус бүр нэг гэр, тавилга, тоног төхөөрөмж, тоглоом наадгай, түүнчлэн зудад нэрвэгдсэн 19 суманд гэр, тавилга тоног төхөөрөмж, тоглоом наадгай нийлүүлэв. Мөн "Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын төсөл"-ийн шугамаар 459.1 мянган ам.долларын өртөг бүхий 100 гэрийг холбогдох ширээ сандал, тоглоом, заах аргын материалын хамт төвөөс алслагдсан сумдад нийлүүлэв. Ингэснээр сүүлийн жилүүдэд 539 гэр цэцэрлэг байгуулав. Хэрэгжилтийн хувь: 50%
2.Өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг олгоно. 2008-2012
Биелэлт: Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.1-д заасны дагуу "Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж норматив"-ыг Засгийн газрын 2009 оны 190 дүгээр тогтоолоор шинэчлэн баталж, сумын цэцэрлэгт 476,7 мянган төгрөг, аймгийн төвийн цэцэрлэгт 386,2 мянган төгрөг, нийслэлийн цэцэрлэгт 382,6 мянган төгрөг байхаар тогтоолоо. Ингэснээр 2009 онд сургуулийн өмнөх боловсролд нийт 66,1 тэрбум төгрөг, үүнээс хувьсах зардалд 41,7 тэрбум төгрөг, хувилбарт сургалтад 2,5 тэрбум төгрөг зарцуулав. 2010 оны эхний 6 сард өмчийн хэлбэр харгалзахгүй цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох нормативт зардалд 28,1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийлээ.
2011 оны төсвийн төсөлд нийт 836 цэцэрлэгт 141806 хүүхэд, үүнээс төрийн өмчийн 710 цэцэрлэгт 132872 хүүхэд, төрийн бус өмчийн 100 цэцэрлэгт 6097 хүүхэд, төмөр замын 26 цэцэрлэгт 3460 хүүхэд хамрагдахаар төлөвлөлөө. Үүнийг засаг захиргааны нэгжээр ангилбал багийн 6, сумын 351, аймгийн төвийн 188, нийслэлийн 265 цэцэрлэг байгаа бөгөөд эдгээрийн санхүүжилтэд 113,042.8 сая төгрөг төсөвлөж УИХ-ын 2010 оны 12 сарын 25 өдрийн чуулганы хуралдаанаар баталсан 2011 оны улсын төсөвт 99,7 тэрбум төгрөг батлагдсан.
2011 онд хэрэгжих Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж норматив нь Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 190 дүгээр тогтоолд заасан нормативаас 21 гаруй хувиар өсч байгаа бөгөөд аймгийн төвөөс бусад сумын цэцэрлэгт 462.6 мянган төгрөг, аймгийн төвийн цэцэрлэгт 416.5 мянган төгрөг, нийслэлийн цэцэрлэгт 416 мянган төгрөг болж байгаа бөгөөд саналыг Засгийн газарт хүргүүлээд байна. Хэрэгжилтийн хувь: 100%
3.Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцна. 2009-2012
Биелэлт: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох судалгаа хийж, Засгийн газрын 2009 оны 85 дугаар тогтоолоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын дундаж нормативыг батлав. Уг тогтоолоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын нормативыг өдрийн цэцэрлэгт 1100 төгрөг, 24 цагийн цэцэрлэгт 1600 төгрөг байхаар тогтоож 2009 оны 1 дүгээр сараас эхлэн төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцаж байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хувь хэмжээг өмнө мөрдөж байснаас 442-614 төгрөгөөр нэмлээ. Ийнхүү төрөөс цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг бүрэн хариуцсанаар хүн амын эмзэг хэсэг, нийгмийн зарим бүлгийн хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нөхцөл бололцоонд гарч буй ялгаа арилах, ядуурал, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгмийн хөгжлийн ялгаатай тэгш бус байдлыг багасгах зэрэг ач холбогдолтой болж байна.
Засгийн газрын 2009 оны 85 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний хангамж, чанарыг сайжруулах асуудлаар БСШУ-ы сайдын 2009 оны 152 дугаар тушаал гаргав. Тушаалаар хүүхдийн хоол хүнсэнд баталгаатай, аюулгүй, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх, түүнийг хадгалах, хүүхдийн хоногийн хоолны норм, шимт бодис, илчлэгийн хэрэгцээнд нийцсэн хоол, хүнс хэрэглэхэд байнгын хяналт тавьж, хоолны орц, норм, илчлэг, өртгийн хэмжээг эцэг, эхэд тогтмол тайлагнаж байх, хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас өндөр үнээр авахгүй байх, хоолны орц, норм, хэмжээг багасгахгүй байх, зарим төрлийн бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчидтэй шууд гэрээ байгуулан нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосны зэрэгцээ цэцэрлэгийн хоол, хүнсний нийлүүлэлт, хадгалалт, зарцуулалт, ашиглалтад мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хяналт тавьж тайланг жил бүрийн 6, 12 дугаар сард тус яаманд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн боловсрол, соёлын газрын дарга нарт даалгалаа. Түүнчлэн хүүхдийн хоолны норм, шимт бодис, илчлэгийн хэмжээ, хүнсний бүтээгдэхүүний хүрэлцээ хангамжийн байдалд жил бүр хяналт-шижилгээ үнэлгээ хийж, дүнг сайдын зөвлөлд танилцуулж байхыг яамны холбогдох газрын дарга нарт даалган, цэцэрлэгийн хоол хүнсний хангамжтай холбоотой зөрчил гарсан тохиолдолд хариуцлага тооцож ажиллахыг сум, дүүргийн Засаг дарга нарт зөвлөв.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх "Эмзэг бүлгийн иргэдэд боловсролын салбарын үйлчилгээг хүргэх төсөл"-ийн хүрээнд 2009-2010 онд 2-5 насны 230,000 орчим цэцэрлэгийн хүүхдийг нэмэлт хоол, тэжээлээр хангахад дэмжлэг үзүүлэх юм.
Бага насны хүүхдэд тэжээллэг амин дэм ихтэй зөв хоол бэлтгэх, үйлчлэх, хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор "Цэцэрлэгийн хүүхдийн зохистой хооллолтын зөвлөмж", "Цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэс" гарын авлагыг боловсруулж, цэцэрлэгүүдэд хүргүүллээ. Уг гарын авлагыг танилцуулах зорилгоор аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын сургуулийн өмнөх боловсролын асуудалд хариуцсан мэргэжилтэн, тогооч нарын 3 өдрийн сургалтыг зохион байгуулав. Хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардалд 2010 онд нийт 20.4 тэрбум төгрөгийн зардал гарахаар төсөв батлагдсан бөгөөд эхний хагас жилд төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд 11,7 тэрбум төгрөг, үүний 5,3 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээс олголоо.
2009, 2010 онуудад цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд нэмж шаардагдах 8,1 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх Боловсролын үйлчилгээг дэмжих төслийн хүрээнд санхүүжүүлсэн бөгөөд 2011 оны санхүүгийн жилээс хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардлыг төсвөөс бүрэн санхүүжүүлэх шаардлагатай болсны дагуу 2011 оны төсвийн төслийн хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгт энгийн өдрийн үйлчилгээнд хамрагдах 107,270 хүүхдэд 18 937.5 сая төгрөг, 24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээнд хамрагдах 2801 хүүхэд 3.6 сая төгрөг хоолны зардалд төлөвлөж Сангийн яаманд саналаа хүргүүлсэн юм. УИХ-ын 2010 оны 12 сарын 25 өдрийн чуулганы хуралдаанаар баталсан 2011 оны улсын төсөвт хүүхдийн хоолны нийт зардалд 22,3 тэрбум төгрөг батлагдсан. Хэрэгжилтийн хувь: 100%
4.Цэцэрлэгийг тоглоом наадгай, тоног төхөөрөмжөөр хангаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ. 2010-2012
Биелэлт: Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчныг сайжруулах, цэцэрлэгүүдийг тоглоом наадгайгаар хангах ажлыг эрчимжүүлэх үүднээс 2009 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр 90 цэцэрлэгт 149,7 сая төгрөгийн өртөг бүхий тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн, Их Британий Хүүхдийг ивээх сан, Европын Холбооны комиссын санхүүгийн дэмжлэгтэйгээр 81 цэцэрлэгт 97,2 сая төгрөгийн өртөг бүхий тоглоом наадгай нийлүүлсэн нь бага насны хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх, хүүхдэд ээлтэй сургалтын орчныг бүрдүүлэхэд бодит дэмжлэг боллоо.
2010 онд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тавилга, тоног төхөөрөмжийг шинэчлэхээр 1456,0 сая төгрөгийн гэрээ байгуулж, 70-аад цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж олгов. Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад компьютер нийлүүлэхээр 326,2 сая төгрөгийн гэрээ байгуулж, 80 гаруй цэцэрлэгт компьютер нийлүүлэв.
2011 оны төсвийн төсөлд Баг бүрт гэр цэцэрлэг байгуулж, цэцэрлэгийг тоглоом наадгай, тоног төхөөрөмжөөр ханган, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилт тавьсаны дагуу 2011 онд 300 гэр цэцэрлэг авахад 1.4 тэрбум төгрөг, 2012 онд 300 гэр цэцэрлэг авахад 1.4 тэрбум төгрөг тус тус шаардлагатай болно. Мөн 2011 онд шинээр 32 цэцэрлэг ашиглалтад орж, цэцэрлэгийн орны тоо 3265-аар нэмэгдэх тул эдгээрт шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад 1485.0 сая төгрөг шаардагдах тооцоо гарсан бөгөөд энэ саналаа Сангийн яаманд хүргүүлсэн болно. Цэцэрлэгийг тоглоом наадгай, тоног төхөөрөмжөөр хангаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд зориулж УИХ-ын 2010 оны 12 сарын 25 өдрийн чуулганы хуралдаанаар 2011 оны улсын төсөвт 1 бүлэгт 300,0 мянган төгрөг ногдохоор тооцож 1,03 тэрбум төгрөг батлагдсан. Хэрэгжилтийн хувь: 50%
5.Цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх, засварлах замаар хүчин чадлыг нэмэгдүүлнэ. 2009-2012
Биелэлт: Улсын төсөв, гадаадын хандивлагчдийн санхүүжилтээр 2009 онд цэцэрлэгийн 31 барилгыг шинээр барих, өргөтгөл хийхэд 11,738.8 сая төгрөг, 14 цэцэрлэгийн барилгын их засвар хийхэд 362.0 сая төгрөг зарцуулав. 22 цэцэрлэгийн барилгыг шинээр ашиглалтад оруулж, хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг 1825 ороор нэмэгдүүлж, бага насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдах хүрээг өргөтгөв. Ийнхүү цэцэрлэгийн барилга шинээр барих, гэр цэцэрлэг байгуулах арга хэмжээ авснаар 2009-2010 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 3,3 хувиар өсч 76 хувьд хүрлээ.
Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд 29 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж, орны тоог 2650-аар нэмэгдүүлж, цэцэрлэгийн хамран сургалтыг 3,4 хувиар өсгөсөн нь хөрөнгө оруулалтын ажлын нэг гол үр дүн болж байна.
Биелэлт: Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 189 дугаар тушаалаар байгуулан ажиллуулж байна. Ажлын хэсгээс Боловсролын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох орон нутгийн байгууллага, албан тушаалтнуудаас санал авч нэгтгэх явцад Боловсролын тухай болон Бага, дунд боловсролын тухай хуулиудыг шинэчлэн найруулах, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч, "Хуулийн үзэл баримтлал"-ын төсөл, хуульд оруулах зүйл, заалтын томьёоллын төслийн хувилбарыг боловсруулж нэгжийн дарга нарын 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралд хэлэлцүүлэн дэмжүүллээ. Дээрх хуулийн төсөл болон үзэл баримтлал боловсруулах ажлын хүрээнд хуулийг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, улмаар тэдгээрт нийцүүлэн хуулийн бүтэц, томьёоллын агуулгыг тодотгон найруулах, шинэ заалтууд нэмэх, зарим заалтыг хасах, уялдаа холбоог сайжруулах ажиллагаа хийгдсэн бөгөөд өөрчлөлт бүрийн үндэслэлийг тодорхойлсон болно. Одоогийн байдлаар дээрх хуулиудын бүх заалтын томьёоллын эхний хувилбарыг бэлтгэж, мэргэжлийн болон олон нийтийн хэлэлцүүлэгт бэлэн болгоод байна. Биелэлт 50%
2.Мэргэжлийн сургалт, техникийн боловсролын тухай хуулийг батлуулна. 2009-2012
Биелэлт: "Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаар 2009 оны 2 дугаар сарын 13-нд батлууллаа. Хуулийг батлуулснаар мэргэжлийн сургалт, техникийн боловсролын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардал, хомсдлыг арилгах, хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлэх зохистой нөхцөл бүрдэхийн зэрэгцээ хүний нөөц, ажиллах хүчний бодлоготой мэргэжлийн сургалт, техникийн боловсролын бодлогыг нягт уялдуулахад ажил олгогч, хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэг, оролцоог хангахад чиглэсэн эрх зүйн болон бусад зохицуулалтын таатай орчин бүрдлээ. Ингэснээр иргэдийн хөдөлмөр эрхлэх чадвар дээшилж, үүний үр дүнд хүн амын ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангахад чухал хувь болно. Хэрэгжилтийн хувь:100.0%
3. Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор "Боловсрол" үндэсний хөтөлбөр боловсруулан батлуулж хэрэгжүүлнэ. 2009-2012
Биелэлт: Боловсрол" үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолоор батлуулав. Хөтөлбөр нь бүх нийтийн боловсролыг нийгмийн үйл хэрэг болгон хөгжүүлж, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлэхэд чиглэж байгаа бөгөөд түүнд боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, боловсролын салбарыг 2021 он хүртэл хөгжүүлэхэд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүн, учирч болох эрсдэл зэргийг тусгалаа. Хөтөлбөрийг 2010-2015, 2016-2021 гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн стратегийн зорилт, дэд зорилтуудыг Боловсролын мастер төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдэд тусган хэрэгжүүлэх болно. "Дээд боловсролын шинэчлэлийн 2010-2021 оны зураглал /road map/-ыг боловсруулж, Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны хуралдааанд оруулж, дэмжүүлэв. Хэрэгжилтийн хувь: 100%
1.2.2.Баг бүрт гэр цэцэрлэг байгуулах, хувилбарт сургалтын төрөл, хэлбэрийг олшруулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 2012 он гэхэд 70 хувьд хүргэнэ.
1.Баг бүрт гэр цэцэрлэг байгуулж, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулахыг дэмжин сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлнэ. 2009-2012
Биелэлт: Баг бүрт гэр цэцэрлэг байгуулах ажлыг эхлүүлж, 2009 онд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 6 аймгийн 20 цэцэрлэгт 240.5 сая төгрөгийн өртөг бүхий гэр, тавилга, хэрэгслийг нийлүүллээ. Уг арга хэмжээний дүнд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа 500 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдэв. Мөн "Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл хөтөлбөр"-ийн хүрээнд 450.0 мянган долларын санхүүжилтээр хөдөөгийн 100 суманд 200 гэр, тоглоом наадгай, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл нийлүүлэв. Ийнхүү өмнөх жилүүдэд байгуулсан гэр цэцэрлэгийг оруулан тооцвол нийт 400 орчим гэр цэцэрлэг байгуулагдаад байна. Эдгээр арга хэмжээ нь 2009-2010 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр боллоо.
2010 онд Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сангийн санхүүжилтээр 5 аймгийн 19 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 116 дугаар цэцэрлэгт тус бүр нэг гэр, тавилга, тоног төхөөрөмж, тоглоом наадгай, түүнчлэн зудад нэрвэгдсэн 19 суманд гэр, тавилга тоног төхөөрөмж, тоглоом наадгай нийлүүлэв. Мөн "Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын төсөл"-ийн шугамаар 459.1 мянган ам.долларын өртөг бүхий 100 гэрийг холбогдох ширээ сандал, тоглоом, заах аргын материалын хамт төвөөс алслагдсан сумдад нийлүүлэв. Ингэснээр сүүлийн жилүүдэд 539 гэр цэцэрлэг байгуулав. Хэрэгжилтийн хувь: 50%
2.Өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг олгоно. 2008-2012
Биелэлт: Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.1-д заасны дагуу "Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж норматив"-ыг Засгийн газрын 2009 оны 190 дүгээр тогтоолоор шинэчлэн баталж, сумын цэцэрлэгт 476,7 мянган төгрөг, аймгийн төвийн цэцэрлэгт 386,2 мянган төгрөг, нийслэлийн цэцэрлэгт 382,6 мянган төгрөг байхаар тогтоолоо. Ингэснээр 2009 онд сургуулийн өмнөх боловсролд нийт 66,1 тэрбум төгрөг, үүнээс хувьсах зардалд 41,7 тэрбум төгрөг, хувилбарт сургалтад 2,5 тэрбум төгрөг зарцуулав. 2010 оны эхний 6 сард өмчийн хэлбэр харгалзахгүй цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох нормативт зардалд 28,1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийлээ.
2011 оны төсвийн төсөлд нийт 836 цэцэрлэгт 141806 хүүхэд, үүнээс төрийн өмчийн 710 цэцэрлэгт 132872 хүүхэд, төрийн бус өмчийн 100 цэцэрлэгт 6097 хүүхэд, төмөр замын 26 цэцэрлэгт 3460 хүүхэд хамрагдахаар төлөвлөлөө. Үүнийг засаг захиргааны нэгжээр ангилбал багийн 6, сумын 351, аймгийн төвийн 188, нийслэлийн 265 цэцэрлэг байгаа бөгөөд эдгээрийн санхүүжилтэд 113,042.8 сая төгрөг төсөвлөж УИХ-ын 2010 оны 12 сарын 25 өдрийн чуулганы хуралдаанаар баталсан 2011 оны улсын төсөвт 99,7 тэрбум төгрөг батлагдсан.
2011 онд хэрэгжих Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж норматив нь Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 190 дүгээр тогтоолд заасан нормативаас 21 гаруй хувиар өсч байгаа бөгөөд аймгийн төвөөс бусад сумын цэцэрлэгт 462.6 мянган төгрөг, аймгийн төвийн цэцэрлэгт 416.5 мянган төгрөг, нийслэлийн цэцэрлэгт 416 мянган төгрөг болж байгаа бөгөөд саналыг Засгийн газарт хүргүүлээд байна. Хэрэгжилтийн хувь: 100%
3.Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцна. 2009-2012
Биелэлт: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох судалгаа хийж, Засгийн газрын 2009 оны 85 дугаар тогтоолоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын дундаж нормативыг батлав. Уг тогтоолоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын нормативыг өдрийн цэцэрлэгт 1100 төгрөг, 24 цагийн цэцэрлэгт 1600 төгрөг байхаар тогтоож 2009 оны 1 дүгээр сараас эхлэн төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцаж байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хувь хэмжээг өмнө мөрдөж байснаас 442-614 төгрөгөөр нэмлээ. Ийнхүү төрөөс цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг бүрэн хариуцсанаар хүн амын эмзэг хэсэг, нийгмийн зарим бүлгийн хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нөхцөл бололцоонд гарч буй ялгаа арилах, ядуурал, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгмийн хөгжлийн ялгаатай тэгш бус байдлыг багасгах зэрэг ач холбогдолтой болж байна.
Засгийн газрын 2009 оны 85 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний хангамж, чанарыг сайжруулах асуудлаар БСШУ-ы сайдын 2009 оны 152 дугаар тушаал гаргав. Тушаалаар хүүхдийн хоол хүнсэнд баталгаатай, аюулгүй, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх, түүнийг хадгалах, хүүхдийн хоногийн хоолны норм, шимт бодис, илчлэгийн хэрэгцээнд нийцсэн хоол, хүнс хэрэглэхэд байнгын хяналт тавьж, хоолны орц, норм, илчлэг, өртгийн хэмжээг эцэг, эхэд тогтмол тайлагнаж байх, хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас өндөр үнээр авахгүй байх, хоолны орц, норм, хэмжээг багасгахгүй байх, зарим төрлийн бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчидтэй шууд гэрээ байгуулан нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосны зэрэгцээ цэцэрлэгийн хоол, хүнсний нийлүүлэлт, хадгалалт, зарцуулалт, ашиглалтад мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хяналт тавьж тайланг жил бүрийн 6, 12 дугаар сард тус яаманд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн боловсрол, соёлын газрын дарга нарт даалгалаа. Түүнчлэн хүүхдийн хоолны норм, шимт бодис, илчлэгийн хэмжээ, хүнсний бүтээгдэхүүний хүрэлцээ хангамжийн байдалд жил бүр хяналт-шижилгээ үнэлгээ хийж, дүнг сайдын зөвлөлд танилцуулж байхыг яамны холбогдох газрын дарга нарт даалган, цэцэрлэгийн хоол хүнсний хангамжтай холбоотой зөрчил гарсан тохиолдолд хариуцлага тооцож ажиллахыг сум, дүүргийн Засаг дарга нарт зөвлөв.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх "Эмзэг бүлгийн иргэдэд боловсролын салбарын үйлчилгээг хүргэх төсөл"-ийн хүрээнд 2009-2010 онд 2-5 насны 230,000 орчим цэцэрлэгийн хүүхдийг нэмэлт хоол, тэжээлээр хангахад дэмжлэг үзүүлэх юм.
Бага насны хүүхдэд тэжээллэг амин дэм ихтэй зөв хоол бэлтгэх, үйлчлэх, хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор "Цэцэрлэгийн хүүхдийн зохистой хооллолтын зөвлөмж", "Цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэс" гарын авлагыг боловсруулж, цэцэрлэгүүдэд хүргүүллээ. Уг гарын авлагыг танилцуулах зорилгоор аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын сургуулийн өмнөх боловсролын асуудалд хариуцсан мэргэжилтэн, тогооч нарын 3 өдрийн сургалтыг зохион байгуулав. Хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардалд 2010 онд нийт 20.4 тэрбум төгрөгийн зардал гарахаар төсөв батлагдсан бөгөөд эхний хагас жилд төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд 11,7 тэрбум төгрөг, үүний 5,3 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээс олголоо.
2009, 2010 онуудад цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд нэмж шаардагдах 8,1 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх Боловсролын үйлчилгээг дэмжих төслийн хүрээнд санхүүжүүлсэн бөгөөд 2011 оны санхүүгийн жилээс хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардлыг төсвөөс бүрэн санхүүжүүлэх шаардлагатай болсны дагуу 2011 оны төсвийн төслийн хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгт энгийн өдрийн үйлчилгээнд хамрагдах 107,270 хүүхдэд 18 937.5 сая төгрөг, 24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээнд хамрагдах 2801 хүүхэд 3.6 сая төгрөг хоолны зардалд төлөвлөж Сангийн яаманд саналаа хүргүүлсэн юм. УИХ-ын 2010 оны 12 сарын 25 өдрийн чуулганы хуралдаанаар баталсан 2011 оны улсын төсөвт хүүхдийн хоолны нийт зардалд 22,3 тэрбум төгрөг батлагдсан. Хэрэгжилтийн хувь: 100%
4.Цэцэрлэгийг тоглоом наадгай, тоног төхөөрөмжөөр хангаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ. 2010-2012
Биелэлт: Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчныг сайжруулах, цэцэрлэгүүдийг тоглоом наадгайгаар хангах ажлыг эрчимжүүлэх үүднээс 2009 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр 90 цэцэрлэгт 149,7 сая төгрөгийн өртөг бүхий тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн, Их Британий Хүүхдийг ивээх сан, Европын Холбооны комиссын санхүүгийн дэмжлэгтэйгээр 81 цэцэрлэгт 97,2 сая төгрөгийн өртөг бүхий тоглоом наадгай нийлүүлсэн нь бага насны хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх, хүүхдэд ээлтэй сургалтын орчныг бүрдүүлэхэд бодит дэмжлэг боллоо.
2010 онд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тавилга, тоног төхөөрөмжийг шинэчлэхээр 1456,0 сая төгрөгийн гэрээ байгуулж, 70-аад цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж олгов. Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад компьютер нийлүүлэхээр 326,2 сая төгрөгийн гэрээ байгуулж, 80 гаруй цэцэрлэгт компьютер нийлүүлэв.
2011 оны төсвийн төсөлд Баг бүрт гэр цэцэрлэг байгуулж, цэцэрлэгийг тоглоом наадгай, тоног төхөөрөмжөөр ханган, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилт тавьсаны дагуу 2011 онд 300 гэр цэцэрлэг авахад 1.4 тэрбум төгрөг, 2012 онд 300 гэр цэцэрлэг авахад 1.4 тэрбум төгрөг тус тус шаардлагатай болно. Мөн 2011 онд шинээр 32 цэцэрлэг ашиглалтад орж, цэцэрлэгийн орны тоо 3265-аар нэмэгдэх тул эдгээрт шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад 1485.0 сая төгрөг шаардагдах тооцоо гарсан бөгөөд энэ саналаа Сангийн яаманд хүргүүлсэн болно. Цэцэрлэгийг тоглоом наадгай, тоног төхөөрөмжөөр хангаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд зориулж УИХ-ын 2010 оны 12 сарын 25 өдрийн чуулганы хуралдаанаар 2011 оны улсын төсөвт 1 бүлэгт 300,0 мянган төгрөг ногдохоор тооцож 1,03 тэрбум төгрөг батлагдсан. Хэрэгжилтийн хувь: 50%
5.Цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх, засварлах замаар хүчин чадлыг нэмэгдүүлнэ. 2009-2012
Биелэлт: Улсын төсөв, гадаадын хандивлагчдийн санхүүжилтээр 2009 онд цэцэрлэгийн 31 барилгыг шинээр барих, өргөтгөл хийхэд 11,738.8 сая төгрөг, 14 цэцэрлэгийн барилгын их засвар хийхэд 362.0 сая төгрөг зарцуулав. 22 цэцэрлэгийн барилгыг шинээр ашиглалтад оруулж, хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг 1825 ороор нэмэгдүүлж, бага насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдах хүрээг өргөтгөв. Ийнхүү цэцэрлэгийн барилга шинээр барих, гэр цэцэрлэг байгуулах арга хэмжээ авснаар 2009-2010 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 3,3 хувиар өсч 76 хувьд хүрлээ.
Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд 29 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж, орны тоог 2650-аар нэмэгдүүлж, цэцэрлэгийн хамран сургалтыг 3,4 хувиар өсгөсөн нь хөрөнгө оруулалтын ажлын нэг гол үр дүн болж байна.
2011 онд Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан 16 цэцэрлэгийн барилгыг шинээр барихад 8 660.0 сая төгрөгийг төсөвлөлөө. Ирэх 2011 онд нийт 9,6 тэрбум төгрөгөөр 32 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулж цэцэрлэгийн хүүхдийн орны тоог 3265-аар нэмэгдүүлснээр цэцэрлэгийн хамран сургалтыг 1.2 хувиар өсгөж 60.3 хувьд хүргэхээр тооцож төсвийн саналаа боловсруулж Сангийн яаманд хүргүүлсэн.
Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан 11 цэцэрлэгийн барилгыг шинээр барьж эхлүүлэхэд 600.0 сая төгрөгийг батлууллаа. 2011 онд нийт 5,4 тэрбум төгрөгөөр 21 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулж цэцэрлэгийн хүүхдийн орны тоог 2145-аар нэмэгдүүлэн цэцэрлэгийн хамран сургалтыг 60.3 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Хэрэгжилтийн хувь: 50%
1.2.3.Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлж, боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлнэ.
1.Хүүхэд, залуучуудыг хүмүүнлэг, энэрэнгүй, эх оронч үзэлтэй болгон төлөвшүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор бага, дунд, мэргэжлийн боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгож хэрэгжүүлнэ. 2009-2012
Биелэлт: Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвийн зөвлөлөөс 2004 онд баталсан сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын 20 стандартад 2009 онд баримт бичиг, агуулгын тохирцын болон хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээ хийлээ. Үнэлгээгээр боловсролын стандарт нь цогц чадамжид суурилсан, дэлхий дахины ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг дагасан, стандарт болон цөм хөтөлбөрийн холимог хэлбэрийг агуулсан, боловсролын шинэчлэлд хөтлөхүйц баримт бичиг болсон гэж дүгнээд түүнийг олон улсын нийтлэг жишигт ойртуулан боловсронгуй болгох шаардлагатай гэж дүгнэв.
БСШУ-ы сайдын 2007 оны 434 дүгээр тушаалд заасны дагуу ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд мөрдөх сургалтын хөтөлбөрийг 2008-2013 он хүртэл үе шаттай боловсруулж турших ажил хийгдэж байна. БСШУ-ы сайдын 2008 оны 424, 2009 оны 205 дугаар тушаалаар баталсан 12 жилийн сургуулийн нэг, хоёрдугаар ангийн сургалтын хөтөлбөрт тогтвортой хөгжил, хүний эрх хийгээд хүүхдийн эрхийн боловсролын үзэл санаа, зарчмыг тусгалаа. МУ-ын Ерөнхийлөгчийн 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар зарлиг гарсантай холбогдуулан "Иргэний боловсрол" хичээлийн агуулгад уламжлалт зан заншил соёл, түүхэн уламжлалыг даяаршлын соёлтой зөв хослуулах, үндэстэн хоорондын соёлын харилцааг зүй зохистой хангасан тогтвортой агуулгыг тусган ерөнхий боловсролын сургуулийн сургалтад нэвтрүүлэх ажлын төлөвлөлтийг гаргаж, тухайн үйл ажиллагааны төлөвлөлтийн дагуу тодорхой үе шаттай хийж эхлээд байна. Үүний зэрэгцээ 3, 8 дугаар ангийн түүх, нийгмийн ухаан, иргэний боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгад хүүхэд, залуучуудыг хүмүүнлэг, энэрэнгүй, эх оронч үзэлтэй болгон төлөвшүүлэх, нийгэмшүүлэх агуулгыг тусган батлуулснаас гадна 4, 9 дүгээр ангийн сургалтын хөтөлбөрийн агуулгад уг үзэл санааг тусган батлуулав. Үүний зэрэгцээ ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тусгасан Иргэний боловсрол хичээлийн агуулгыг хүүхдийн хүмүүжил, төлөвшил, уламжлалт зан заншил, эх оронч үзлийг төлөвшүүлэх үзэл санааг тусган шинэчлэн боловруулах ажлын хүрээнд 1-12 дугаар ангийн Иргэний боловсрол хичээлийн агуулгын хүрээг боловсруулаад байна.
Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт, түүнийг хэрэгжүүлэх зөвлөмжийг төрийн болон төрийн бус байгууллагуудын өргөн оролцоотойгоор боловсруулж, батлуулахаар Стандартчлал хэмжил зүйн үндэсний газарт хүргүүлээд байна. Зах зээлийн харилцааны эрэлт, шаардлагад нийцүүлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 235 дугаар тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагаар бэлтгэдэг ерөнхий мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэн батлав. Энэ шийдвэрээр урд нь мөрдөж байсан зарим мэргэжлийн нэрийг өөрчлөх, зарим мэргэжлийг өөр чиглэлд харьяалуулах, зарим мэргэжлийн сургалтыг зогсоох зэрэг арга хэмжээ авсан юм. Үүнтэй холбогдуулан дээд боловсролын салбарт бакалаврын түвшний стандарт боловсруулах ажил түр хойшлоод байна. 2010-2011 оны хичээлийн жилийн эхнээс тодорхой хуваариар стандарт боловсруулах ажил үргэлжилж байна. "Техникийн боловсрол"-ын загвар стандартын төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авч байна. ХБНГУ-ын "ABU консалтинг" ХХК "Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд "Чадамжид суурилсан сургалт" дэд төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслөөр мэргэшлийн зэрэг дэвийн үндэсний тогтолцоо бүрдүүлэх, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, Үндэсний сургалт, заах арга зүйн төвийг байгуулж, бэхжүүлэх, багш нарын сургалт явуулах байгууллагуудыг бэлтгэх, интернетэд суурилсан заах арга зүйн материалууд болон цахим хуудас ашигласан сургалтын хэрэглэгдэхүүнийг бий болгох зэрэг олон ажлыг төлөвлөж, заримыг нь хэрэгжүүлж эхлээд байгаагийн дотор мэргэжлийн сургалтын ур чадварын стандартыг тогтоох, сургалтын материал бүрдүүлэх ажил багтаж байна. ЮНЕСКО-оос 2007 онд гаргасан Сэтгүүлзүйн боловсролын агуулгын загвар /Model Curriculia for Journalism Education/ -ыг "Сэтгүүлч" коллеж 2010 онд хариуцан орчуулж Сэтгүүлзүйн чиглэлээр сургалт эрхэлдэг бүх их, дээд сургуульд түгээсэн. Энэхүү загварын нэг чухал чиглэл нь сэтгүүлчдийн яриа, бичгийн чадварыг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаагаараа хичээлийн хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулахад дэмжлэг, үлгэр болох юм.
БСШУЯ-ны 2010 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Англи хэлний багш боловсролын стандартыг боловсруулж, батлуулахаар тусгасан. Энэхүү арга хэмжээний хүрээнд олон улсын англи хэлний багш нарын холбооноос баталж гаргасан англи хэлний багшийн стандарт, мөн МУБИС-аас боловсруулсан ЕБС-ийн багшийн стандартад тулгуурлан, англи хэлний багшийн стандартын төсөл боловсруулаад байна.
Канад, Австрали, Филиппин улсын "TESDA" байгууллага, Сингапурын чадамжид суурилсан хөтөлбөрүүдийн харьцуулсан судалгаа хийж өөрийн орны Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загвар боловсруулж байна.
МСС-ийн МБС-ын төслийн "Үйлдвэр дээрх сургалтыг сайжруулах" дэд төслийн хүрээнд 3 чадамж, 1 мэргэжлийн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, иж бүрэн 7 төрлийн 28 материалыг /хөтөлбөр, орчны стандарт, онолын ном, багшийн гарын авлага, суралцагчийн гарын авлага, тестийн сан, видео хичээл/ удирдлага, арга зүйгээр ханган боловсруулж 2010 оны 9 сарын 9-ний өдөр хүлээлгэн өгөв. "Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 212 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулсан 11 мэргэжлийн үндсэн ба суурь 12 чадамжийн хөтөлбөр боловсруулаад байна. Хэрэгжилтийн хувь: 70.0%
2. Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх графикийн дагуу 3-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан тохирцыг үнэлж, сургалтад мөрдүүлнэ. 2009-2012
Биелэлт: Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 3 дугаар ангид судлах 6 хичээлийн сургалтын хөтөлбөрийн хувилбарыг БСШУ-ы сайдын 2009 оны 332 дугаар тушаалаар баталж, 2009-2010 оны хичээлийн жилд хот, хөдөөгийн 16 бүлэгт хэрэгжилтийг турших ажлыг зохион байгуулж байна.
Шилжилтийн 7 дугаар ангид мөрдөх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг БСШУ-ы сайдын 2009 оны 301 дүгээр тушаалаар, 12 жилийн сургуулийн 2 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг БСШУ-ы сайдын 2009 оны 205 дугаар тушаалаар тус тус баталж 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн сургалтад мөрдөж байна. Эдгээр ангид мөрдөх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмжийг хичээл бүрээр боловсруулж хэвлүүлэн сургууль багш нарт түгээлээ. Мөн 12 жилийн сургалттай 8 дугаар ангид судлах хичээлийн агуулга, хөтөлбөрийн төслийг боловсруулж, мэргэжлийн багш нараар хэлэлцүүлэн үр дүнг тусган сайжруулах ажил хийгдэж байна. Цаашид 12 жилийн сургалттай бусад ангид мөрдөх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн төслийг боловсруулах ажил БСШУ-ы сайдын 2007 оны 434 дүгээр тушаалаар батлагдсан графикийн дагуу хийгдэх юм. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 3, 7 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд 2 шатны үнэлгээ хийж тохирцыг үнэлэн, үнэлгээний үр дүн, дүгнэлтэд үндэслэн сайжруулж батлуулан сургалтад мөрдөж эхлээд байна. Мөн ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1-12 дугаар ангийн агуулгын хүрээг боловсруулан хэлэлцүүлж байна. "Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаа хийх тухай""БСШУ-ы сайдын 2010 оны 376 дугаар тушаалын дагуу ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 4, 9 дүгээр ангийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаа, тохирцын үнэлгээ хийх ажлыг эхлүүлж, туршилтын арга зүйг боловсруулав. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн IV ангийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг 16 сургууль дээр турших ажлыг зохион байгуулж, туршилтын үр дүнг нэгтгэх ажлыг хийж байна. Хэрэгжилтийн хувь: 70%
3.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын үнэлгээг хөндлөнгөөс тогтоох тогтолцоог бий болгоно. 2009-2010
Биелэлт: БСШУЯ болон Боловсролын хүрээлэнгээс боловсролын чанар, суралцагчдын сурлагын амжилтын үнэлгээний талаар хийсэн судалгааны дүн, дүгнэлтэд үндэслэн "Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн сурлагын амжилтыг үнэлж, дүгнэх үлгэрчилсэн журам"-ын төслийг боловсруулж, Боловсролын хүрээлэн, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнаар хэлэлцүүлэн тэдний саналыг тусгаж эцэслэн боловсрууллаа. Журмын төсөлд бага ангид суралцагчдыг стандарт бус үнэлгээгээр, ахлах ангид суралцагчдыг оролцоо, бие даалт, явцын шалгалт гэсэн шалгуураар үнэлж, бага, дунд, ахлах ангийн суралцагчийн хөгжил, төлөвшлийг бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн цогц агуулгаар тодорхой шатлалтайгаар хичээлийн жилийн эцэст үнэлж байхаар тусгалаа. Мөн ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын анги дэвших болон төгсөлтийн шалгалтыг сургууль зохион байгуулж байгаа одоогийн системийг өөрчилж, төгсөлтийн шалгалтыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар зохион байгуулах, бага боловсролын III, VI анги, суурь боловсролын IX анги, бүрэн дунд боловсролын XII ангид стандартын хэрэгжилтийг тогтоох хөндлөнгийн үнэлгээг хоёр жил тутамд яам, түүний эрх олгосон байгууллага хийж байхаар журмын төсөлд тусгаад байна. Хэрэгжилтийн хувь: 50.0%
4.Ерөнхий боловсролын сургуулийг хөгжим, биеийн тамирын хичээлийн хэрэглэгдэхүүнээр үе шаттай хангана. 2009-2012
Биелэлт: Ерөнхий боловсролын сургуулиудыг хөгжим, биеийн тамирын хичээлийн хэрэгслээр үе шаттай хангах төлөвлөгөөг гаргаж, 2009 онд хот, хөдөөгийн 19 сургуульд 105 сая төгрөгийн өртөг бүхий даралтат хөгжмийн иж бүрдэл, 9 сургуульд 25 сая төгрөгийн өртөг бүхий биеийн тамирын хичээлийн зарим хэрэгслийг тус тус нийлүүллээ. 2009 онд ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарт 2, 7 дугаар ангийн хөтөлбөр, зөвлөмжийн ном хэвлэн гаргаж, хүрэлцээтэй тоогоор түгээсэн.
БСШУЯ, Сагсан бөмбөгийн холбоо хамтран ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн агуулга, арга зүйг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийг тогтож, хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, өсвөрийн болон сонирхогчдын сагсан бөмбөгийн тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулж, тэргүүлсэн сургууль, баг, тамирчдыг сагсан бөмбөгийн иж бүрэн тоног төхөөрөмж, мөнгөн шагналаар урамшуулав. 2010 онд 3, 8 дугаар ангийн биеийн тамирын сургалтын хөтөлбөр, зөвлөмжийн номыг хэвлэн түгээж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг хийж эхлээд байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн III, VIII ангийн биеийн тамирын хичээлийн сургалтын хөтөлбөр, хэрэгжүүлэх зөвлөмжийг батлуулан хэвлүүлснээс гадна I-III, VII-IX ангийн биеийн тамирын хичээлийн сургалтын агуулга, арга зүйн чиглэлээр багшид зориулсан номыг зохиож, хэвлүүлэн бүх сургуульд түгээв. 2010 онд 70 гаруй сургуульд 279,9 сая төгрөгийн биеийн тамирын, 50 сургуульд 95,5 сая төгрөгийн үндэсний хөгжмийн иж бүрдэл, 30 сургуульд 82,0 сая төгрөгийн даралтат хөгжмийн иж бүрдэл нэмж олгоод байна. Хэрэгжилтийн хувь: 50%
5.Бага боловсролын хамран сургалтыг 95.0 хувьд хүргэнэ. 2009-2012
Биелэлт: Бага боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор бага ангийн хүүхдийг "Үдийн цай" хөтөлбөрт хамруулах, эмзэг бүлгийн өрхийн хүүхдийг хичээлийн хэрэгслээр хангах ажлыг үргэлжлүүлэн, төрөөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сурах бичгээр хангах арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2009-2010 оны хичээлийн жилд бага боловсролын хамран сургалтын цэвэр жин өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад 2,0 хувиар өсч, 93,5 хувьд хүрлээ. Хэрэгжилтийн хувь 70,0%
6. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалтын орчныг сайжруулж, тусгай хэрэглэгдэхүүний хангамжийг нэмэгдүүлнэ. 2009-2012
Биелэлт: Ерөнхий боловсролын тусгай сургалттай 6 сургууль тус бүрт 400,0 мянган ам. долларын өртөг бүхий мэргэжлийн чиг баримжаа олгох (оёдол, үсчин, гоо сайхан, хоол үйлдвэрлэл, хөгжим, хэвлэл, мэдээллийн технологи, биеийн тамир) тоног төхөөрөмж, тусгай боловсролын сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгарууллаа. Тусгай сургуулиудад нийлүүлэх тоног төхөөрөмжийг "Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл хөтөлбөр"-ийн хүрээнд 2010 оны 2 дугаар сард олгоно.
Монголын нээлттэй нийгэм хүрээлэнтэй хамтран 4 аймгийн сургуульд сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалтын төв байгуулан тоног төхөөрөмж, холбогдох материалаар хангаж, багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалтыг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд нийтдээ 60,0 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Мөн 29 дүгээр сургуульд суралцагчдын сонсголын аппаратыг шинэчлэх ажлыг зохион байгууллаа.
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг судлах, үнэлэх арга зүй" хэмээх 10 х,х бүхий гарын авлагыг боловсруулан АХБ-ны БХХ-ийн санхүүжилтээр 1000 хувь хэвлүүлж ерөнхий боловсролын сургуулийн багш нарт хүргэлээ. Энэ арга хэмжээг тус төслөөс 10,4 сая төгрөгөөр санхүүжүүлсэн бөгөөд ердийн сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг багш нарт хүргэж байгаагаараа ач холбогдолтой юм.
2010 оны байдлаар ерөнхий боловсролын тусгай сургалттай 6 сургууль тус бүрд 400,0 мянган ам. долларын өртөг бүхий мэргэжлийн чиг баримжаа олгох (оёдол, үсчин, гоо сайхан, хоол үйлдвэрлэл, хөгжим, хэвлэл, мэдээллийн технологи, биеийн тамир) тоног төхөөрөмж, тусгай боловсролын сургалтын хэрэглэгдэхүүн, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт 20,0 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэв. Хэрэгжилтийн хувь 70%
1.2.4.Ерөнхий боловсролын сургуулийг мэргэжлийн багшаар бүрэн хангаж, тэдний мэргэшлийг дээшлүүлнэ.
1.Багшийн хөгжлийн ордон барина. 2011-2012
Биелэлт: Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2009-2011 онд баригдах "Багшийн хөгжлийн ордон"-ы газрын асуудлыг шийдвэрлэн барилгын ажлыг 6 дугаар сард эхлүүлэв. Энэ оны байдлаар суурийн ажлыг дуусгаж, 1-4 дүгээр давхарын карказ цутгалтын ажил хийгдээд байна. Хэрэгжилтийн хувь: 30%.
2.Жил бүр ерөнхий боловсролын сургуулийн 100 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах сургалтад хамруулна. 2009-2012
Биелэлт: 2009 онд БНСУ, ХБНГУ, Австрали, Сингапур, Малайз зэрэг 6 улсад 71 багш, боловсролын ажилтан мэдээллийн технологи, тогтвортой хөгжлийн боловсрол, хүний нөөцийн хөгжлийн менежментийн чиглэлээр урт, богино хугацааны сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүллээ.
БСШУЯ, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-тай хамтран 2007-2009 онд хэрэгжүүлсэн "Сурагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил" төслийн үргэлжлэл болгож, 2010-2013 онд хэрэгжүүлэх "Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээх тогтолцоог бэхжүүлэх" хоёр дахь шатны төсөлд холбогдох талууд гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын "ЖАЙКА" байгууллагатай 2008 оны 5 дугаар сард байгуулсан "Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөр"-ийн зээлийн хэлэлцээрт багшлах шинэ арга зүйг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан баталгаажуулахыг боловсролын салбарт тавих нэг нөхцөл болгосоны дагуу "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах болон бусад мэргэжлийн ажилтны ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр 2009-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө" боловсруулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 555 дугаар тушаалаар батлав. Энэхүү төлөвлөгөөнд 25 байгууллагын 126 үйл ажиллагаа төлөвлөж, үйл ажиллагааны чиглэл болон санхүүжилтийн хэмжээ, эх үүсвэрийн зохицуулалтыг хийснээр хүний хөгжлийн чиглэлээр оруулж буй оюуны болон материаллаг хөрөнгө оруулалтын үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн Тогтвортой хөгжлийн боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд ШХА-ийн ЦСТ-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Тайланд улсад зохион байгуулагдах олон улсын сургалт семинарт туршлага судлахаар 5 хүн хамрагдаж байна. 2010 онд зохион байгуулах сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, "Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл" хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн Банкны "Каталик" сангийн санхүүжилтээр 2010-2011онд 12 жилийн сургалттай сургуулийн 1-р ангид хичээл заах 1778 бага ангийн багшийг хамруулсан 2 шаттай сургалтыг зохион байгуулав. Үндэсний сургагч багш бэлтгэх эхний шатны сургалтыг 6 сарын 21-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж, 108 сургагч бэлтгэсэн бөгөөд тэдний 60 хувийг аймаг, нийслэлийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн болон 2008-2009 оны хичээлийн жилд 6 настай хүүхдэд хичээл заасан шилдэг багш нар, сүүлийн 3 жид дараалан туршилтын 16 ангид хичээл заасан багш нараас бүрдүүлсэн болно. Мөн бага ангийн багш бэлтгэдэг орон нутаг дахь Багшийн коллежийн төлөөллийг оролцууллаа. Сургалтад хэрэглэхээр бага ангийн багш нарт зориулан 7 хэвлэлийн хуудас бүхий "Зургаан настай суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ" гарын авлагыг боловсруулан 2000 хувь хэвлэж, нэгдүгээр ангид хичээл заах багш нарт болон багш бэлтгэдэг бүх коллежийн номын санд хүргүүллээ. Эдгээр сургалтад нийт 234,3 сая төгрөг зарцуулав. Зургаан настай хүүхдийг сургууль, нийгмийн орчинд дасгаж, сурах арга барил эзэмшүүлэх, тэдний бие бялдар, оюун ухаан, сэтгэл нийгэмшлийн хөгжлийг багшлах үйлээр дэмжин тэтгэх арга зүйд бага ангийн бүх багшаа сургах зорилгоор харилцан уялдаатай модулиуд бүхий нэгдсэн агуулгатай цуврал сургалтыг 3 жил дараалан зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 5115 багш, 501 дотуур байрны багш, 624 нийгмийн ажилтан тус тус хамрагдаад байна. 2008 оны сургалтын агуулга нь үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх агуулгын онцлогийг тайлбарлахад, 2009 оны сургалт судлах хичээл бүрээр нэгж хичээлийн хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэх арга зүйн онцлогийг таниулахад илүү анхаарал төвлөрч байсан бол 2010 оны сургалт нэгж хичээлийн чадвараар хэмжээсжүүлж, сурагчдын эзэмшсэн мэдлэг чадвар, төлөвшлийг стандарт бус үнэлгээгээр үнэлэх арга зүйг зөвлөхөд түлхүү анхаарсан онцлогтой. Хэрэгжилтийн хувь:70,0%
3.Гадаадын сайн дурын англи хэлний багшийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ англи хэлний багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалтыг өсгөнө. 2009-2012
Биелэлт: Англи хэлний боловсролыг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын Англи хэлний институт, Энхтайвны корпус, Канад сан зэрэг олон улсын байгууллагатай гадаадын сайн дурын англи хэлний багш нарын тоог нэмэгдүүлэх, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх асуудлаар хамтран ажиллаж байна. Тухайлбал, АНУ-ын Энхтайвны корпусын шугамаар 2008 онд сайн дурын 28 багш, 2009 онд 42 багш АНУ-аас Монгол Улсын ерөнхий боловсролын сургууль, зарим их, дээд сургуульд ажиллаж байгаа бол АНУ-ын Англи хэлний институт Улаанбаатар хотын хоёр дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарт зориулсан "EXCEL" эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг удирдах сайн дурын 10 багшийг 2 жилийн хугацаатайгаар ажиллуулж эхлээд байна.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Америкийн Нэгдсэн Улсын Англи хэлний институтийн Монгол дахь салбар хооронд 2009-2014 онд хамтран ажиллах гэрээ байгуулав. Энэ нь англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад бодитой хувь нэмэр болох чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж үзэж байна.
Засгийн газрын 2008 оны 293 дугаар тогтоолоор батлагдсан "Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор БСШУ-ы сайдын 2008 оны 484 дүгээр тушаалаар "Англи хэлний сургалтыг эрчимжүүлэх хөтөлбөр"-ийг 2009 оны 1-8 дугаар сард амжилттай хэрэгжүүллээ. Англи хэлний багшлах боловсон хүчний мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх, тэднийг сургалтын материал, хэрэглэгдэхүүнээр хангаж улмаар англи хэлний эрчимтэй, чанартай заах арга зүйн дэвшилтэт хэлбэр, бүтээлч чадварыг багш нарт эзэмшүүлэхэд чиглэсэн уг хөтөлбөрийг улсын төсвийн 1,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр "Голден Бридж" боловсролын төв гүйцэтгэв. Хөтөлбөрийн хүрээнд (I) англи хэлний багш нарыг сургалтын материал, гарын авлагаар хангах, (II) багш нарын заах аргыг сайжруулах сургалт зохион байгуулах, (III) багш бэлтгэдэг сургуулиудын багш нарын мэргэжлийн чадавхийг баталгаажуулах, (IV) англи хэлний сургалтад шинэ арга зүй нэвтрүүлэх шилдэг төсөл боловсруулж хэрэгжүүлэх зэрэг 4 багц ажил хийгдсэн.
Хөтөлбөрийн нэг дэхь багц ажлын хүрээнд багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн номын сан болон ЕБС-ийн 2100 багшид англи хэлний сургалтын эрчимтэй сургалтын арга зүй, сурагчдын хэлний мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын материал, гарын авлага, хэрэглэгдэхүүнийг нийлүүллээ. Сонгож авсан сургалтын материал, гарын авлага, хэрэглэгдэхүүн нь багш нар өөрсдөө бие даан өөрийгөө хөгжүүлэх боломжтойн зэрэгцээ нэгж хичээлийг төлөвлөх, хичээл бэлтгэх, хүүхдийн хэл сурах эрмэлзлэл, сонирхлыг өрнүүлэх олон дасгал, даалгаврууд тусгагдсан. Хөтөлбөрийн хоёр дах багц ажлын хүрээнд ЕБС-ийн англи хэлний 1129 багшийг хамруулан багш нарын заах аргын мэргэжлийн ур чадварыг сайжруулах 21 хоногийн эрчимжүүлсэн /вакумжуулсан/ сургалтыг зохион байгууллаа. Сургалт англи хэлний өгүүлбэр зүй-зохион бичих эрдэм, уншлага-үг зүй, яриа-сонсгол, сургалтын технологи-арга зүй, хичээл идэвхжүүлэх сонирхолтой хэлбэрүүд гэсэн 5 чиглэлд төвлөрлөө.
Хөтөлбөрийн гурав дах багц ажлын хүрээнд Англи хэлний багш бэлтгэдэг сургууулийн багш нарын мэргэжлийн чадавхийг баталгаажуулж /сертификатжуулах/ олон улсын зэрэгтэй багш бэлтгэх TESOL-ын сургалтад хамруулах зорилгоор Cambridge CAE олон улсын англи хэлний дээд түвшний шалгалт/бичих, ярих, дүрэм, сонсгол/-ыг олон улсын магадлан итгэмжлэгдсэн Английн ETC /The English Training Centre/ байгууллагатай хамтран анх удаа зохион байгуулж, их, дээд сургууль, коллежи, МСҮТ-ийн англи хэлний 215 багшийн мэргэжлийн түвшинг тогтоолоо. Түвшин тогтоох шалгалтад амжилттай дүн үзүүлсэн их, дээд сургууль, коллежийн 60 багш, ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний вакумжуулсан сургалтад амжилттай дүн үзүүлсэн 65 багшийг тус тус TESOL сургалтын шалгуур болох Cambridge CAE шалгалтад бэлтгэх 1 сарын сургалтад анх удаа хамруулсан нь Монгол Улсын англи хэлний багш нар олон улсад ашиглагдаж буй хэлний заах аргын шилдэг арга туршлагаас суралцах хийгээд багш нар англи хэлний боловсролын түвшнээ дээшлүүлхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Харин шалгалтад хамрагдсан нийт 125 багшаас 10 багш Cambridge CAE шалгалтад тэнцсэн бөгөөд шалгалтыг зохион байгуулсан Английн ETC байгууллагаас Монголын англи хэлний багш нарыг TESOL-ын сургалтад дахин хамруулахын тулд олон улсын жишигт нийцсэн тодорхой үе шат бүхий сургалтаар сайтар бэлтгэсний эцэст уг сургалтыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуралдааны 80 дугаар тэмдэглэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 566 дугаар тушаалаар баталсан "Боловсролын салбарын 2009-2012 онд бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө"-ний хэрэгжилтийг хангах зорилгоор олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчийн "Шинэ эрин" лаборатори сургуульд ажиллах 20 багш, удирдах ажилтныг англи хэлний эрчимжүүлсэн сургалтад үе шаттай хамруулаад байна. Тухайлбал, англи хэлний ярианы болон бичгийн түвшинг дээшлүүлэх 100 цагийн сургалтыг Монгол Улсын Боловсролын их сургуультай хамтран 2010 оны 3-5 дугаар сард, АНУ-ын Англи хэлний институтийн "Excel" хөтөлбөрийн нэг сарын сургалтад 14 багшийг, мөн 8 багш, удирдах ажилтныг Бүгд Найрамдах Энэтхэг улсад тус тус үргэлжлүүлэн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтад хамрууллаа. Ийнхүү багш, удирдах ажилтныг англи хэлний үе шаттай сургалтад хамруулсан нь Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөрийг баримтлан сургалтыг хос хэл дээр удирдан зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгснөөрөө ач холбогдолтой боллоо. Хэрэгжилтийн хувь:50,0%
4.Багш, боловсролын байгууллагын удирдах ажилтны ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх үндэсний тогтолцоог шинэчилж, мэдээллийн технологи, зайны сургалтын дэвшилтэт хэлбэрийг ашиглана. 2009-2012
Биелэлт: БСШУ-ы сайдын 2008 оны 72 дугаар тушаалаар сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа багш, удирдах ажилтны "Мэргэжлийг дээшлүүлэх журам"-ыг шинэчлэн боловсруулж баталлаа. Энэхүү журмаар мэргэжил дээшлүүлэх үндсэн, төрөлжсөн, бие даах сургалт гэсэн хэрэгцээ, зорилго, арга хэлбэрээрээ ялгаатай үндсэн 3 төрөл бүхий сургуульд суурилсан мэргэжил дээшлүүлэх үндэсний нэгдсэн тогтолцоо бүрдүүлж, эдгээр сургалтын төлөвлөлт, зохион байгуулалт, зардлын санхүүжилт, мэдээлэл, хяналт-шинжилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэв. Уг журмаар багш бүр 1, 5, 10 дахь жилдээ 7, 14, 21 хоногийн хугацаатай 3 удаагийн мэргэжил дээшлүүлэх сургалтад улсын төсвийн санхүүжилтээр хамрагдах боломжийг олгож, төрөлжсөн сургалтууд нь сургууль, багш нарын эрэлт хэрэгцээнд суурилах, бие даах сургалтад мэдээлэл харилцааны технологийг түлхүү ашиглах бодлого баримталсан болно. Мэргэжил дээшлүүлэх төрөлжсөн сургалт явуулахаар 2009 онд 35 байгууллагаас ирүүлсэн 175 хөтөлбөрт магадлан шинжилгээ хийж, БСШУ-ы сайдын 2009 оны 179 дүгээр тушаалаар 25 байгууллагын 83 хөтөлбөрт сургалт явуулах зөвшөөрөл олголоо. Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах хөтөлбөрт магадлан шинжилгээ хийснээр багш нарын хэрэгцээг хангахуйц чанартай, үр өгөөжтэй сургалтын хөтөлбөрийн хувилбарыг бий болгох боломжийг бүрдүүлж, чанар, үр өгөөжийн төлөө мэргэжил дээшлүүлэх сургалтын нээлттэй, шударга өрсөлдөөн бий болох ач холбогдолтой.
Ерөнхий боловсролыг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлж байгаатай холбогдуулан 2008, 2009 онд 6 настай хүүхдэд хичээл заах нийт 4823 бага ангийн болон дотуур байрны багш, сургуулийн нийгмийн ажилтныг тусгайлан сургаж мэргэшүүлсний зэрэгцээ англи хэлний 1129 багш, мэдээлэл харилцааны технологийн чиглэлээр бага ангийн 1872 багш, шилжилтийн 7 дугаар ангид хичээл заах багш нарын сургалт удирдах 235 сургагч багшийг тус тус бэлтгэлээ. 2009-2010 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллээс үзэхэд 2009 онд ерөнхий боловсролын сургуулийн нийт багшийн 69,5 хувь нь мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байна.
2010 онд 6 настай хүүхдэд хичээл заах багш нарт зориулсан сургалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулж байгаагийн дотор эхний үе шат буюу үндэсний хэмжээнд 1787 багш хамрагдав. Хоёр дахь үе шатны сургалтыг орон нутгийн түвшинд зохион байгуулж, 1620 багшийг тус сургалтад хамруулж байна. Мэдээлэл харилцааны технологийг ашиглан сургалт явуулах зорилтын хүрээнд "Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөрт хамрагдсан 30 сургуулийн 558 багш, бага ангийн болон бусад мэргэжлийн багш нарын заах арга зүйг дээшлүүлэх, сургалтын технологийн шинэчлэлтэй холбогдуулан 170 цагийн теле болон радио хичээлийг үндэсний хэмжээнд зохион байгуулж, улс орон даяар нэвтрүүлэх ажлыг хийв. Хэрэгжилтийн хувь: 50%
5.Багшийн мэргэжлийн үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлж, багш, боловсролын байгууллагын удирдах ажилтны цалин, хангамжийг нэмэгдүүлнэ. 2009-2012
Биелэлт: Боловсролын шинэчлэл, багшийн хөгжлийг дэмжих зорилгоор төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, бусад албан хаагчдын цалинг улиралд 45 хүртэл хувь, сард дунджаар 15 хүртэл хувиар ажлын үр дүнгийн урамшуулал болгон нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын 2008 оны 54 дүгээр тогтоолоор шийдвэрлэв. Энэхүү арга хэмжээнд 2009 онд 15,6 тэрбум төгрөг зарцуулж, ерөнхий боловсролын сургуулийн 38645, цэцэрлэгийн 15022, нийт 53667 багш, ажилтанд мөнгөн урамшуулал олгосон байна.
Боловсролын тухай хуулийн 43.1.6-д "Сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр тогтвор суурьшилтай ажилласан бол үндсэн цалинг 5 жил тутамд нэмэгдүүлэх бөгөөд нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтооно" гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох тооцоо судалгаа, танилцуулга бүхий саналыг бэлтгээд байна.
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар Боловсролын тухай хуулийн 43.1.6-д заасны дагуу сум, тосгон, багт тогтвортой ажилласан 5 жил тутамд нэмэгдэл олгох болон цэцэрлэг, сургуулийн зарим албан тушаалтанд нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох тухай Засгийн газрын 2008 оны 219 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын тогтоолын төсөл, тооцоо, танилцуулгыг бэлтгэж бүх яамдаас санал авч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2010 оны 5 дугаар сарын 24-нд хүргүүлэв. 2010 оны улсын төсвийн тодотголийг хэлэлцсэний дараа уг асуудлыг хэлэлцэхээр хүлээгдэж байна.
Засгийн газрын 2010 оны 239 дүгээр тогтоолоор 2010 оны 10 дугаар сарын 1-ээс төрийн өмчийн бүх шатны сургуулийн удирдах ажилтан, багш нарын цалингийн доод жишгийг 30 хувиар нэмэгдүүлэв. Мөн БСШУЯ, БШУҮЭХ-ны 2010 онд хамтран ажиллах гэрээний дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор баталсан журамд нийцүүлэн боловсруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон Сангийн сайдын 2010 оны 362/112/183 дугаар хамтарсан тушаалаар батлан мөрдүүллээ. Засгийн газрын 2007 оны 219 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын тогтоолын төсөл, холбогдох тооцоо, танилцуулгыг боловсруулж, холбогдох яамдаас санал авсны үндсэн дээр Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар мөн өдрийн Засгийн газрын 148 дугаар тогтоолоор батлуулав. Тогтоолын 1 дүгээр зүйлийн "... боловсрол, соёлын газрын арга зүйчид ..." гэснийг "албан бус боловсролын багш, сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчид" гэж өөрчилж, дээр дурдсан багш, мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгож, зэргийн нэмэгдэл олгох боллоо.
Боловсролын нийгмийн ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хасах журмын төсөл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл, "Хүүхдийн хөгжлийн танхим" хариуцан ажилласны болон Эмзэг бүлгийн (өрхийн амьжиргааны түвшин, гэр бүлийн орчин нөхцөлийн таагүй байдал, суралцагчийн хөгжлийн бэрхшээл) өрхийн хүүхдийг сургууль завсардалтаас урьдчилан сэргийлэх үйлчилгээний нэмэгдэл ажлын хөлсний хэмжээг тус тус тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан яамдаас санал авч, Засгийн газрын ХЭГ-т 2010.05.24-ний өдрийн 1а/3078 тоот албан бичгээр хүргүүлсэн. Засгийн Газрын Хэрэг эрхлэх газраас Сангийн сайдаас дэмжсэн хариу авсан тохиолдолд хуралдаанаар хэлэлцүүлэх албан тоот ирүүлсний дагуу БСШУ-ы сайдаас Сангийн сайдад хандан дээрх тогтоолыг хэлэлцүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн албан тоотыг 2 удаа явуулсан ч хариу нь 11 сарын сүүлээр ирсэн тул дээрх тогтоолын төслийг ирэх оны эхээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Хэрэгжилтийн хувь:70%
6.Багш, ажилтнууд сургууль дээрээ мэргэшил дээшлүүлэх, бүтээлчээр ажиллах нөхцөл бүрдүүлэхэд шаардлагатай орчны стандарт боловсруулж, төрийн өмчийн бүх сургуулийн багш нарын өрөө, ажлын байрыг стандартын шаардлагын дагуу тоноглоно. 2009-2012
Биелэлт: Багшийн ажлыг хэмжих нэгж, агуулга, бүтэц, норм норматив, төлөвлөлт, үнэлгээ, хэрэгжүүлэх арга хэлбэр өөрчлөгдөж өнөөгийн нөхцөлд багш ажлын байран дээрээ бүтээлчээр ажиллаж, тасралтгүй суралцдаг байх сургууль төвтэй мэргэжил дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгон төлөвшүүлэх зорилгоор БСШУ-ы сайдын 2008 оны 114 дүгээр тушаалаар "Багшийн хөгжлийн танхим" ажиллуулах зөвлөмжийг баталлаа. Уг зөвлөмжид багшийн хөгжлийн танхимд тавигдах ерөнхий шаардлага, түүнийг тоноглох тавилга, тоног төхөөрөмжийн жагсаалт, хүртээмж, тэдгээрийг санхүүжүүлж, нийлүүлэх арга зам, танхим ашиглах зориулалтыг тус тус тодорхойлов. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 650 танхимыг 2009-2012 онд үе шаттайгаар байгуулахад шаардагдах зардлыг улсын төсөв, Боловсролын хөгжлийн хөтөлбөр, бусад хөтөлбөр, төслийн хүрээнд санхүүжүүлэхээр БСШУ-ы сайдын дээрх тушаалд тусгав. 2009 онд "Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл хөтөлбөр"-ийн хүрээнд тус бүр нь 21,000 ам долларын өртөг бүхий "Багш хөгжлийн танхим"-ыг хот, хөдөөгийн ерөнхий боловсролын 64 сургуульд нийлүүлэв. Боловсролын байгууллагуудад тоног төхөөрөмж, тавилга нийлүүлэх тендерийг 4 багцтай зохион байгуулж 770,5 сая төгрөгийн гэрээ байгуулж бараагаа хүлээн авч түгээв. Хэрэгжилтийн хувь: 50%
1.2.5.Бичиг үсэгт тайлагдалтын түвшинг ахиулна.
1.Хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшинг нэмэгдүүлнэ. 2009-2012
Биелэлт: Албан бус боловсрол, зайн сургалтын үндэсний төвийн мэдээгээр хот, хөдөөд бичиг үсэг үл мэдэгчдийн тоо 2007 онд 11674, 2008 онд 11133, 2009 онд 11158 хүн байна. Хүн амын бичиг үсгийн боловсролын түвшний талаарх судалгааг Албан бус боловсрол, зайн сургалтын үндэсний төв жил бүр аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраас авч байна. "LAMP" төслийн хүрээнд хоёр аймгийн 500 хүнийг хамруулсан судалгаахы дүнд үндэслэн олон улсын стандартад нийцсэн бичиг үсгийн боловсролын түвшин тогтоох шалгуур үзүүлэлтийг Боловсролын хүрээлэн боловсрууллаа.
2008-2009 оны хичээлийн жилд аймаг, нийслэлийн албан бус боловсролын "Гэгээрэл" төв болон гадаад орон, олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд нийт 6254 хүнийг бичиг үсгийн боловсрол олгох анхан, дунд, ахисан түвшний сургалтад хамруулж, бичиг үсгийн боловсролын түвшинг нь дээшлүүлэв. Түүнчлэн хүн амын бичиг үсгийн боловсролын түвшинг ахиулахад чиглэсэн 34 гарын авлага болон бичиг үсгийн сургалтын хөтөлбөр зэргийг шинээр боловсруулж туршив. 2010 онд 21 аймаг, 9 дүүргийн АББ-ын "Гэгээрэл төв"-ийн үйл ажиллагааны тайланд нийт бичиг үсэг үл мэдэгч 8126 хүн байгаагаас бичиг үсгийн сургалтанд 6410 хүн хамрагдсан байна. Эдгээр бичиг үсгийн сургалтанд хамрагдсан хүмүүсийг 14 нэр төрлийн бичиг үсгийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтын материал, гарын авлагаар бүрэн хангаж, бичиг үсгийн багш нарыг сургалтын арга зүйг эзэмшүүлэх, сургалт зохиоын байгуулах удирдлага, арга зүйн зөвлөгөө өгч ажилласнаар 2808 хүн шинээр бичиг үсэг тайлагдсан, 3471 хүн бичиг үсгийн чадвараа ахиуллаа.
Үндэсний цөөнхүүд төвлөрөн суурьшдаг Хөвсгөл, Ховд, Увс, Дорнод, Баян-Өлгий аймгийн 20 сумын иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх, нийгмийн эмзэг бүлгийн өрхийн бичиг үсэг бага мэдэгчдийн бичиг үсгийн боловсролын түвшинг тогтоох, анхан, дунд, гүнзгий шатны сургалтад хамруулах болон сургууль завсардсан, сургуулийн гадна байгаа сургуулийн насны суралцагчдыг албан бус боловсролын дүйцсэн сургалтын хөтөлбөрт хамруулах нь түүвэр судалгааны үндсэн зорилго юм. Судалгааг боловсролын үйлчилгээний хүртээмж, хэрэгцээг тогтоох, албан бус боловсролын чанарыг дээшлүүлэхэд чухал мэдээллийн бааз болгох юм. АББ-ын багш, сум орон нутгийн удирдлагааас боловсролын хэрэгцээг үнэлэх суурь судалгаанд 5 аймгийн 14 сумын 16-аас дээш насны 557 иргэн хамрагдсан бөгөөд орон нутгийн удирдлага, АББ-ын багш, 18-49 насны малчин-иргэд гэсэн үндсэн 3 зорилтот бүлгээс асуулга, бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагын аргаар судалгаа авч нэгтгэн судалгааны үр дүнг холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлж ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газарт хүргүүллээ. Хэрэгцээний судалгаанд үндэслэн тус бүр нь 15 минутын 8 радио хичээл, 20 минутын 6 теле хичээл, нийт 240 минутын хичээл бэлтгэж бэлэн болгоод байна.
Бичиг үсгийн боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах хэрэгцээний судалгааны асуулга, шалгуур үзүүлэлтийг боловсруулж, тэдгээрт үндэслэн хөтөлбөрийн хамрах хүрээг тодорхойлов. Бичиг үсгийн боловсролын сургалтын хөтөлбөр нь аливаа сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагад нийцүүлэн "Би-миний гэр бүл", "Эрүүл мэнд", "Иргэний ухамсар", "Амьдрах/амьжиргааны ухаан", "Байгаль ухаан", "Мал маллагаа, малын бүтээгдэхүүн" гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй "Амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн 120 цагийн хөтөлбөр"-ийг боловсруулж, холбогдох эрдэмтдээр хэлэлцүүлэн батлуулахаар бэлтгээд байна. Бичиг үсгийн болон амьдрах ухааны 18 гарын авлага, 8 видео хичээлээс бүрдэх сургалтын материалыг дахин сайжруулан боловсруулж дөрвөн багц материалыг гаргаад байна. Амьдрах ухааны "Цагаан алтны эрдэм" сэдэвт радио хичээлийн 1, 2, 3 дугаар хичээлийн найруулга, монтаж бүрэн хийгдэж, "Сур, суран эдлэл" сэдэвт видео хичээлийн зохиолыг бичиж, үхрийн ширээр хөхүүр хийх зэрэг шинээр боловсруулах сургалтын багц 12 гарын авлага, 6 видео хичээл, 10 цуврал бүхий материалууд боловсруулагдаж бэлэн боллоо. "Толь" сонин ХХК-тай хамтран "Малын дайвар бүтээгдэхүүний ач тус", "Сод Фаун" ХХК-тай хамтран "Газрын амт" видео хичээлийг тус тус бэлтгэн хийж байна. 2009 онд боловсруулсан амьдрах ухааны сургалтын "Ердийнх үү, ер бусынх уу?", "Сэтгэлийн хөдөлгөөнөө жолоодохуй", "Аавын хүү арван янз", "Та өөртөө итгэдэг үү" гэсэн 4 гарын авлагыг тус бүр 1000, нийт 4000 ширхэг хэвлэн Албан бус боловсролын "Гэгээрэл" төвүүдээрээ түгээгээд байна.
2010 онд сургууль завсардсан болон сургуулийн гадна буй хүүхэд залуусын боловсрол нөхөн олж буй албан бус боловсролын "Бага, дунд, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөр"-ийн 124 модулийн эхийг АББЗСҮТ-ийн www.nfde.mn web.сайтад байрлуулж, эдгээр модулийг манай улсын хэмжээнд ашиглагдаж байгаа хамгийн бага хурдтай интернетийн орчинд хүлээн авах боломжтой хийсэн нь давуу талтай болно. Эдгээр модуль нь бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд албан бус боловсролын "Гэгээрэл" төвүүдэд суралцаж байгаа болон энэ чиглэлээр судалгаа хийж буй сонирхсон иргэд хэрэглэх боломжтой. Дүйцсэн сургалтын хөтөлбөрийн 124 модулийг CD хэлбэрт оруулан 500 хувь хэвлэн орон нутагт хүргүүлээд байна. Энэ CD-г компьютерийн анхан шатны мэдлэгтэй хүмүүс ашиглах бүрэн боломжтой болсон. Аймаг, сумын албан бус боловсролын төвийн багш нарт мэдээллийг цахим хэлбэрээр цуглуулах асуудлаар сургалт зохион байгуулж, "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, онлайн хэлбэрээр сургалт явуулах арга зүй"-д сургалаа. Дүйцсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх цахим мэдээллийн бааз цуглуулах серверийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Дата төвд байршуулсан нь "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалт"-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон. 2010 онд дүйцсэн хөтөлбөрийн сургалтад үндэсний хэмжээнд 11702 хүн хамрагдсаны 5732 нь бага боловсролын, 4467 нь суурь боловсролын, 1503 нь бүрэн дунд боловсролын түвшинд суралцсан байна. Хэрэгжилтийн хувь: 70%
2.Ерөнхий боловсролын сургуулиас завсардсан сурагчдад албан бус боловсрол, дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгоно. 2009-2012
Биелэлт: "Бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох дүйцсэн сургалтын хөтөлбөрийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн анги танхим, материаллаг баазыг түшиглэн орон нутагт сургууль завсардсан хүүхэд, залуучуудад сургалт зохион байгуулж байна.
Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтад 2008-2009 оны хичээлийн жилд 12496 суралцагч суралцснаас 1881 нь суурь, бүрэн дунд боловсрол нөхөн эзэмшиж боловсролын баримт бичиг авсан бол 387 нь 2009-2010 оны хичээлийн жилд ерөнхий болвсролын сургуульд шилжин сурч байна. Харин 2009-2010 оны хичээлийн жилд сургуулийн гадна байгаа болон сургууль завсардсан 11668 хүүхэд албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдаж байна. Сургалтад хамрагдагчдын 46,7 хувийг малчдын хүүхэд эзэлж байна.
Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургалтын хэрэглэгдэхүүнийг чанаржуулах, суралцагчдын эрэлт хэрэгцээ, багшийн аргазүйг дээшлүүлэхэд чиглэгдсэн 102 модулийг боловсруулан хэвлэж "Гэгээрэл" төвүүдээр түгээлээ. Хүн амд боловсрол нөхөн олгоход улсын төсвөөс жилд 1,9-2,2 тэрбум төгрөг зарцуулж байгаагийн зэрэгцээ гадаад улс орон, донор байгууллагууд, иргэний нийгмээс техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.
"Монголын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах нь" төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн боловсролын сургалтын хөтөлбөр, бичиг үсгийн болон амьдрах ухааны 18 гарын авлага, 8 видео хичээлээс бүрдэх сургалтын дөрвөн багц материал, амьдрах ухааны "Цагаан алтны эрдэм" сэдэвт радио хичээлийн 1, 2, 3 дугаар хичээлийн найруулга, монтаж, "Сур, суран эдлэл" сэдэвт видео хичээлийн зохиол, үхрийн ширээр хөхүүр хийх зэрэг шинээр боловсруулах сургалтын багц 12 гарын авлага, 6 видео хичээл, 10 цуврал бүхий материалыг тус тус боловсруулсны гадна "Толь" сонин ХХК-тай хамтран "Малын дайвар бүтээгдэхүүний ач тус", "Сод Фаун" ХХК-тай хамтран "Газрын амт" видео хичээлийг бэлтгэж байна.
2009 онд боловсруулсан амьдрах ухааны сургалтын "Ердийнх үү, ер бусынх уу?", "Сэтгэлийн хөдөлгөөнөө жолоодохуй", "Аавын хүү арван янз", "Та өөртөө итгэдэг үү" гэсэн 4 гарын авлагыг тус бүр 1000 ширхэг хэвлэн Албан бус боловсролын "Гэгээрэл" төвүүдэд түгээгээд байгаагийн зэрэгцээ бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын модулыг хэрэглэх "Монгол хэл", "Математик"-ийн зөвлөмжийг тус бүр 800 хувь хэвлүүлэн орон нутагт түгээхэд бэлэн болгоод байна. Мөн бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын "Би-Миний ирээдүй", "Би-Даяаршиж буй дэлхий ертөнц", "Түүх юу сургаж байна вэ?" сэдэвт 3 модулийг суурь боловсролын түвшинд, "Би-Миний орчин", "Би-Миний сургууль" 2 модулийг бага боловсролын түвшинд зориулан боловсруулж хяналт хийж дуусгаад байна.
2010 онд хөдөө орон нутагт 15-25 насны хүүхэд, залуучуудад "Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн сургалт"-ыг зохион байгуулсны гадна Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран "Бизнестэй танилц" сургалт явуулж 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 30 багшийг оролцуулсан бөгөөд багш бүр орон нутагтаа 14-25 насны 885 хүүхэд залууст "Бизнесийн анхан шатны мэдлэг" мэдээлэл өгч, өрхийн амьжиргааг нь дээшлүүлэх сургалтад хамрууллаа. Эдгээр сургалтын талаарх тайланг нэгтгэж, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагад хүргүүлэв. 2010 онд дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд үндэсний хэмжээнд 11702 хүн хамрагдсан байна. Эдгээр суралцагчдаас 5732 нь бага боловсролд, 4467 нь суурь боловсролын түвшинд, 1503 нь бүрэн дунд боловсролын түвшинд боловсрол нөхөн эзэмшихээр суралцлаа. Боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн байдалд хяналт үнэлгээ хийж, сургалтын ажил, боловсролын үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллалаа.
Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдаж байгаа 14-25 насны 938 хүүхэд, залууст бизнесийн анхан шатны мэдлэг эзэмшүүлж, тэдний амьдрах чадварыг дээшлүүлэх зорилгоор "Бизнестэй танилц" сургалтыг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгууллаа. Сургуулийн гадна буй болон завсардсан 1000 хүүхдийн дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд хамруулан, сурах эрхийг нь хангав. Сургалтын эхний шатанд 619, хоёр дахь шатанд 682 хүүхэд тус тус хамрагдаад байна. Одоо гурав дахь шатны сургалтын дүн мэдээ, үр дүнг нэгтгэж байна. Энэ чиглэлээр сургалтад хамрагдаж буй суралцагчдын эрэлт хэрэгцээнээс үүдэн сургалтын материал бэлтгэх, сургалт зохион байгуулах, Албан бус боловсролын багш нарын мэргэжил арга зүйг дээшлүүлэхэд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилласан байна.
Хэрэгжилтийн хувь: 70,0%
3.Албан бус боловсролын бүтэц, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгоно. 2009-2010
Биелэлт: Иргэдэд бичиг үсгийн болон ерөнхий боловсрол эзэмшүүлэх, амьдрах, аж төрөх ухаан, хөдөлмөрийн дадал, мэргэжлийн баримжаа олгох замаар тэдний амьдралын чанарыг сайжруулахад туслах агуулга бүхий "Албан бус боловсролын сургалтын талаар баримтлах бодлого"-ын төслийг боловсруулж, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн, албан бус боловсролын багш нараар хэлэлцүүлж байна. Уг бодлогоор албан бус боловсролын сургалтад баримтлах зарчим, агуулга хэлбэр, хугацаа, төлөвлөгөө, хөтөлбөр, үнэлгээ, хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавхи, орчин зэрэг асуудлыг зохицуулах юм. Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний тодотголд (i) онлайн болон зайны сургалтыг дэмжин өргөжүүлэх, (ii) АББ-ын Гэгээрлийн төвүүдийн бие даасан байдал, санхүүжилтийг тодорхой болгох, (iii) дүйцсэн хөтөлбөрийн сургалтаас гадна бичиг үсэг, амьдрах ухааны сургалтыг санхүүжүүлэх зэрэг асуудлыг шинээр тусгалаа. Албан бус боловсролын санхүүжилтийг нэг хүүхдэд ногдох хувьсах зардалд үндэслэн хөтөлбөрт суурилсан төсвөөр хийж байгаа нь үр дүнгээ өгч байна. Хэрэгжилтийн хувь: 50,0%
1.2.6.Төрөөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сурах бичгээр хангана.
1.Сурах бичиг хангамжийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 2009-2011
Биелэлт: Төрөөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сурах бичгээр хангах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор "Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам"-ыг шинээр боловсруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 131 дүгээр тушаалаар баталлаа. Энэхүү журамд (I) ерөнхий боловсролын сургалтад ашиглах сурах бичиг нь хувилбаргүй, улсын хэмжээнд үндсэн нэг сурах бичгийг ашиглах, (ii) сурах бичгийн агуулга, зохиогчийн эрх, хэвлэн нийтлэлийн бусад эрхийг төр эзэмших, (iii) сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан сурагчдад эзэмшүүлэх, сурах бичгийг нөхөн хангах эргэлтийн санг буй болгох, (iv) сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх ажлыг 2 үе шаттайгаар зохион байгуулах зэрэг зохицуулалтыг тусгалаа. Хэрэгжилтийн хувь: 100 %
2.Сурах бичиг хангамжийн тогтолцоог боловсронгуй болгоно. 2009-2011
Биелэлт: БСШУ-ы сайдын 2009 оны 131 дүгээр тушаалаар баталсан "Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам"-ын дагуу (i) сурах бичгийн эхийг зохиох ажлыг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага /Боловсролын хүрээлэн/ хариуцах бөгөөд Боловсролын хүрээлэн нь зохиогчийн багийг агуулга, арга зүйн удирдлагаар хангах, сурах бичгийн стандарт болон сургалтын хөтөлбөрт нийцүүлэн хяналт тавих, (ii) сурах бичгийн эхийг хянах шинжээчийн багийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага томилон дүгнэлт гаргах, сурах бичгийг хэвлэх, дахин хэвлэх, түгээх ажлыг гүйцэтгэх хэвлэлийн үйлдвэрийг сонгон шалгаруулах, (iii) төрөөс хангах сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан сурагчдад ашиглуулах, сурах бичгийн түгээлт, ашиглалт, нөхөн хангалтын тайланг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар яаманд ирүүлж байхаар сурах бичиг хангамжийн тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна. 2011-2012 оны хичээлийн жилд ЕБС-д хэрэглэх 32 нэрийн сурах бичгийг зохиох ажлыг дуусгаад байна. Хэрэгжилтийн хувь: 70 %
3.Төрөөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сурах бичгээр хангах график төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулна. 2009-2012
Биелэлт: БСШУ-ны сайдын 2009 оны 129 дүгээр тушаалаар "2009 онд шинээр зохиох, хэвлэх сурах бичгийн жагсаалт" болон "Сурах бичгийг зохиох, эх бэлтгэх, хэвлэх, түгээх ажлын график, төлөвлөгөө"-г батлан хэрэгжүүллээ.
12 жилийн сургуулийн хоёрдугаар ангийн 6, 11 жилийн сургуулийн дунд, ахлах ангийн 14, нийт 20 нэрийн сурах бичгийг шинээр, 12 жилийн сургуулийн нэгдүгээр ангийн 6 нэрийн сурах бичгийг шинэчлэн, 2005-2008 онд хэвлэсэн 11 жилийн сургуулийн дунд, ахлах ангийн 7 нэрийн сурах бичгийг дахин, казах хэл дээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг сургуулийн бага ангид хэрэглэх 7 нэрийн сурах бичгийг шинээр тус тус хэвлэж ерөнхий боловсролын сургуулийн номын санд олгоод байна. Дээрх 40 нэрийн 940,5 мянган ширхэг сурах бичгийг Улсын төсөв, Азийн Хөгжлийн Банкны "Боловсролын салбарын шинэчлэл 4", "Боловсролын үйлчилгээг бэхжүүлэх" төслөөс нийтдээ 2,4 тэрбум төгрөөөр санхүүжүүлэх гэрээ байгууллаа. Мөн 11 жилийн сургалттай ангид ашиглах 2005-2008 онд хэвлэгдсэн 60 нэрийн 1029996 ширхэг сурах бичгийг дахин нийлүүлэх ажлын гэрээ байгуулах, гүйцэтгэгчийг шалгаруулах асуудлыг Азийн Хөгжлийн Банктай эцэслэх ажил хийгдэж байна. Эдгээр 60 нэр төрлийн сурах бичгийн 1 нэрийн сурах бичгийг нь шууд гэрээ байгуулан түгээх, бага ангийн 22 (612940 ширхэг), дунд ангийн 31 (361824 ширхэг), ахлах ангийн 6 нэрийн (45232 ширхэг) сурах бичгийг харьцуулалтын аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, түгээх ажлыг хэрэгжүүлнэ.
Төрөөс сурагчдыг сурах бичгээр хангах хувь хэмжээг Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд танилцуулж,11 жилийн сургуулийн сурагчдын сурах бичгийг бага ангид 40-80 хүртэл, дунд, ахлах ангид 40 хүртэл, 12 жилийн сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг 80-100 хувь, дунд, ахлах ангид 40 хүртэл хувийг тус тус төрөөс хангахаар шийдвэрлүүллээ. Ийнхүү ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийг төрөөс хангах бодлогыг хэрэгжүүлснээр ядуу, эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдийн сурах бичгийн хангалт баталгаатай болохын зэрэгцээ боловсролын чанарыг баталгааг хангах, нэн ялангуяа, бага боловсролын түвшинд хүүхэд бүрт суралцах адил тэгш боломжийг хангахад чухал хувь нэмэр оруулах болно.
Төрөөс 11 жилийн сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын 40 хүртэл хувийг сурах бичгээр хангах шийдвэрийн дагуу шинээр хэвлэсэн дунд, ахлах ангийн нэр бүхий 14 сурах бичгийг БСШУ-ны сайдын 2009 оны 345 дүгээр тушаалаар хэвлэх, худалдах эрхийг хэвлэлийн 4 газарт 1 жилийн хугацаатай олгож, зах зээлд борлуулах үнийн дээд хязгаарыг тогтоолоо.
12 жилийн сургалттай нэгдүгээр ангийн 3, хоёрдугаар ангийн 5 нэрийн сурах бичгийг яамны вэб сайтад электрон хэлбэрээр байршуулж багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагч, бага ангийн багш нар төдийгүй хилийн чандад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол сургуулиуд эдгээр сурах бичгийг сургалтад хэрэглэх боломж бүрдүүллээ.
2009-2010 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид хэрэглэгдэх сурах бичгийн үнийг төрөөс хариуцан 685,0 сая төгрөгийн санхүүжилт хийлээ. Мөн төсөл, хөтөлбөрөөр санхүүжиж байгаа 14 нэрийн сурах бичгийн эх бэлтгэл, зохиогчдод олгох хөлсийг улсын төсвөөс санхүүжүүллээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 135 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар 12 жилийн сургалтын тогтолцооны ЕБС-ийн 3 дугаар ангийн сурах бичгийг хэвлэх, зохиох, эх бэлтгэх зардалд-1212,9 сая төгрөгийг, 305 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар 1 дүгээр ангид хэрэглэх 5 нэрийн дасгал ажлын, казак хэл дээр орчуулагдсан 5 нэрийн дасгал ажлын, 2 нэрийн сурах бичгийн нөхөн хангалт хийх зардалд-430,7 сая төгрөг, нийт 1643,6 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэв. Энэ дагуу дээр дурдсан сурах бичиг, дасгал ажлын номыг хэвлүүлэх ажлыг зохион байгуулав.
2010-2011 оны хичээлийн шинэ жилд 12 жилийн сургуулийн сургалтад хэрэглэх дараахь сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлэн түгээв:
ü 1 дүгээр ангийн 2 нэрийн сурах бичиг болон 5 нэрийн дасгал ажлын номыг 201,955 ширхэг, казак хэлрүү орчуулсан 5 сурах бичгийг 2,335 ширхэг, нийт 204,290 ширхэг,
ü 2 дугаар ангийн 6 нэрийн сурах бичгийг 77,300 ширхэг, казак хэлрүү орчуулсан 4 сурах бичгийг 6,040 ширхэг, нийт 83,340 ширхэг,
ü 3 дугаар ангийн 6 нэрийн сурах бичгийг 246,960 ширхэг, казак хэлрүү орчуулсан 4 сурах бичгийг 11,360 ширхэг, нийт 258,320 ширхэг,
ü 1-3 болон 7-9 дүгээр ангийн биеийн тамирын багшийн номыг тус бүр 2,265 ширхэг, нийт 4,530 ширхэг,
ü 8 дугаар ангийн 16 нэрийн сурах бичгийг нийт 186,732 ширхэг,
Ингэснээр бүгд 737,212 сурах бичгийг хэвлүүлж улсын хэмжээнд түгээгээд байна. Үүнээс 717,477 ширхэг сурах бичгийг Монгол хэл дээр, 19,735 ширхэг сурах бичгийг Казак хэл дээр хэвлүүлсэн болно.
11 жилийн бага ангийн сурагчдийн 60-90 хүртэл хувь, дунд ахлах ангийн 40 хүртэл хувь нь сурах бичгээр хангагдаад байгаа бөгөөд 12 жилийн бага ангийн сурагчдын 100 хүртэл хувь, дунд ангийн 40 хувь нь сурах бичгээр мөн хангагдаад байна. Засгийн газрын 2009 оны 28 дугаар тогтоолын дагуу 12 жилийн бага ангийн сурагчдын 80-100 хувийг, дунд ангийн сурагчдын 40 хүртэл хувийг сурах бичгээр төрөөс хангана гэж заасны дагуу холбогдох тоо хэмжээгээр хэвлэсэн болно. Нийт батлагдсан төсөв болон гүйцэтгэлийг 100 хувь санхүүжүүлж 2010 оны сурах бичиг худалдан авах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүллээ. Хэрэгжилтийн хувь: 70%
1.2.7. "Yдийн цай" хөтөлбөрийг үргэлжлүүлж, "Yдийн хоол" хөтөлбөр болгон өргөжүүлнэ.
1.Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан сургуулийн хоолны газар, дотуур байрны гал тогоог зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулна. 2009-2012
Биелэлт: "Үдийн цай" хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, нэг хүүхдэд өдөрт 400 төгрөгийн цайгаар үйлчлэн 2008 онд 252.6, 2009 онд 280.4 мянган хүүхдийг хамруулав. Ерөнхий боловсролын сургуульд "Үдийн хоол" хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсгийг БСШУ, Эрүүл мэнд, ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 244/173/129 дугаар хамтарсан тушаалаар байгуулан ажиллуулж байна. ШУТИС-ийн Шим тэжээл судлалын төвтэй хамтран "ЕБС-ийн Үдийн цай" хөтөлбөрийн өнөөгийн байдлын талаарх судалгааг 2009 оны 3-4 дүгээр сард улсын хэмжээнд зохион байгуулж дүнг нэгтгэлээ. Судалгааны явцад улсын хэмжээнд үдийн цай хөтөлбөрт нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний 1 долоо хоногийн цэсийг авч шинжилгээ хийлээ. Мөн сургуулийн цайны газрын хүчин чадал, ажиллах хүчний хангамж, ариун цэврийн байдал зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой орчин, нөхцөлийг тодруулав. ЕБС-ийн цайны газарт тавигдах нийтлэг шаардлагын төслийг ажлын хэсгийн хурлаар 2009 оны 7 дугаар сард хэлэлцүүлж ХХААХҮЯ-наас боловсруулж буй Хоолны газрын нийтлэг журамд хамтатган оруулахаар шийдвэрлэж уг ажлыг НЭМХ-ийн Хоол судлалын төв хамтран зохион байгуулж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу "Үдийн цай" хөтөлбөрийг "Үдийн хоол" хөтөлбөр болгон өргөжүүлэх асуудлаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгээд байна.
ЕБС-д "Үдийн хоол хөтөлбөр"-ийг нэвтрүүлэх хэсэгчилсэн туршилтыг Шим тэжээл судлалын төвтэй хамтран Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын II сургууль дээр явуулж, нийслэл, аймгийн төвийн туршилтын загварыг бий болгож байгаагийн дээр сумын түвшний сургуулийн загвар бий болгох туршилтыг Булган аймгийн Дашинчилэн, Төв аймгийн Алтанбулаг суманд эхлүүлж байна.
Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэх орчныг бий болгох зорилгоор ЕБС, дотуур байрны гал тогооны техник, тоног төхөөрөмжийг сайжруулах ажлыг үе шаттай гүйцэтгэж байна. 2009 онд 35 сургууль, 21 дотуур байрны гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 3,0 тэрбум төгрөг зарцуулав.
2010 онд 124 ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 1347,0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг улсын төсвөөс олголоо. Мөн 35 сургууль, 21 дотуур байрны гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 3,0 тэрбум төгрөг зарцуулав. Хэрэгжилтийн хувь: 50,0%
2. "Үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам батлан мөрдүүлж, сурагчдыг хөтөлбөрт ээлж дараатай хамруулна. 2010-2012
Биелэлт: Ерөнхий боловсролын сургуульд "Үдийн хоол" хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсгийг БСШУ, Эрүүл мэнд, ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 244/173/129 дугаар хамтарсан тушаалаар байгуулан ажиллуулж байна. ШУТИС-ийн Шим тэжээл судлалын төвтэй хамтран "ЕБС-ийн Үдийн цай" хөтөлбөрийн өнөөгийн байдлын талаарх судалгааг 2009 оны 3-4 дүгээр сард улсын хэмжээнд зохион байгуулж дүнг нэгтгэлээ. Судалгааны явцад улсын хэмжээнд үдийн цай хөтөлбөрт нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний 1 долоо хоногийн цэсийг авч шинжилгээ хийлээ. Мөн сургуулийн цайны газрын хүчин чадал, ажиллах хүчний хангамж, ариун цэврийн байдал зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой орчин, нөхцөлийг тодруулав. ЕБС-ийн цайны газарт тавигдах нийтлэг шаардлагын төслийг ажлын хэсгийн хурлаар 2009 оны 7 дугаар сард хэлэлцүүлж ХХААХҮЯ-наас боловсруулж буй Хоолны газрын нийтлэг журамд хамтатган оруулахаар шийдвэрлэж уг ажлыг НЭМХ-ийн Хоол судлалын төв хамтран зохион байгуулж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу "Үдийн цай" хөтөлбөрийг "Үдийн хоол" хөтөлбөр болгон өргөжүүлэх асуудлаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгээд байна. 2010 оны төсөвт Үдийн хоол хөтөлбөрийг 10 хүртэл сургуульд туршихад зориулж 500,0 сая төгрөг батлууллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай, Үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гарын авлага боловсруулах ажлыг Нийгмийн эрүүл мэндийн Хүрээлэнгийн Хоол судлалын төв, Монголын Тогоочдын холбоо, ШУТИС-ийн Шим тэжээл судлал төвтэй хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр бэлтгэн хэвлүүлэхэд бэлэн болгоод байна. Нийт 20 хэвлэлийн хуудас бүхий гарын авлагыг НҮБ-ын Хүүхдийн санд танилцуулсны дараа хэвлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү гарын авлагын агуулгаар БСШУ-ы сайдын 2010 оны 34 дүгээр тушаалаар аймаг, дүүрэгт байгуулагдсан "Орон тооны бус хяналтын зөвлөл"-ийн гишүүдэд сургалт зохион байгуулна. БСШУ-ы сайдын өгсөн чиглэлийн дагуу Үдийн цай хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар УМХГ, ШУТИС, НЭМХүрээлэнгийн Хоол судлалын төв, Нийслэлийн ЗДТГ, Боловсролын газрын төлөөлөл бүхий хэлэлцэх уулзалтыг зохион байгуулж уулзалтаас хийх ажлын ерөнхий чиглэлийг гарган, бодлогын саналын эхний төслийг боловсруулан 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Сайдын зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу саналыг эцэслэн боловсруулж дуусгав. Энэ оны 7 дугаар сард төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар бэлтгэж байна. Үдийн хоол хөтөлбөрийн асуудлаар бодлогын баримт бичгийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэр гарсны дараа туршилтыг эхлүүлэхэр төлөвлөж байна. Хэрэгжилтийн хувь: 50,0%
1.2.8.Ерөнхий боловсролын сургуулийн компьютерийн тоог нэмэгдүүлж, багш бүрийг зөөврийн компьютертэй болгоно.
1.Ерөнхий боловсролын сургуулийн нэг компьютерт ногдох хүүхдийн тоог З дахин бууруулна. 2009-2012
Биелэлт: Засгийн газрын 2008 оны 92 дугаар тогтоолоор "Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөрт 20000 сурагчийг хамруулах, мөн хөтөлбөрийн Үндэсний хорооны бүрэлдэхүүн, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардал болон нэн тэргүүнд шаардлагатай 840,3 сая төгрөгийн санхүүжилтийн асуудлыг тус тус шийдвэрлэв. Уг тогтоолыг хэрэгжүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 471 дүгээр тушаалаар "Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах бодлого, зарим ерөнхий боловсролын сургуулийн 2-5 дугаар ангийн сурагч, багш нарт компьютер түгээх хуваарь, зөөврийн компьютерийн сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 4,4 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. Батлагдсан хуваарийн дагуу Улаанбаатар хотод 12,8 мянга, хөдөө, орон нутагт 6,9 мянган компьютерийг түгээхээс 2008 онд 10088, 2009 онд 1912 ширхэг компьютерийг түгээлээ. Үүний зэрэгцээ ерөнхий боловсролын 33 сургуульд 476,3 сая төгрөгийн Мэдээлэл харилцаа, технологийн загвар кабинетын сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тавилга, хэрэгсэл, ерөнхий боловсролын 35 сургуульд 353,4 сая төгрөгийн загвар номын сангийн кабинетын сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тавилга нийлүүлэхэд тус тус бэлэн болоод байна. Эдгээрийн үр дүнд 1 компьютерт ногдох хүүхдийн тоо 26 болж 2008 онтой харьцуулахад 2,5 дахин, 2005 онтой харьцуулахад 4,0 дахин буурсан үзүүлэлт гарлаа. Мөн Баян-Өлгий, Дорнод, Архангай, Дорноговь аймгийн Багшийн сургуулиудыг сүлжээнд холбож компьютерийн кабинет олгосны зэрэгцээ тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг шинэчлэв.
"Хүүхэд бүрт нэг компьютер" төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн 26 сургуульд 7524, Улаанбаатар хотын 21 сургуульд 4287 нийт 11811 компьютер түгээгээд байгаа ба хэрэгжилт 28 хувьтай байна. Хөтөлбөрт хамрагдаж байгаа 46 сургуулиас 37 сургууль нь интернэтэд холбогдсон бөгөөд ба тэдгээр сургуулиудын 25 нь интернэтээ ашиглаж байна. Үүний зэрэгцээ багш, сурагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, компьютерийн ашиглалт, ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор бага боловсролын сургалтын агуулгыг цахим хэлбэрт оруулах буюу 2-5-р ангийн сургалтын агуулгыг электрон хичээл хэлбэрээр боловсруулж, зөвлөн туслах ажлын хүрээнд 30 сургуулийн 558 багшийг сургалтад хамруулж мэргэжлийг дээшлүүлсэн. Мөн ажлын чанар үр дүнг үнэлж дүгнэх судалгаа хийж, санал асуулга авч, мониторинг хийв. 2010 оны эхний хагас жилд сургалтын 1789 компьютер, бусад техник хэрэгсэл худалдан авч энэ арга хэмжээнд 1787.4 сая төгрөг зарцуулаад байна.
2010 онд Монгол Улсын Засгийн Газар, Азийн Хөгжлийн Банкны хамтран хэрэгжүүлж буй "Боловсролын Хөгжлийн Хөтөлбөр-3"-ийн хүрээнд багш, сурагчдад мэдээлэл харилцааны технологид суурилсан мэдлэг, чадвар эзэмшүүлэх, сургуулийн удирдлагад цахим менежментийг нэвтрүүлэх чиглэлээр "Мэдээлэл харилцааны технологийн төв"-ийг ерөнхий боловсролын 35 сургуульд, мөн багш, сурагчдад орчин үеийн мэдээллийн чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор "Цахим номын сан-Мэдээлэлийн төв"-ийг ерөнхий боловсролын 37 сургуульд тус тус байгуулав. Эдгээр төвд шаардагдах орчин үеийн мэдээллийн тоног төхөөрөмж, программ хангамж, техник хэрэгсэл, тавилга бүхий нийт 614,460 ам.доллар буюу 843 сая орчим төгрөгийн иж бүрэн хөрөнгө оруулалт хийв.
2010 онд ерөнхий боловсролын 98 сургуульд Мэдээлэл харилцааны технологийн лаборатори байгуулахад 1946,6 сая төгрөг зарцуулав. 2010 онд нийт 658,0 сая төгрөгийн 940 компьютер түгээв Хэрэгжилтийн хувь: 70%
2.Ерөнхий боловсролын нийт сургуулийг интернэтед холбож, интернэтийн зардлыг төрөөс хариуцна. 2009-2012
Биелэлт: 2006-2008 онд интернэтэд холбогдсон 429 сургуулийн интернэтийн төлбөрийг хувьсах зардалд нь суулгаад байна. Интернэтэд холбогдсон хөдөөгийн сургуулиудын шилэн кабелийн E1 2М-ийн урсгалын түрээсийн төлбөр болох 375,4 сая төгрөгийг 2009 оны улсын төсөвт тусгасан бөгөөд Мэдээлэл харилцаа холбооны сүлжээ компанид 170,4 сая төгрөг шилжүүлэв. Чойр, Сайншанд, Багахангайн боловсролын салбарын 9 байгууллагыг Улаанбаатар төмөр замын шилэн кабелийг ашиглан интернэтэд холбох гэрээг Рейлком компанитай байгуулан ажиллаж байна. Дээрхи компанид нийт 7,0 сая төгрөгийг шилжүүлээд байна.
Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 105 сургуулийн 134 хичээлийн байр, 9 дүүргийн Боловсролын хэлтэс, 21 аймгийн ерөнхий боловсролын 116 сургуулийн 157 хичээлийн байр, Боловсрол, соёлын газрууд, 44 сумын ерөнхий боловсролын 48 сургуулийн 61 хичээлийн байрыг шилэн кабелиар, 51 сумын сургуулийн хичээлийн байрыг сансрын холбооны VSAT төхөөрөмж ашиглан холбосноор тэдгээр сургуулиуд интернэтийн үйлчилгээг авч байна. Энэхүү үйлчилгээнд Улаанбаатар хотын болон 21 аймгийн төвийн бүх сургууль хамрагдсан нь нийт хичээлийн байрны 78 хувь, сумын төвийн сургуулийн 29 хувь нь интернэт сүлжээнд холбогдсон байна.
Дээрх сургуулиудын интернэт үйлчилгээний төлбөр, хөдөө орон нутгийн сургуулиудын тоон урсгалын түрээсийн төлбөр болон Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн худаг сувагчлалын түрээсийн төлбөрт нийт 1,2 тэрбум төгрөгийг 2010 оны улсын төсөвт тусгаад байна. MCS.COM ХХК болон Орбитнэт ХХК-тай 2010 оны 1-р сарын 1-ний өдөр интернэт үйлчилгээний гэрээ байгуулан мөрдөж байна. Мөн Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨК-тай LCC-10-11 тоот гэрээ байгуулан хөдөө орон нутгийн тоон урсгалыг авч байна. 2010 онд интернетийн зардалд Мэдээлэл харилцаа холбоо ХХК-д 342,5 сая төгрөг, Эм Си Эс ком ХХК-д 93,5 сая төгрөг, Орбитнет ХХК-д 159,8 сая төгрөг, Улаанбаатар төмөр замын рейлком төвд 12,7 сая төгрөгийн санхүүжилт хийв. Биелэлт: 50,0%
3.Ерөнхий боловсролын сургуулийн бүх багшийг зөөврийн компьютертэй болгоно. 2009-2012
Биелэлт: Бага ангийн багш нарын ашиглаж буй нүүдлийн компьютерийн лабораторийн ашиглалт ба "Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөрийн хүрээнд багшид олгон ашиглуулж буй компьютерийн ашиглалтын талаар судалгаа хийж байна. Энэхүү судалгааны үр дүн болон багшийн тооны төлөвт үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн багшийг зөөврийн компьютерээр хангах төлөвлөгөөг боловсруулна.
"Хүүхэд бүрт нэг компьютер" төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн 26 сургуульд 7524, Улаанбаатар хотын 21 сургуульд 4287 нийт 11811 компьютер түгээгээд байна. 2010 онд БСБ сервис", "Бодь электроникс" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ахлах, дунд, бага ангийн 1192 багшид 945,6 сая төгрөгийн зөөврийн компьютер худалдан авч түгээв.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Мобиком корпораци хамтран "Цахим сургалт" төслийг хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны Санамж бичигт 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурав. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр "Багшийн үнэлэмж, ур чадварыг нэмэгдүүлэх"-д тодорхой ахиц дэвшил бий болгож, багш хүн ажлын байран дээрээ хөгжих, өөрийгөө бие даан хөгжүүлэх боломжоор хангагдаж байгаа юм. Загвар болгон хэрэгжүүлэх гэж байгаа төслийн хамрах хүрээг Улаанбаатар хотын аль нэг дүүрэг дээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Боловсролын газартай хамтран бүх дүүргүүдийн хувьд нээлттэй уралдаан зарлаж материал хүлээн авч шалгаруулснаас Баянзүрх дүүрэг шалгарав. Ингэснээр тус дүүргийн төрийн өмчит 19 ерөнхий боловсролын сургууль дээр "Цахим сургалт" төсөл хэрэгжихээр сонгогдоод байна. Хэрэгжилтийн хувь: 50%
1.2.9.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн ээлжийн коэффициентийг бууруулж, сурагчдын дотуур байрны хүрэлцээг нэмэгдүүлнэ.
1.Ерөнхий боловсролын сургуулийг 3 дугаар ээлжгүй болгоход чиглэсэн арга хэмжээ авна. 2009-2012
Биелэлт: 2009 онд ерөнхий боловсролын 18 сургуулийн хичээлийн байрыг шинээр ашиглалтад оруулж, суудлын тоог 5900-аар нэмэгдүүлээд байгаа ба нийт 8,2 тэрбум төгрөг зарцуулсан болно. Тухайлбал, Архангай аймгийн Тариат суманд 320 суудалтай сургуулийн барилгын өргөтгөл, спорт заалны хамт, Баян-Өлгий аймгийн Алтай, Сагсай суманд 180, 240 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын өргөтгөл, спорт заалны хамт, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 640 суудалтай сургуулийн барилга, Дорнод аймгийн Хэрлэн суманд 80 суудалтай сургуулийн өргөтгөл, спорт заалны хамт, Өвөрхангай аймгийн Өлзийт суманд 200 суудалтай сургуулийн шинэчлэл, Сант суманд 200 суудалтай сургуулийн барилгын өргөтгөл, Сүхбаатар аймгийн Дарьганга, Түвшинширээ суманд тус бүр 320 суудалтай сургуулийн барилга, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 180 суудалтай сургуулийн барилгын өргөтгөл, Нийслэлийн БГДүүргийн 9-р хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, Хөвсгөл аймгийн Ханх, Цэцэрлэг суманд тус бүр 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга мөн Тариалан суманд 240 суудалтай сургуулийн барилга, Арбулаг суманд 120 суудалтай сургуулийн барилгын өргөтгөл, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 920 суудалтай сургуулийн барилга, Өндөрхаан суманд 200 суудалтай Тэмүүжин цогцолбор сургуулийн өргөтгөл, спорт заалны хамт, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумдуудад 300, 200 суудалтай сургуулийн барилга, спорт заалны барилгатай нь хамт тус тус ашиглалтад оруулж сургуулийн 3 ээлж бүлэг дүүргэлт ангийн ачааллыг буруулаад байна.
Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд ерөнхий боловсролын 11 сургуулийн хичээлийн байрыг шинээр ашиглалтад оруулж, суудлын тоог 3848-аар, 9 дотуур байрыг ашиглалтад оруулж, орны тоог 1045-аар, 2 спорт заалыг ашиглалтад оруулж, талбайг 504 м2 нэмэгдүүлээд байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр нийт 201 сургууль, цэцэрлэг, соёлын төв, дотуур байр, спорт заалны барилга байгууламжийг шинэчлэн засварлаж сургалтын болон үйлчилгээний орчинг сайжруулаад байна. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны "Боловсролын хөгжлийн хөтөлбөр-3" төслийн санхүүжилтээр 1,323.5 сая төгрөгөөр ерөнхий боловсролын сургуулийн 8 хичээлийн байрыг бүрэн засварласан байна. Биелэлт: 50,0%
2.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны барилгын стандартыг шинэчилнэ. 2009-2011
Биелэлт: ЕБС-ийн дотуур байрны барилгын стандартын төсөл, норм, дүрэмд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулж байна. Дотуур байрны ариун цэврийн болон ундны усан хангамжийг сайжруулах зорилгоор загвар дотуур байрыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын сургуулийн дотуур байруудад байгуулах арга хэмжээ авч байна. Уг ажилд нийтдээ 160,0 гаруй сая төгрөгийг зарцуулав. Дэлхийн банкны "Үр дүнд Хүрэх санаачилгын түншлэл" хөтөлбөрийн хүрээнд 30 сургуульд дотуур байрны тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын бэлтгэлийг хангав. ЕБС-ийн дотуур байрны орчин, нөхцөл, үйлчилгээг сайжруулах зорилгоор "Дотуур байрны-ээлтэй орчин" төслийг боловсруулан Японы ЖАЙКА байгууллагад хүргүүлэхээр бэлтгэж байна. ЕБС-ийн дотуур байрны багш нарт зориулсан хоёр дахь шатны сургалтыг өсвөр насны хүүхэдтэй ажиллах арга зүйн чиглэлээр зохион байгуулах ажлын багийг байгуулан бэлтгэл ажлыг хангаж байна. Одоогийн байдлаар сургагч багшийн сургалтын гарын авлагыг бэлтгэх ажлыг хийж дуусах шатандаа явж байна. Хэрэгжилтийн хувь: 30%
3.Ангийн самбар, тавилга, сурагч, багшийн ширээ, сандлыг ээлж дараатай шинэчилнэ. 2009-2012
Биелэлт: ЕБС-ийн хичээлийн байрны тавилга, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 2009 онд 1,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсан бөгөөд 315.0 сая төгрөгөөр самбар, тавилга, сурагчийн ширээ, сандал, 685.0 сая төгрөгөөр компьютер худалдан авч сургуулиудад нийлүүлэв.
2010 онд ЕБС-ийн 718 бүлэгт 1735.2 сая төгрөгийн хичээлийн байрны тавилга түгээгээд байна. Хэрэгжилтийн хувь: 50%
4.Дотуур байр барьж, өргөтгөн, дотуур байрны орчин, ариун цэвэр, усны хангамжийг сайжруулна. 2009-2012
Биелэлт: 2009 онд 11 дотуур байрны барилга ашиглалтад хүлээлгэн өгч дотуур байрны орны тоог 1089-өөр нэмэгдүүлэв. Энэ арга хэмжээнд 1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тухайлбал, Архангай аймгийн Өлзийт суманд 75 ортой дотуур байрны барилга, Дорноговь аймгийн Өргөн суманд 75 ортой дотуур байрны барилга, Завхан аймгийн Шилүүстэй суманд 75 ортой дотуур байрны өргөтгөл, Өмнөговь аймгийн Ханхонгор, Баян-Овоо суманд 80 ортой дотуур байрны барилга, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ШУТехнологийн Коллежийн 104 ортой дотуур байрны барилга, Увс аймгийн Зүүнговь, Өлгий суманд 100, 80 ортой дотуур байрны барилга, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Рэнчинлхүмбэ суманд 100 ортой сургуулийн дотуур байрны барилга, Төв аймгийн Эрдэнэ суманд 120 ортой МСҮТ-ын дотуур байрны барилгуудыг тус тус ашиглалтад оруулаад байна.
Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд дотуур байрны 10 барилгыг шинээр барих, өргөтгөл хийхэд 4,264.4 сая төгрөг, 12 дотуур байрны барилгыг засварлахад 640,0 сая төгрөг зарцуулна. 10 дотуур байрны барилгыг ашиглалтад оруулж, дотуур байрны орны тоог 1465-аар нэмэгдүүлнэ. Тухайлбал, одоогийн байдлаар 580 ор бүхий хүчин чадалтай 4 дотуур байрны барилгыг ашиглалтад оруулаад байна. Үүнд: Булган аймгийн Булган суманд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 100 ортой дотуур байрны барилга, ХААИС-ийн 300 ортой оюутны дотуур байрны барилга, Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын 100 ортой дотуур байрны өргөтгөлийн барилга, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 80 ортой дотуур байрны барилга ашиглалтад оров. Мөн, Говь-Алтай аймгийн Цогт сумын дотуур байрны барилга, Увс аймгийн Өмнөговь сумын 150 ортой дотуур байрны барилга, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын дотуур байрны барилга, Увс аймгийн Тэс сумын 100 ортой дотуур байрны барилга, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 240 ортой дотуур байрны барилгыг тус тус ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2010 онд 30 сургуулийн дотуур байранд 669,0 сая төгрөгийн тавилга, хэрэгсэл түгээсний гадна 11 дотуур байрыг ашиглалтад оруулж, орны тоог 1095-аар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн болно. Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд ерөнхий боловсролын 6 дотуур байрыг ашиглалтанд оруулж, орны тоог 500-р нэмэгдүүлж дотуур байранд хамрагдалтын хувийг нэмэгдүүлээд байна. Мөн 640,0 сая төгрөгөөр.12 дотуур байранд их засвар шинэчлэл хийж аятай тухтай тав тухтай орчинг бүрдүүлээд байна. 2011 онд шинээр сургуулийн дотуур байрны 5 барилгыг ашиглалтад оруулж, орны тоог 720-р нэмэгдүүлэхээр мөн боловсролын салбарын их засварт батлагдсан хөрөнгөөс дотуур байрны засвар шинэчлэлд хуваарилахаар ажиллаж байна.
Ø 2010 онд ашиглалтад орсон 6 дотуур байр:
Ø Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Увс, Тэс/
Ø Дотуур байрны барилга, 100 ор, /Ховд, Зэрэг/
Ø Дотуур байрны барилга, 75 ор, /Сэлэнгэ, Зүүнбүрэн/
Ø Дотуур байр /Говь-Алтай, Цогт/
Ø Дотуур байрны барилга /Төв, Баянцогт/
Ø Сургуулийн дотуур байрны өргөтгөл /Дундговь, Өлзийт/ Хэрэгжилтийн хувь: 50,0%
1.2.10.Аймгийн төвүүдэд усан бассейн байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт усанд сэлэлтийн төрлийг оруулна.
1.Зарим аймгийн төвд усан бассейн байгуулж хүүхэд, залуучуудын биеийн тамир, спортоор хичээллэх орчин бүрдүүлнэ. 2010-2012
Биелэлт: Төлөвлөгөөнд хөрөнгө суугаагүй учир хэрэгжүүлэх ажил эхлээгүй байна. Хэрэгжилтийн хувь: 0,0%
2.Биеийн тамирын хичээлийн сургалтын хөтөлбөрт усан спортын төрлийг оруулна. 2010-2011
Биелэлт: "Усан спортын хөтөлбөр боловсруулах тухай" Төрийн нарийн бичгийн даргын 2010 оны 2/7204 албан тоотоор МУБИС-ийн захирал Б.Жадамбаад ерөнхий боловсролын сургуулийн усанд сэлэлтийн сургалтын хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх зөвлөмжийг боловсруулах чиглэл өгөөд байгаагийн дээр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийг түшиглэн тус сургуулийн багш нар, Боловсролын хүрээлэн, Усан спортын холбооны ажилтнууд оролцсон баг бүрдүүлж усан спортын олон улсын сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйн харьцуулсан судалгаа хийж дуусгав. "Бодлого, төлөвлөгөө, бүтэц батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 236 дугаар тушаалаар батлагдсан "Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын талаар баримтлах бодлого" болон усан спортын олон улсын сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйн харьцуулсан судалгааны дүгнэлт, зөвлөмжид үндэслэн бага боловсролын усан спортын сургалтын хөтөлбөрийн төслийг боловсруулав. Цаашид суурь, бүрэн дунд боловсролын усан спортын сургалтын хөтөлбөрийн төсөл болон тэдгээрийг хэрэгжүүлэх зөвлөмжийг боловсруулан хэлэлцүүлж баталгаажуулах ажлыг гүйцэтгэнэ. Хэрэгжилтийн хувь: 30,0%
1.2.11.Математик болон байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг аймаг, дүүрэг бүрт нэгийг алсын зайн сургалтыг ашиглан зохион байгуулж ажиллуулна.
1.Аймгуудын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудыг түшиглэн зайны сургалтыг зохион байгуулах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулна. 2009-2012
Биелэлт: "Англи хэлний сургалтыг эрчимжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд 2009 онд англи хэлний багш нарын хэлний мэдлэгийг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор олон улсын жишигт нийцсэн inlingua.mn онлайн сургалтын эрх авлаа. Энэхүү сургалтад эрх авсан ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн 1500 гаруй англи хэлний багш идэвхтэй суралцаж байна. Он-лайн сургалт нь үгсийн санг зөв эзэмших, яриа болон сонсголын чадавхийг хөгжүүлэх, хэлзүйн ойлголтыг сайжруулах, албан хэргийн хэлний дасгал ярианд зориулсан олон төрлийн дасгал хичээл болон лавлах материалаас бүрдэж байна. Он-лайн сургалтын эрх 2010 оны 1 дүгээр сар хүртэл 3000 багшид нээлттэй байж хэлний мэдлэг, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх боломжтой.
Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн ерөнхий эрдмийн хичээлүүдийг анх удаа орон даяар радио, телевизүүдээр заах ажлыг зохион байгууллаа. Энэ хугацаанд бага, дунд, ахлах ангийн математик, монгол хэл, байгалийн ухааны болон нийгмийн ухааны чиглэлийн 180 цагийн теле хичээл, 60 цагийн радио хичээлийг онлайн хэлбэрээр явуулж, теле хичээлүүдийг www.hicheel.mn сайтад байршууллаа. Ийнхүү ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг теле болон онлайн хэлбэрээр заасан нь ерөнхий боловсролын салбарт зайн сургалтыг нэвтрүүлэх анхны алхам бөгөөд багшийн заах арга зүйг шинэчлэх, харилцан бие биенээсээ суралцах боломж бүрдсэн төдийгүй боловсролын салбарын үйл ажиллагааг эцэг эх, олон нийтэд нээлттэй байлгах зэрэг ач холбогдолтой ажил болов.
"Теле болон онлайн, радио хичээл зохион байгуулах тухай" БСШУ-ны сайдын 2010 оны 200 дугаар тушаалаар 4-6 дугаар сарын турш 100 цагийн теле хичээл, 20 цагийн радио хичээлийг тус тус амжилттай зохион байгуулж, эдгээр цахим хичээлийг www.tvhicheel.mn вэб сайтад байршуулан видео болон текстэн хэлбэрээр татаж авах боломжийг бүрдүүллээ. Математик, байгалийн ухааны хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулга, тухайн мэргэжлийн багш нарын мэргэжил дээшлүүлэх, арга зүйг шинэчлэхэд чиглэсэн 60 цагийн теле хичээл буюу зайн сургалтыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын төлөвлөлтийн төслийг боловсруулаад байна. Хэрэгжилтийн хувь: 50%
2.Ерөнхий боловсролын сургуульд зайны сургалт явуулах материаллаг орчин бүрдүүлж, багшлах боловсон хүчнийг бэлтгэнэ.2009-2012
Биелэлт: Бага ангийн багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх "Багшийн хөгжил" вэб хуудсыг "Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүргэх санаачилгын түншлэл хөтөлбөр"-ийн хүрээнд "Спикер групп" ХХК гүйцэтгэж байна. Уг сайтыг www.bagshiinkhogjil.mn-домэйн нэртэйгээр туршлаа. Энэхүү вэб хуудсыг тогтмол ажиллуулснаар интернетэд холбогдсон сургуулийн багш нар мэдээлэл харилцааны шинэ технологи ашиглан ажлын байрандаа мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх, зайны сургалтад хамрагдах, харилцан туршлага солилцох боломж нээгдэнэ.
Мэдээлэл, харилцааны технологийг сургалтад нэвтрүүлэх, багш нарын мэдээллийн технологийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор 2009 онд бага ангийн 1872 багш, сургалтын менежерийг МХТ-ийн ахисан түвшний 4 үе шат бүхий бүсчилсэн сургалтаар бэлтгэж гарын авлага, материалаар хангалаа. Ийнхүү бага анги, мэдээллийн технологийн багш нарыг 2008-2009 онд тусгайлан бэлтгэснээр төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд нийлүүлсэн мэдээллийн технологийн багц тоног төхөөрөмжийг ашиглан багш нар сургалтад МХТ-ийг нэвтрүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны "Боловсролын хөгжлийн хөтөлбөр 3"-ийн хүрээнд 2009 онд ерөнхий боловсролын 35 сургуульд мэдээллийн технологийн загвар кабинет нийлүүллээ.
"Хүүхэд бүрт нэг компьютер" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн 26 сургуульд 7524, Улаанбаатар хотын 21 сургуульд 4287, нийт 11811 компьютер түгээгээд байна. Хөтөлбөрт хамрагдаж байгаа 46 сургуулиас 37 сургууль нь интернэтэд холбогдсон бөгөөд тэдгээр сургуулийн 25 нь интернэтээ ашиглаж байна. Үүний зэрэгцээ багш, сурагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, компьютерийн ашиглалт, ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор бага боловсролын сургалтын агуулгыг цахим хэлбэрт оруулах буюу 2-5-р ангийн сургалтын агуулгыг электрон хичээл хэлбэрээр боловсруулж, 30 сургуулийн 558 багшийг сургалтад хамруулж мэргэжлийг дээшлүүлэв. Ажлын чанар, үр дүнг үнэлж дүгнэх судалгаа, санал асуулга явуулж, мониторинг хийв. Ахлах, дунд, бага ангийн 1192 багшид зөөврийн компьютер худалдан авахаар 945,6 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг "БСБ сервис", "Бодь электроникс" ХХК-тай байгуулаад байна.
2010 онд Монгол Улсын Засгийн Газар, Азийн Хөгжлийн Банкны хамтран хэрэгжүүлж буй "Боловсролын Хөгжлийн Хөтөлбөр-3"-ийн хүрээнд багш, сурагчдад мэдээлэл харилцааны технологид суурилсан мэдлэг, чадвар эзэмшүүлэх, сургуулийн удирдлагад цахим менежментийг нэвтрүүлэх чиглэлээр "Мэдээлэл харилцааны технологийн төв"-ийг ерөнхий боловсролын 35 сургуульд, мөн багш, сурагчдад орчин үеийн мэдээллийн чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор "Цахим номын сан-Мэдээлэлийн төв"-ийг ерөнхий боловсролын 37 сургуульд тус тус байгуулж байна. Эдгээр төвд шаардагдах орчин үеийн мэдээллийн тоног төхөөрөмж, программ хангамж, техник хэрэгсэл, тавилга бүхий нийт 614,460 ам.доллар буюу 843 сая орчим төгрөгийн иж бүрэн хөрөнгө оруулалт хийв.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Мобиком корпораци хамтран "Цахим сургалт" төслийг хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр "Багшийн үнэлэмж, ур чадварыг нэмэгдүүлэх"-д тодорхой ахиц дэвшил бий болгож, багш хүн ажлын байран дээрээ хөгжих, өөрийгөө бие даан хөгжүүлэх боломжоор хангагдаж байгаа юм. Загвар болгон хэрэгжүүлэх гэж байгаа төслийн хамрах хүрээг Улаанбаатар хотын аль нэг дүүрэг дээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Боловсролын газартай хамтран бүх дүүргүүдийн хувьд нээлттэй уралдаан зарлаж материал хүлээн авч шалгаруулснаас Баянзүрх дүүрэг шалгарч, ингэснээр тус дүүргийн төрийн өмчит 19 ерөнхий боловсролын сургууль дээр "Цахим сургалт" төсөл хэрэгжүүлэхээр сонгоод байна. Хэрэгжилтийн хувь:50%
1.2.12.Мэргэжлийн боловсрол, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг орчин үеийн сургалтын бааз, лабораториор хангаж, технологийн шинэчлэл хийнэ.
1.Мэргэжлийн сургалт, техникийн боловсролын тухай хуулийг батлуулна. 2009-2012
Биелэлт: "Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаар 2009 оны 2 дугаар сарын 13-нд батлууллаа. Хуулийг батлуулснаар мэргэжлийн сургалт, техникийн боловсролын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардал, хомсдлыг арилгах, хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлэх зохистой нөхцөл бүрдэхийн зэрэгцээ хүний нөөц, ажиллах хүчний бодлоготой мэргэжлийн сургалт, техникийн боловсролын бодлогыг нягт уялдуулахад ажил олгогч, хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэг, оролцоог хангахад чиглэсэн эрх зүйн болон бусад зохицуулалтын таатай орчин бүрдлээ. Ингэснээр иргэдийн хөдөлмөр эрхлэх чадвар дээшилж, үүний үр дүнд хүн амын ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангахад чухал хувь болно. Хэрэгжилтийн хувь:100.0%
2.Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг сайжруулж, эрэлт, нийлүүлэлтэд тохирсон мэргэжилтэй ажилтан бэлтгэх төлөвлөлтийг сайжруулна. 2009-2012
Биелэлт: 2009 оны 6 дугаар сард "Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо ба мэргэжлийн боловсрол, сургалт" сэдэвт семинарыг зохион байгуулж "Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо ба мэргэжлийн боловсрол, сургалт", "Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны төлөв байдал, арга зүйн асуудал", "Монголын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо", "Хөдөлмөрийн зах зээлийн тогтолцоо АНУ-д" зэрэг 10 гаруй илтгэлийг хэлэлцэж цаашид хөдөлмөрийн зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх талаар хийх ажлын чиглэлийг тогтоов. Статистикийн мэдээллийг боловсронгуй болгох замаар мэргэжил нэг бүрээр эрэлт нийлүүлэлтийн прогноз, урьдчилсан таамаг гаргах талаар туршлага судлан хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем бий болгох ажлыг төслийн хүрээнд гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд Үндэсний хэмжээний Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа явуулах тендерт Кембрижийн их сургуулийн баг шалгарсан. Монголын Мянганы Сорилтын Сантай хэлэлцээр хийж тохиролцоонд хүрсэн тохиолдолд судалгаа хийж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэтийн прогнозыг үндэсний хэмжээнд гаргах бололцоо бүрдэх юм.
Тэрчлэн төслийн хөрөнгө оруулалтаас гадна хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, судалгаа хийхэд зориулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2010 оны төсвөөс 1 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарган хэрэгжүүлж байна.
"Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2010 оны 212 дугаар тотоолоор "Оюутолгой" ХХК-аас 3 жилийн хугацаанд олгох 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн 3300 ажилгүй иргэнийг МСҮТ-д суралцуулан мэргэжил эзэмшүүлэх, бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилчдыг Оюутолгой төсөл болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа дэд бүтцийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайдуудад үүрэг болгов. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эхний 1000 суралцагчийг элсүүлэн сургалтын үйл ажиллагааг 12 МСҮТ дээр эхлүүллээ.
БСШУЯ, НХХЯ болон Оюутолгой ХХК хооронд төсөл хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт 2010.9.24-нд гарын үсэг зурсан. Энэ төслийн хүрээнд Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдээр бүтээн байгуулалтад нэн шаардлагатай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, тэдний сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг төсөл хэрэгжүүлэгч хариуцах юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, НХХ-ийн сайдын хамтарсан тушаалаар "Оюутолгой ХХК-ны хөрөнгө оруулалтаар үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх, зуучлах журам"-ыг батлан мөрдөж байна. "Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, мэргэжлийн ур чадвар" видео конференцийг 2010 оны 9 дүгээр сарын 21-нд зохион явуулав. Биелэлт: 70,0%
3.Мэргэжлийн сургалт, техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нарыг мэргэшил, ур чадвар дээшлүүлэх сургалтад бүрэн хамруулна. 2009-2012
Биелэлт: 2009 он гараад мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, техникийн боловсролын сургалтын байгууллагын нийт 202 багш сургах зүйн боловсрол олгох, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, эдийн засгийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдав. Үүнээс сургах зүйн боловсрол олгох сургалтад 28 сургуулийн 71 багш, эдийн засгийн багш нарын сургалтад 29 сургуулийн 30 багшийг хамрууллаа. Түүнчлэн Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (ГТХАН) Хотын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн шугамаар 2009 оны 2 дугаар сарын 09-22-ны хооронд МСҮТ-ийн багш нарт зориулсан 2 долоо хоногийн мэргэшүүлэх сургалтыг Улаанбаатар хотын Техник, технологийн коллежтэй хамтран зохион байгуулсан болно.
Өрөг, угсралт, бетон арматур, сантехник, цахилгаан, хуурай шавардлага, байгалийн чулуун зам тавих, өрлөг хийх 5 мэргэжлийн энэхүү сургалтыг ХБНГУ-ын багш, мастерууд өөрсдийн хөтөлбөрөөр явуулсан бөгөөд 26 сургуулийн 101 багш хамрагдав. Уг сургалт нь Монголын МСҮТ-ийн багш нарыг олон улсын стандартад нийцсэн, практикт тулгуурласан ур чадвар эзэмшүүлэх сургалт явуулах чадвартай болгоход чиглэгдсэн юм.
Сургалтад хамрагдсан багш нар сургалтын хөтөлбөр, агуулга, зааж байгаа багш нарын талаар өндөр сэтгэгдэлтэй байж, үр дүнтэй маш сайн сургалт боллоо гэж дүгнэсэн байна.
2009 оны 6 дугаар сард МСҮТ-ийн гагнуурын мэргэжлийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг Эрчим хүчний газрын Сургалт үйлдвэрлэлийн цогцолбор дээр зохион байгуулсан. Тус сургалтад 12 МСҮТ-ийн гагнуурын багш нар 21 хоногийн хугацаатай хамрагдсан.
Мэргэжлийн боловсрол, сургалтын Мэргэжил-арга зүйн төвөөс МСҮТ-ийн эдийн засгийн багш нарын сургалт ярилцлагыг 2 удаа зохион байгуулж түүнд хот, хөдөөгийн 48 МСҮТ, коллежийн 53 багш оролцлоо. МСҮТ-д заах "Зах зээлийн эдийн засгийн үндэс, бизнес эрхлэлт" хичээлийн /онол 36, дадлага 54 цаг байхаар/ хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, энэхүү шинэчилсэн хөтөлбөрийн дагуу хичээл сургалтаа хэрхэн явуулах талаар арга зүйн сургалт, ярилцлагыг зохион байгуулав.
Цаашид дадлагын багш нарыг мэргэшүүлэх цуврал сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна. МСҮТ-ийн багш нарын мэргэжил дээшлүүлэхэд ирэх онд 14,2 сая төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.
Монголын мянганы сорилтын сангийн "Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл"-өөс хүнд машин механизмын жолооч-оператор бэлтгэж байгаа 22 сургалтын байгууллагын багш нарт "Вагнер-Ази" компанийг түшиглэн сургалт явуулж, түүнд 29 багшийг хамруулав. Эдгээр багшаас 6 багшийг шалгаруулж АНУ-д сургалтад хамруулсан болно. Энэ сургалт нь МСҮТ-ийн багш нарыг гадаадад сургах ажлын эхлэл болов.
Мөн багш нартай холбоотой бүхий л мэдээллийг шинэчлэн, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш нарын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдөр байгуулан ажиллуулж байгаа бөгөөд МСС, холбогдох сургалтын байгууллага, дэд төслүүдтэй хамтран 3 удаагийн хэлэлцүүлгийг явуулж, сургалтын байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг нэгтгээд байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19.3-д ".Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно." гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тус яамнаас зөвлөмж боловсруулж сургалтын байгууллагуудад хүргүүлэв. Эхний ээлжинд хөдөө орон нутагт байршилтай, төрийн өмчийн 29 сургалтын байгууллагын болзол хангасан 512 багшид 1.3 тэрбум төгрөгийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэсэн. Дундажаар нэг багшид 2.4-2.8 сая төгрөгийн тэтгэмж ногдож байгаа юм. Энэ тэтгэмж нь багшийг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зохих хувь нэмрээ оруулж байгаа юм.
Мэргэжлийн боловсрол, сургалтын газраас "Сингапур Политехник" сургалтын байгууллага, санхүүжүүлэгч байгууллага "ТЕМАСЕК" сантай хамтран чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах сургагч багш, мастер багш бэлтгэх 2 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ онд нийтдээ 2 удаагийн сургалтаар 124 багшийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлээд байна. Биелэлт: 70.0%
4.Мэргэжлийн сургалтын төв, политехник сургуулийг шинээр байгуулах, шинэчлэн тоноглоход улсын төсөв, хандивлагчид, хувийн хэвшлийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ. 2009-2012
Биелэлт: 2009 онд МСҮТ-ийн их засварт 1 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан бөгөөд эдгээр их засварын ажлыг орон нутаг, сургуульд нь эрх шилжүүлэх замаар гүйцэтгэлээ. Мөн энэ онд Хэнтий аймгийн МСҮТ-ийн иж бүрэн барилгын 266,3 сая, Булганы МСҮТ-ийн дотуур байрны барилгын 344,6 сая төгрөгийн ажил хийж байна. АНУ-ын Мянганы сорилын санд шинээр Политехник коллеж байгуулах төслийн санал тавиад байна. 2009 оны 7 дугаар сард МСС-ийн "Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл"-ийг өргөтгөх төслийг АНУ-ын МСС-нд тавьж энэ оны 9 дүгээр сард МСС-ийн "Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл"-ийг 22.1 сая ам.доллараар нэмэгдүүлэх шийдвэр гаргууллаа. Энэ нэмэлт хөрөнгөөр МСҮТ-ийн сургалтын орчныг сайжруулж, сургалтын тоног төхөөрөмжийг шинэчлэх юм.
Азийн хөгжлийн банк (АХБ)-ны зээлээр хэрэгжүүлж буй "Боловсролын хөгжлийн хөтөлбөр-3"-ын хөрөнгөөр 6 МСҮТ-ийг бүс нутгийн мэргэжлийн боловсролын түшиц байгууллага болгон бэхжүүлэхээр сонгон хичээлийн байрыг сэлбэн засах, тоног төхөөрөмжөөр хангахад зориулан 3.0 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийж байна. Эдгээр сургуульд хамгийн түгээмэл бөгөөд суурь гэж үзэж буй 6 мэргэжлийн лаборатори, мастерын газрын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, сургалтын симуляцийн программ хангамжийг нийлүүлэв.
Их, дээд сургуулиудыг нэгтгэж байгаатай уялдуулан төрийн өмчийн шаталсан сургалттай коллежуудын дээд боловсрол эзэмшүүлдэг хэсгийг холбогдох сургуулиудад нь шилжүүлж, Үйлдвэрлэл-урлалын сургууль, Монгол-Солонгосын техникийн коллеж, Дорнод аймаг дахь шаталсан сургалттай техник технологийн сургууль, "Улаангом" коллежийг политехник коллеж болгон өөрчилж байна. Мөн Хөдөө аж ахуйн их сургуулийн Ховд аймаг дахь Алтайн бүсийн салбар сургууль, Ховд аймаг дахь "Хөгжил" мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг нэгтгэн баруун бүс нутагт үйлчлэх политехник коллеж болгох шийдвэр гаргахаар бэлтгэж байна.
Улаанбаатар хотод загвар политехник коллеж байгуулах тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 5 сая ам.долларын "Монгол-Солонгосын Техникийн Коллежийн Чадавхийг сайжруулж политехник коллеж болгон өргөтгөх" төслийн санамж бичиг, хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг хангаж, хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээр, санамж бичгийн дагуу тус коллежийн хичээлийн болон дадлагын байрны өргөтгөл баригдаж, суудлын хүчин чадал нэмэгдэх ба техникийн боловсрол олгох мэргэжлийн хүрээг 6 (Барилгын сантехник, Хөргөлт агааржуулалт, Гагнуур , Хувцасны дизайн, Мод боловсруулалт, Хүнд машин механизмын засвар, оператор) шинэ мэргэжлээр өргөжүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, багш нарыг сургах ажлууд хийгдэнэ. Өргөтгөлийн ажлын хүрээнд номын сан, хурлын заал бүхий 4 давхар хичээлийн байр, 1 давхар дадлагын байр барина.
2010 онд шинээр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн нийт 19 иргэн, байгууллагаас материалуудыг хүлээн авч бичиг баримтад шалгаруулалт хийж Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын даргын 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаар тушаалаар Шинжээчийн ажлын хэсэг байгуулж газар дээр нь очиж дүгнэлт гарган БСШУ-ны Сайдын 2010 оны 7 сарын 27-ны өдрийн 351 дугаар тушаалаар "Алтангорхи" ХХК, ХААИС-н дэргэдэх Булган дахь МСҮТ /ХААИС-н Биологийн нөөцийн менежментийн сургуулийн дэргэдэх "Малчин" үйлдвэрлэл сургалтын төв/, Онцгой байдлын ерөнхий газар, "Асгат сервис" ХХК, "Санко"-д урьдчилсан зөвшөөрлийг олгов.
Хөдөө аж ахуйн их сургуулийн Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байсан салбар сургуулийн материаллаг бааз, багшлах боловсон хүчний нөөцөд тулгуурлан механикжсан фермийн тоног төхөөрөмжийн угсрагч, засварчин тохируулагч, хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмжийн засварчин, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн засварчин, цахилгаанчин, экологи байгаль хамгаалагч, автомашины засвар, ашиглалт, тракторч-машинч, монгол, буриад гутал, нягтлан бодох бүртгэл, мэдээлэл зүй зэрэг мэргэжлээр сургалт эрхлэх урьдчилсан зөвшөөрөл олгосоны дээр Орхон, Булган аймагт төрийн өмчит Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байгуулах асуудлыг судлан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх арга хэмжээ авах бэлтгэлийг хангаад байна. Биелэлт: 70.0%
1.2.13. Дээд боловсролын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Дээд боловсролын сургалтын чанарын стандарт, түүгээр сургуулиудад тавих шаардлагыг олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болгон, сургуулиудыг аттестатчилж өрсөлдөх чадвартай цөөн сургуультай болж өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төрөөс дэмжинэ.
1.Сургалтын хөтөлбөрийг боловсролын олон улсын жишигт нийцүүлэх, баталгаажуулах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлнэ. 2009-2012
Биелэлт: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дээд боловсролын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд 2009 онд Бакалаврын боловсролын стандарт боловсруулах, батлуулах ажлыг эрчимжүүллээ. Техникийн ухааны чиглэлээр 47 мэргэжил, нийгмийн ажил, ерөнхий боловсролын сургуулийн багш гэсэн нийт 49 мэргэжлийн бакалаврын боловсролын стандартыг боловсруулах ажлыг зохион байгуулж, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвд хүргүүлэн батлуулав. Түүнчлэн 12 дугаар сард Компьютерийн график дизайн зэрэг 17 чиглэлийн стандартын төслийг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвд хүргүүлж, Боловсрол, соёл, урлаг, спортын стандартчиллын дэд хороогоор хэлэлцүүлээд байна. 2008 оны байдлаар бакалаврын боловсролын 58 стандарт Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөр батлагдаад байсантай харьцуулахад ийнхүү мэдэгдэхүйц ахиц гарлаа.
Эдгээр стандарт батлагдсанаар сүүлийн жилүүдэд их, дээд сургууль, коллежууд шинээр нээх сонирхолтой байгаа Нийгмийн ажил, Иргэний ба үйлдвэрлэлийн барилга, Архитектур, Компьютерийн программ хангамж, Компьютерийн техник хангамж зэрэг мэргэжлийн агуулга, сургалтын орчинд тавигдах нийтлэг шаардлага буй болж, нэг талаас сургуулиуд стандартын шаардлагыг хангахын төлөө чармайх, нөгөө талаар холбогдох байгууллага хяналт-үнэлгээ хийхэд шаардлагатай норм, норматив буй болсноороо ач холбогдолтой юм.
ЮНЕСКО-оос 2007 онд гаргасан Сэтгүүлзүйн боловсролын агуулгын загвар /Model Curriculia for Journalism Education/ -ыг "Сэтгүүлч" коллеж 2010 онд хариуцан орчуулж Сэтгүүлзүйн чиглэлээр сургалт эрхэлдэг бүх их, дээд сургуульд түгээсэн. Энэхүү загварын нэг чухал чиглэл нь сэтгүүлчдийн яриа, бичгийн чадварыг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаагаараа хичээлийн хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулахад дэмжлэг, үлгэр болох юм.
Англи хэлний багш боловсролын стандартыг боловсруулж, батлуулах арга хэмжээний хүрээнд олон улсын англи хэлний багш нарын холбооноос баталж гаргасан англи хэлний багшийн стандарт, мөн МУБИС-аас боловсруулсан ЕБС-ийн багшийн стандартад тулгуурлан, англи хэлний багшийн стандартын анхны төсөл боловсруулаад байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 235 дугаар тушаалаар "Дээд боловсролын сургалтын байгууллагад бэлтгэх ерөнхий мэргэжлийн чиглэл, индекс"-ийг шинэчлэн батлав. Энэхүү баримт бичгийн хүрээнд бакалаврын стандарт боловсруулах ажлыг үргэлжлүүлнэ. Хэрэгжилтийн хувь: 50%
2.Аттестатчиллын чанарын шалгуурыг өндөрсгөж, нийт сургуулийг аттестатчилалд хамруулна. 2009-2012
Биелэлт: 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хурлын баталсан "Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулиар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага "бүх шатны боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журмыг баталж мөрдүүлэх" эрхтэй болохыг хуульчилсан. Өмнө нь аттестатчиллын журмыг яамар субкъект батлах нь хуулиар зохицуулагдаагүй байсан юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 26 дугаар тушаалаар "Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам"-ыг шинэчлэн баталж, сургалтын байгууллагын ангилалд тавих шалгууруудыг шинэчлэн тогтоов.
Дээд боловсролын салбарт мөрдөх стандартуудын биелэлтийн байдлыг өөрийн сургууль дээр гаргаж дүгнэлт хийх, цаашдын авах арга хэмжээгээ тогтоох зөвлөмжийг төрийн бус өмчийн сургалтын байгууллагад хүргүүлсний дүнд үүсгэн байгуулагчид сургалтын байгууллагаа өөр сургуульд нэгтгэх, эсхүл татан буулгах үйл явц идэвхжиж, чанаргүй сургуулийн тоо цөөрч байна. "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах журам", "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын аттестатчиллын шалгуур үзүүлэлт"-ийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 561 дүгээр тушаалаар баталгаажуулж, эхний ээлжинд аттестатчилагдах 9 сургуулийн нэрсийн жагсаалтыг гаргаж, эдгээрийг аттестатчилах бэлтгэл ажлыг хийж дуусгаад байна. Хэрэгжилтийн хувь: 50%
3.Англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлж, дээд боловсрол эзэмшигчдийг ажил, мэргэжлийн чиглэлээрээ шаардлагатай мэдээллийг англи хэлээр ашиглах чадвартай болгоно. 2011-2012
Биелэлт: Хугацаа болоогүй.
4.Чанарын шаардлага хангасан цөөн сургуулийг тусгайлан санхүүжүүлж, хөрөнгө оруулалт хийнэ. 2011-2012
Биелэлт: Хугацаа болоогүй.
1.2.14.Инженер, технологи, байгалийн шинжлэл, багш, эмч, хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцагчдын хувийн жинг нэмэгдүүлнэ. Сургалтын төрийн сангаас үзүүлж буй зээл, тусламжийг Засгийн газраас тогтоосон мэргэжлийн чиглэл, сурлагын амжилтыг дэмжих, алслагдмал нутгийг хэрэгцээтэй мэргэжилтнээр, түүний дотор багш, инженер, техникийн ажилтан, хүний болон малын эмчээр хангахад чиглүүлнэ.
1.Инженер, технологи, байгалийн шинжлэл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн мэргэжлээр элсэн суралцагчдын тоог нэмэгдүүлнэ. 2009-2012
Биелэлт: 2009-2010 оны хичээлийн жилд инженер, технологи, байгалийн шинжлэл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн мэргэжлээр элсэн суралцагчдын хувийн жинг 5 хувиар нэмэгдүүлэхээр элсэлтийн хяналтын тоог боловсруулж Сайдын 2009 оны 183 дугаар тушаалаар батлав. Батлагдсан хяналтын тооны дагуу инженер, технологи, байгалийн шинжлэл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн мэргэжлээр оюутан элсүүлэх ажлыг зохион байгууллаа. Дотоодын их, дээд сургуульд элсэгчдийн хяналтын тоог 5 мянган хүнээр бууруулах арга хэмжээ авсны сацуу инженер, технологийн мэргэжлээр суралцагчдын хувийн жинг 3,3, байгалийн шинжлэлийн мэргэжлээр суралцагчдын хувийн жинг 1,8, багшийн мэргэжлээр суралцагчдын хувийн жинг 2,4, эмч-анагаах ухааны мэргэжлээр суралцагчдын хувийн жинг 1,8, хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцагчдын хувийн жинг 0,8 хувиар тус тус нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. Үүний үрээр 2008-2009 оны хичээлийн жилд дурдсан чиглэлээр 69321 оюутан суралцаж байсан бол 2009-2010 оны хичээлийн жилд 82291-д хүрч өмнөх хичээлийн жилээс 12970 хүүхдээр нэмэгдсэн нь эдгээр чиглэлээр суралцагчдын тоо 18.7 хувиар нэмэгдсэнийг харуулж байна. Нийт суралцагчдын дотор дээр дурдсан чиглэлээр суралцагчдын эзлэх хувь 49.9 боллоо.
БСШУЯ, ХБНГУ-ын Эрдмийн солилцооны албатай хамтран санамж бичиг байгуулж, хоёр талын тэнцүү санхүүжилтээр жил бүр 20 оюутан /10 бакалавр, 10 магистр/ -ыг ХБНГУ-ын их сургуулиудад сургахаар тохиролцон эхний элсэлтийг зонхион байгуулав.
Канад Улсын 'Queens' их сургуультай хамтран уул уурхайн менежмент, технологийн чиглэлээр магистрын сургалтад жил бүр 3 магистрантыг сургалтын төлбөрийн хөнгөвчилсөн нөхцөлтэйгээр сургах санамж бичиг байгуулсны гадна АНУ-ын Фульбрайтын сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, их сургуулиуд шууд хамтын ажиллагааг өргөжүүлж, хос хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр яриа, хэлцэл хийгдэж байна. Энэ бүхний дүнд энэ онд өндөр хөгжилтэй оронд суралцагчдын тоог жилд 70 гаруй хүнээр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
2010-2011 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэгчдийн хяналтын тоог тогтоохдоо шинээр элсэгчдийн дотор хүмүүнлэгийн болон нийгмийн ухаан, үйлчилгээний салбарын чиглэлээр элсэгчдийн хувийн жинг 0.4 хувиар бууруулж, техник, технологи, байгалийн ухаан, хөдөө аж ахуйн мэргэжлээр элсэн суралцагчдын хувийн жинг 0.3 хувиар нэмэгдүүлэх чиглэл баримтлан элсэлтийг зохион байгууллаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн суурь он буюу 2007/2008 оны хичээлийн жилд инженер, технологи, байгалийн шинжлэл, багш, эмч, хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцагчдын эзлэх хувь нийт суралцагчдын дотор 46.23 байсан бол 2010/2011 оны хичээлийн жилийн байдлаар энэ үзүүлэлт 51.3 % болж өслөө. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд дурдсан мэргэжлээр суралцагчдын тоо 17338-аар нэмэгдсэн байна. Энэ хичээлийн жилд дурдсан мэргэжлээр суралцагчдын тоо 87284 байна. Хэрэгжилтийн хувь: 70%
2.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардал, хөрөнгө оруулалт, их засварын болон багш нарын мэргэжил дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, тэтгэвэр, тэтгэмжийн зардлын эх үүсвэрийг төрөөс санхүүжүүлнэ. 2009-2012
Биелэлт: 2009 оны төсвөөр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардалд 3,5 тэрбум, их засварын зардалд 1,2 тэрбум, багш нарын мэргэжил дээшлүүлэхэд 16 сая, тэтгэмжийн зардалд 96 сая төгрөг төсвөөс санхүүжүүлэхээр батлагдсан болно. Салбарын төсвийн хөтөлбөр хооронд шилжүүлсэн тооцооны дагуу Сангийн сайдын тушаалаар төсвийн хуваарьт өөрчлөлт оруулж төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардалд 4,3 тэрбум төгрөг, тэтгэмжийн зардалд 246,9 сая төгрөгийг тус тус санхүүжүүлэв. Дэлхийн банкны "Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл" хөтөлбөрийн хүрээнд багш бэлтгэдэг сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, багш нарын мэргэжил дээшлүүлэхэд 150000 ам.доллар зарцуулах бөгөөд энэ арга хэмжээг хэрэгжүүлж байна. 2010 оны эхний хагас жилд төрийн өмчийн 23 их, дээд сургуулийн тогтмол зардалд 4.4 тэрбум төгрөг, багш нарын өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгох 1 удаагийн тэтгэмжид 504,0 сая төгрөгийн санхүүжилт олгов. Боловсролын тухай хуулийн 40.1-д "Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг тогтмол болон нормативт зардлаар санхүүжүүлнэ", Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тэмдэглэлд "Үүсгэн байгуулагчийн хувьд хариуцах төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардал, хөрөнгө оруулалт болон нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг 2009 оноос эхлэн жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байх" гэсэн заалтуудыг үндэслэн төрийн өмчийн 23 их, дээд сургуулийн тогтмол зардалд шаардагдах 4202,7 сая төгрөг, тэтгэвэрт гаргахад нь олгох нэг удаагийн тэтгэмжид 504,0 сая төгрөгийг 2011 оны төсвийн төсөлд тусгалаа. Хэрэгжилтийн хувь: 70.0%
3.Дотоодын их, дээд сургуульд суралцахаар зохих журмын дагуу элсэж, сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын захиалгаар албан ёсны гэрээ байгуулсан оюутны сургалтын зардлыг төрөөс хариуцна. 2009-2012
Биелэлт: Их, дээд сургууль, коллежид элсээд 2 жил амжилттай суралцсан, орон нутагт онцгой шаардлагатай мэргэжлээр суралцаж буй оюутныг тухайн газрын захиалгыг нь үндэслэн сургалтын төлбөрийг нь төрөөс хариуцахаар журамлан Засгийн газарт оруулан шийдвэрлэсэн болно. Журмын нөхцөл, шаардлагыг хангасан оюутны сургалтын төлбөрийг 2010-2011 оны хичээлийн жилээс төр хариуцах ажлыг зохион байгуулна. Дотоодын их, дээд сургуульд суралцахаар зохих журмын дагуу элссэн, хөдөөгийн сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргатай гэрээ байгуулсан оюутны сургалтын төлбөрийн санхүүжилтийг төрөөс хариуцах чиглэлээр Сургалтын төрийн сантай хамтран арга хэмжээ авсны дүнд 2009-2010 оны хичээлийн жилд 141 оюутныг хамруулан сургалтын төлбөрт нь 71,6 сая төгрөг олгосон бол 2010-2011 оны хичээлийн жилд ийм гэрээтэй 19 оюутны сургалтын зардлыг төр хариуцаж байна. Хэрэгжилтийн хувь: 70%
1.2.15.Өндөр хөгжилтэй оронд суралцагчдын тоог гурав дахин нэмэгдүүлнэ.
1.Засгийн газраас тодорхойлсон тэргүүлэх чиглэлээр гадаадын нэр хүндтэй сургуульд суралцагчдын тоог З дахин нэмэгдүүлнэ. 2010-2012
Биелэлт: БСШУЯ, ХБНГУ-ын Эрдмийн солилцооны албатай хамтран санамж бичиг байгуулж, хоёр талын тэнцүү санхүүжилтээр жил бүр 20 оюутан /10 бакалавр, 10 магистр/ -ыг ХБНГУ-ын их сургуулиудад сургах болов. Санамж бичгийн дагуу хамтран хэрэгжүүлж байгаа "Уул уурхайн салбарт ажиллах мэргэжилтэн бэлтгэх" хөтөлбөрийн хүрээнд 2010-2011 оны хичээлийн жилд ХБНГУ-д 10 бакалавр, 7 магистр сургаж байна. Канад Улсын 'Queens' их сургуультай хамтран уул уулрхайн чиглэлээр магистрын сургалтад жил бүр 3 магистрантыг сургалтын төлбөрийн хөнгөвчилсөн нөхцөлтэйгээр сургах санамж бичиг байгуулаад байгаагийн дээр АНУ-ын Фульбрайтын сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, их сургуулиуд шууд хамтын ажиллагааг өргөжүүлж, хос хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр яриа, хэлцэл хийгдэж байна. Ингэснээр өндөр хөгжилтэй оронд суралцагчдын тоог жилд 30 гаруйгаар нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Мөн АНУ-ын Фулбрайтын сантай хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичиг байгуулснаар энэ хичээлийн жилд АНУ-д 10 хүн сургахаар тохиролцоод байна.
Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2010-2011 оны хичээлийн жилээс гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцуулах хүмүүсийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгууллаа. Энэ хичээлийн жилд манай улсаас ОХУ, БНХАУ, Турк, Энэтхэг, БНПУ, БНЧУ, БНСУ, БНСВУ, БНАЛАУ зэрэг 15 оронд 484 оюутан, 6 оронд 169 магистр, докторант илгээлээ.
Өндөр хөгжилтэй оронд магистрантурт суралцах хүсэлтэй орон нутагт ажиллаж байгаа залуучуудыг дэмжих зорилгоор ЗГХЭГ-тай хамтран аймаг бүрээс 1 хүнийг өндөр хөгжилтэй орны магистрантурт сургахаар шалгаруулж, тэднийг 3 сарын англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамруулаад байна. Багшийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт төрийн өмчийн их сургуулиудын 60 багшийг 2010-2011 оны хичээлийн жилээс суралцуулах тусгай арга хэмжээ авч, их сургуулиудаас нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, сургалтад хамруулах бэлтгэл ажлыг зохион байгуулав.
Хэрэгжилтийн хувь: 50%
1.2.16.Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх бодлого баримтална. Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн сургалтын бааз, лабораторийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, оюутны дотуур байрын хүрэлцээг сайжруулна. Геологи, уул уурхайн чиглэлийн дээд болон мэргэжлийн боловсролын сургуулийн хотхоныг Эрдэнэт хотод хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр байгуулна.
1.Их сургуулийн хотхон байгуулах үзэл баримтлалыг батлуулж, хотхон байгуулах ажлыг хариуцсан захиргаанууд байгуулна. 2009-2012
Биелэлт: "Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл"-ийг Засгийн Газрын 2010 оны 149 дүгээр тогтоолоор батлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ чиглэлийн гол үзэл санааг хамгийн товчоор илэрхийлбэл:
· Эхний ээлжинд ШУТИС-ийн хотхоныг Улаанбаатар хотын Налайх дүүргийн зүүн урд хэсэгт "Шивээт"-ийн хөндийд 2000 гаруй га газарт "Оюуны" дагавар хот байдлаар "Силикон вээлий"-гийн хамт байршуулах.
· Төрийн ба төрийн бус өмчийн бусад их, дээд сургууль, коллеж дангаараа эсхүл нэгдэж их сургуулийн хотхон байгуулах тохиолдолд хөрөнгө оруулагчийн сонголт хийсэн газарт байрших боломж олгох.
· Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймгийн төвд "Эрдэнэт"-ийн болон хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж эхлүүлэх.
· Ховд аймаг дахь Ховд их сургуулийг Баруун бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв болгон хөгжүүлэх.
· Дорнод аймаг дахь Дорнод дээд сургуулийг Зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв болгон хөгжүүлэх.
· Дархан-Уул аймгийн төвд техникийн чиглэлийн их сургуулийг байгуулж хөгжүүлэх.
· Төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежийн нэгдэх эсхүл хамтарч хотхоноор хөгжих санаачилгыг төрөөс дэмжиж хотхон байгуулах эдэлбэр газар олгох, дэд бүтцийг байгуулахад бодит дэмжлэг үзүүлэх зэрэг болно.
Их сургуулийн хотхоны ашиглалтын өмнөх захиргааг БСШУЯ-ны дэргэд байгуулан ажилд нь оруулж хотхоны ерөнхий байршил, газрын асуудлыг шийдвэрлэлээ. Хэрэгжилтийн хувь: 100.0%
2.Шинжлэх ухаан, өндөр технологи, чанартай боловсролын нээлттэй бүс-Их сургуулийн хотхон байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулалт хийнэ. 2010-2012
Биелэлт: Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэлд "их, дээд сургуулиудын профессор, багш, судлаачид, магистрант, докторант, ШУА-ийн хүрээлэн, төвүүдийн эрдэмтэн, эрдэм, шинжилгээний ажилтны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хийдэг, гарсан үр дүнг нь бизнесийн болон санхүүгийн байгууллагатай хамтран үйлдвэрлэлд шуурхай нэвтрүүүлэхэд хотхон байгуулах бодлого чиглэгдэнэ" гэдгийг тодорхойлсон. "Эхний ээлжинд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хотхоныг Улаанбаатар хотын Налайх дүүргийн зүүн урд хэсэгт "Шивээт"-ийн хөндийд 2000 гаруй га газарт "Оюуны" дагавар хот байдлаар "Силикон вээлий"-гийн хамт байршуулна" гэж туссан. БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 270 сая гаруй юанийг ШУТИС-ийн хотхоны хөрөнгө оруулалтад ашиглахаар тооцож байна. Хотхон байгуулах ажлыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр хэрэгжүүлнэ. Концессын хуулийн хүрээнд Засгийн газрын дэмжлэг үзүүлэх объектуудын тоонд Их сургуулиудын хотхоны барилга байгууламжуудыг хамруулах төсөл боловсруулж, Төрийн өмчийн хороотой хамтран Засгийн газрын хуралдаанд оруулан дэмжлэг авлаа. Хэрэгжилтийн хувь: 50.0%
3.Геологи, уул уурхайн чиглэлийн дээд болон мэргэжлийн боловсролын сургуулийн хотхоныг Эрдэнэт хотод хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр байгуулна. 2010-2012
Биелэлт: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд туссаны дагуу Эрдэнэт хотод геологи, уул уурхайн чиглэлийн дээд болон мэргэжлийн боловсролын сургуулийн хотхон байгуулах газрын асуудлыг шийдэх, хөрөнгө оруулагчийг тодруулахад хамтран ажиллах саналыг Орхон аймгийн Засаг даргад албан ёсоор тавьж, 50 га-д төлөвлөлт хийх боломжтой талаар хариу авлаа. Мөн Уул уурхайн үндэсний ассоциацид сайдын 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1а/272 албан тоотыг илгээж энэ талаар хамтран ажиллахыг хүсэлт болгов. Гэвч энэ хугацаанд хөрөнгө оруулах тухай санал ирээгүй болно.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 10 дугаар сарын 29-ны 444 дүгээр тушаалаар хөрөнгө оруулагчийг тодруулах арга хэлбэрийн талаар санал боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна. Ажлын хэсэг саналаа боловсруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлаар эрх зүйн зохицуулалт дутмаг учир одоогийн мөрдөж байгаа хууль, журмын хүрээнд эхний ээлжинд дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдээс санал авах урилгын төсөл боловсруулж, яамны нэгжийн дарга нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжүүлсэн. Энэ ажил 2011 оноос эхлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан болно.
2010 оны 6 дугаар сарын 9-нд Засгийн газрын баталсан Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэлд геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймгийн төвд "Эрдэнэт" ХХК болон хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж эхлүүлэх арга хэмжээ авахаар тусгагдсан. Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны төлөөлөл Эрдэнэт хотод очиж тухайн их сургуулийг байгуулах газрын байршлын урдчилсан судалгаа хийсэн. Хэрэгжилтийн хувь: 50%
4.Дээд болон мэргэжлийн боловсролын бүх сургуулийг мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбон, ашиглалт, шугамын түрээс, үйлчилгээний зардлыг төрөөс хариуцах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ. 2009-2012
Биелэлт: Дээд болон мэргэжлийн боловсролын бүх сургуулийг мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох төсөл боловсруулсан боловч хөрөнгийн асуудал шийдвэрлэгдээгүй учир уг ажлыг хэрэгжүүлэх боломжгүй байна. Хэрэгжилтийн хувь: 10%
5.Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн оюутны дотуур байрны хүрэлцээг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийнэ. 2009-2012
Биелэлт: Манай яамнаас хийсэн судалгаагаар төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагуудад нийт 12993 ор бүхий 49 дотуур байр ажиллаж байна. Эдгээр байраар байранд суух хүсэлт гаргасан хүүхдийн 22.8 хувийг хангаж байна.
2009 онд Баруун-Урт суманд Шинжлэх ухаан, технологийн коллежийн 104 ортой дотуур байрны барилга, Төв аймгийн Эрдэнэ суманд 120 ортой МСҮТ-ын дотуур байрны барилгуудыг тус тус ашиглалтад оруулаад байна. Мөн Төв аймгийн Эрдэнэ суманд 120 ортой дотуур байрны барилгыг шинээр барьж, Булган, Хэнтий аймгуудад шинээр МҮСТ-ын хичээлийн болон дотуур байр баригдаж байна. Дэлхийн банкны "Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачлагын түншлэл" хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн багшийн сургуулийн их засварт 400 мянган ам. доллар зарцуулж, ШУТИС-д 3,0 тэрбум төгрөгийн өртөгөөр 900 суудалтай мэдээллийн технологийн төрөлжсөн төв бүхий номын санг шинээр ашиглалтад орууллаа.
УБ хотод хөдөө орон нутгаас ирж суралцдаг оюутнуудыг дотуур байраар хангах асуудлыг шийдвэрлэхийн тул 2010 оны төсөвт 1,0 тэрбум төгрөгийн өртөгтэй 1000 оюутны дотуур байр шинээр барих хөрөнгийг тусгаж цаашдаа жил бүр хөрөнгө шийдвэрлэн 20000 оюутны дотуур байр, цогцолбор хотхон байгуулах ажлыг эхлүүлээд байна. ХААИС-ийн оюутны дотуур байрны барилгад 391 сая төгрөгийн санхүүжилт хийн барилгыг ашиглалтанд оруулсан. АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа төслийн хөрөнгөөр МУБИС-ын хичээлийн А, Б, В байрны их засварт 500 сая төгрөг батлагдсан бөгөөд эдгээрээс В байрны ажил дууссан, А, Б байрнуудын засварын ажил дуусах шатандаа байна. Мөн Булган аймгийн булган суманд 100 ортой Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байр, ашиглалтад орууллаа.
2011 оны хуульд "Оюутны байр-1000" хөтөлбөрийн хүрээнд 1000 оюутны байр барихаар 1,0 тэрбум төгрөгөөр 2010 онд ажил эхлүүлсэн барилгыг цаашид үргэлжлүүлэн барихад 1,5 тэрбум төгрөг батлагдсан. Мөн их дээд сургууль, коллежийг дэмжих хөрөнгө оруулалтаар 2,0 тэрбум төгрөг батлагдсан ба түүнээс оюутны дотуур байрны барилгад засвар шинэчлэл хийх, тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөөд байна. Хэрэгжилтийн хувь: 50%
1.2.17.Их, дээд сургуулийн багшийг чадваржуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
1.Их, дээд сургуулийн багшийг чадваржуулах хөтөлбөр боловсруулж батална. 2010-2012
Биелэлт: "Их, дээд сургуулийн багшийг чадавхижуулах хөтөлбөр" боловсруулах ажлын хэсгийг БСШУ-ы сайдын 2010 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 61 дүгээр тушаалаар байгуулан ажиллуулж хөтөлбөрийн төслийг боловсруулан Монголын их, дээд сургуулийн консорциум, Монголын их, дээд сургуулийн холбоодоор хэлэлцүүлэн сайжруулсны үндсэн дээр Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний хуралдаанаар хэлэлцүүлсэн боловч Засгийн газрын гишүүдийн саналыг тусган дахин боловсруулах шаардлагатай гэж үзсэн болно. Хэрэгжилтийн хувь: 90.0%
2.Гадаадад мэргэжил дээшлүүлэх багш нарын тоог нэмэгдүүлнэ. 2009-2012
Биелэлт: ОХУ, БНХАУ-д 2009 онд их, дээд сургуулийн 36 багшийн мэргэжлийг дээшлүүлсний дээр Орос, Хятад болон зарим өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулийн докторантурт 12 багшийг суралцуулахаар илгээлээ. Хүнд машин механизмын жолооч-оператор бэлтгэж байгаа сургалтын байгууллагын 6 багшийг АНУ- сургалтад хамруулаад байна. Төрийн өмчийн их сургуулиудын багшийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт 60 багшийг 2010-2011 оны хичээлийн жилээс суралцуулахаар шийдвэрлэж их сургуулиудаас нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, сургалтад хамруулах бэлтгэл ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн сургуулиудын шууд хамтын ажиллагааны шугамаар 2010 онд Монгол улсын их сургууль 55, Шинжлэх ухаан, технологийн их сургууль 264, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их их сургууль 78, Хөдөө аж ахуйн их сургууль 77, Соёл, урлагийн их сургууль 31, Боловсролын их сургууль 63, "Ховд" их сургууль 34, нийтдээ 602 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах томилолтоор ажиллуулсан байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын их, дээд сургуулийн консорциум хамтран зохион байгуулж Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн их, дээд сургуулийн 10 багшийн сургалтын зардлын зөрүү 10000000 /арван сая/ төгрөгийг боловсролын төвлөрсөн арга хэмжээний зардлаас санхүүжүүлэв. Хэрэгжилтийн хувь: 70%
1.2.18.Оюутны сурлагын амжилтыг харгалзан сургалтын төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, тэтгэлэг олгох, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлнэ.
1.Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуульд суралцагчдад нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлнэ. 2010-2012
Биелэлт: 2009-2010, 2010-2011 оны хичээлийн жилд 80800 оюутан нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчиж байна. Нэг оюутанд сар бүр үзүүлдэг 18000 төгрөгийн хөнгөлөлт нь өмнөх үеэс 3 дахин нэмэгдсэн байна. Энэ хичээлийн жилийн тухайд хөнгөлөлт эдлэх оюутны тоог 16 мянгаар нэмэгдүүлэх шаардлага гарсныг холбогдох байгууллагад тавиад байна. Хэрэгжилтийн хувь: 100%
2.Их, дээд сургууль, коллежид суралцагчдыг сурлагын амжилттай нь уялдуулан сургалтын төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, тэтгэлэг олгох зэргээр оюутны сурах боломжийг төрөөс дэмжинэ. 2009-2012
Биелэлт: Гадаад орны нэр хүндтэй сургуулийн магистрантур, докторантурт суралцуулах шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор баталсан. Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан "Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам"-ын дагуу сургалтын төрийн сангийн зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгуулагад суралцан төгсөж, гэрээний дагуу 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа 61 хүнийг сургалтын төлбөр, эрдэм шинжилгээний ажлын хамгаалалтын зардал болон амьжиргааны тэтгэлгийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс Засгийн газрын 2009 оны 242 дугаар тогтоолоор бүрэн чөлөөлөв. Мөн Засгийн газрын 2008 оны 177 дугаар тогтоолын дагуу 2,8-аас дээш голч дүнтэй суралцсан оюутны сургалтын тэтгэлгийг үргэлжлүүлж олгох бөгөөд бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, олимпиадад тэргүүн байр эзэлсэн, мөн хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу суралцахаар явсан зарим оюутанд төрийн тэтгэлэг олгож байна. Сургалтын төрийн сангийн өнөөгийн халамжийн шинжтэй тогтолцоог өөрчлөн сурлагын амжилт, голч дүнгийн түвшинг харгалзан их, дээд сургууль, коллежид суралцагчдыг сургалтын төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, тэтгэлэг олгох асуудлыг судлан холбогдох журамд оруулах өөрчлөлтийн анхны хувилбарыг боловсруулаад байна. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдад урьдчилан танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хүний хөгжил сангийн хишиг, хувиас иргэн боловсролын үйлчилгээндээ тооцуулах асуудлыг хэлэлцүүлж, тогтоол гаргалаа. Энэ тогтоолоор 2010-2011 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцагчийн сургалтын төлбөрийн 2010 оны 9-12 дугаар сард ногдох хэсгийг нь суралцагч өөрөө хариуцах, үлдэгдэл төлбөрийг 2011 оны 1 дүгээр сараас эхлэн Хүний хөгжил сангийн хишиг хувиас тооцуулж төлүүлэх зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн болно. Иймд Сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламжийг 2010 оны 9-12 дугаар сараар тооцон олгоно. Үүнтэй холбогдуулан дээд боловсролын сургалтын байгууллагууд 2010-2011 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн энэ оны 9-12 дугаар сард ногдох хэсгийг суралцагчаас авах, Засгийн газрын тогтоол гарахаас өмнө сургалтын төлбөрөө авсан сургууль зохих хэсгийг нь буцааж олгох зохион байгуулалтын арга хэмжээ авав. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор "Хуульд өөрчлөлт оруулах тухай", "Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Монгол Улсын хуулийн төсөл, "Журам батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын тогтоолын болон "Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад сурлагын амжилтын тэтгэлэг, амьжиргааны тэтгэмж олгох журам"-ын төслийг боловсруулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн засварлаж, яамдын саналыг авч, тусган Монгол Улсын Засгийн газарт хүргэхэд бэлэн болгов. Уг төсөлд амжилттай суралцаж байгаа оюутны сурлагын амжилтыг нь үнэлж, сурлагын амжилтын тэтгэлэг олгох асуудлыг журамлахаар тусгав. Тухайлбал, 2.4 ба түүнээс дээш голч дүнтэй суралцсан суралцагчид 50 хувийн, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцсан суралцагчид 75 хувийн, 3.6 ба түүнээс дээш голч дүнтэй суралцсан суралцагчид 100 хувийн сурлагын амжилтын тэтгэлэг тус тус олгох, түүнчлэн 4.0 голч дүнтэй суралцагчид, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд амьжиргааны тэтгэмж олгож байх, шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн шаардлага болгосон хичээлүүдийн элсэлтийн шалгалтын дундаж оноог шалгуур болгон ялгавартай буцалтгүй тусламжийг нэг жилийн хугацаагаар олгох зэрэг асуудлыг тусгаад байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын идэвхийг дээшлүүлэхтэй уялдуулан дотоодын олимпиадад амжилттай оролцогчдод 75 хувийн сурлагын амжилтын тэтгэлэг, олон улсын олимпиадад амжилттай оролцогчдод 100 хувийн тэтгэлэг олгохоор тусгав. Хэрэгжилтийн хувь: 70.0%
3.Магистр, докторантурт суралцагчдад төрөөс үзүүлэх буцалтгүй тусламж, зээл, хөнгөлөлтийн систем бий болгоно. 2010-2012
Биелэлт: Өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт зохих журмын дагуу элсэн суралцаж байгаа хүмүүст Сургалтын төрийн сангаас хөнгөлөлттэй зээл олгох, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тэтгэлэгт хамруулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Ийнхүү суралцан төгсөгч нар эх орондоо ирж 5 жил үр бүтээлтэй ажилласан нөхцөлд сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлж байна. Хэрэгжилтийн хувь: 100.0%
4.500 км-ээс дээш алслагдсан сургуульд суралцаж буй оюутны ирэх, буцах замын зардлыг төрөөс жилд нэг удаа хариуцна. 2010-2012
Биелэлт: 2009 онд 10548 оюутны орон нутагтаа ирж очих замын нэг талын зардлыг төрөөс хариуцахад 550,0 сая төгрөгийн санхүүжилт хийлээ.
| Он |
Оюутны тоо |
Зардал /сая төгрөг/ |
| 2007 |
11302 |
333,8 |
| 2008 |
11313 |
422,5 |
| 2009 |
10548 |
550.0 |
| 2010 /төлөвлөсөн/ |
11313 |
550.0 |
500 км-ээс дээш алслагдсан сургуульд суралцаж байгаа оюутны ирэх, буцах замын зардлыг төрөөс жилд нэг удаа хариуцаж байхаар тооцож 1,1 тэрбум төгрөгийг 2011 оны төсөвт суулган батлаад байна. Хэрэгжилтийн хувь: 50.0%
1.2.19. Хичээлийн болон дотуур байр, номын сан, биеийн тамирын заал барих, өргөтгөх, сургуулийг компьютержүүлэх, интернэтэд холбох зэргээр чанартай боловсролын орчин бүрдүүлэхэд өөрчлөлт гаргана.
1.Оюутны хичээлийн болон дотуур байр, номын сан, спорт заалыг барих, өргөтгөх, сургуулийг компьютержүүлэх, интернэтэд холбоход хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлнэ. 2009-2012
Биелэлт: Баруун-Урт суманд ШУТехнологийн Коллежийн 104 ортой дотуур байрны барилга, Төв аймгийн Эрдэнэ суманд 120 ортой МСҮТ-ын дотуур байрны барилгуудыг тус тус ашиглалтад оруулаад байна. Мөн Төв аймгийн Эрдэнэ суманд 120 ортой дотуур байрны барилгыг шинээр барьж, Булган, Хэнтий аймгуудад шинээр МҮСТ-ын хичээлийн болон дотуур байр баригдаж байна. УБ хотод хөдөө орон нутгаас ирж суралцдаг оюутнуудыг дотуур байраар хангах асуудлыг шийдвэрлэхийн тул 2010 оны төсөвд 4,5 тэрбум төгрөгийн өртөгтэй 1000 Оюутны дотуур байр шинээр барих хөрөнгийг тусгаж цаашдаа жил бүр хөрөнгө шийдвэрлэн 20000 оюутны дотуур байр, цогцолбор хотхон байгуулах ажлыг эхлүүлээд байна. Дэлхийн банкны "Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачлагын түншлэл" хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн багшийн сургуулийн их засварт 400 мянган ам. доллар зарцуулж, ШУТИС-д 3,0 тэрбум төгрөгийн өртөгөөр 900 суудалтай мэдээллийн технологийн төрөлжсөн төв бүхий номын санг шинээр ашиглалтад орууллаа. 2010-2011 оны хичээлийн жилээс 1000 оюутны дотуур байр барихаар зураг төслийг нь хийлгэж бэлэн болгох ажил хийгдэж байна.
2010 онд ХААИС-ийн оюутны дотуур байрны барилгад 391 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн бөгөөд уг барилгыг бүрэн хэмжээнд ашиглалтад аваад байна. АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа төслийн 500 сая төгрөгийн хөрөнгөөр МУБИС-ын хичээлийн А,Б байрны их засварын ажлыг гүйцэтгэв.
2011 оны төсвийн төсөлд Архангай аймгийн Багшийн коллежийн барилгыг дуусгахад 1,786. 0 сая төгрөг, Дархан-уул аймгийн ЭМШУИС-н харъяа сургуулийн өргөтгөлийн барилгыг эхлүүлэхэд 250,0 сая төгрөг, мөн "Оюутны байр-1000" хөтөлбөрийн хүрээнд 1000 оюутны байр барихаар 1,0 тэрбум төгрөгөөр 2010 онд ажил эхлүүлсэн барилгыг цаашид үргэлжлүүлэн барихад 2,0 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Их, дээд сургууль, коллежийг дэмжих хөрөнгө оруулалтаар 2,0 тэрбум төгрөг төсөвлөсөн ба түүнээс оюутны дотуур байрны барилгад засвар шинэчлэл хийх, тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөөд байна. Шинээр 1000 ортой оюутны дотуур байрыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сэлбэ голын эрэгт барьж, 2012 онд ашиглалтад оруулахаар ажлыг нь эхлүүлсэн болно. "Оюутны дотуур байр-20000" хөтөлбөрийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаад оруулан хэлэлцүүлэхээр бэлтгэв. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд шинээр 30000-аас доошгүй ортой дотуур байрыг төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтээр барьж, ашиглалтад өгөх бөгөөд ашиглагдаж байгаа оюутны байруудад хийгдэх засварын ажил, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусган хэрэгжүүлэхийн зэрэгцээ их, дээд сургуулиуд өөрсдийн санхүү болон гадаад, дотоодын хандивлагчдын хөрөнгө нөөцийг дайчлан оюутны байр бариулах таатай нөхцөлийг бүрдүүлэх, энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх асуудал төсөлд тусгагдсан. Хэрэгжилтийн хувь: 50%
2.Төрийн өмчийн Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, орон нутгийн их, дээд сургуулийг шилэн кабелийн сүлжээнд холбож, ашиглалтын зардлыг санхүүжүүлэх найдвартай эх үүсвэртэй болно. 2011-2012
Биелэлт: Хугацаа болоогүй
3.Мэргэжлийн сургалтын байгууллагыг бэхжүүлэх, өргөтгөхөд хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт хийхийг дэмжсэн бодлого боловсруулна. 2009
Биелэлт: Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-тай уялдуулан "Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдан гарсан. "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн дагуу Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн сургалтын орчинг бүрдүүлсэн, дадлагын газрыг тоног төхөөрөмжөөр хангасан дадлагын байрыг засварласан, багш нарыг дадлагажуулсан зардал, өөрийн захиалгаар мэргэжилтэн бэлтгүүлэх зорилгоор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд оруулсан хандив, хөрөнгийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохоор хуульчилсан. Эдгээр өөрчлөлт нь мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, ажил олгогчийн хамтын ажиллагааг бодитой дэмжсэн заалт болсон. Монгол Улсын Их хурлаас 2009 оны 2-р сард шинэчлэн баталсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газрыг Засгийн газрын тогтоолоор тус тус байгууллаа. Хэрэгжилтийн хувь: 100%
1.2.20.Их, дээд сургууль, мэргэжлийн төрөлжсөн сургууль болон тэдгээрийн салбарыг бүсийн төв болон орон нутгийн хотод байгуулахыг дэмжинэ.
1.Бүсийн төвүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг төрөөс дэмжинэ. 2010-2012
Биелэлт: Төрийн өмчийн зарим дээд боловсролын сургалтын байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулах санал боловсруулж, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах асуудлыг Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолоор батлав. Энэхүү тогтоолоор орон нутагт үйл ажиллагаа явуулдаг нийт 9 коллежийг төрийн өмчийн их сургуулиудын салбар болгон өөрчлөн байгуулахаар шийдвэрлэв. Тогтоол 2010 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. "Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагын өөрчлөн байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 319 дугаар тушаалаар бүсийн төвөөс болон бусад аймгийн төвүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 17 их, дээд сургууль, салбар сургуулийн магистрантур, докторантурт суралцаж байгаа 222 багшийн сургалтын төлбөр болох 491 сая төгрөгийг Сургалтын төрийн сангаас хариуцахаар шийдвэрлэж, дэмжлэг үзүүлээд байна.
Засгийн газраас баталсан "Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх" чиглэлд Ховд аймаг дахь "Ховд" их сургуулийг баруун бүсийн, Дорнод аймгийн "Дорнод" дээд сургуулийг зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв болгон, Дархан-Ууул амйгийн төвд техникийн чиглэлийн их сургууль байгуулж хөгжүүлэхээр зорилт тавьж, эдгээрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах ажлыг эхлүүлээд байна. Хэрэгжилтийн хувь: 50%
1.2.21.Боловсролын байгууллагад гадаадын санхүүжилт, хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 2010
1.Боловсролын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 2010
Биелэлт: Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийж, дээд боловсролын шинэчлэлийн талаар авах арга хэмжээний цар хүрээ тодорхой болохын хирээр гадаадын байгууллагууд дэмжих эрмэлзэл нэмэгдэж байна. "Боловсролын салбарын шинэчлэл" /Буцалтгүй тусламж-0125-MON/ төслийг хэрэгжүүлэх бэлтгэл хангагдаад байна. Түүнчлэн АХБ-ны тусламжаар "Монгол Улсын дээд болон мэргэжлийн боловсролыг бэхжүүлэх" техникийн тулалцааны төслийн үйл ажиллагаа хэрэгжиж байна. Энэхүү техник туслалцааны төслийн хүрээнд 2011 оноос хэрэгжүүлж эхлэх "Дээд боловсролыг бэхжүүлэх" дэд төслийн 5 жилийн хугацааны дизайныг боловсруулж байна. 2010 оны 9-р сарын 21-ний өдөр Мэргэжлийн боловсрол, сургалтын газар болон Сингапур Политехник коллежийн хооронд Харилцан Ойлголцлын Санамж Бичигт үсэг зурав. Энэхүү Санамж Бичиг нь Монголын Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт, тэр дундаа насанд хүрэгчдийн заах арга зүй, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах мэргэжлийн боловсролын багш нарын чадавхийг бэхжүүлэн сургахад түлхэц өгч чадахуйц хамтын санхүүжилт дор хийгдэх төсөл юм. Төсөл нь нийгэм, эдийн засгийн өсөлтийг хурдасгах өндөр чанар бүхий мэргэжилтэй ажилтанг богино хугацаанд бэлтгэн гаргах мэргэжлийн боловсролын тогтолцоог шинэчлэн боловсруулах сургалтад Сингапур Политехник Интернэйшнлийн талаас 20 гаруй мэргэжилтэн, багш нар, Монголын талаас Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, МСҮТ зэрэг нийт 123 багш хамрах далайцтай сургалт болох юм.
Мөн 2010 оны 10-р сарын 12-ний өдөр Мэргэжлийн боловсрол, сургалтын газар болон Австралийн "Техникийн болон Дээд Боловсролын Захирлуудын Зөвлөл" (TAFE Directors Australia)-ын хоорондын Харилцан Ойлголцлын Санамж гарын үсэг зурлаа. Энэхүү Санамж Бичиг нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын хооронд түншийн холбоог байгуулахад чиглэж байгаа болно. Энэ ажиллагааны хүрээнд багш, МСҮТ-ийн суралцагч нарыг солилцох, судалгааны төсөл хэрэгжүүлэх, хөтөлбөр боловсруулах, багш бэлтгэх болон ажил олгогчийн оролцоог нэмэгдүүлэх ажил хийгдэнэ. Хамтын ажиллагааны анхны алхам 11-р сарын эхээр дугуй ширээний уулзалт хийх болон Авсралийн "Tэйфи"-гийн техник мэргэжлийн сургуулиудтай танилцах, ур чадвартай ажилтан бэлтгэх тогтолцоо болон туршлага судлах зорилгоор Монголын талаас бодлого боловсруулагч болон сургалтын албаны дарга нар Австрали улсад айлчилснаар эхэллээ.
БНСУ-ын олон улсын хөгжлийн агентлаг "Койка"-тай мэргэжлийн боловсролын 5 мэргэжлээр ажилтан бэлтгэх төслийг манайд хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав. Хэрэгжилтийн хувь: 50%
1.2.22.Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгож, "Соёл, урлагийг 2009-2012 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-г батлан хэрэгжүүлнэ.
1.Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. 2009
Биелэлт: "Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг БСШУ-ы сайдын 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 292 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг хуулийн төсөл болон төслийн үзэл баримтлал, танилцуулгын төслийн анхны хувилбарыг гарган Ажлын хэсгийн хуралдаанаар 2 удаа хэлэлцүүлсэн. БСШУ-ы сайдын 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 225 дугаар тушаалаар "Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, хуулийн төслийг дахин боловсруулж байна.
"Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөлд түүх, соёлын ердийн дурсгалт зүйлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр түр хугацаагаар хилээр гаргах, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулахыг таслан зогсоох, нүүлгэн шилжүүлэхэд нөхөн олговор олгох, Дэлхийн өвийн хамгаалалтын захиргаа байгуулах, соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээллийн нууцлалыг хадгалах, утга соёлын өвийг тээгчдийн бүртгэл, тэдгээрийн шавь сургалт, археологийн хайгуул судалгаа, түүний зөвшөөрөл зэрэг олон заалтуудыг өөрчлөн найруулах, нэмэлт оруулах талаар тусгалаа.
Соёлын өвийг хамгаалах хуультай уялдуулан Ашигт малтмалын тухай хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Иргэний хууль зэрэгт нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж байна.
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг болон УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны ажлын хэсэг хамтран хуулийн төсөлд санал авахаар 7 чиглэлээр уулзалт, ярилцлага зохион байгуулан, санал дүгнэлтийг сонсож, нэгтгэн боловсруулаад төслийн эхний хувилбарыг гаргаад байна.
БСШУ-ы сайдын 2010 оны 175 дугаар тушаалаар байгуулагдсан "Төрөөс баримтлах соёлын бодлого"-ыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг "Монгол Улсын соёлын бодлого"-ын төсөл, уг төслийн үзэл баримтлалыг шинээр боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүүлэн УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлээд байна. Хэрэгжилтийн хувь: 50.0%
2.Соёл, урлагийн хороо байгуулах асуудлыг шийдвэрлэнэ. 2008
Биелэлт: Соёл, урлагийн хороо байгуулах асуудлыг УИХ-ын 2008 оны 80 дугаар тогтоолоор шийдвэрлэв. БСШУ-ы сайдын тушаалаар хорооны бүтэц, дүрэм, орон тоог баталснаар тус хороо 2009 оны 4 дүгээр сараас үйл ажиллагаа явуулж байна. Хэрэгжилтийн хувь: 100.0%
3."Монгол Улсын соёл, урлагийг 2009-2016 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-г батлан хэрэгжүүлж эхэлнэ. 2009
Биелэлт: БСШУ-ы сайдын 2008 оны 76 дугаар тушаалаар Соёл, урлагийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг 4 дэд ажлын хэсэгтэйгээр 50 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажил үүргийг хуваарилан, салбар чиглэл тус бүрээр мэдээлэл цуглуулан, эхний ээлжинд мастер төлөвлөгөөний үзэл баримтлал, тэргүүлэх чиглэлийн төслийг боловсрууллаа. Мастер төлөвлөгөө боловсруулахтай холбогдуулан БСШУЯ-ны ШУТГ, мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгээс эрхлэн Соёл, урлагийн их сургууль, Соёл урлаг судлалын хүрээлэн, ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, МУИС-ийн шашин судлалын тэнхим, Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон улсын хүрээлэнгийн судлаачид оролцсон судалгааны баг ажиллуулж, 2009 оны эхний улиралд 10 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамарсан түүвэр судалгааны ажлыг гүйцэтгэв. Үүний үр дүнд "Соёл урлагийн салбарын хүний хөгжил" сэдэвт социологийн судалгааны 200 хуудас тайлан бүрдүүллээ. Мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд хөдөөгийн соёл, урлагийн байгууллага /21 аймгийн музей, номын сан, театр, чуулга/-аас статистик судалгаа авч нэгтгээд байна. Мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлж, зөвлөх ажиллуулах хүсэлтийг ЮНЕСКО-д тавьсны дагуу ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газраас мэргэжилтэн Саймон Мандийг 2009 оны 8 дугаар сард Монгол Улсад ажиллуулав. ЮНЕСКО-гийн мэргэжилтэн мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн гишүүдтэй 3 өдрийн сургалт, семинар зохион байгуулж, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Урчуудын эвлэл, Үндэсний олон нийтийн радио, телевиз, Архангай аймгийн Боловсрол, соёлын газар, Музей, Их тамир сумын соёлын төвийн үйл ажиллагаатай танилцав. Сургалт, семинарын дагуу ажлын хэсэг мастер төлөвлөгөөний үзэл баримтлал, агуулгын бүтцийг боловсруулж байна. Мастер төлөвлөгөөг боловсруулснаар соёл, урлагийн салбарын ойрын 10 жилийн хөгжлийн хандлагыг тодорхойлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, менежментийн шинэ түвшинд хүрэх арга хэмжээг шийдвэрлэх ач холбогдолтой болно. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын хүсэлтээр ЮНЕСКО-гийн болон Европын холбооны соёлын зөвлөх Саймон Мүнди хүрэлцэн ирж 2010 оны 9 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд "Монголын соёл, урлагийг 2011-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-г боловсруулах ажлын хэсгийн зөвлөлдөх хуралдааныг БСШУЯ-нд зохион байгууллаа. Ажлын дэд хэсгүүд мастер төлөвлөгөөний бүлэг бүрийн анхны төслийг боловсруулж, хуралдаанд хэлэлцүүлэв. Төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Хэрэгжилтийн хувь: 50.0%
4.Соёлын ажилтан, уран бүтээлчдийн зэрэг дэвийг тогтоох, бүтээлийн үнэлгээг дээшлүүлэх замаар тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. 2009-2010
Биелэлт: Соёл, урлагийн ажилтан, уран бүтээлчдэд зэрэг дэв олгох, бүтээлийн чанар, гүйцэтгэл болон ажилласан жилийг харгалзан тэднийг урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлыг "Монгол Улсын соёлын бодлого"-ын шинэ төсөл, "Соёлын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. Соёлын ажилтанд ур чадварын нэмэгдэл олгох, уран бүтээлчдэд мэргэжлийн зэрэг олгох журмын төслийг боловсруулж байна. Хэрэгжилтийн хувь: 30.0%
5.Соёл, урлагийн байгууллагуудын стандартыг боловсруулан батлуулж мөрдүүлнэ. 2010
Биелэлт: Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 68 дугаар тушаалаар "Мэргэжлийн урлагийн байгууллагын орчны стандартыг боловсруулах ажлын хэсэг" байгууллаа. Ажлын хэсэг стандартын бүтэц, хамрах хүрээг тодорхойлон төслийн хувилбарыг боловсруулж байна. Хэрэгжилтийн хувь: 30%
6.Соёлын ажилтан, уран бүтээлчдийн бүтээл туурвилыг төрөөс дэмжих хөрөнгийг 2 дахин нэмэгдүүлнэ. 2010-2012
Биелэлт: Соёлын ажилтан, уран бүтээлчдийн үйл ажиллагаа, бүтээл туурвилыг дэмжих, хүн амын соёлын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, соёлын өвийн хайгуул, судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Булган аймгийн музей, номын сангийн дунд болон Говь-Алтай аймгийн Ардын дуу, бүжгийн "Алтай" чуулга, Увс, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр, Улсын филармони, Хүүхдийн номын ордон, Соёлын өвийн төвд тус бүр нь 21,0 сая төгрөгийн үнэтэй "УАЗ-1206" маркийн авто машиныг БСШУ-ы сайдын хөрөнгө оруулалтын багцаас олгов.
Оросын Холбооны Улсын Москва хотод зохиогдсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэгт 29,000,000.0 /хорин есөн сая/ төгрөг, мөн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Соёл, урлагийн их сургуулийн оюутан Ч.Энхтайванд 24,000,000.0 /хорин дөрвөн сая/ төгрөг, Монакагийн вант улсын Монте-Карло хотноо зохиогдсон олон улсын циркчдийн "Premere rampe" наадмаас хүрэл алиалагч хүртсэн уран 9 нугараачдад нийт 34,000,000.0 /гучин дөрвөн сая/ төгрөг, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдын наадмаас хүрэл медаль хүртсэн уран 4 нугараачид нийт 34,000,000.0 /гучин дөрвөн сая/ төгрөг буюу нийт 121,0 /зуун хорин нэгэн сая/ төгрөгийн мөнгөн шагнал олгов. Хэрэгжилтийн хувь-50%
1.2.23.Соёлын өвийн тогтолцоог төгөлдөршүүлэх, иргэдэд музейн чанартай үйлчилгээг хүргэх таатай орчныг бүрдүүлнэ.
1.Музейн сан хөмрөгийг баяжуулах зардлыг 3 дахин нэмэгдүүлж, хүүхэд, залуучуудын танин мэдэхүйг хөгжүүлэх, тэднийг эх оронч үзэл, төлөвшилтэй болгох чиглэлээр музей, боловсрол, шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааны үр өгөөжтэй түншлэлийг буй болгоно. 2009-2012
Биелэлт: Нийслэлийн 370 жилийн ой, Монгол Улсын тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Бид эх орноороо бахархдаг" сэдэвт музей үзүүлэх сарын аяныг 2009 оны 10 дугаар сарын 12-ноос зохион байгуулахаар БСШУ-ы сайдын 2009 оны 9 дүгээр сарын 18-ны 383 дугаар тушаалаар шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулан ажиллуулж, уг аяны хүрээнд нийслэлийн дүүргүүдийн алслагдмал сургуулийн хүүхдүүдийг тусгай график, хөтөлбөрийн дагуу автобусаар үйлчилж музей үзүүлэх, тусгай лекц унших, сурталчлах зэрэг арга хэмжээнд зориулж Соёл, урлаг хөгжүүлэх сангаас 10 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн болно. Уг сарын аяныг Монголын Урлагийн зөвлөл, Нийслэлийн боловсролын газар, Соёл, урлагийн хороо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт музейн үзмэрийн фото, тайлбар бүхий "Монголын музейнүүдийн үзмэр" каталогийг 235 сая төгрөгийн санхүүжилтээр хэвлэх ажлыг зохион байгуулав. Хүүхэд, залуучуудын танин мэдэхүйг хөгжүүлэх, эх оронч үзэл, төлөвшилтэй болгоход нь хувь нэмэр болгож уг каталогийг ерөнхий боловсролын сургууль, сумын номын сангаар дамжуулан таниулав.
"Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр"-ийн дагуу Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших Рашаан хад, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших Хэрлэн барс хотын цамхаг, Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Их бурхант дурсгалын дэргэд нэг загварын чулуун танилцуулга самбарыг байрлуулах ажлыг Соёлын өвийн төвийн ажилтан нараар 2009 оны 5-р сарын 15-25-ны өдрүүдэд газар дээр нь очиж суурилуулах ажлыг гүйцэтгүүлэв.
Архангай аймгийн Ихтамир, Тариат сумын нутагт орших Алтан сандал уулын буган чулуу, Тайхар чулуу, Чулуут голын хадны зураг, Булган аймгийн Баян-Агт сумын Шивээт-Улааны дурсгалын дэргэд чулуун танилцуулга самбарыг байрлуулах ажлыг гүйцэтгэв. Дээрх дурсгалууд нь аялал жуулчлалын маршрутад орсон бөгөөд гадаад, дотоодын жуулчдыг үзэхэд мэдээллээр хангах чухал ач холбогдолтой ажил боллоо. Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт орших Таван толгойн монголын үеийн хүн чулууг бэхжүүлж, хамгаалах зорилгоор эхийг нь Дүрслэх урлагийн музейд зөөж авчрахаар шийдвэрлэсэн боловч Сүхбаатар аймгийн Аялал жуулчлалын газрын хүсэлтээр Соёлын өвийн төвийн мэргэжилтнүүдийг газар дээр нь ажиллуулж, хөшөөний одоогийн байдал харьцангуй гайгүй, хилийн зурвас бүсэд байрладаг, аймгийн аялал жуулчлалын маршрутад оруулсан, хавар, өвөл, намартаа орчимд нь айл нутаглан харж ханддаг зэргийг харгалзан үзэж унаган газарт нь үлдээх боломжтой гэж үзэв. Японы Засгийн газрын Соёлын өвийн буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд Соёлын өвийн төвийг лабораторийн тоног төхөөрөмж, сэргээн засварлах зориулалтын техник хэрэгслэлээр хангах зорилгоор "Түүх, соёлын дурсгал, соёлын өвийн оношлогоо, судалгааны төхөөрөмж" нэртэй төслийг боловсруулан Сангийн яамаар дэмжигдэн Японы Засгийн газар хүргүүлээд байна. Уг төсөлд 6 нэр төрлийн тоног төхөөрөмж хамтрагдаж байгаа болно.
Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, түүнд бүртгэх журмыг шинэчилж БСШУ-ы сайдын 2009 оны 78 дугаар тушаалаар батлан мөрдүүлэв.
Хархорум музей болон Хөшөө цайдамын музейн "Үндсэн чиглэл", "Дэглэлтийн төлөвлөгөө"-ний төслийг боловсруулж, Сайдын 2010 оны 182 дугаар тушаалаар "Хархорум музейн Үндэсэн чиглэл"-ийг, 2010 оны 268 дугаар тушаалаар "Хөшөө Цайдам музейн Үндсэн чиглэл"-ийг тус тус батлаад байна. Хархорум музейн Үндсэн чиглэлийн дагуу хөшөө дурсгалуудыг музейд зөөж авчрах ажлыг зохион байгуулж байна. Сайдын 2010 оны 298 дугаар тушаалаар Өвөрхангай аймгийн Хархорин сумд орших Бага эрээний хүн чулуу, Шар бүрдийн хүн чулуу, Эрдэнэ зуу музейн хэрмэн хашаанд буй перс бичигтэй хөшөө, Хөшөө дэнжийн хүн чулууг унаган газраас нь, мөн Үндэсний музейд хадгалагдаж буй Герман Улсаас бэлэглэсэн "Хархорум хотын макет" зэргийг Хархорум музейд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэв. Түүнчлэн Хархорум музейд суурилуулах сэргээн засварлах ажлын тоног төхөөрөмжийг Японоос хүлээн авч, сургалт зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангаад байна. 2010.9.14-нд Японы Засгийн газрын соёлын буцалтгүй тусламжаар барьсан Хархорум музейн барилгыг Улсын комисс хүлээн авлаа. Батлагдсан орон тооны дагуу ажилчдыг сонгон шалгаруулж, музейн үзмэрийг дэглэв.
"Хамгаалалтын захиргаа байгуулах тухай" Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 147 дугаар тогтоолоор Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын Хамгаалалтын захиргааны бүтэц, орон тооны дээд хязгаар болон дүрмийг баталж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт үүрэг болгон баталсан юм. Үүний дагуу Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны дүрмийг боловсруулж, бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарын хамт БСШУ-ны сайдын 2010 оны 7 дугаар сарын 20-ны 341 дүгээр тушаалаар батлан, санхүүжилтийг төсөвт тусгаж үйл ажиллагааг эхлүүлээд байна. Хэрэгжилтийн хувь: 70,0%
2.Утга соёлын өвийг хадгалж хамгаалах чиг үүргийг төрийн байгууллагад шилжүүлэн, "Соёлын өвийн төв"-ийг зориулалтын байртай болгож, улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг баяжуулна. 2008-2012
Биелэлт: Засгийн газрын 2008 оны 302 дугаар тогтоолоор Соёлын өвийн төвд утга соёлын өвийг хадгалж хамгаалах чиг үүргийг хариуцуулахаар шийдвэрлэсний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 125 дугаар тушаалаар Соёлын өвийн төвийн дүрэм, бүтцийг шинэчлэн баталж мөрдүүлэв. Утга соёлын өвийн үндэсний төв -төрийн бус байгууллагад хадгалагдаж байсан 337 ширхэг Beticam хальс, VHS 17 ширхэг, UVW 68 ширхэг, DVcam 278 ширхэг хальсыг Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд эх хувийг нь авч төрөлжүүлэн хадгалахдаа бүх хальсыг 2 хувь хувилан авах ажлыг гүйцэтгэлээ.
Одоогийн байдлаар BET хальснаас 188 ширхэгийг Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд болон Биет бус соёлын өвийг хамгаалах хэлтсийн дотоод ажилд зориулан тус бүр 2 хувийг DVcam, DVD хальсанд хуулан авсан байна. Энэ ажилд зориулан DVcam хальс 114 ширхэг, DVD-ROM 57 ширхэгийг тус төвийн дотоод үйл ажиллагааны зардлаас гарган зарцуулжээ. "Утга соёлын Үндэсний төв" төрийн бус байгууллагад хадгалагдаж байсан үлдэгдэл хальсыг хуулбарлан авахад 475 ширхэг DVcam хальс, 238 ширхэг DVD-ROM хэрэгтэй гэсэн зардлын тооцоо гарчээ. Соёлын биет бус өв, түүнийг тээгчийн бүртгэлийн маягт, "Соёлын биет бус өв түүнийг тээгчийг тогтоох үндэсний болон аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн дүрэм", "Соёлын биет бус өв, түүнийг өвлөн тээгчийг тогтоох, бүртгэх журам" зэрэг өдөр тутмын үйл ажиллаанд мөрдөгдөх маягт, дүрэм, журмын төслийг боловсруулав. 2009 оны сүүлийн хагаст ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дэмжлэгтэйгээр Хэнтий, Дорнод, Төв, Дорноговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Орхон аймагт соёлын биет бус өвийн түүвэр судалгаа хийж, аман билгийн төрлөөр 38, уламжлалт зан үйлийн чиглэлээр 6, ардын гар урлалын төрлөөр 10, нийт 54 өв тээгч авъяастныг сурвалжлан судалж, ур чадвар, урын санг дуу, дүрс бичлэгээр баримтжууллаа.
Соёлын өвийн төвийг зориулалтын барилгатай болгохын тулд газар олгохыг хүссэн хүсэлтээ Соёлын өвийн төвөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн барилга, хот байгуулалтын алба, Нийслэлийн газрын албанд албан ёсоор хандсан юм. Үүний дагуу нийслэлийн 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Соёлын Өвийн Төвийн зориулалтын барилгад зориулж нийслэлийн Хан-уул дүүргийн 10 дугаар хороонд 1 га газар олгосон тухай Нийслэлийн Засаг даргын 2010 оын 6 дугаар сарын 15-ны 393 дугаар захирамж гарсныг нийслэлийн Газрын албанаас 5/2383 тоот албан бичгээр ирүүлээд байна. Улаанбаатар хотын Архетектур, барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатарын 15 дугаар мэдэгдэлд энэ тухай дурдсан байна. 2011 онд барилгын зураг төслийг боловсруулахаар төлөвлөөд байна. Хэрэгжилтийн хувь: 50.0%
3.Биет бус соёлын өвийг хадгалж, хамгаалах, өвлөн хөгжүүлэх, өв тээгчийг тогтоох, бүртгэх, төрөөс дэмжих арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлнэ. 2009-2012
Биелэлт: Биет бус соёлын өвийг хадгалж хамгаалах, өвлүүлэн хөгжүүлэх арга хэмжээг "Морин хуур, уртын дуу", "Монгол хөөмий", "Монголын уламжлалт бий, биелгээ" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байна. Монгол Улсын Биет бус соёлын өвийн төлөөллийн үндэсний бүртгэл, Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлийг тус тус боловсруулж, БСШУ-ы сайдын 2009 оны 293 дугаар тушаалаар батлан мөрдүүлж ажиллав. БСШУ-ы сайдын 2010 оны 92 дугаар тушаалаар дээрх 2 бүртгэлийг шинэчлэн баталж мөрдүүлж байна. Монгол Улсын соёлын биет бус өв, түүний тээгчийг тогтоох, бүртгэх, журам, Үндэсний зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг БСШУ-ы сайдын 2009 оны 414 дүгээр тушаалаар баталж мөрдүүлэв.
Засгийн газрын 2010 оны 50 дугаар тогтоолоор Монгол Улсын соёлын өвийн жагсаалтыг ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах жагсаалтад оруулахаар нэр дэвшүүлэхэд шаардагдах 66.439.500 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах шийдвэр гаргав. Үүний үр дүнд ЯАРАЛТАЙ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЖАГСААЛТАД "Монгол гэрийн урлал", "Монгол хувцасны уламжлалт урлал", "Монгол цам", "Монгол жангар", " Уул овоо тахих монгол зан үйл", "Оньсон тоглоомын уламжлалт төрлүүд", "Лимбэ, бишгүүрийн битүү амьсгаа*", "Малд төл авахуулах монгол зан үйл", Монгол уран бичлэг", "Уран нугаралт" гэсэн 10 төрөл, зүйлийг бүртгүүлэхээр өргөдөл, баримт бичиг, материалыг бэлтгэж 2010 оны 3 дугаар сард ЮНЕСКО-д хүргүүллээ. Мөн БСШУ-ы сайдын 2010 оны 188 дугаар тушаалаар Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн ЮНЕСКО-гийн жагсаалтад нэр дэвшүүлэх "Монголын Цагаан сарын шинийн нэгний ёслол, зан үйл", "Монгол бөөгийн зан үйл", "Бүргэдээр ан хийх арга, зан үйл", "Монголын уламжлалт уран хатгамал", "Эсгий хийх уламжлалт арга, зан үйл", "Монгол шатар" гэсэн 6 төрөл зүйлийг бичиж боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 39,711,000 төгрөгийг соёл, урлагийн салбарын улсын төсвийн бус орлогоос гаргахаар шийдвэрлэв. БСШУ-ы сайдын 2010 оны 299 дүгээр тушаалаар 2011 онд Ардын урлагийн их наадам зохион байгуулахаар шийдвэрлэн, уг наадмын удирдамж, зохион байгуулах хороог батлан Соёл, урлагийн хороо, аймаг, нийслэлд хүргүүллээ. Соёлын биет бус өв, түүний тээгчийг тогтоох үндэсний зөвлөлийн анхны хуралдааныг 2010 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулав. Хуралдаанаар соёлын биет бус 2404 өв, түүний тээгчийг Соёлын биет бус өвийн улсын бүртгэл-мэдээллийн санд бүртгэсэн тухай хэлэлцэж, соёлын биет бус зарим өв тээгчдэд үнэмлэх олгохоор шийдвэрлэв. Монгол Улсаас нэр дэвшүүлсэн 3 өв болох "Монгол Үндэстний баяр-Наадам", "Монгол үндэстний хөөмэйн урлаг", "Бүргэдийн ан буюу Шувуучлахуй" ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдлээ. Энэ үйл явдлыг монголчуудын өв соёлыг дэлхийд өндөр үнэлсэн хэрэг боллоо. Хэрэгжилтийн хувь: 70.0%
1.2.24. Орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий хамгаалалтын хэрэгслээр хангах, менежментийг нь боловсронгуй болгож улмаар түүх, соёлын үнэт зүйлс, музейн үзмэрийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулна.
1.Улсын болон орон нутгийн музейг хамгаалалт-дохиоллын хэрэгслээр хангана. 2008-2012
Биелэлт: Тодотгосон төсвөөр музейн сан хөмрөгийг баяжуулахад 205,3 сая төгрөг батлагдсан бөгөөд санхүүжилтийг 4 сараас эхлэн тухайн зориулалтаар нь хэрэгжүүлэв. Үйл ажиллагааны менежментийг нь боловсронгуй болгох, үзмэрийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр Үндэсний түүхийн музейд БСШУЯ, Улсын мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, дүгнэлт гарган, уг үзлэгээр илэрсэн зөрчлийг арилгах талаар шаардлага хүргүүлэв. Музейг орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий хамгаалалтын хэрэгслээр хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ онд Уран зургийн галерейд 33,5 сая төгрөгөөр дохиоллын систем суурилуулах арга хэмжээ авлаа. Ингэснээр аймгуудын музейгээс гадна улсын 8 музейн 7 нь дохиолол хамгааллын системтэй боллоо. 2010 онд Театрын музейг дохиолол хамгааллын системээр тоноглохоор төлөвлөөд байна. Ингэснээр бүх музей, Үндэсний номын сан дохиолол хамгааллын системтэй болж байгаа юм. 2007 оноос хойш улсын 5 музейг дохиолол хамгааллын тоног төхөөрөмжөөр хангах ажлыг гадаадад гаргасан үзэсгэлэнгийн орлогоор санхүүжүүлэв.
2010 онд тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах, дохиоллын систем тавих зардалд зориулан батлагдсан 100,0 сая төгрөгийн төсвөөр зарим арга хэмжээг хэрэгжүүллээ. Тухайлбал, Уран зургийн галерейг дохиолол хамгаалалтын системээр тоноглох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулж, тендерт шалгарсан "Таван од" ХХК дохиолол хамгаалалтын тоног төхөөрөмжийг Уран зургийн галерейд тоноглох, суурилуулах ажлыг гүйцэтгээд байна. 2010 оны 1 сард Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Музейн бөс даавуун эд зүйлийн хадгалалт хамгаалалт" сэдэвт сургалт-семинарыг зохион байгуулав. Хэрэгжилтийн хувь: 70.0%
2.Улсын болон орон нутгийн чанартай музейг техник, тоног төхөөрөмжөөр хангаж "Үндэсний соёлын өвийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлнэ. 2009-2012
Биелэлт: Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд улс, аймгийн музейн бүртгэл-мэдээллийн сангаас Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан (УНБМС)-д үзмэрийн бүртгэлээ төлөвлөгөөний дагуу ирүүлж байхаар график гарган ажиллаж байна.
Графикт 2009 онд УНБМС-аас улс, аймгийн музейн 32900 үзмэр бүртгэхээс улсын чанартай музей, байгууллага тус бүрээс 1200 ш бүртгэл, 21 аймгийн музей тус бүр 800 ширхэг үзмэрийн бүртгэлийг хийж байгуулага тус бүрийн болон улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэн ажиллахаар заасан. Одоогийн байдлаар УНБМС-д соёлын өвийн "RCH" бүртгэлийн програмын дагуу 21 музейгээс 3774 үзмэрийн бүртгэл бүртгэгдээд байна.
Судалгааны дүнгээс үзэхэд улс, аймгийн музейнүүд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад, музейн сан хөмрөгийн 2007-2008 оны улсын тооллогын дүнгийн мөрөөр авах арга хэмжээний тухай БСШУ-ны Сайдын 2008 оны 95-р тушаалын музейн үзмэрээ бүртгэн баримтжуулж, байгууллагынхаа бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэх, үзмэрийн бүртгэлээ Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд ирүүлж байх заалтыг хэрэгжүүлэхэд хангалтгүй ажиллаж байна.
УНБМС нь музейгээс ирүүлж байгаа бүртгэлийн бүрдүүлэлтийг хянаж үзээд, заавар зөвлөмж өгч, байгууллагынхаа бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэх болон УНБМС-д бүртгүүлэх ажлаа эрчимжүүлэхийг музей, байгууллагуудад албан ёсоор мэдэгдэх зэрэг арга хэмжээг авч ажиллалаа.
Яамны харъяа нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын галын аюулгүй байдлыг хангах үүднээс цахилгааны шугам сүлжээг шинэчлэхэд шаардагдах төсөв, санхүүгийн тооцоог гаргаж, Богд хааны ордон музейн барилгын цахилгааны шугам сүлжээг шинэчилэхэд 80 сая төгрөг, Чойжин ламын сүм музейн барилгын цахилгааны шугам сүлжээг шинэчилэхэд 30 сая төгрөг, Амарбаясгалант хийдийн барилгын дээврийн засварт 80 сая төгрөг, Гандан тэгчэнлин хийдийн цахилгааны монтажийн засварт 40 сая төгрөг, Вангийн хүрээний их цагаан суврага сэргээн засварлахад 40 сая төгрөг, нийт 270 сая төгрөгийг Түүх, соёлын дурсгалыг хамгаалах зардлаас гаргахаар сайдын 2010 оны 270 дугаар тушаалаар шийдвэрлэн эдгээр ажлыг гүйцэтгэлээ. Хэрэгжилтийн хувь: 50.0%
3.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг гэрээгээр хамгаалуулах, урамшуулах боломжийг судалж, хэрэгжүүлж эхэлнэ. 2009-2012
Биелэлт: Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтыг сайжруулах зорилгоор Амарбаясгалант хийдийг 2012 он хүртэл хийдэд эзэмшүүлэх гэрээ хийлээ. Гэрээгээр эзэмшиж байгаа үл хөдлөх дурсгалын одоогийн байдлыг газар дээр танилцаж, зарим аж ахуйн нэгжтэй гэрээгээ цуцлах арга хэмжээ авч байна. Тухайлбал, Гүнжийн сүм, Хар бухын балгас, Цогт тайжийн Цагаан байшингийн үлдэгдлийг хамгаалах, сурталчлах гэрээ хийсэн компаниуд нь юу ч хийгээгүй тул эзэмшүүлэх гэрээг цуцлаад байна. Төв аймгийн нутаг дахь "Өнгөтийн цогцолбор"-ыг хадгалж хамгаалах гэрээний дагуу Хустайн тусгай хамгаалалтын газар болох эрдэм шинжилгээний төвтэй хамтран ажиллаж байсан. Энэхүү гэрээг сунгаж үйл ажиллагааг тогтмолжуулав. Мөн орон нутагт байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг эзэмшүүлэн хадгалах ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, Дорнод аймаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг ойр орчмын ард иргэд, малчдад гэрээгээр эзэмшүүлээд байна. Хэрэгжилтийн хувь: 30.0%
1.2.25. Сумын соёлын төвийн үйл ажиллагааны агуулга, хэлбэрийг баяжуулж тогтмолжуулах, соёлын төвүүдийн барилгыг шинэчилж засварлах, хөгжмийн зэмсэг, ном, тоног төхөөрөмжөөр хангах замаар хүүхэд, залуучууд, хүн амд хүргэх соёлын үйлчилгээний үр өгөөжийг дээшлүүлнэ.
1.Соёлын төвүүдийн барилгыг шинээр барих, их засвар хийх ажлыг дэс дараатай хэрэгжүүлнэ. 2009-2012
Биелэлт: 2009 онд 6120 хүний суудалтай 25 соёлын төвийн барилга барьж байгаагийн 18 соёлын төвийг ашиглалтад оруулж соёлын төвийн суудлын тоог 3889-өөр нэмэгдүүлэв. 200 сая төгрөгөөр 10 соёлын төвийн барилгад их засвар хийлээ. Эдгээрт 6.3 тэрбум төгрөг зарцуулсан болно. Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант, Цахир суманд 80, 180 хүний суудалтай соёлын төвийн барилга, Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 250 суудалтай соёлын төвийн барилга, 284 суудалтай Номын өргөөний барилга, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Дарви, Бигэр суманд 250, 250, 280 суудалтай соёлын төвийн барилга, Дорнод аймгийн Сэргэлэн суманд ...суудалтай соёлын төвийн барилга, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Нарийнтээл суманд 250 хүний суудалтай соёлын төвийн барилга, Увс аймгийн Өлгий суманд 250 суудалтай соёлын төвийн барилга, Ховд аймгийн Чандмань суманд 250 суудалтай Хөөмын ордон-Соёлын төвийн барилга, Зэрэг, Алтай сумдуудад тус бүр 250 суудалтай соёлын төвийн барилга Төв аймгийн Алтанбулаг суманд ..суудалтай соёлын төвийн барилгыг ашиглалтад оруулж, хөдөө орон нутгийн соёлын үйлчилгээний үзүүлэхэд тав тухтай орчинг бүрдүүлээд байна.
2010 оны эхний хагас жилд Саранхөхөө чуулгын барилга, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 250 суудалтай соёлын төвийн барилгыг ашиглалтад оруулж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Балдан бэрээвэн хийдийн шинэчлэлийг дуусгав.
Соёл, урлагийн байгуулагын шинээр барих барилгад 2010 оны хөрөнгө оруулалтын төсөвт 2,662.9 сая төгрөг баталж гүйцэтгэснээр 14 соёлын төвийн барилгыг ашиглалтад оруулж, суудлын тоог 3210-аар нэмэгдүүлээд байна. Мөн 25 соёлын төв музейн, номын сангийн барилгад 1,537.0 сая төгрөгийн их засар шинэчлэл хийж тав тухтай соёлын үйлчилгээний орчинг бүрдүүлээд байна.
2011 онд батлагдсан шинээр соёлын төвийн 7 барилгыг ашиглалтанд оруулж, суудлын тоог 1920-оор нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн салбарын барилга байгууламжид 10,8 тэрбум төгрөгөөр засвар шинэчлэл хийж сурах орныг сайжруулж, 6,2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл нийлүүлж сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэх юм.
Хэрэгжилтийн хувь: 50.0%
2.Хүүхдэд зориулсан уран бүтээлийн төрөл зүйлийг олшруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. 2008-2012
Биелэлт: Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан "Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ын дагуу хүүхдэд зориулсан уран бүтээлийн улсын II уралдааныг 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 19-ний хооронд зохион байгуулав. Уралдааныг ахлах ангийн хүүхдэд зориулсан драмын жүжиг, бага, дунд ангийн хүүхдэд зориулсан драмын жүжиг, хүүхдэд зориулсан мюзыкл, хүүхэлдэйн жүжиг, хүүхдэд зориулсан кино, хүүхэлдэйн кино гэсэн зургаан төрлөөр зарласан явуулсан юм. Ахлах ангийн хүүхдэд зориулсан зориулсан драмын жүжгийн төрөлд Б.Хишигзаяа ахлагчтай багийн "Онц сурлагатнууд орохыг хориглоно" төсөл, Бага, дунд ангийн хүүхдэд ангийн хүүхдэд зориулсан драмын жүжгийн төрөлд Д.Цэрэндарьзав ахлагчтай багийн "Увидаст модны домог" төсөл, хүүхдэд зориулсан мюзыкл төрөлд Б.Шарав ахлагчтай багийн "Сүхийн цагаан морь" төсөл, Хүүхэлдэйн жүжиг төрөлд Б.Лхагвасүрэнгийн "Би хаан болохгүй" төсөл, хүүхдэд зориулсан уран сайхны киноны төрөлд Ц.Түмэнбаярын "Том болмоор байна" төсөл, Хүүхэлдэйн кино төрөлд Л.Мандахын "Хар үрээ, саарал чоно, хундан төлөг, жаалхүү дөрөв" төсөл тус тус шалгарсан юм. Уралдааныг ахлах ангийн хүүхдэд зориулсан драмын жүжиг, бага дунд ангийн хүүхдэд зориулсан драмын жүжиг, хүүхдэд зориулсан мюзыкл, хүүхэлдэйн жүжигт тус бүр 7.0 сая төгрөг, хүүхдэд зориулсан бүрэн хэмжээний уран сайхны кинонд 18.0 сая төгрөг, хүүхэлдэйн кинонд 9.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Дээрх уран бүтээлчидтэй уг төслийг тайз, дэлгэцийн бүтээл болгох чиглэлээрь БСШУЯ-наас гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн уралдааны хүрээнд хүүхдэд зориулсан шинэ дуу, шүлгийн уралдааныг зохион байгууллаа. "Монголын хүүхдийн уран зохиол" 5 боть номыг бүх сумын номын санд хуваарилан олгов.
"Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалт"-ыг БСШУ-ы сайдын 2008 оны 169 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан юм. Уг жагсаалтад тусгагдсан хичээлээс гадуур заавал унших монголын болон дэлхийн хүүхдийн уран зохиолын 259 зохиолоос эхний 50 зохиолыг 5 боть болгон эмхтгэн хэвлүүлж нийт сургууль, сум, орон нутаг, төвийн номын сангуудад түгээлээ. Мөн жагсаалтад орсон сонгодог хөгжмийн бүтээлүүдээр Азийн хөгжлийн банкны "Боловсролын хөгжлийн хөтөлбөр"-ийн 50 сая төгрөгийн санхүүжилтээр 30 мянга орчим 4 хос CD, ном, гарын авлага хэвлүүлж, 800 сургууль, 750 цэцэрлэгт хүргүүллээ. CD-нь Монголын болон дэлхийн хөгжмийн шилдэг зохиолчдын намтар, уран бүтээл, хөгжмийн зэмсэг, хөгжмийн урсгал, чиглэлийн тухай товч мэдээллийг хүүхдэд зориулан хялбарчилсан хэлбэрээр агуулснаараа ач холбогдолтой боллоо.
Хүүхдэд зориулсан уран бүтээлийн III уралдааныг 2009 онд бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино, хүүхдэд зориулсан мюзыкл гэсэн 2 төрлөөр зарлалаа. Уралдаанд байгууллага, хамт олон, уран бүтээлчдээс нийт 6-н төсөл ирүүлсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 519 дүгээр тушаалаар батлагдсан орон тооны бус мэргэжлийн зөвлөл шалгаруулалтыг явууллаа. Хүүхэлдэйн киноны төрөлд шалгарсан Ирмүүн ХХК-наас ирүүлсэн "Цондоолой, Цүндээлэй хоёр" хүүхэлдэйн киногбүтээхэд 100.0 сая төгрөг, хүүхдэд зориулсан мюзикл төрөлд шалгарсан "Янзаган хүрээ" мюзыклыг нийтин хүртээл болгоход 12.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
Азийн сантай хамтран 6 аймгийн 100 орчим сумдын номын санг 120 нэрийн 20 мянган /англи хэл дээр/ хүүхдийн болон шинжлэх ухааны номоор баяжуулав.
БСШУ-ны сайдын 2010 оны 411 дүгээр тушаалаар Хүүхдэд зориулсан уран бүтээлийн дөрөвдүгээр уралдааныг "Хүүхдэд зориулсан уран зохиол, танин мэдэхүйн ном", "Хүүхдэд зориулсан драмын жүжиг", "Хүүхдийн дууны CD", "Хүүхдэд зориулсан уран сайхны кино" гэсэн 4 төрлөөр зарлаад байна. Хэрэгжилтийн хувь: 50.0%
3.Хөдөө орон нутгийн алслагдсан хүн амыг мэдээллээр хангах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлж, "Явуулын номын сан"-гийн үйлчилгээг нэвтрүүлнэ. 2008-2012
Биелэлт: Хөдөө орон нутгийн хүн амыг мэдээллээр хангах, "Явуулын номын сан" ажиллуулах төслийг ЮНЕСКО-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр 2004-2007 онд хэрэгжүүлж 6 аймагт ийм үйлчилгээ нэвтрүүлэх арга хэмжээ авсан билээ. Үүнийг үргэлжлүүлэх төслийг боловсруулж бэлэн болгосон хэдий ч санхүүжилтын эх үүсвэр шийдвэрлэгдэхгүй байна. "Зөөврийн номын сан ажиллуулах аргачлал"-ыг Сайдын 2010 оны 158 дугаар тушаалаар баталж, төв, орон нутгийн номын сангуудад хүргүүлээд байна. Хүүхдийн номын ордон, зарим төрийн бус байгууллагатай хамтран алслагдсан дүүргийн хүүхэд багачуудад номын сангийн үйлчилгээ үзүүлэх "Зөөврийн номын сан"-гийн үйлчилгээг эхлүүллээ. Тухайлбал, Баянхошуу, Хайлааст, Телевиз, Хужирбуланд амьдардаг хүүхэд багачууд хотын төв орохгүйгээр гэрийнхээ ойр байрлах төвд очиж ном унших боломжтой болоод байна. Хүүхдийн Номын Ордны Зөөврийн номын сан нь 21 хоног тутам тус төвүүдийн хүүхэд багачуудад Монголын болон дэлхийн сонгодог уран зохиолын болон амьдрах ухааны ном зохиолыг хүргэж өгөх үйлчилгээг явуулах юм. Энэ ажлын хүрээнд зөвхөн ном хүргэж өгөхөөс гадна хүүхдийн зохиолчидтой хамтран уулзалт, чанга уншлага, ярилцлага хийх зэрэг олон сонирхолтой ажлыг зохион байгуулах юм. Хэрэгжилтийн хувь: 70.0%
4.Мэргэжлийн урлагийн байгууллага, номын сан, соёлын төвийн тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлнэ. 2009-2012
Биелэлт: Хөрөнгө оруулалтаар аймаг бүрийн 5 сумын номын санд номын сангийн тоног төхөөрөмж /уншигчийн сандал, ширээ, номын тавиур, ажлын ширээ/ олголоо. Түүнчлэн Мэргэжлийн урлагийн болон соёлын байгууллагад тавилга, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг худалдан авахад 500,0 сая төгрөг зарцуулав. Мөн орон нутгийн театр, чуулгад 300 сая төгрөгийн хөгжмийн зэмсэг, тавилга хэрэгсэл нийлүүлэх тендер зарлаж, "Protec", "Online-Data" компаниуд шалгаран уг ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэв. Баян-Өлгий аймгийн хөгжимт драмын театрт казах үндэсний хөгжмийн зэмсэг худалдан авахад зориулан 10,0 сая төгрөг олгов.
Япон Улсын Засгийн газрын соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд Улсын хүүхэлдэйн театрын гэрэл дууны техникийг шинэчлэхэд зориулж 50 сая иений төслийг амжилттай хэрэгжүүллээ. Япон Улсын мэргэжилтнүүд гэрэл, дууны тоног төхөөрөмжийг авчран 2010 оны 6 дугаар сарын 1-д буюу "Эх үрсийн баяр"-ын өдөр ашиглалтад оруулж, Хүүхэлдэйн театр "Нугасны муухай дэгдээхэй" жүжгээр нээлтээ хийлээ. Хот, хөдөөгийн 7 соёл, урлагийн байгууллага, номын санд 147.0 сая төгрөгөөр автомашин авч нийлүүлээд байна. Мөн соел урлагийн зарим байгууллагад хөгжмийн зэмсэг худалдан авахаар "Монреимпекс" ХХК-тай зохих журмын дагуу 220.0 сая төгрөгийн гэрээ байгуулж, 6 байгууллагад хөгжим нийлүүлэв. Драмын эрдмийн театрт 55.2 сая төгрөгийн гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авч нийлүүлэх гэрээ байгуулаад байна.
Увс аймгийн хөгжимт драмын театрын үндэсний хөгжмийг бүрэн шинэчиллээ. Мөн орон нутгийн театр, чуулгуудад их гарын болон дунд гарын төгөлдөр хуур, хөгжим нийлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Төв, орон нутгийн нийтийн номын сангуудад 2000 гаруй ширээ сандал шинээр нийлүүлэв. 2010 онд 30 гаруй Соёлын төвийн тавилга, хэрэгслийг шинэчлэхэд 330,0 сая төгрөг зарцуулав. Биелэлт: 70 %
1.2.26. Мэргэжлийн урлагийн байгууллагын шилдэг уран бүтээлийг хөдөөгийн иргэдэд хүргэх соёлын үйлчилгээг төрөөс дэмжиж, өргөжүүлнэ.
1.Мэргэжлийн урлагийн байгууллагын шилдэг уран бүтээлийг хөдөөгийн иргэдэд хүргэх үйлчилгээг төрөөс дэмжиж, хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх урлаг, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. 2009-2012
Биелэлт: Улсын драмын эрдмийн театр Шарын гол, Зүүн хараа, Баруун хараа суманд "Бардам туулай", "Надаар тоглосон хайр", "Эхнэрээ зээлээч", "Хайрын виз" зэрэг жүжгийг 12 удаа тоглож нийт 1729 үзэгчид үйлчиллээ. 2009-2010 онд Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд тусгасны дагуу Төвийн мэргэжлийн урлагийн байгууллагууд, тухайлбал, Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театр, Улсын филармони, Улсын хүүхэлдэйн театр тус бүр 5-6 аймагт өөрсдийн тайзнаа тавигдсан шинэ болон сэргээн тавьсан шилдэг уран бүтээлээсээ хөдөөгийн иргэдэд үйлчилгээ үзүүлж, урлагийн хэсгийг илгээж байна. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 121 дүгээр тушаалаар Эрдмийн театр, чуулгын үлгэрчилсэн дүрмийг баталсан. Ингэснээр эрдмийн театр, чуулгууд төрийн өмчийн орон нутгийн театр, чуулгуудыг мэдээлэл, мэргэжил, арга зүйгээр хангаж байхаар болсон нь хөдөөгийн иргэдэд соёлын үйлчилгээ, Мэргэжлийн урлагийн байгууллагын шилдэг уран бүтээлийг хүргэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмэр болно гэж үзэж байна. Хэрэгжилтийн хувь: 30.0%
2.Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагыг том, бага оврын автобусаар хангана. 2010-2012
Биелэлт: Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хүн амын соёлын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх зорилгоор Булган аймгийн музей, номын сангийн дунд болон Говь-Алтай аймгийн Ардын дуу, бүжгийн "Алтай" чуулга, Увс, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр, Улсын филармони, Хүүхдийн номын ордон, Соёлын өвийн төвд тус бүр нь 21,0 сая төгрөгийн үнэтэй "УАЗ-1206" маркийн авто машиныг БСШУ-ы сайдын хөрөнгө оруулалтын багцаас олгов. Хэрэгжилтийн хувь: 30.0%
3.Төвийн мэргэжлийн урлагийн байгууллагын орон нутагт үйлчлэхэд шаардлагатай зардлыг нэмэгдүүлнэ. 2010-2012
Биелэлт: Хэрэгжилтийн хувь: 0
1.2.27.Yндэсний номын ордны шинэ цогцолбор барина. Сумын номын сангийн фондыг жил бүр баяжуулж, уншигчдын тоог нэмэгдүүлнэ.
1.Үндэсний номын ордны шинэ цогцолборыг барина. 2009-2012
Биелэлт: Үндэсний номын ордны шинэ цогцолборын шавыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт тавьсан. Санхүүжилтын асуудлыг Кувейтийн талд тавиад байна. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд Үндэсний номын ордны барилгыг барих газрын гэрчилгээг баталгаажуулахаар Нийслэлийн газрын албанд холбогдох бичиг баримтыг хүргүүлээд байна. Хэрэгжилтийн хувь: 10.0%
2.Сумын номын сангийн фондыг жил бүр баяжуулж, уншигчдын тоог нэмэгдүүлнэ. 2009-2012
Биелэлт: Жил бүр шалгаруулдаг "Шилдэг ном"-ын шалгаруулалтыг зохион байгуулж, БСШУ-ы сайдын 2009 оны 49 дүгээр тушаалаар 50 нэрийн 6000 орчим номыг төв болон орон нутгийн номын санд түгээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 172 дугаар зарлигийн дагуу "Дэлхийн сонгодог утга зохиол" 50 ботийг орчуулах, хэвлүүлэх, түгээх ажлыг зохион байгуулж, уг ботийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 195 дугаар тушаалаар бүх сумдын номын санд хүргэн, уншигчдын хүртээл болгох ажлыг зохион байгууллаа.
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сум, сургуулийн 1029 номын санд 198 нэрийн 200000 ширхэг номын баяжилт хийлээ. БСШУСайдын 196 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээр баяжилт хийх номын нэрсийг сонгуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар "Сум, сургуулийн номын санд нэн тэргүүн ээлжинд байвал зохих номын жагсаалт"-ыг батлав. Энэ бүхний дүнд сум бүрийн номын санд 1,5-2,0 сая төгрөгийн өртөг бүхий монголын болон дэлхийн уран зохиол, хүүхдийн уран зохиол, танин мэдэхүй, сэтгэхүй хөгжүүлэх, хэлний чиглэлийн номоор баяжилт хийгдлээ. Энэ нь сургууль, сумын номын санд сүүлийн 20 жил хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалт боллоо.
"Хичээлээс гадуур унших уран зохиол" 5 боть номыг хэвлүүлэн бүх сумдын номын санд олголоо. МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн саналын дагуу 5 ботид эхний ээлжинд нэн шаардлагатай монгол ардын аман зохиол, зүйр цэцэн үг, үлгэр, монголын болон дэлхийн хүүхдийн уран зохиолоос хамруулав. Азийн сантай хамтран сургууль, цэцэрлэг, сум, аймаг, нийслэлийн номын сангуудад тухайн орон нутгийн онцлог, уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн англи хэл дээрх 70,000 орчим номоор баяжилт хийлээ.
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайдын 2010 оны багцын хүрээнд 145 сая төгрөгийн өртөг бүхий шинэ номоор төв, орон нутгийн номын сан (Монгол Улсын Үндэсний Номын Санд 30 сая, Хүүхдийн номын ордонд 20 сая, төв, орон нутгийн номын сангуудад 70 сая, сумдын номын санд 45 сая төгрөг) - гуудад баяжилт хийлээ.
Азийн сантай хамтран 6 аймгийн 100 орчим сумдын номын санд 120 нэрийн 20,000 ширхэг /англи хэл дээр/ хүүхдэд зориулсан болон салбарын шинжлэх ухааны номоор баяжилт хийлээ. Хэрэгжилтийн хувь: 90.0%
1.2.28.Монгол Улсын түүх судлалыг хөгжүүлж, Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлнэ.
1.Монгол Улсын түүхийн сэдэвтэй бүрэн хэмжээний уран сайхны киног бүтээхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ. 2009-2012
Биелэлт: 2011 оны 12 дугаар сарын 29-ны өдөр үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, тусгаар тогтнолын 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгасан билээ. Уг зарлигт / ... соёлын өвийг сэргээн засварлах, хамгаалалтад авах, судалгаа шинжилгээ, урлаг, соёлын суурь бүтээлүүд туурвих, баримтат - уран сайхны кино бүтээх, .... зэрэг олон бүтээлч ажлуудыг санаачлан зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзсүгэй/ гэжээ. Монгол Улсыг Манжийн төрийн 200 гаруй жилийн дарлалаас чөлөөлж, туурга тусгаар улсаа байгуулах үйлсэд Чин ван Ханддорж, Сайн ноен хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Түшээ гүн Чагдаржав, 8 дугаар Богд Жавзандамба нарын зэрэг амь биеэ үл хайрлан тэмцсэн олон арван тэмцлийн түүхэн үйлсийг хэн бүхэн мэднэ. Баримтат - уран сайхны кино нь даяаршлын их урсгалд дэлхийн улс гүрнүүд эрчимтэй хамрагдаж буй өнөө үед тусгаар тогтнол гэдэг нь улс төрийн тэмцэл ялалт хэдий ч өнөөдрийн бидний дунд байгаа ёс заншил, уламжлал, хэл соёлын өв болохыг давхар харуулах зорилготой юм. Хүүхэд, залуучуудад үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө бидний эцэг өвөг, ахмад үе хэрхэн тэмцэж, ямар их үнэ цэнээр эрх чөлөөгөө олсныг ойлгуулах юм. Хойч үеэ түүх, соёлоо дээдлэн хамгаалах, түүгээр бахархаж өв тэгш хүмүүжилтэй, эх оронч үзэлтэй болгон төлөвшүүлэхэд киноны гол ач холбогдол юм. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөсний 100-н жилийн ойд зориулсан баримтат уран сайхны кино захиалах ажлын даалгавар боловсруулах ажлын хэсгийг БСШУ-ы сайдын 2009 оны 125 дугаар тушаалаар байгуулсан. Ажлын хэсгээс баримтат - уран сайхны киног хальсны телевизийн баримтат киноны хэлбэрээр, 5 цагийн хугацаатай, 10 ангитай байхаар ажлын даалгавар боловсруулав. Кино бүтээх тендер зарлах үүргийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Соёл, урлагийн хороонд шилжүүллээ. Хэрэгжилтийн хувь: 30.0%
2.Улсын захиалгаар баримтат кино бүтээхэд баримтлах бодлогыг тодорхойлж, санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэн, чанарыг дээшлүүлнэ. 2009-2012
Биелэлт: Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдрал, шинжлэх ухаан, соёл, урлаг, биеийн тамир, эрүүл мэндийн салбарт гарч байгаа түүхэн тэмдэглэлт онцгой үйл явдлыг архивлан хадгалах зорилгоор "Түүхийн хүрд" баримтат кино бүтээхэд зориулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар 2008 онд 70,000,000.0 төгрөг, 2009 онд 110,425,000.0 төгрөгийн санхүүжилт олголоо. Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдрал, шинжлэх ухаан, соёл, урлаг, биеийн тамир, эрүүл мэндийн салбарт гарч байгаа түүхэн тэмдэглэлт онцгой үйл явдлыг архивлан хадгалах зорилгоор "Монгол кино" нэгтгэлд захиалгаар хийлгэж буй "Түүхийн хүрд" баримтат киноны чанар, хэмжээ, агуулгад үзлэг хийж, дүгнэлт гарган цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж сайдад танилцуулаад байна. Хэрэгжилтийн хувь: 50.0%
3.Үндэсний түүх, нүүдлийн соёлоо судлан сурталчлах, монгол бичгээ өвлүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж, "Монгол бичиг", "Морин хуур, уртын дуу", "Монгол хөөмий", "Монгол бий, биелгээ", "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах" хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 2008-2012
Биелэлт: Хамгаалалтын бүсийг нь заавал тогтоох шаардлагатай гэж үзсэн үл хөдлөх 37 дурсгалын жагсаалтыг гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсний зэрэгцээ зохих шаардлага хангасан дурсгалуудыг эхний ээлжинд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэв. Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 29-ны 135 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Эргэлийн зоон палеонтологийн дурсгалт газар, Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Өнгөтийн цогцолбор дурсгал, Дэлгэрхаан сумын нутагт орших Их хөшөөтийн цогцолбор, Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших Өглөгчийн хэрэм, Рашаан хад, Үзүүр цохионы цогцолбор, Өмнөдэлгэр сумын нутагт орших Балдан Бэрээвэн хийд, түүний орчмын хадны зураг, Дунд Жаргалантын цогцолбор дурсгал, Хэрлэн сумын нутагт орших Цэцэн ханы ордны цогцолбор, Улаанбаатар хот дахь "Өндөр хоршоо" хэмээх түүхт барилга, Ардын Намын Төв хороо, Ардын засгийн газар түр байрлаж байсан түүхт барилга зэрэг түүх, соёлын үл хөдлөх 11 дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоолоо. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.6, 17.7 дахь заалтын дагуу хамгаалалтын бүсийг тогтоосон үл хөдлөх дурсгалын хамгаалалтын асуудал зохицуулагдах эрх зүйн үндэс бий болж байгаа юм. "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр"-ийн дагуу Хэнтий аймгийн Батширээт сумын Рашаан хад, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Хэрлэн барс хотын цамхаг, Дорнод аймгийн Халх гол сумын Их бурхант дурсгалын дэргэд нэг загварын чулуун танилцуулга-самбарыг байрлуулав.
Архангай аймгийн Ихтамир, Тариат сумын нутагт орших Алтан сандал уулын буган чулуу, Тайхар чулуу, Чулуут голын хадны зураг, Булган аймгийн Баян-Агт сумын Шивээт-Улааны дурсгалын дэргэд чулуун танилцуулга-самбарыг байрлуулах ажлыг 2009 оны 7-р сарын 15-25-ны хооронд хийхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаад байна. Дээрх дурсгалууд нь аялал жуулчлалын маршрутад орсон бөгөөд гадаад, дотоодын жуулчдыг үзэхэд мэдээллээр хангагдсан чухал ач холбогдолтой ажил боллоо.
Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт орших Таван толгойн монголын үеийн хүн чулууг бэхжүүлж, хамгаалах зорилгоор эхийг нь Дүрслэх урлагийн музейд зөөж авчрахаар тусгагдсан боловч Сүхбаатар аймгийн Аялал жуулчлалын газрын хүсэлтийг хүлээн авч Соёлын өвийн төвийн мэргэжилтнүүдийг газар дээр нь очуулж, хөшөөний одоогийн байдал харьцангуй гайгүй, хилийн зурвас бүсэд байрладаг, аймгийн аялал жуулчлалын маршрутад оруулсан, хавар, өвөл, намартаа орчимд нь айл нутаглан харж ханддаг зэргийг харгалзан үзэж унаган газарт нь үлдээх боломжтой гэж үзэв.
"Морин хуур, уртын дуу" Үндэсний хөтөлбөрийн хүрээнд төвийн бүсийн уртын дууны наадмыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёл, урлагийн хороо, Соёл, урлагийг хөгжүүлэх сан, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар болон Боловсрол соёлын газар хамтран "Сайн ноён хан аймгийн уртын дууны наадам" нэртэйгээр 2009 оны 10 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Арвайхээр суманд зохион байгууллаа. Тус наадамд төвийн бүсийн Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Орхон аймгаас шалгарсан 22 уртын дуучин, 6 морин хуурч оролцож, 20-35, 36-50, 51-65, 66-аас дээш насны 4 ангиллаар ур чадвараа сорьсон болно. Дуу сонголт, ур чадвар, хоолойн цараа, тайзны соёл, хувцаслалт зэрэг 5 үзүүлэлт, 2 үе шатаар уралдааны шалгаруулалтыг явуулсан. Тэдгээрээс 20-35 насны ангилалд Өвөрхангай аймгийн уртын дуучин С.Мөнхтуяа, 36-50 насны ангилалд Өвөрхангай аймгийн уртын дуучин Ч.Мөнхбаасан, 51-65 насны ангилалд Архангай аймгийн уртын дуучин Р.Долгорсүрэн, 66-аас дээш насны ангилалд Орхон аймгийн уртын дуучин Д.Чимэд нар "Тэргүүн байр", 20-35 насны ангилалд Өвөрхангай аймгийн уртын дуучин Н.Цэцэгсүрэн, 36-50 насны ангилалд Орхон аймгийн уртын дуучин Ц.Содномцог, 51-65 насны ангилалд Баянхонгор аймгийн уртын дуучин Х.Сансалмаа, 66-аас дээш насны ангилалд Өвөрхангай аймгийн уртын дуучин Р.Цэрэндэгд нар дэд байрын шагнал хүртлээ. Энэ үеэр "Уртын дуу-Монгол соёл" сэдэвт чөлөөт уулзалт зохион байгуулсан болно.
Монгол ардын уртын дууны хээрийн судалгааг БНХАУ-ын ӨМӨЗО-ы монгол үндэстэн бүхий аймгуудад хятад, монголын 10 судлаачийн бүрэлдэхүүнтэй хамтарсан баг 2009. IX. 27- X. 27-нд явууллаа. Судалгаанд нийт 180 гаруй өвлөн тээгчдийг хамруулж, 48 цагийн видео, 1.5 GB дуу бичлэг хийж, 20 гаруй GB фото зураг авч сан бүрдүүллээ. Судалгааны материалыг Монгол Улсын ШУА-ийн Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн хүлээн авч, нэгтгэн, эргэлтэнд оруулах арга хэмжээ авч байна. Засгийн газрын "Монгол хөөмий" хөтөлбөрийн хүрээнд БСШУ-ы сайдын 2009 оны 20 дугаар тушаалын дагуу 2009 оны 5 дугаар сарын 8-10-нд Улаанбаатар хотноо Монгол хөөмийн олон улсын симпозиум-их наадам зохион байгууллаа. Симпозиумд Монгол Улс болон бусад 7 орны 30 эрдэмтэн, судлаач илтгэл хэлэлцүүлж, их наадамд 70 гаруй хөөмийч оролцсон. Хөөмийн их наадмыг гоцлол болон хамтлагийн хөөмийн гэсэн 2 үе шатаар явуулж, 14 хөөмийчнийг шалгаруулан батламж олгож, мөнгөн шагнал олгосон болно. Симпозиум-их наадам нь монгол хөөмийн уламжлал ямар байсан, өнөө үед хэрхэн шинэчлэгдэж байгааг харуулж, түүнийг цаашид найдвартай хадгалж хамгаалах талаар хөөмий, хөөмий төст урлаг бүхий улс орнууд хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцох боломж олгосноороо ач холбогдолтой болсон юм.
Монголын олон ястны уламжлалт бүжиг, бий, биелгээний өөр өөрийн өвөрмөц онцлог, ялгаа зааг бүдгэрч, хуур, икэлийн уламжлалт татлагууд мартагдан гээгдэж байгаатай холбогдуулан, тэдгээрийг хадгалж хамгаалах, уламжлан өвлүүлэх зорилгоор "Монголын уламжлалт бий, биелгээ" хөтөлбөр боловсруулан Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлууллаа. 2009 оны 4 дүгээр сард Олон улсын бүжгийн өдрийг тохиолдуулан Завхан аймагт ардын бүжгийн наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэв. Уг наадамд аймаг, нийслэлийн 600 гаруй бүжигчин, ардын авьяастан оролцож, ардын бүжиг, бий, биелгээг сурталчлах, бүжигчин, бийч, биелээчдийг тодруулах, урамшуулан дэмжих арга хэмжээ авлаа. "Бид эх орноороо бахархдаг" сэдэвт музейн боловсролын сарын аяныг Улаанбаатар хотод зохион байгууллаа. Тус аяны хүрээнд нийлэлийн алслагдсан 6 дүүргийн ерөнхий боловсролын 38 сургуулийн 14313 сурагчийг нэгдсэн журмаар автобусаар үйлчлэн Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музейг тайлбартайгаар үзүүлэв. Түүнчлэн музей дээр урлаг, соёл, спортын гавъяат болон алдарт хүмүүстэй уулзалт зохиох, уран зураг зуруулах, зээгт наамал хийх, хадны зураг зурах сургалт хийх зэрэг боловсрол, танин мэдэхүйн ажлыг зохион байгуулсан нь хүүхэд сурагчдыг эх орныхоо түүх, дүрслэх урлаг, байгальтай танилцах, тэдний эх орноороо бахархах, эх оронч хүмүүжил төлөвшүүлэхэд чиглэсэн бодитой ажил боллоо. Хэрэгжилтийн хувь: 50%
4.Монгол Улсын соёлын өдрүүд, үзэсгэлэнг гадаад орнуудад зохион байгуулна. 2009-2012
Биелэлт: Эх орныхоо түүх, соёлыг сурталчлах зорилгоор "Монголын нэг өдөр" үзэсгэлэнг 2007 оны 9 дүгээр сараас 2009 оны 5 сарыг дуустал Испани Улсын 8 хотод амжилттай зохион байгууллаа. Уг үзэсгэлэнд оролцсон 13 музейн 152 үзмэрийн тээвэрлэлтийг хариуцсан Монгол экспресс компани эх орондоо авчрах ажлыг зохион байгуулж Үндэсний музей дээр 2009 оны 6 дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд гаалийн байцаагч, Монголын болон Испаний талын хүмүүсийг байлцуулан музейнүүдэд актаар бүрэн бүтэн хүлээлгэн өглөө. "Монголын нэг өдөр" үзэсгэлэн нь Испанид анх удаа монголын түүх, соёлыг сурталчилсан том арга хэмжээ болсон бөгөөд цаашид Монгол-Испаний соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Испаниас Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам АНУ-ын Дино Дон компанитай байгуулсан гэрээний дагуу "Чингис хаан" үзэсгэлэнг АНУ-ын Хьюстэн хотын Байгалийн шинжлэх ухааны музейд 2009 оны 2 дугаар сарын 25-нд нээн ажиллуулав. Үзэсгэлэнд Үндэсний музей, Археологийн хүрээлэн, Дорноговь аймгийн музейгээс нийт 156 үзмэр дэлгэн үзүүлж байгаа бөгөөд Хьюстэнд 9 дүгээр сарын 8-нд хаагдаж, 10 дугаар сараас Денвер хотын Байгалийн шинжлэх ухааны музейд гарлаа.
Монгол Улсын соёл, урлагийг гадаад орнуудад сурталчлах үзэсгэлэнгийн 2010-2013 оны нэгдсэн төлөвлөгөөний эхний хувилбарыг ГХЯ-ны ЕГ-тай хамтран боловсруулаад байна. Бельги Улсын Брюссель хотод болох Ази, Европын орнуудын Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр зохион байгуулагдах "Сүсэг бишрэл ба худалдаа" сэдэвт үзэсгэлэнд Монгол Улсаас оролцох 23 үзмэрийн тодорхойлолт, танилцуулгыг бэлтгэлээ. Үзмэрийн баглаа боодлын зардал болох 2,2 сая төгрөгийн санхүүжилтийг БСШУ-ы сайдын 2010 оны 269 дүгээр тушаалаар шийдвэрлэн эдгээр үзмэрийг 6 дугаар сарын 11-д Бельги улс уруу илгээлээ. АНУ-д зохион байгуулж буй "Чингис хаан" үзэсгэлэнг 5 дугаар сард Сан Хосе хотын Техникийн музейд гаргахаар үзмэрийг хүлээлцүүлэв. Австралийн Урлагийн галерейн захирал, ажилтныг хүлээн авч музей үзүүлэн, 2011 онд зохион байгуулах үзэсгэлэнгийн сэдэв, үзмэрийн асуудлаар санал солилцов.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө Засах орны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны хооронд байгуулсан "Соёлын салбарт хамтран ажиллах тухай" гэрээг үндэслэн Монголын соёлын өдрийн арга хэмжээг 2010 оны 5 дугаар сарын 2-9-ний өдрүүдэд Хөх хотноо зохион байгуулж энэ үеэр Монгол орон, монголчуудын аж байдлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, Монголын кино өдрүүд, зохиолчдын уулзалт, хил залгаа аймгуудын урлагийн тоглолт, хүүхдийн урлагийн өдрүүд, уран зургийн үзэсгэлэн, соёл, урлагийн мэргэжлийн багш нарын туршлага солилцох өдрүүд болон нээлт, хаалтын тоглолт бүхий 10 гаруй төрлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан "Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай гэрээ"-ний дагуу ОХУ-д зохион байгуулах Монголын Улсын соёлын өдрүүдийг зохион байгуулах комиссыг БСШУ-ы сайдын 366 дугаар тушаал, соёлын өдрүүдийн төсвийг боловсруулж, оролцох төлөөлөгчдийн нэрсийг БСШУ-ны сайдын 2010 оны 476 дугаар тушаалаар тус тус батлууллаа. Монгол Улсын Соёлын өдрүүдийг 2010 оны 11 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд ОХУ-ын нийслэл Москва болон Санкт-Петербург хотуудад амжилттай зохион байгууллаа. Соёлын өдрүүдийн хүрээнд Монголын кино өдөр, гэрэл зургийн болон хүүхдийн гар зургийн үзэсгэлэн зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Улсын филармоний Морин хуурын чуулга, Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын бүжигчид, "Арга билэг" хамтлаг, Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин, МУ-ын гавъяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, мөн театрын балетийн бүжигчин Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, эстрадын дуучин МУ-ын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, уртын дуучин Х.Эрдэнэцэцэг, Г.Энхбаатар, Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, кино найруулагч Ж.Сэнгэдорж, ОХУ-ын "Премьер министр" хамтлагийн дуучин Б.Амархүү, дуучин С.Наран, дуучин Д.Батсүх, МҮОНТ-ийн "ММ" агентлагийн хэвлэл мэдээллийн албыг багтаасан 100 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. Соёлын өдрүүдийг бусад орны жишгээр анх удаа хувийн хэвшил On'off компани зохион байгуулж, ерөнхий найруулагчаар нь тус компаний захирал С.Ононбат ажиллалаа. Хүндэтгэлийн гала тоглолт нь ОХУ-ын Москва хотын Их театрын шинэ тайзан дээр боллоо. Тоглолтыг ОХУ-ын Соёлын сайд А.А.Авдеев, МУ-ын БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр нар нээж үг хэллээ. Монголын кино өдрүүд Москва хотын "Иллюзион" кино театрт 7 хоногийн турш явагдлаа. Кино өдрүүдэд найруулагч Д.Жигжидийн "Үер", "Энэ хүүхнүүд үү", Б.Балжиннямын "Мандухай цэцэн хатан", "Би чамд хайртай" залуу уран бүтээлч найруулагч Ж.Сэнгэдоржийн "Адам", Б.Жаргалсайханы "Дэв", "Hero" интертайментийн бүтээл, найруулагч н.Баатарын "Татар ажиллагаа", "ZMN" студийн бүтээл, найруулагч Ц.Ганбатын "Миний муу аав" уран сайхны киног үзүүллээ. "Hero" интертайментийн бүтээл, найруулагч н.Баатарын "Татар ажиллагаа" уран сайхны киногоор өдрүүдийн нээлтээ хийлээ. Мөн соёлын өдрүүдийн нэг сонирхолтой арга хэмжээ нь нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийн сурагчдын зурсан гар зургын үзэсгэлэн байлаа. Хүүхдүүдийн зурсан орчин үеийн чиг урсгалын зургууд үзэгчдийн таашаалд нийцлээ. Соёлын өдрүүдийн үеэр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, ОХУ-ын Соёлын сайд А.А.Авдеев, Боловсрол, шинжлэх ухааны сайд А.А.Фурсенко болон бусад албаны хүмүүстэй албан ёсны уулзалт хийж хоёр орны хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах талаар санал бодол солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Казахстан Улсын Төрийн тэргүүн нарын хооронд байгуулсан хэлэлцээр, БНКУ-ын Ерөнхийлөгч Н.С.Назарбаевын Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Соёлын өдрүүдийг 2010 оны 11 дүгээр сарын 11-13-нд БНКазУ-ын нийслэл Астана хотод зохион байгууллаа. Соёлын өдрүүдийн хүрээнд Монголын кино өдрүүд, гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Улсын филармоний Морин хуурын чуулга, Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын бүжигчид, Улсын Дуурь, охидын Киви хамтлаг, хэвлэл мэдээллийн албыг багтаасан 80 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. Соёлын өдрүүдийг бусад орны жишгээр анх удаа хувийн хэвшил On'off компани зохион байгуулж, найруулагчаар нь тус компаний захирал С.Ононбат ажиллалаа. Хүндэтгэлийн гала тоглолт нь БНКазУ-ын Астана хотын "Конгресс холл" концертийн танхимд боллоо.
Тоглолтыг БНКазУ-ын Соёл, мэдээллийн сайд Мухтар Абрарович Кул-Мухаммед, МУ-ын БСШУ-ын дэд сайд Ч.Куланда нар нээж үг хэлэв. Кино өдрүүдийн хүрээнд манай залуу уран бүтээлчид болох найруулагч Ж.Сэнгэдоржийн "Адам", Б.Жаргалсайханы "Дэв", "Hero" интертайментийн бүтээл, найруулагч н.Баатарын "Татар ажиллагаа", "ZMN" студийн бүтээл, найруулагч Ц.Ганбатын "Миний муу аав" уран сайхны киногоор нээлтээ хийлээ. Соёлын өдрүүдийн үеэр БСШУ-ны дэд сайд Ч.Куланда БНКазУ-ын Соёл, мэдээллийн сайд Мухтар Абрарович Кул-Мухаммед болон бусад албаны хүмүүстэй албан ёсны уулзалт хийж хоёр орны хооронд соёлын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, манай талаас Казахстан улсад соёл, урлагийн чиглэлээр оюутан сургах, мэргэжил дээшлүүлэх, Баян-Өлгий аймгийн театрт шаардлагатай зарим хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр тохиролцов. Хэрэгжилтийн хувь: 90.0%
1.2.29. Зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангахуйц судалгаа, боловсруулалтын ажлын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог өргөтгөхийн хамт, эрдэм шинжилгээний ажилтан, залуу эрдэмтдийг дэмжинэ.
1.Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг зах зээлийн эрэлтэд нийцүүлэх, хувийн хэвшлийн оролцоотойгоор гүйцэтгэх ажлыг нэмэгдүүлэх чиглэлээр зохицуулалт хийнэ. 2009-2010
Биелэлт: Улсын захиалгаар 2009 онд эхлэн хэрэгжүүлэх ШУТ-ийн төслийн захиалгын саналд сонгон шалгаруулалт хийхдээ тухайн төслийн үр дүнг нэвтрүүлэх үйлдвэрлэлийн байгууллагатай хамтран санхүүжүүлэх боломжтой төслүүдийг тэргүүн ээлжинд сонгосноор техник, технологийн салбарт 7 төслийг хувийн хэвшлийн болон төрийн өмчийн үйлдвэрийн оролцоотойгоор хэрэгжүүлж байна. Мөн "Дэвшилтэт технологийг хөгжүүлэх" дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх биотехнологийн 2, нанотехнологийн 2 төслийг хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлж байна.
Эрдэм шинжилгээний ажлын үр ашиг, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам"-д төрийн захиргааны төв байгууллага аж ахуйн нэгжтэй хамтран ШУТ-ийн төсөл захиалж болох бөгөөд төрийн захиргааны төв байгууллагад ногдох санхүүжилтийг Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлж байхаар тусгасан болно. Засгийн газрын 2010 оны 174 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-нд салбарын яамдтай хамтран салбар дундын томоохон асуудлыг шийдвэрлэх төсөл хэрэгжүүлж, үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, төр, хувийн хэвшлийн хамтарсан санхүүжилт бүхий сан байгуулж, инновацийн төсөл хэрэгжүүлж, инновацийн грант олгох, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудын судалгааны ажлын уялдааг сайжруулан томоохон зорилтот ажилд чиглүүлэх, техник, технологи, хөдөө аж ахуй, нийгмийн ухааны эрдэм шинжилгээний байгууллагуудыг судалгаа, сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нэгдэл болгон бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, шинжлэх ухааны санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох зэрэг зорилт дэвшүүлсэн болно. Хэрэгжилтийн хувь: 70.0%
2.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүрэг бий болгох, аж ахуйн нэгжийн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд зарцуулсан зардалд татварын хөнгөлөлт үзүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэнэ. 2010-2012
Биелэлт: Инновацийн тухай хуулийн төсөлд ШУТ-ийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлд хамаарах шинжлэх ухаан, технологийн төсөл, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа байгууллагуудад санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, зээлийн баталгаа олгох, зээлийн хүүг төрөөс хариуцах, тэдний үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүнийг Засгийн газрын худалдан авах үйл ажиллагаагаар дэмжих зэрэг харилцааны зохицуулалтыг тусгав. Хэрэгжилт: 30.0%
3. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, Монгол Улсад олгосон гадаадын зээл тусламжийн тодорхой хувийг эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, эрдэм шинжилгээний ажлын сорилт, туршилтын баазыг бэхжүүлэхэд зарцуулдаг болно. 2010-2012
Биелэлт: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн гадаадын зээл тусламжийн 1-ээс доошгүй хувийг эрдэм шинжилгээний ажилтай бэлтгэх, сорилт туршилтын баазыг бэхжүүлэхэд зарцуулах тухай заалт хэрэгжихгүй байна. Зээл тусламж нь тодорхой зориулалтаар олгогддог тул улс орны өмнө тулгарсан тодорхой асуудлыг шийдэврлэхэд чиглэгдсэн тодорхой төслийг боловсруулж, хандивлагч орон, олон улсын байгууллагад санал болгох чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, ШУТҮЗ-өөр малын гоц халдварт өвчний судалгаа, оношлуур-вакцин үйлдвэрлэлийн төвийн асуудлыг 2009 онд, мэдээллийн технологийн сургалт, судалгааны төвийн асуудлыг 2010 онд тус тус хэлэлцэж, аутсорсингийн сургалт, судалгааны төслийг Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр Засгийн газарт санал оруулахаар шийдвэрлэсний дагуу уг асуудлыг Монгол Улсын Засгийн газраас Энэтхэгийн талд тавьсан. Монголын нөхцөл байдал болон аутсорсингийн хөгжлийн талаар судалгаа хийхээр Энэтхэгийн талаас 2 удаа Монголд айлчилсны зэрэгцээ Энэтхэгийн аутсорсингийн туршлага судлахаар Монголын талаас 6 хүний бүрэлдэхүүнтэй БСШУЯ, Сангийн Яам, МШХХТГ, Мэдээлэл Технологийн Үндэсний парк болон ШУТИС-ийн төлөөлөл орсон баг Энэтхэгт ажиллав. Төвийг Налайхад байрлах гэж буй Их дээд сургуулиудын хотхоныг түшиглэн байгуулах боломжтой гэж үзсэн бөгөөд төслийн бичиг баримтын эхний хувилбарыг боловсруулахаар 2 талын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна. Хэрэгжилт: 30.0%
4.Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр 60-аас доошгүй судлаачийг өндөр хөгжилтэй оронд бэлтгэнэ. 2009-2012
Биелэлт: 2009, 2010 онд өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй их, дээд сургуулиудад Засгийн газраас баталсан мэргэжлийн тэргүүлэх чиглэлээр шинжлэх ухааны, технологийн салбарт ажиллагсдаас нийт 42 хүнийг суралцуулахаар сонгон шалгаруулж, тэднийг сургуульд нь илгээх зохион байгуулалтын арга хэмжээ авав. Мөн тэргүүлэх чиглэлд тусгагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу ОХУ-ын аспирантур, докторантуртын болон мэргэжил дээшлүүлэх сургалтад 14 хүн хамрагдаад байна. Хэрэгжилтийн хувь: 50.0%
5.Эрдэм шинжилгээний бүтээлийн үнэлгээг өсгөж, ажиллах нөхцөлийг сайжруулна. 2009-2012
Биелэлт: 1966-2007 онд эрдэм шинжилгээний байгууллагуудаас боловсруулсан оюуны бүтээлийн мэдээллийн сан бий болгож, оюуны бүтээлийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Бүх их сургууль, хүрээлэнд дээр дурдсан хугацаанд гаргасан оюуны бүтээлийн жагсаалт танилцуулгыг хүргүүллээ.
Эрдэм шинжилгээний ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулахын тулд 2009-2010 онд эрдэм шинжилгээний байгууллагуудын барилгад 600.0 сая төгрөгийн урсгал засвар хийгдсэн. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн Химийн лаборатори, МУИС-ийн нано бүтцэт материалын лаборатори, Физик технологийн хүрээлэнгийн нано анализийн лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Малын гоц халдварт өвчний оношлогооны лаборатори, ШУА-ийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторийг нэмж тоноглосон бөгөөд 2010 онд Анагаах ухааны хүрээлэнд Цусны ДНХ-н нуклеотидийн дараалал тодорхойлох тоног төхөөрөмж, Мал эмнэлгийн хүрээлэнд Пробиотик судалгааны иж бүрэн лаборатори, ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэнд модны даацын бат, бэхийг шалгах төхөөрөмж, ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнд Имульсийг өндөр даралтаар жигдрүүлэгч аппарат, ШУТИС-ийн Хүнс, биотехнологийн сургуульд Хүнсний биотехнологийн инкубаторын тоног төхөөрөмжийг нийлүүллээ. Ингэснээр ШУТ-ийн дээрх эрдэм шинжилгээний байгууллагуудын лаборторийн чадавхийг бэхжүүлэх, судалгааны ажлын үр дүнг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах болно. Хэрэгжилтийн хувь: 50.0%
6.Хувийн хэвшлийн оролцоотой гүйцэтгэх эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын хувийн жинг 2 дахин нэмэгдүүлнэ. 2009-2012
Биелэлт: 2009 онд шинээр эхлэх ШУТ-ийн нийт /47/ төслөөс 7 төсөл буюу нийт төслийн 15 хувь, техник, технологийн салбарт хэрэгжих /18/ төслийн 40 орчим хувийг төсвийн бус эх үүсвэрийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд "Дэвшилтэт технологийг хөгжүүлэх" дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх биотехнологийн 2, нанотехнологийн 2 төслийг хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага гүйцэтгэж, судалгааны ажилд шаардагдах зардлын 50 хувийг тухайн байгууллага санхүүжүүлж байна. Ийнхүү 2009 онд эхэлсэн 11 төсөлд төсвийн бус эх үүсвэрээс 217.0 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Гэвч 2009 онд эхэлсэн эдийн засгийн хямралаас шалтгаалан 2010 онд шинээр эхэлсэн ШУТ-ийн 19 төслөөс хувийн хэвшлийн санхүүжилтийн болон үйл ажиллагааны оролцоотой төсөл байхгүй байна.
Мөн судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор ШУТС-гаас эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжигддэг зэхэц ажлын тухайд 2008 онд эхэлсэн 10 ажилд олгосон 180,0 сая төгрөгийн санхүүжилтээс хувийн хэвшлийн 3 байгууллагад 35,0 сая төгрөг, 2009 онд 9 ажлын 296,0 сая төгрөгний санхүүжилтээс хувийн хэвшлийн 2 байгууллагад 160,0 сая төгрөг тус тус олгосон байна. 2010 оны 9 сард ЭМЯ-тай түншлэлийн гэрээ байгуулж, хамтарсан санхүүжилттэй "Хавдрын эсрэг үйлдэл бүхий "Эллипин" шинэ эмийн бэлдмэлийг үйлдвэрлэл болон эмчилгээнд нэвтрүүлэх" инновацийн төслийг "Монос" группын Эм судлалын хүрээлэн хэрэгжүүлэхээр тохиролцсны үндсэн дээр уг төслийн санхүүжилтийн 50 хувь буюу 60.0 сая төгрөгийг гүйцэтгэгч байгууллага хариуцах юм.
Өндөр технологийн салбарт хувийн эрдэм шинжилгээний байгууллагууд бий болж, амжилттай ажиллаж байна. Тухайлбал, ШУҮ-ийн "Монхимо" компани нанотехноллогиор, "Шинэ эхлэл", "Монос", "Шижир интернейшнль" зэрэг компани биотехнологийн чиглэлээр судалгааны ажил хийж байна. Хэрэгжилтийн хувь: 50.0%
7.Инновацийн үйл ажиллагаанд оролцогч мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах тогтолцоог хөгжүүлнэ. 2010-2012
Биелэлт: Инновацийн тухай хуульд инновацийн мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх талаар тодорхой заалт оруулсан. Хэрэгжилтийн хувь: 10.0%
1.2.30.Шинжлэх ухаан, технологийг тэргүүлэх чиглэл болгон эрчимтэй хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад төрөөс дэмжлэг үзүүлж, биотехнологи, нанотехнологи, мал эмнэлгийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн дэлхийн дундаж түвшинд хүрч тоноглогдсон орчин үеийн хоёроос доошгүй эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулна.
1.Шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн батлуулж хэрэгжүүлнэ. 2009
Биелэлт: Сүүлийн жилүүдэд улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлсон стратегийн томоохон баримт бичгүүд болон салбарын Мастер төлөвлөгөө, Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр зэрэг батлагдсан, шинжлэх ухаан, технологи, инновацийн талаархи дэлхийн болон бүс нутгийн орнуудын хөгжлийн чиг хандлагад өөрчлөлт гарч, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавих явдал манай орны эдийн засгийн хөгжлийн эн тэргүүнд шийдвэрлэх асуудлын нэг болоод байгаа бодит шаардлагад нийцүүлэн ШУТ-ийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж, эхний хувилбарыг Нэгжийн дарга нарын хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. ШУТ-ийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, Монгол Улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гол хүчин зүйл болохуйц түвшинд хүргэх зорилгыг дэвшүүлэн ШУТ-ийг хөгжүүлэх бодлогын зарчим, чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээг томъёолсон болно. Хэрэгжилт: 30.0%
2.Технологи дамжуулах төвүүд, үйлдвэрлэл технологийн паркуудыг байгуулж, эрдэм шинжилгээний байгууллагын туршилт, сорилтын баазыг шинэчилж бэхжүүлнэ. 2009-2012
Биелэлт: 2008 онд шинээр байгуулагдсан лабораториудыг нэмж тоноглоход зориулан 2009 онд улсын төсвөөс 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсан болно. Энэ хөрөнгөөр ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн Химийн лаборатори, МУИС-ийн нано бүтцэт материалын лаборатори, Физик, технологийн хүрээлэнгийн нано анализийн лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Малын гоц халдварт өвчний оношлогооны лаборатори, ШУА-ийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлснээр эдгээр лабораториудын чадавхийг дээшлүүлж, үйл ажиллагааг сайжруулж чадлаа. ШУТ-ийн салбарт 2010 онд 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсанаас Анагаах ухааны хүрээлэнд Цусны ДНХ-н нуклеотидийн дараалал тодорхойлох тоног төхөөрөмж, Мал эмнэлгийн хүрээлэнд Пробиотик судалгааны иж бүрэн лаборатори, ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэнд модны даацын бат, бэхийг шалгах төхөөрөмжийг нийлүүлж, ашиглалтанд оруулаад байна. Мөн ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнд Имульсийг өндөр даралтаар жигдрүүлэгч аппарат, ШУТИС-ийн Хүнс, биотехнологийн сургуульд Хүнсний биотехнологийн инкубаторын тоног төхөөрөмж худалдан авах үйл ажиллагаа нийлүүлэлтийн шатандаа явж байна.
Эрдэм шинжилгээний зарим байгууллага Засгийн газрын хоорондын болон хүрээлэн хороондын гэрээний дагуу судалгааны тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх арга хэмжээ авч байна. 2009 онд Одон орон геофизикийн судалгааны төв, Мал аж ахуйн хүрээлэн зэрэг байгууллагад 748 мянган евро, 41521 америк долларын үнэ бүхий багаж, тоног төхөөрөмж орж ирэв. Эрчим хүчний инженерийн сургуульд Чех улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 420,3 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжтэй цахилгаан машин, цахилгаан дамжлагын лаборатори, ХМТС-д ZTE болон Skytel компаниас CDMA 2001xMobile Switch лабораторийг /1 сая ам. долларын тоног төхөөрөмж бүхий/ хандивлаж, Геолог, газрын тосны сургуульд Японы Нагояа их сургуулийн тусламжаар хээрийн судалгааны төв, МУИС-д ХБНГУ-ын Эрдмийн солилцооны албаны санхүүжилтээр 300 мян еврогийн өртөг бүхий Орчны судалгааны иж бүрэн лаборатори, ШУТИС-ийн Уул уурхайн хүрээлэнд Японы Шинэ эрчим хүчний байгууллагын тусламжаар 1 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий Нүүрсний химийн лаборатори, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд ӨМӨЗО-ны тусламжаар Бугат хотын Газрын ховор элементийг судлах хүрээлэнгийн тусламжаар 200 сая төгрөгийн өртөг бүхий судалгааны тоног төхөөрөмжийг суурилуулан Газрын ховор элементийн шинжилгээний лаборатори байгуулагдав. ШУТ-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны лабораториудыг байгуулах, бэхжүүлэх ажил 2010 онд мөн үргэлжлэн хийгдэж байна.
Мөн Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн Уламжлалт эмийн үйлдвэрийн 1,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий барилга угсралтын ажил 2009 онд эхэлсэн бөгөөд барилгын ажил дуусч байна. Хэрэгжилтийн хувь: 50.0%
3.Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд төсвөөс зарцуулах хөрөнгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан хэмжээнд хүргэж, эрдэм шинжилгээний нэг ажилтанд ногдох судалгаа, боловсруулалтын ажлын зардлын хэмжээг хөгжингүй орны дундаж түвшинд хүргэнэ. 2009-2012
Биелэлт: ШУТ-ийн арга хэмжээнд зориулсан улсын төсвийн урсгал зардлын хэмжээг 2008 онд 2007 оныхоос 1.8 дахин нэмэгдүүлсний зэрэгцээ хөрөнгө оруулалтын хэмжээг 5.7 тэрбум төгрөгт хүргэж өмнөх 4 жилийн дунджаас 13.4, 2007 оныхоос 4.3 дахин өсгөсөн боловч 2009 онд хөрөнгө оруулалт 1.985.4 сая төгрөг болж өмнөх оныхоос ойролцоогоор 3 дахин буурч, урсгал зардал 14.019.3 сая төгрөгөөр батлагдсан нь өмнөх онтой харьцуулахад 505,5 сая төгрөгөөр доогуур байна. Мөн 2010 онд ШУТ-ийн арга хэмжээнд зориулсан улсын төсвийн хэмжээ 2009 оны түвшинд буюу 14,2 тэрбум төгрөгөөр батлагдсан бөгөөд ШУТ-ийн салбарын төсвийн санхүүжилтийн ДНБ-д эзлэх хувь 0.2 болж байгаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан хэмжээнээс даруй 7 дахин бага байна. ШУТ-ийн урсгалд зардалд эрдэм шинжилгээний зардлын эзлэх нэн хувь доогуур байгаагаас нэг судлаачид ногдох эрдэм шинжилгээний зардал 2010 оны байдлаар 250 мянган төгрөг байгаа нь өндөр хөгжилтэй орнуудын дунджаас олон зуу, хөгжлийн ойролцоо түвшинд яваа орнуудын дунджаас 6-10 дахин доогуур байна. Хувийн сектор, үйлдвэрлэгчдээс судалгааны ажилд хөрөнгө зарцуулах сэтгэлгээ болон санхүүгийн боломж төдийлөн бүрэлдээгүй өнөөгийн нөхцөлд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд төрөөс онцгой анхаарах, үүний тулд судалгааны зардлыг дорвитой нэмэгдүүлэх нь зүйтэй болохыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжсөн орнуудыг туршлага харуулж байна. Иймд ШУТ-ийн салбарт зарцуулах улсын төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ШУТ-ийг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хэрэгжилтийн хувь: 10.0%
4.Шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ. 2010-2012
Биелэлт: Инновацийн хөгжлийн эхний үе шатанд инновацийн үйл ажиллагааг төрөөс санхүүжүүлж, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, нутагшуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор БСШУЯ-наас 2009 онд инновацийн 7 төслийг сонгон шалгаруулж, эдгээр төслийг хэрэгжүүлэхэд зориулж, ШУТС-гаас 390 сая төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд эдгээр ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. 2010 онд Уламжлалт анагаахын ШУТ, үйлдвэрлэлийн нэгдлийн "Уламжлалт нийлмэл жорын найрлагад суурилсан биологийн идэвхит 21 нэрийн бэлдмэлийг эмнэл зүй, стандарт, технологийг нэвтрүүлэх", ШУА-ийн ХХТХ, "Монос" группийн хамтарсан "Хоёрдогч түүхий эдээс биологийн идэвхитэй бэлдмэл гарган авах нь", МААЭШХ-гийн Өндөр уулын бүсийн салбарын "Хангайн өндөр уулын бүсийн үхэр сүргийг шилмэл хээлтүүлэгчээр хангах селекцийн арга нэвтрүүлэх", ШУҮ-ийн "Анхны анжис" ХХК-ий "Жижиг оврын тракторт угсарч, нарийн ногоо үрлэх техник хэрэгслэлийн туршилт, үйлдвэрлэл" зэрэг 6 төслийг 437.5 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсний дагуу БСШУЯ, ШУТС, гүйцэтгэгчийн гурвалсан гэрээ байгуулан хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Мөн БСШУЯ-наас ХХААХҮЯ, ЭМЯ-тай хамтран хөдөө аж ахуй болон эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан тодорхой нэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн, богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд орж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулахуйц инновацийн төслийг хэрэгжүүлэх түншлэлийн гэрээ байгуулж, хамтарсан санхүүжилт бүхий "Барилгын дулаалгын хонины ноосон материал үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмж, жишиг үйлдвэр" болон "Хавдрын эсрэг үйлдэл бүхий "Эллипин" шинэ эмийн бэлдмэлийг үйлдвэрлэл болон эмчилгээнд нэвтрүүлэх" инновацийн төслүүдийг хэрэгжүүлэхээр боллоо. ШУТС-гаас эдгээр төсөлд 160.0 сая төгрөгийн санхүүжилт олгосон.
МУИС, СУИС, ЭМШУИС дээр 355 сая төгрөгийн өртөг бүхий 3 инновацийн төсөл хэрэгжүүлж эхлэв. Эдгээр төслүүдээс МУИС-ийн эрдэмтэд Эрдэнэт УҮГ-ын 400 сая гаруй төгрөгийн санхүүжилтээр 4 дэд төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан нь их сургууль, үйлдвэр, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ боллоо. ЭМШУИС-ийн эрдэмтдийн баг "Чихрийн шижин өвчнийг эсээр эмчлэх нь" инновацийн төслөөр эсийн эмчилгээний аргыг зөвхөн чихрийн шижин эмгэгийн эмчилгээнд ашиглаад зогсохгүй цаашид төрөл бүрийн хавдрууд, ургийн гажигуудын эмчилгээ, нөхөн сэргээлт болон эсийн баяжмалын төрөл бүрийн био-бэлдмэлүүдийг бэлтгэж гаргах боломж нээгдэх юм. Энэхүү шинэ технологийг амжилттай нэвтрүүлснээр манай иргэд чихрийн шижин өвчний эмийн бус эмчилгээг эх орондоо хямдхан хийлгэх боломжтой болно. Хэрэгжилт: 70.0%
5.Эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор импортолж байгаа лабораторийн тоног төхөөрөмж, эм, урвалжийг нэмэгдсэн өртгийн болон импорт, гаалийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт хийнэ. 2010-2012
Биелэлт: 2008 онд ҮХЯ-тай хамтран ЭШБ-уудаас авсан судалгааны дүнд Засгийн газрын 2009 оны 316 дугаар тогтоолоор батлагдсан Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ЖДҮ-ийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтад биотехнологи, нанотехнологи, боловсруулах үйлдвэрийн дэвшилтэт технологийн судалгаа, туршилт-үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд хамрагдсан болно. Өнгөрсөн хугацаанд МУИС, ШУТИС, ШУҮ-ийн "Монхимо" компани зэрэг байгууллага энэхүү хөнгөлөлтийг эдлээд байна. Хэрэгжилт: 30.0%
6.Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон бүтээлийн оюуны өмчийн эрхийг хамгаалах, ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 2010-2011
Биелэлт: Төрийн хөрөнгөөр бий болсон оюуны өмчийг үнэлэх, бүртгэх, ашиглах, хадгалах журмыг Төрийн өмчийн хорооны дарга, Оюуны өмчийн газрын даргын 2009 оны 249/43 дугаар хамтарсан тушаалаар батлан мөрдөж байна. Хэрэгжилт: 70.0%
7.Био-нанотехнологи, мал эмнэлгийн чиглэлээр орчин үеийн шаардлагын түвшинд нийцсэн лаборатори, туршилтын бааз бүхий 2-оос доошгүй хүрээлэн байгуулна. 2010-2012
Биелэлт: Эдгээр барилгын зураг төсвийг хийлгэхээр 2009 онд БСШУЯ-ны Барилга захиалагчийн албанд ажлын хэсэг байгуулсан боловч санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж чадалгүй хугацаа алдснаас зураг хийгдээгүй болно. Малын гоц халдварт өвчний судалгаа, оношлуур-вакцин үйлдвэрлэлийн төв байгуулах асуудлыг 2008 онд ШУТҮЗ-өөр хэлэлцэн дэмжсэн болон төв байгуулахад шаардагдах санхүүжилтийг Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамруулах чиглэлийг МУ-ын Ерөнхий сайдаас 2009 оны 6 сард өгсний дагуу төсөл боловсруулан СЯ-аар уламжлан Энэтхэгийн талд хүргүүлээд байсан боловч Биокомбинатын шинэчлэлийн төсөлтэй давхардалтай байгаа тул уг төсөл дэмжигдээгүй болно. МУИС-ийн Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвийг өргөтгөн Био-нанотехнологийн үндэсний төв байгуулах үндэслэлийг МУИС-аас боловсруулан БСШУЯ-нд ирүүлсэн боловч СЯ-наас 2010 онд улсын төсвөөр шинэ барилга байгууламж барихгүй гэсэн чиглэл ирүүлсний дагуу уг төвийн барилгын хөрөнгө оруулалт хойшлогдсон. Хэрэгжилт: 0.0%
1.2.31. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг улс орны хөгжлийн үе шатны зорилтуудтай уялдуулан тодорхойлж, хөрөнгө, хүчийг төвлөрүүлнэ.
1.Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлно. 2008-2010
Биелэлт: БСШУЯ-наас 2009 онд "Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох журам"-ын дагуу зохицуулах зөвлөл, ажлын хэсэг, шинжээчийн хэсгийг байгуулан ажиллуулж "Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт"-ыг боловсруулан МУ-ын Засгийн газрын 2010 оны 7 сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн Засгийн газрын 2010 оны 173 дугаар тогтоолоор батлуулсан байна. Монгол Улсын ШУТ-ийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийг Нэг. "Хүний хөгжил, амьдралын чанар" тэргүүлэх чиглэлийн хүрээнд 1) Хүний хөгжил, төлөвшил, боловсролын шинэчлэлийн технологи, 2) Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний оношлогоо, эмчилгээний технологи, биотехнологи, Хоёр. "Байгалийн нөөцийг хамгаалах, ашиглах" тэргүүлэх чиглэлийн хүрээнд 1) Биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгаль орчны бохирдол, газрын доройтлыг буруулах, нөхөн сэргээх технологи, 2) Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилтийг сааруулах, дасан зохицох технологи, 3) Усны нөөцийг хамгаалах, ашиглах технологи, 4) Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, хэмнэлтийн технологи, 5) Сэргээгдэх эх үүсвэр бүхий эрчим хүчний технологи, 6) Эрдэс баялгийн хайгуул, олборлолт, боловсруулалтын технологи, 7) Нүүрс, нефть боловсруулах технологи, 8) Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, Гурав. "Хөдөө аж ахуйг эрчимжүүлэх" тэргүүлэх чиглэлийн хүрээнд 1) мал, амьтныг эрүүлжүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх технологи, 2) Үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамлын шилмэл сорт гаргах, тариалах, үйлдвэрлэх технологи, 3) Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, Дөрөв. "Өндөр технологи, мэдээллийн технологи нэвтрүүлэх" тэргүүлэх чиглэлийн хүрээнд 1) Нанотехнологи, биотехнологи, 2) Мэдээлэл, микропрофессор, программ хангамж, цахим үйлчилгээний технологи гэж тодорхойлсон бөгөөд эдгээр нь 2010-2014 онд хэрэгжих юм.
Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт батлагдан хэрэгжиж эхэлснээр улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, технологийн аюулгүй байдлыг хангахад цаашид баримтлах шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологи тодорхой болж, эрдэм шинжилгээний ажлыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтод нийцүүлэх, түүнд зарцуулж байгаа хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлэх нөхцөл боломж бүрдэж байна. Хэрэгжилт: 100.0%
2.Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсөвт тусган биелэлтийг зохион байгуулна. 2010-2012
Биелэлт: МУ-ын Засгийн газрын 2010 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан "ШУТ-ийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт"-ыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Засгийн газраас 2010 онд шинэчлэн баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам"-д эрдэм шинжилгээний ажлын захиалга, сонголтод шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн судалгааны ажлыг тэргүүн ээлжинд оруулахаар тусгасан бөгөөд 2011 оноос эхлэн хэрэгжих ШУТ-ийн төслийн захиалга, суурь судалгааны ажлыг сонгон шалгаруулахад уг журмыг мөрдөн ажиллаж байна.
ШУТ-ийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг хэрэгжүүлэх арга хэмжээг МУ-ын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд, түүнд шаардагдах санхүүжилтийг ШУТ-ийн салбарын 2011 оны улсын төсвийн төсөлд тусгасан болно. Хэрэгжилт: 50.0%
1.2.32.Инноваци, технологийн чиг хандлагыг судалж, инновацийн дэд бүтцийг бий болгох, мэдлэг, баялгийг үйлдвэрлэх, түгээх, ашиглах агуулга бүхий шинжлэх ухаан, технологи, инновацийн тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгон үндэсний хэмжээнд инновацийн бодлого, салбар дамнасан зохицуулалтыг хэрэгжүүлнэ.
1.Инновац, Инновацийн сангийн талаар хуулийн төсөл боловсруулна. 2010
Биелэлт: Инновацийн тухай хуулийн төсөл, үзэл баримтлал боловсруулах ажлын хэсгийг БСШУЯ, ХЗДХЯ, Сангийн яам, ХХААХҮЯ, ҮХШ-ийн Хороотой хамтран байгуулж, Инновацийн тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ЗГХЭГ-т хүргүүлсэн боловч ЗГХЭГ-аас дахин боловсруулах шаардлагатай гэж үзэн буцаасан тул ажлын хэсэг дахин ажиллаж байна. Хэрэгжилт: 90.%
2.Шинжлэх ухаан, технологийн тухай, Технологи дамжуулах тухай хуулиудад инновацийн холбогдолтой нэмэлт, өөрчлөлт оруулна. 2009-2010
Биелэлт: Инновацийн тухай хуулийн төсөлтэй хамт Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болно. ХХААХҮЯ-наас "Технологи дамжуулах тухай хууль"-ийн төслийг боловсруулсанд инновацийн холбогдолтой асуудлыг тусгах талаар саналаа хүргүүлээд байна.Хэрэгжилт: 50.%
3.Үндэсний хэмжээнд инновацийн үйл ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх салбар дундын зохицуулалтыг хангана. 2010-2012
Биелэлт: Үндсний хэмжээнд инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх салбар дундын зохицуулалтын асуудал Инновацийн тухай хуулийн төсөлд тусгагдсан. 2010 оны Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-нд салбар дундын тулгамдсан томоохон асуудлыг хамтран шийдвэрлэж байхаар тусгагдсан бөгөөд энэ оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байна. Хэрэгжилт: 90.0%
4.Инновацийн үйл ажиллагааг бүрэн мөчлөгөөр нь татвар, санхүүгийн бодлогоор тасралтгүй дэмжих эрх зүйн үндсийг тавьж, шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох механизмыг бүрдүүлж, хэвшүүлэх арга хэмжээ авна. 2010-2012
Биелэлт: Инноваийн тухай хуулийн төсөлд инновацийн үйл ажиллагааг татвар, санхүүгийн бодлогоор дэмжих асуудал тусгагдсан. Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам"-аар улсын захиалгаар хэрэгжсэн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг нэвтрүүлэх аж ахуйн байгууллага ШУТ-ийн төслийн захиалагчаар оролцох боломжийг өргөтгөснөөр ШУТ-ийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоо, төсвийн бус санхүүжилтийн хэмжээ нэмэгдэх эрх зүйн орчин бүрдэж байна. ХХААХҮЯ-наас судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2010 онд анх удаа инновацийн төслүүдэд жижиг, дунд үйлдвэрийн зээл олгож байна.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар хоорондын хамтран ажиллах тухай Протокол байгуулав. Талууд энэхүү Протоколын хүрээнд эрдэм шинжилгээ ажилтан бэлтгэх, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, археологийн хайгуул, малтлага, угсаатны зүйн судалгаа хийхээр тогтов. Мөн шинэ дэвшилтэт технологийг хөгжүүлэх, хамтарсан судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор "Монгол малын махны чанар, бүтцийн судалгаа, экспортын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи", "Нүүрс боловсруулж, зарим нэр төрлийн бүтээгдэхүүн гарган авах судалгаа, технологи", "Нядалгааны малын дайвар бүтээгдэхүүнийг гүн боловсруулах технологи", "Малын тэжээл үйлдвэрлэл- туршилт" төслийг хоёр Тал хамтран санхүүжүүлэхээр боллоо.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж, инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит "Залуу доктор"-ын инновацийн төсөл сонгон шалгаруулах грант тэтгэлэг олгодог боллоо. Хойшид энэхүү грантыг залуу эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд бий болсон Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болох оюуны багтаамж бүхий шинэ бараа бүтээгдэхүүн, техник, технологи бий болгоход чиглэгдсэн төслүүдэд олгох юм. Энэ жил 6 төсөл шалгарч, тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг авлаа. Хэрэгжилт: 50.0%
5.Үндэсний хэмжээний инновацийн томоохон хөтөлбөр, төслийг Монгол Улсыг хөгжүүлэх сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн сангаас хамтран санхүүжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. 2010-2011
Биелэлт: ХХААХҮЯ шинжлэх ухаан, технологийн судалгааны ажлын үр дүнд бий болсон технологийг нэвтрүүлэх инновацийн төслийг сонгон шалгаруулж, 5 төслийг жижиг, дунд үйлдвэрийн зээлээр санхүүжүүлэхээр 2010 оны 3 дугаар сард шийдвэрлэсэн бөгөөд БСШУЯ болон ХХААХҮЯ салбар дундын тулгамдсан нэг тодорхой асуудлыг хамтран шийдвэрлэхээр 2010 оны 9 сард түншлэлийн гэрээ байгуулж, "Барилгын дулаалгын хонины ноосон материал үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмж, жишиг үйлдвэр" инновацийн төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Төслийн санхүүжилтийн 50 хувь буюу 100.0 сая төгрөгийг ХХААХҮЯ-наас жижиг дунд үйлдвэрийн зээлээр олгох бөгөөд 50 хувийг ШУТС-гаас санхүүжүүллээ. Төсөл хэрэгжилтийн шатандаа явж байна. Хэрэгжилт: 30.0%
1.3.8. Хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн ур чадварыг мэргэжлийн сургалтаар эзэмшүүлж, мэргэжилтэй ажилчид бэлтгэх, хөдөлмөр эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нэгдсэн зохион байгуулалт бий болгох замаар тэдгээрт суралцагчдын тоог гурав дахин нэмэгдүүлнэ.
1.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх сургалтын төвүүдийн материаллаг баазыг бэхжүүлэх, өргөжүүлэх, багшлах боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшлийг нь дээшлүүлэх арга хэмжээг гадаад, дотоодын хөрөнгийн эх үүсвэр дээр тулгуурлан хэрэгжүүлнэ. 2009-2012
Биелэлт: 2009 онд МСҮТ-ийн их засварт 1 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан бөгөөд эдгээр их засварын ажлыг орон нутаг, сургуульд нь эрх шилжүүлэх замаар гүйцэтгэв. Мөн энэ онд Хэнтий аймгийн МСҮТ-ийн иж бүрэн барилгын 266,3 сая, Булганы МСҮТ-ийн дотуур байрны барилгын 344,6 сая төгрөгийн ажил хийж байна. 2009 оны 7 дугаар сард Мянганы Сорилын Сан (МСС)-ийн "Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл"-ийг өргөтгөх төслийг боловсруулан АНУ-ын МСС-нд тавьж энэ оны 9 дүгээр сард уг төслийн хөрөнгийг 22.1 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр шийдвэрлүүлэв. Энэ нэмэлт хөрөнгөөр МСҮТ-ийн сургалтын орчинг сайжруулж, сургалтын тоног төхөөрөмжийг шинэчлэх юм.
Азийн хөгжлийн банк (АХБ)-ны зээлээр хэрэгжүүлж буй Боловсролын хөгжлийн хөтөлбөр 3-ын хөрөнгөөр 6 МСҮТ-ийг бүс нутгийн мэргэжлийн боловсролын түшиц байгууллага болгон бэхжүүлэхээр сонгон хичээлийн байрыг сэлбэн засах, тоног төхөөрөмжөөр хангахад зориулан 3.0 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийж байна. Эдгээр сургуульд хамгийн түгээмэл бөгөөд суурь гэж үзэж буй 6 мэргэжлийн лаборатори, мастерын газрын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, сургалтын симуляцийн программ хангамжийг 2009 оны 12 дугаар сард нийлүүлэв.
2009 онд мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, техникийн боловсролын сургалтын байгууллагын нийт 202 багш сургах зүйн боловсрол олгох, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, эдийн засгийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдав. Үүнээс сургах зүйн боловсрол олгох сургалтад 28 сургуулийн 71 багш, эдийн засгийн багш нарын сургалтад 29 сургуулийн 30 багшийг хамрууллаа. Түүнчлэн Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (ГТХАН) Хотын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн шугамаар 2009 оны 2 дугаар сарын 09-22-ны хооронд МСҮТ-ийн багш нарт зориулсан 2 долоо хоногийн мэргэшүүлэх сургалтыг Улаанбаатар хотын Техник, технологийн коллежтэй хамтран зохион байгуулсан болно. Өрөг, угсралт, бетон арматур, сантехник, цахилгаан, хуурай шавардлага, байгалийн чулуун зам тавих, өрөг хийх 5 мэргэжлийн энэхүү сургалтыг ХБНГУ-ын багш, мастерууд өөрсдийн хөтөлбөрөөр явуулсан бөгөөд 26 сургуулийн 101 багш хамрагдав. Уг сургалт нь Монголын МСҮТ-ийн багш нарыг олон улсын стандартад нийцсэн, практикт тулгуурласан ур чадвар эзэмшүүлэх сургалт явуулах чадвартай болгоход чиглэгдсэн юм.
2010 оны эхний хагас жилийн байдлаар МСҮТ-үүд түргэвчилсэн сургалтаар 3351 хүнд мэргэжил эзэмшүүлэв. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш нарыг сургах зүйн боловсрол олгох, үндсэн мэргэжлээр нь мэргэшлийг нь дээшлүүлэх, шинэ техник технологитой танилцуулах ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ МСС-ийн "Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл"-өөр багш нарыг гадаадад урт, богино хугацаагаар сургах ажлыг эхлээд байна. Тухайлбал, Монголын мянганы сорилтын сангийн "Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл"-өөс хүнд машин механизмын жолооч-оператор бэлтгэж байгаа 22 сургалтын байгууллагын багш нарт "Вагнер-Ази" компанийг түшиглэн сургалт явуулж, энэ сургалтад нийт 29 багш хамруулав. Эдгээрээс 6 багшийг АНУ-д сургалтад хамруулаад байна.
Сургах зүйн боловсрол олгох 2 удаагийн сургалтыг зохион байгуулж 23 сургуулийн 68 багшийг хамруулж, багшлах эрхийн үнэмлэхийг олголоо. Мөн 3 дугаар сард 47 сургалтын байгууллагын сургалтын албаны ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулж, сургалтын үндсэн баримт бичгийн хөтлөлт, сургалтын ажлыг төлөвлөх талаар ярилцлага өрнүүлсэн нь сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, алдаа оноогоо дүгнэж цэгнэхэд бодитой хувь нэмэр болов. Багш нартай холбоотой бүхий л мэдээллийг шинэчлэн, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш нарын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг 2010 оны 6 дугаар сарын эхээр байгуулан ажиллуулж байна. Мянганы сорилын сан, холбогдох сургалтын байгууллага, дэд төслүүдтэй хамтран 3 удаагийн хэлэлцүүлэг явуулж, сургалтын байгууллагуудаас ирүүлсэн саналыг нэгтгээд байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон "Оюу толгой" ХХК-ийн хооронд төсөл хамтран хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр 3300 ажилгүй иргэдийг 3 жилийн хугацаанд мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан сурган мэргэшүүлж, ажлын байраар хангах тухай Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр биелэх бодит боломж нээгдэж байгаа юм. Мэргэжилтэй ажилчдыг даруй бэлтгэн гаргах шаардлага байгаа тул эхний 1000 хүнийг энэ оны 10 дугаар сарын 1-нээс 12 МСҮТ дээр, үлдсэн 2300 хүнийг 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн нийт 36 МСҮТ дээр сургах ажлыг зохион байгуулах бөгөөд энэ онд суралцагчдыг сонгон аваад байна.
Суралцагчдыг сонгож сургахдаа төв, орон нутгийн оролцоог жигд хангаж, нийт хүн амын тоотой нь хувь тэнцүүлэн, суралцах хүний квотыг хот, аймаг, сум, дүүргээр тогтоох зарчмаар гаргасан болно. Дунджаар 816 хүн тутам 1 квот ногдож байна.
Энэ арга хэмжээнд Оюу толгой төслөөс 36 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх юм. Үүний 12.1 тэрбумыг суралцагчдын сургалтын зардал, тээвэр, тэтгэлэг, нийгмийн даатгал, хоол хүнсний зардалд, 15 тэрбумыг Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн чадавхийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжөөр хангахад, 7.8 тэрбумыг багш нарын сургалт болон олон улсын зөвлөх урих, сургалтын хөтөлбөр шинэчлэх, худалдан авах, сургалтын хэрэглэгдэхүүн орчуулах, хэвлэхэд зарцуулна. Энэ төслийн хүрээнд мэргэжил эзэмшигч нь чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр, шинэ технологийг эзэмших боломжийг бүрэн хангасан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дадлагын газруудад суралцах боломж бүрдүүлнэ. Хэрэгжилтийн хувь: 50%
2.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог боловсронгуй болгоно. 2009-2012
Биелэлт: "Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо ба мэргэжлийн боловсрол, сургалт" сэдэвт семинарыг зохион байгуулж "Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо ба мэргэжлийн боловсрол, сургалт", "Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны төлөв байдал, арга зүйн асуудал", "Монголын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо", "Хөдөлмөрийн зах зээлийн тогтолцоо АНУ-д" зэрэг 10 гаруй илтгэлийг хэлэлцэж цаашид хөдөлмөрийн зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх талаар хийх ажлын чиглэлээ тогтоолоо.
Статистикийн мэдээллийг боловсронгуй болгох замаар цаашид мэргэжил нэг бүрээр эрэлт нийлүүлэлтийн прогноз, урьдчилсан таамаг гаргах талаар туршлага судлан хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем бий болгох ажлыг төслийн хүрээнд хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Мянганы Сорилтын Сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд Үндэсний хэмжээний Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа явуулах тендерт Англи Улсын Кембриж ХХК-ий баг шалгарсан. Тус баг монголын талаас хамтран гүйцэтгэгч багийн гишүүдтэйгээ хамтран 2009 оны 12 дугаар сарын 11-нд Монголын Мянганы Сорилтын Сантай хийх ажлын чиглэлээ тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийх олон улсын жишигт нийцсэн аргачлал боловсрогдож, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хэтийн прогноз /5-10жил/-ыг үндэсний хэмжээнд гаргах бололцоо бүрдэх юм.
МСС-ын МБС-ын төслийн өргөтгөлийн хөрөнгийн 1 сая ам.дол-ыг ХЗЗ-ийн мэдээллийн систем, түүний тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар шийдвэрлэгдэв. Тэрчлэн төслийн хөрөнгө оруулалтаас гадна хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, судалгаа хийхэд зориулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2010 оны төсөвт 1 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гаргасан. Хэрэгжилтийн хувь: 30%
1.3.15.Өрх бүрээс мэргэжлийн сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн нэгээс доошгүй хүнийг мэргэжил эзэмшүүлж, ажилтай болгоно.
1.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон техникийн боловсролын сургуульд суралцагчдын тоог гурав дахин нэмэгдүүлнэ. 2009-2012
Биелэлт: 2009-2010 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, техникийн боловсролын сургуулийн суралцагчдын тоог өнгөрсөн жилийн элсэгчдийн тооноос 2000-аар нэмэгдүүлэхээр хяналтын тоог тогтоож, энэ дагуу элсэлтийн ажлыг зохион байгуулсан бөгөөд ингэснээр 2009-2010 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдэд нийт 44681 мянган хүүхэд суралцаж байгаа нь өмнөх хичээлийн жилийнхээс 6.8 мянган хүүхдээр нэмэгдсэн байна. Мөн МСҮТ-ийн түргэвчилсэн сургалтаар 3351 хүнд мэргэжил эзэмшүүлэв. 2010-2011 оны хичээлийн жилд МСҮТ-үүдэд 46071 суралцагч суралцаж байгаагийн 19358 нь шинээр элсэгч байна. Жич дурдахад энэ зорилт хэрэгжих үндэсгүй болно. 2008-2009 оны хичээлийн жилд МСҮТ-д суралцагчдын тоо 38.0 орчим мянга байжээ. Үүнийг 3 дахин өсгөнө гэвэл жилд МСҮТ-д суралцагчдын тоог 115 орчим мянгад хүргэнэ гэсэн үг. Үүнийг тухайн жилд дунд сургууль төгсөгчдөөс хангах боломжгүй юм. Хэрэгжилтийн хувь: 30.0%
2.Мал аж ахуй, газар тариалангийн мэргэшсэн ажилтан бэлтгэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2009-2012
Биелэлт: Газар тариалангийн мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулан баталгаажуулж, энэ дагуу Хөдөө аж ахуйн их сургуульд уг ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Уг хөтөлбөрийн дагуу 50 хүнийг суралцуулаад байна. Хэрэгжилтийн хувь: 30.0%
1.3.20. Мэдлэгт суурилсан эдийн засагт хүрэх зорилтыг тодорхой болгох зорилгоор аутсорсингийн борлуулалтыг 150 сая ам.долларт, ажиллагсдын тоог 10000-д тус тус хүргэнэ.
1.Аутсорсингоор ажиллах мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулна. 2009
Биелэлт: Хэрэгжилтийн хувь: 0.0%
1.4.14.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчныг бүрдүүлж, тэднийг нийгмийн амьдралд бусад иргэдийн адил эрх тэгш оролцох нөхцөл, боломжийг хангасан орчны дэд бүтцийг бүрдүүлэхийг зорино.
2.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн болон хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц, сургалтын тусгай орчин бүрдүүлэх замаар тэдний мэргэжлийн сургалтад хамрагдах хувийг нэмэгдүүлнэ. 2009-2012
Биелэлт: Хэрэгжилтийн хувь: 0.0%
3.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагад суралцах боломжийг нэмэгдүүлж, хамран сургалтын түвшинг дээшлүүлнэ. 2009
Биелэлт: Хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуульд элсүүлэн сургах хүүхдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор 150 хүүхдийн дотуур байрны барилга бариулж байна. Хэрэгжилтийн хувь: 10.0%
1.5.1. Гэр бүл бат бэх байх, уламжлалт ёс заншлыг хүндлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, авъяасаа хөгжүүлэх, сурч боловсрох эрмэлзэлтэй, бүтээлч, хариуцлагатай, хувь заяандаа эзэн болж төлөвших хүүхэд аюулгүй орчинд эрүүл өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ.
2.Гэр бүлийн боловсрол олгох хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги болон түүнээс дээш шатны боловсролын сургалтын байгууллагын хичээлийн хөтөлбөрт оруулна. 2010-2012
Биелэлт: 0%
1.5.4.Хүүхэд зургаан нас хүртэл гэр бүл, түүнтэй дүйцэх орчинд өсч торних, зөв хүмүүжил, ёс суртахуунтай болоход чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.
1.Бага насны хүүхдийг гэр бүл, түүнтэй дүйцэх орчинд өсгөж, хүмүүжүүлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулна. 2009-2010
Биелэлт: Бага насны хүүхдийг гэр бүлд хөгжүүлэх, хүмүүжүүлэхэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор "Бага насны хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх арга зүй" гарын авлагыг боловсруулж, эцэг эхэд хүргүүллээ. Эцэг эхчүүд эл гарын авлагад тусгагдсан арга зүйг ашиглан хүүхдийнхээ бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн түвшинг үнэлж, дүгнэх юм. Харин хүүхдийн цэцэрлэгээс томилогдсон явуулын болон цэцэрлэгийн эрхлэгч, багш нар, эцэг эх, хүүхдийнхээ хөгжлийн түвшинг хэрхэн үнэлснийг нягталж, заавар зөвлөгөө өгч байна. Мөн "Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт"-ын төсөлд уг асуудлыг тусгалаа. Хэрэгжилтийн хувь: 10.0.0%
2.Бага орлоготой өрхийн бага насны хүүхэд бүр эрүүл, зохистой хоолоор, хөнгөлөлттэй үнээр хангах боломжийг бүрдүүлнэ. 2009-2010
Биелэлт: Хүн амын эмзэг хэсэг, нийгмийн зарим бүлгийн хүүхдийн боловсролд хамрагдах нөхцөл бололцоонд гарч буй ялгааг арилгах, хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгмийн хөгжлийн ялгаатай тэгш бус байдлыг багасгах, боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын нормативыг Засгийн газрын 2009 оны 85 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоож, 2009 оны 1 дүгээр сараас төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцаж эхэлсэн, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн суралцагчдад өдөрт 400 төгрөгөөр тооцож үдийн цай өгөх ажлыг үргэлжлүүлж байгаа зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Харин 2010 онд "Үдийн цай" хөтөлбөрийг өргөжүүлэн "Үдийн хоол" болгох туршилтыг 10 хүртэл сургуульд хийнэ. Хэрэгжилтийн хувь: 30.0%
2.1.11.Yйлдвэрлэл, хэрэглээний зохистой харьцаа бүхий бүтцийг бий болгох, тэргүүний техник, технологийг импортлох, нутагшуулах, боловсруулах үйлдвэрийн өсөлтийг нэмэгдүүлэх бодлого баримтална.
1.Дэлхийн хөгжингүй орнуудын орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулна. 2009-2010
Биелэлт: Инновацийн тухай болон шинжлэх ухаан, технологийн тухай, технологи дамжуулах тухай хуулийн төслүүдэд энэ асуудлыг тусгаад байна. Хэрэгжилтийн хувь: 30.0%
2.1.15.Засгийн газрын худалдан авах ажиллагааны үр ашиг, түүнийг зохион байгуулагчдын хариуцлагыг дээшлүүлэн, маргаан шийдвэрлэх тогтолцоог төгөлдөршүүлж, авлига, хээл хахуулиас сэргийлэх чиглэлээр уг ажиллагааны зохион байгуулалт, бүтцийг сайжруулна.
3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт худалдан авах үйл ажиллагааны талаар хичээл оруулах, төрийн албан хаагчдыг худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулна. 2009-2012
Биелэлт: Яамны болон барилга захиалагчийн албаны 19 албан хаагчийг А3 сургалтад хамруулж сертификат олгуулав. АХБ-ны санхүүжилтээр яам болон аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, боловсролын бусад байгууллага, орон нутгийн захирагчийн албаны холбогдох албан хаагч оролцсон нийт 144 хүнийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны сургалтад хамруулав. Хэрэгжилтийн хувь: 50.0%
2.1.30.Оюуны өмчийн хувьд мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэх, нийгмийн хөгжил, олон улсын чиг хандлагад нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохын зэрэгцээ оюуны өмчийн бүх нийтийн боловсрол олгох, мэдээлэл түгээх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын хичээлийн хөтөлбөрт оюуны өмчийн анхан шатны ойлголт бий болгох асуудлыг оруулан хэрэгжүүлнэ. 2009
Биелэлт: Ерөнхий боловсролын 11 жилийн сургуулийн 8-9 дүгээр ангийн "Иргэншил" хичээлийн агуулгад иргэний эрх зүйн харилцаа сэдвийн дотор оюуны өмчийн тухай ойлголт, төсөөллийг суралцагчдад олгож байгаа. Харин 12 жилийн сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулахад оюуны өмчийн тухай асуудлыг илүү нарийвчлан тусгахаар төлөвлөж байна. Хэрэгжилтийн хувь:10.0%
5.Шинжлэх ухаан, техникийн болон нийгмийн ухааны чиглэлийн их, дээд сургуулийн заавал сонгон суралцах хичээлийн хөтөлбөрт оюуны өмчийн хичээлийг оруулна. 2010-2012
Биелэлт: Одоогоор эхлээгүй байна. 2010-2011 оны хичээлийн жилээс Оюуны өмч хичээлийн хөтөлбөр боловсруулах ажлыг эхлүүлнэ. Хэрэгжилтийн хувь: 0.0%
2.5.9.Сургуулийн дотуур байр, эмнэлэг, соёлын төвийг шинээр барих буюу өргөтгөж засварлана.
1.Сургуулийн дотуур байр, эмнэлэг, соёлын төвийг шинээр барих буюу өргөтгөж засварлах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ. 2009-2012
Биелэлт: 2009 онд 1089 хүүхдийн ортой 11 дотуур байрны барилга ашиглалтад хүлээлгэн өгөөд байгаа ба нийт 5.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тухайлбал, Архангай аймгийн Өлзийт суманд 75 ортой дотуур байрны барилга, Дорноговь аймгийн Өргөн суманд 75 ортой дотуур байрны барилга, Завхан аймгийн Шилүүстэй суманд 75 ортой дотуур байрны өргөтгөл, Өмнөговь аймгийн Ханхонгор, Баян-Овоо суманд 80 ортой дотуур байрны барилга, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ШУТехнологийн Коллежийн 104 ортой дотуур байрны барилга, Увс аймгийн Зүүнговь, Өлгий суманд 100, 80 ортой дотуур байрны барилга, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Рэнчинлхүмбэ суманд 100 ортой сургуулийн дотуур байрны барилга, Төв аймгийн Эрдэнэ суманд 120 ортой МСҮТ-ын дотуур байрны барилгуудыг тус тус ашиглалтад оруулав.
Мөн онд 6120 хүний суудалтай 25 соёлын төвийн барилга барьж байгаагийн 18-ыг ашиглалтад оруулж соёлын төвийн суудлын тоог 3889-өөр нэмэгдүүлсний дээр 200 сая төгрөгөөр 10 соёлын төвийн барилгад их засвар хийлээ. Эдгээрт нийт 6.3 тэрбум төгрөг зарцуулсан болно. Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант, Цахир суманд 80, 180 хүний суудалтай соёлын төвийн барилга, Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 250 суудалтай соёлын төвийн барилга, 284 суудалтай Номын өргөөний барилга, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Дарви, Бигэр суманд 250, 250, 280 суудалтай соёлын төвийн барилга, Дорнод аймгийн Сэргэлэн суманд ...суудалтай соёлын төвийн барилга, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Нарийнтээл суманд 250 хүний суудалтай соёлын төвийн барилга, Увс аймгийн Өлгий суманд 250 суудалтай соёлын төвийн барилга, Ховд аймгийн Чандмань суманд 250 суудалтай Хөөмийн ордон-Соёлын төвийн барилга, Зэрэг, Алтай сумд тус бүр 250 суудалтай соёлын төвийн барилга, Төв аймгийн Алтанбулаг суманд соёлын төвийн барилгыг ашиглалтад оруулав.
Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд дотуур байрны 10 барилгыг шинээр барих, өргөтгөл хийхэд 4,264.4 сая төгрөг, 12 дотуур байрны барилгыг засварлахад 640,0 сая төгрөг зарцуулна. 10 дотуур байрны барилгыг ашиглалтад оруулж, дотуур байрны орны тоог 1465-аар нэмэгдүүлнэ. Тухайлбал, одоогийн байдлаар 580 ор бүхий хүчин чадалтай 4 дотуур байрны барилгыг ашиглалтад оруулаад байна. Үүнд: Булган аймгийн Булган сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 100 ортой дотуур байрны барилга, ХААИС-ийн 300 ортой оюутны дотуур байрны барилга, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 100 ортой дотуур байрны өргөтгөлийн барилга, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 80 ортой дотуур байрны барилгыг хүлээн авав.
Мөн, Говь-Алтай аймгийн Цогт сумын дунд сургуулийн дотуур байрны барилга, Увс аймгийн Өмнөговь сумын дунд сургуулийн 150 ортой дотуур байрны барилга, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын дунд сургуулийн дотуур байрны барилга, Увс аймгийн Тэс сумын дунд сургуулийн 100 ортой дотуур байрны барилга, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дунд сургуулийн 240 ортой дотуур байрны барилгыг тус тус ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд ерөнхий боловсролын 11 сургуулийн хичээлийн байрыг шинээр ашиглалтад оруулж, суудлын тоог 3848-аар, 9 дотуур байрыг ашиглалтад оруулж, орны тоог 1045-аар, 29 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж, орны тоог 2628-аар, 14 соёлын төвийн барилгыг ашиглалтад оруулж, суудлын тоог 3210-аар, 2 спорт заалыг ашиглалтад оруулж, талбайг 504 м2 нэмэгдүүлээд байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр нийт 201 сургууль, цэцэрлэг, соёлын төв, дотуур байр, спорт заалны барилга байгууламжийг шинэчлэн засварлаж сургалтын болон үйлчилгээний орчинг сайжруулаад байна. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны "Боловсролын хөгжлийн хөтөлбөр-3" төслийн санхүүжилтээр 1,323.5 сая төгрөгөөр ерөнхий боловсролын сургуулийн 8 хичээлийн байрыг бүрэн засварласан байна.
Мөн 640,0 сая төгрөгөөр 12 дотуур байранд их засвар шинэчлэл хийж тав тухтай орчинг бүрдүүлээд байна. Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд 14 соёлын төвийн барилгыг ашиглалтад оруулж, суудлын тоог 3210-аар нэмэгдүүлээд байна. Мөн 25 соёлын төв музейн, номын сангийн барилгад 1,537.0 сая төгрөгийн их засар шинэчлэл хийж тав тухтай соёлын үйлчилгээний орчинг бүрдүүлээд байна.
2011 онд шинээр сургуулийн дотуур байрны 5 барилгыг ашиглалтад оруулж, орны тоог 720-оор нэмэгдүүлэхээр, мөн боловсролын салбарын их засварт батлагдсан хөрөнгөөс дотуур байрны засвар шинэчлэлд хуваарилахаар ажиллаж байна. 2011 онд батлагдсан шинээр соёлын төвийн 7 барилгыг ашиглалтанд оруулж, суудлын тоог 1920-аар нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн салбарын барилга байгууламжид 10,8 тэрбум төгрөгөөр засвар шинэчлэл хийж сурах орныг сайжруулж, 6,2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл нийлүүлж сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэх юм. Хэрэгжилтийн хувь: 70.0%
| |
Биелэлт /%/ |
Дүн |
||||||
| Биелэлтийн хувь |
0 |
10 |
30 |
50 |
70 |
90 |
100 |
52.8 |
| Арга хэмжээний тоо |
7 |
7 |
19 |
47 |
28 |
5 |
12 |
125 |
-----------------оОо-----------------
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |






English page