Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    Сурах бичиг худалдан авах тухай дотоодын нээлттэй тендер шалгаруулалт

    ТЕНДЕРИЙН УРИЛГА

     

    Огноо:                                                                  2011 оны 3 дугаар сарын 31-ны өдөр
    Тендер шалгаруулалтын нэр:                                   Сурах бичиг худалдан авах тухай дотоодын нээлттэй тендер шалгаруулалт
    Тендер шалгаруулалтын дугаар:                                СБ-2011/009-10

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам эрх бүхий тендерт оролцогчдоос Монгол Улсын төсвийн санхүүжилтээр 2011-2012 оны хичээлийн жилээс Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай сургуульд хэрэглэх 1 дүгээр ангийн Монгол хэл I, Математик I дасгал ажлын ном худалдан авах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

    Монгол Улсын төсвийн санхүүжилтээр:         

                1: СБ-2011/009 - Монгол хэл I

                2: СБ-2011/010 - Математик I                        

    Худалдан авах үйл ажиллагаа нь Монгол Улсын "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах" тухай хуулийн дагуу явагдах болно.

    Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерийн иж бүрдэл (нийт багц)-ийг 150,000 төгрөгөөр худалдан авч болно.
     
           Тендерийн баримт бичгийн үнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам - БТАХ, Төв төрийн сан 900015002 тоот дансанд шилжүүлнэ.

    Тендерийн баримт бичгийг худалдан авахдаа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ.

    Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй байна.

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тендерийн материал бүрдүүлэх явцад эрх бүхий тендерт оролцогчдоос гарсан аливаа зардлыг хариуцахгүй болно.

    Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцүү дүнтэй төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютын тендерийн баталгааг тухайн өдрийн Монгол Банкны ханшаар тооцож ирүүлнэ.

    Тендерийг 2011 он 5 дугаар сарын 2-ны өдрийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 5 дугаар сарын 2-ны өдөр тендер хүлээн авч хаалт хийсний дараа БСШУЯ-ны 1 дүгээр  давхарын 117  тоот өрөөнд нээнэ.

    Улсын төсвөөс санхүүжигдэх сурах бичгийн худалдан авалтанд гадаадын этгээд оролцох эрхгүй болно.

    Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
         

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бага тойруу-44,
    Засгийн газрын 3 дугаар байр, 2 дугаар давхар, 212 тоот өрөө,
    Утас 260409, Ерөнхий боловсролын газар
    Г.Батбаатар

    batbaatar@mecs.gov.mn
    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах