Нүүр хуудасХөдөөгийн, нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх, JFPR 9138 төсөл
Хөдөөгийн, нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх, JFPR 9138 төсөл
Төслийн нэр: Хөдөөгийн, нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх, JFPR 9138 төсөл
Зорилго:
Японы ядуурлыг бууруулах сангийн /ЯЯБС/ буцалтгүй тусламжаар Азийн хөгжлийн банк, Монгол улсын Боловсрол Соёл шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй "Хөдөөгийн, нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх, JFPR 9138" төсөл нь хөдөөгийн, нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйлчилгээг сайжруулах зорилготой юм.
Төслийн зорилтот аймаг, дүүрэг: Баян-Өлгий, Булган, Хэнтий, Өмнөговь аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг
Төсөл хэрэгжих хугацаа: 2010-2013 он
Төслийн бүрэлдэхүүн хэсэг- Дөрөв.
Бүрэлдэхүүн хэсэг нэг - СӨБ-ын хүртээмжийг сайжруулан, хувилбарт сургалтын үйлчилгээний зохистой арга хэлбэрүүдийг турших
Энэ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд (i) төслийн зорилтот бүлэгт зориулж нэгээс доошгүй СӨБ-ын хувилбарт сургалтын үйлчилгээний загвар боловсруулж турших, (ii) цэцэрлэгийн 400 багшийг сургалтад хамруулах; (iii) төслийн зорилтот аймаг, дүүргийн 80 хувь нь нэгээс доошгүй түншлэгч байгууллагатай болсон байх; (iv) 400 гэр-цэцэрлэг шинээр байгуулах; (v) зорилтот бүлэг бүрийг нэг болон түүнээс дээш СӨБ-ын сургалтын багц материалаар хангах зорилт тавьж байна.
Тус төсөл 3-6 насны хүүхдийн оюун ухаан, нийгэмшихүйн хөгжил болон сургуульд бэлэн байдлыг хангахад анхаарлаа хандуулж, зорилтот бүлгийнхээ хэрэгцээнд нийцсэн СӨБ-ын үйлчилгээний зохистой загварыг боловсруулж туршина. Төслийн хүрээнд хамрагдах аймаг, дүүрэг, зорилтот бүлгийн хэрэгцээ шаардлага өөр тул төсөл дараах хоёр чиглэлийн стратегийг баримтлана. Үүнд:
а) Баян-Өлгий, Булган, Хэнтий, Өмнөговь аймгуудын хөдөөгийн малчин айл өрхийн хүүхдүүдэд зориулсан, цаашид тогтвортой үргэлжлэх СӨБ-ын хувилбарт сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;
б) Улаанбаатар хотын зах, гэр хорооллын шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд зориулсан гэр бүлд болон танхимд түшиглэсэн хувилбарт сургалтын хэлбэрийг дэмжих, түүнчлэн хувийн хэвшлийн болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх замаар зорилтот бүлгийн хүүхдүүдэд СӨБ эзэмшүүлэх боломжийг нэмэгдүүлэх
СӨБ-ын хувилбарт сургалтын хамралтыг нэмэгдүүлэхийн тулд тавилга, тоглоом, бичил номын сан, сургалтын бусад хэрэглэгдэхүүн, болон гал тогоо, эрүүл ахуйн хэрэгслээр тохижуулсан 400 гэр-цэцэрлэгийг зорилтот аймаг дүүргүүдэд нийлүүлнэ.
Бүрэлдэхүүн хэсэг хоёр - Бага насны хүүхдийн хөгжлийн талаар эцэг эх, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх
Энэ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд (i) СӨБ-ын асуудлаар бодлого боловсруулагчид, сонирхогч талуудад зориулсан чуулга-уулзалтыг үндэсний хэмжээнд хоёр, орон нутгийн хэмжээнд гурван удаа зохион байгуулах, (ii) бага насны хүүхдийн хөгжлийн асуудлаар хувийн хэвшлийн байгууллагын чуулга-уулзалт зохион байгуулах, (iii) радио телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг бэлтгэн цацах (iv) бага насны хүүхдийн хөгжлийн асуудлаар эцэг эх асран хамгаалагч нарт зориулан мэдээлэл сургалт сурталчилгааны багц материал боловсруулан тараах зорилт тавьж байна.
Тус бүрэлдэхүүн хэсэг нь үндэсний хэмжээнд болон аймаг, дүүргийн хэмжээнд шийдвэр гаргагчдын СӨБ-ын талаарх ойлголтыг сайжруулах, мөн СӨБ-ыг тогтвортой дэмжих талаар тэдний туслалцаа бий болгоход анхаарч ажиллана. Энэ зорилтын хүрээнд (i) зорилтот аймаг, хороодын удирдах ажилтан, түншлэгч талууд, дадлагажин суралцагч нарт зориулсан мэдээлэл боловсруулан, түгээх, (ii) үндэсний хэмжээнд болон орон нутгийн түвшинд чуулга уулзалтууд зохион байгуулах (iii) СӨБ-ын үйлчилгээг олон нийтийн хөтөлбөртэй уялдуулах асуудлаар орон нутгийн эрх бүхий байгууллагууд, хамтран ажиллагчдыг оролцуулсан ажлын уулзалтууд зохион байгуулах (iv) БСШУЯ, аймгийн боловсролын газруудын үйл ажиллагааг сурталчлах, (v) төрийн болон хувийн хэвшлийн СӨБ-ын байгууллагуудын хамтын ажиллагааг тодорхойлох зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлнэ.
Түүнчлэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сургалтаар дамжуулан СӨБ-ыг дэмжих чиглэлээр олон нийт, ялангуяа зорилтот бүлэгт зориулан зан үйл төлөвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ үйл ажиллагааны хүрээнд (i) бага насны хүүхдийн хөгжил, асран хамгаалал, сургуульд бэлтгэх асуудлаар эцэг эх асран хамгаалагчдын мэдлэг, хандлагыг нэмэгдүүлж дадал хэвшил бий болгох зорилгоор мэдээлэл сургалт сурталчилгааны багц материал бэлтгэх, (ii) хүүхдийн хөгжлийн асуудлуудаар олон нийтийг хамарсан кампанит ажил (сурталчилгаа, нэвтрүүлэг гэх мэт) зохион байгуулах, (iii) СӨБ-ын талаарх мэдээлэл сурталчилгааны материал боловсруулах, хэвлэл мэдээллийн болон мэдээлэл харилцааны бусад хэрэгсэлээр цацах ажлуудыг хийнэ.
Бүрэлдэхүүн хэсэг гурав - СӨБ-ын чадавхийг бэхжүүлэх
Энэ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хөдөөгийн, нүүдэлчин, үндэсний цөөнх болон шилжин суурьшсан зорилтот бүлгийн айл өрхүүд, нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн СӨБ-ын хөтөлбөрүүдэд хяналт шинжилгээ, зохицуулалт, төсвийн төлөвлөлт хийхэд БСШУЯ-ны түүнчлэн үндэсний болон орон нутгийн хүний нөөцийг бэхжүүлэх зорилт тавьж байна. Энэ зорилтын хүрээнд (i) СӨБ-ын стандарт, ялангуяа СӨБ-ын хувилбарт сургалтын хөтөлбөр, гарын авлагад үнэлгээ өгөх, шинэчлэн боловсруулах, (ii) Одоо мөрдөгдөж буй СӨБ-ын бодлогод үндэслэн СӨБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж түгээх, (iii) сургалт семинараар дамжуулан сургуулийн өмнөх боловсролын үндэсний бодлого, стратеги болон тэргүүн туршлагыг түгээх, (iv) нийгмийн эмзэг бүлгийн 3-6 насны хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулах, дэмжих асуудлыг дараагийн үндэсний хөгжлийн бодлогод тусгах, (v) СӨБ-ын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилтийг сайжруулах зорилгоор үндэсний болон орон нутгийн түвшинд яам хоорондын, хувийн хэвшлийн зохицуулалтыг илүү үр ашигтай болгох механизмыг тодорхойлох, (vi) ядуу өрх айлын хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловролд хамрагдах боломж, бололцоог нэмэгдүүлэх зорилгыг хангахуйц механизмыг бий болгох, (vii) СӨБ-ын хувилбарт сургалтын үйлчилгээг үнэлэх, хяналт шинжилгээ хийх ажлыг сайжруулах (viii) төслийг хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх ажлууд хийгдэнэ.
Бүрэлдэхүүн хэсэг дөрөв - Төслийг менежмент, хяналт үнэлгээ
Тус бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд БСШУЯ-ны "Боловсролын салбарын шинэчлэл" төсөл хэрэгжүүлэх нэгжийн доор төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулна. Төслийн нэгж нь төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх удирдлага мониторингоор хангахын зэрэгцээ холбогдох хамтрагч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл сурталчилгаа, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, бодлогын дүн шинжилгээ, боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Мөн энэ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд төсөлтэй хамтран ажиллах төрийн бус байгууллага болон боловсролын байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулна.
Төслийн хүлээгдэж байгаа үр дүн:
Төслийн зорилтот аймаг дүүргийн эцэг эхчүүдийн 60-аас доошгүй хувь нь бага насны хүүхдээ асран хамгаалах, хөгжүүлэх талаар мэдлэг, хандлага, дадал хэвшилтэй болсон байна.
2013 он гэхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа зорилтот бүлгийн хүүхдүүдийн 25 хувь нь СӨБ-ын хувилбарт сургалтын хөтөлбөрт хамрагдсан байна.
Зорилтот орон нутгийн 70 хувьд олон нийтэд түшиглэсэн, ядуурлыг бууруулахад чиглэсэн СӨБ-ын хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Нийт хүүхдүүдийн 60-аас доошгүй хувь нь сургуульд бэлтгэгдсэн байдлын үзүүлэлтийг хангасан байна.
Төслийн санхүүжилт
Төсөлд Азийн хөгжлийн банкнаас нийт 2,89 сая ам долларын буцалтгүй тусламжийн санхүүжилт үзүүлнэ.
Хүснэгт 1. Төслийн санхүүжилтийн төлөвлөгөө /сая ам. доллараар/

| Төрөл |
Төсөвт үнийн дүн |
| 1. Барилгын ажил |
0.0 |
| 2. Тоног төхөөрөмж, гэр Тоног төхөөрөмж |
1,719,102 |
| 3. Сургалт, семинар, олон нийтийн үйл ажиллагаа ажиллагаа |
257,120 |
| 4. Зөвлөх үйлчилгээ |
301,784 |
| 5. Төслийн үйл ажиллагаа |
173,760 |
| 6. Бусад зардал |
139,234 |
| 7. Магадлашгүй зардал |
290,000 |
| 8. Гадаад аудит |
9,000 |
| Нийт |
2,890,000 |
Төслийн бүтэц, зохион байгуулалтын схем
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |

English page