Төсөвийн төсөл, төсөв
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2011 ОНЫ ТӨСӨВ
Монголын ард түмэнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн үйлчилгээг хүргэх төрийн бодлогын хүрээнд дэвшүүлэн тавьсан Монгол улсын 2011 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 2011 оны Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцын зарлага нийтдээ 655,3 тэрбум төгрөгөөр батлагдлаа.
Энэ нь 2011 оны төсвийн зарлагын хязгаараас 52.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр болж байна. Үүний 586.9 тэрбум төгрөг нь сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын үйлчилгээнд, 48.9 тэрбум төгрөг нь мэргэжлийн тайзны урлаг, музей, номын сан, соёлын төвийн үйлчилгээнд, 19.5 тэрбум төгрөг нь шинжлэх ухаан, технологийн үйлчилгээнд тус тус зарцуулагдахаар батлагдлаа.

Зураг 1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын нийт төсөв /тэрбум төгрөгөөр/
2011 оны төсвийн зарлагын хязгаараас 52,6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэний 11,6 тэрбум төгрөгийг шинэ барилга барих болон барилгын их засвар, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд, 41 mэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулагдахаар төлөвлөсөн байна. Үүний 44 тэрбум төгрөг боловсролын салбарт, 7 тэрбум төгрөг соёл, урлагийн салбарт ногдож байна.
Ийнхүү төсвийн хязгаараас батлагдсан төсөв давсан үндсэн шалтгаан нь ард иргэдэд стандартад нийцсэн боловсрол, соёл урлагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж шинжлэх ухааны судалгаа, шинжилгээг олон улсын түвшинд шат дараатай хүргэж ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд оршиж байгаа бөгөөд бүх нийтийн боловсролыг нийгмийн үйл хэрэг болгон хөгжүүлж, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулах, ур чадвар сайтай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, дээд боловсрол олгох тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, хөдөөгийн ард иргэдэд соёл урлагийн үйлчилгээг улам ойртуулах замаар хүн амд соёл, урлагийн үйлчилгээг хүртээмжтэй чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангах талаар дорвитой ахиц гаргах нь тухайн жилийн үндсэн зорилт болж байна.
Мөн тухайн жилийн төсвийг нэмэгдүүлж байгаа голлох шалтгаанууд нь:
· "Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр"[1]-ийн дагуу Монгол улсын 2010 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар төрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмэгдүүлэх болсноор салбарын нийт цалингийн сан, түүнээс тооцох нийгмийн даатгалын шимтгэл 2010 оны батлагдсан төсвөөс 59,5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн..
· Тогтмол зардлын үнэ тарифийг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл төсвийн жилийн дундуур нэмдэг байдал арилахгүй байна. 2011 оны төсвийн төлөвлөгөөнд түлш халаалт болон гэрэл цахилгааны үнийг аймгуудын шийдвэрийг харгалзан өсгөснөөс нийт тогтмол зардал 2010 оны тодотгосон төсвөөс 5,9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын нийт төсөв нь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 8,4 хувийг эзэлж байгаагаас боловсролын салбарт 7,5 хувь, соёл, урлагийн салбарт 0,6 хувь, шинжлэх ухаан, технологийн салбарт 0,2 хувь тус тус ногдохоор байна. Мөн салбарын нийт төсөв нь улсын төсвийн орлогын 22,6 хувийг эзлэх төлөвтэй байгаагаас[2], боловсролын салбарын төсөв 20,2[3] хувь, соёл, урлагийн салбар 1,8 хувь, шинжлэх ухаан, технологийн салбар 0,6 хувийг тус тус эзлэхээр байна.[4]
Батлагдсан төсөвт төсвийн ерөнхийлөн захирагчийн хуулиар олгогдсон эрхийн дагуу зохих төсвийн нэгжүүдийн болон сар улирлын санхүүжилтийн хуваарилалтыг салбарын байгууллагуудын төсвийн төлөвлөлтийн үр ашгийг хангах, өмнөх жилүүдэд гарч байсан тодорхой эрсдэл, төлөвлөгдөөгүй зардлын эрсдэлийг тооцоолон боловсрууллаа. Тухайлбал: 60-70 хүн ажилладаг орон нутгийн театруудад төрийн албан хаагчид олгох зарим тэтгэмж, буцалтгүй тусламжид ог хөрөнгийн эх үүсвэр тусгагдаагүй байсныг нөхөж олгосон. Мөн тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийн мөнгө хасагдсан байсныг нөхөж олгов.
САЛБАРЫН 2011 ОНЫ ХӨРӨНГИЙН ЗАРДЛЫН ТӨСВИЙН ТУХАЙ
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт тусгагдсан зорилтуудыг биелүүлэх хүрээнд 2011 оны төсөв хэрэгжинэ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын барилга, их засвар, тоног төхөөрөмжийн 2011 онд зарцуулах хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 87 119,4 сая төгрөг ба барилга, их засварын хөрөнгө оруулалтын хэмжээ 80 932,9 сая төгрөг, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт 6 186,5 сая төгрөгөөр батлагдаад байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт тасралтгүй өсч 2011 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 87,119.4 сая төгрөг батлагдсан болно.Энэ нь өмнөх 2010 оны хөрөнгө оруулалтаас 13 хувиар, 2009 оны хөрөнгө оруулалтаас даруй 48 хувиар тус тус өссөн байна.
2011 оны хөрөнгө оруулалтын 70,072.9 сая төгрөгөөр 81 шилжиж буй барилга угсралтын ажил болон шинээр хэрэгжих 129 барилга угсралт, төсөл арга хэмжээний ажил, их засварт 10,860.0 сая төгрөг, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтанд 6,186.5 сая төгрөгийг тус тус хуваарилсан байна.
Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд 2011 онд шинээр сургуулийн 18 барилгыг ашиглалтанд оруулж, суудлын тоог 8768-р, цэцэрлэгийн 21 барилгыг ашиглалтанд оруулж, орны тоог 2145-р, дотуур байрны 5 барилгыг ашиглалтанд оруулж, орны тоог 720-р, соёлын төвийн 7 барилгыг ашиглалтанд оруулж, суудлын тоог 1920-р тус тус нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн салбарын барилга байгууламжид 10,8 тэрбум төгрөгөөр засвар шинэчлэл хийж сурах орныг сайжруулж, 6,2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл нийлүүлж сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэх юм.
Ийнхүү төсвийн хязгаараас батлагдсан төсөв давсан үндсэн шалтгаан нь ард иргэдэд стандартад нийцсэн боловсрол, соёл урлагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж шинжлэх ухааны судалгаа, шинжилгээг олон улсын түвшинд шат дараатай хүргэж ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд оршиж байгаа бөгөөд бүх нийтийн боловсролыг нийгмийн үйл хэрэг болгон хөгжүүлж, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулах, ур чадвар сайтай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, дээд боловсрол олгох тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, хөдөөгийн ард иргэдэд соёл урлагийн үйлчилгээг улам ойртуулах замаар хүн амд соёл, урлагийн үйлчилгээг хүртээмжтэй чанартай хүргэж
Мөн тухайн жилийн төсвийг нэмэгдүүлж байгаа голлох шалтгаанууд нь:
· "Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр"[1]-ийн дагуу Монгол улсын 2010 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар төрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмэгдүүлэх болсноор салбарын нийт цалингийн сан, түүнээс тооцох нийгмийн даатгалын шимтгэл 2010 оны батлагдсан төсвөөс 59,5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн..
· Тогтмол зардлын үнэ тарифийг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл төсвийн жилийн дундуур нэмдэг байдал арилахгүй байна. 2011 оны төсвийн төлөвлөгөөнд түлш халаалт болон гэрэл цахилгааны үнийг аймгуудын шийдвэрийг харгалзан өсгөснөөс нийт тогтмол зардал 2010 оны тодотгосон төсвөөс 5,9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын нийт төсөв нь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 8,4 хувийг эзэлж байгаагаас боловсролын салбарт 7,5 хувь, соёл, урлагийн салбарт 0,6 хувь, шинжлэх ухаан, технологийн салбарт 0,2 хувь тус тус ногдохоор байна. Мөн салбарын нийт төсөв нь улсын төсвийн орлогын 22,6 хувийг эзлэх төлөвтэй байгаагаас[2], боловсролын салбарын төсөв 20,2[3] хувь, соёл, урлагийн салбар 1,8 хувь, шинжлэх ухаан, технологийн салбар 0,6 хувийг тус тус эзлэхээр байна.[4]
Батлагдсан төсөвт төсвийн ерөнхийлөн захирагчийн хуулиар олгогдсон эрхийн дагуу зохих төсвийн нэгжүүдийн болон сар улирлын санхүүжилтийн хуваарилалтыг салбарын байгууллагуудын төсвийн төлөвлөлтийн үр ашгийг хангах, өмнөх жилүүдэд гарч байсан тодорхой эрсдэл, төлөвлөгдөөгүй зардлын эрсдэлийг тооцоолон боловсрууллаа. Тухайлбал: 60-70 хүн ажилладаг орон нутгийн театруудад төрийн албан хаагчид олгох зарим тэтгэмж, буцалтгүй тусламжид ог хөрөнгийн эх үүсвэр тусгагдаагүй байсныг нөхөж олгосон. Мөн тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийн мөнгө хасагдсан байсныг нөхөж олгов.
САЛБАРЫН 2011 ОНЫ ХӨРӨНГИЙН ЗАРДЛЫН ТӨСВИЙН ТУХАЙ
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт тусгагдсан зорилтуудыг биелүүлэх хүрээнд 2011 оны төсөв хэрэгжинэ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын барилга, их засвар, тоног төхөөрөмжийн 2011 онд зарцуулах хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 87 119,4 сая төгрөг ба барилга, их засварын хөрөнгө оруулалтын хэмжээ 80 932,9 сая төгрөг, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт 6 186,5 сая төгрөгөөр батлагдаад байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт тасралтгүй өсч 2011 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 87,119.4 сая төгрөг батлагдсан болно.Энэ нь өмнөх 2010 оны хөрөнгө оруулалтаас 13 хувиар, 2009 оны хөрөнгө оруулалтаас даруй 48 хувиар тус тус өссөн байна.
2011 оны хөрөнгө оруулалтын 70,072.9 сая төгрөгөөр 81 шилжиж буй барилга угсралтын ажил болон шинээр хэрэгжих 129 барилга угсралт, төсөл арга хэмжээний ажил, их засварт 10,860.0 сая төгрөг, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтанд 6,186.5 сая төгрөгийг тус тус хуваарилсан байна.
Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд 2011 онд шинээр сургуулийн 18 барилгыг ашиглалтанд оруулж, суудлын тоог 8768-р, цэцэрлэгийн 21 барилгыг ашиглалтанд оруулж, орны тоог 2145-р, дотуур байрны 5 барилгыг ашиглалтанд оруулж, орны тоог 720-р, соёлын төвийн 7 барилгыг ашиглалтанд оруулж, суудлын тоог 1920-р тус тус нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн салбарын барилга байгууламжид 10,8 тэрбум төгрөгөөр засвар шинэчлэл хийж сурах орныг сайжруулж, 6,2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл нийлүүлж сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэх юм.
Хүснэгт 1. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД /мянган төгрөгөөр/
| Үзүүлэлт |
2009 оны төсөв |
2010 оны БСШУЯ |
2010 оны СЯ |
2010 оны төсөв |
2010 оны тодотгол |
2011 оны БСШУЯ-ны санал |
2011 оны Сангийн яамны хянасан |
2011 оны Батлагдсан төсөв |
Салбарт эзлэх хувь |
| Нийт зардлын дүн. Үүнээс: |
442,005.0 |
581,388.7 |
480,985.2 |
486,331.3 |
546,447.1 |
729,940.1 |
652,464.9 |
655,317.8 |
100.0% |
| Урсгал зардал |
397,088.9 |
495,123.7 |
434,322.0 |
430,266.0 |
470,968.9 |
595,228.3 |
562,127.4 |
568,199.4 |
|
| Хөрөнгө оруулалт |
44,916.1 |
86,265.0 |
46,663.2 |
56,065.3 |
75,478.2 |
134,711.8 |
90,337.5 |
87,118.4 |
|
| ДНБ-д эзлэх хувь |
7.6% |
8.1% |
6.7% |
6.8% |
7.6% |
9.3% |
8.3% |
8.4% |
|
| Улсын төсвийн орлогод эзлэх хувь |
30.8% |
40.2% |
33.2% |
33.6% |
25.5% |
26.3% |
23.4% |
22.6% |
|
| |
|
|
|
|
|
|
|
- |
|
| Боловсрол |
395,208.0 |
514,002.1 |
440,103.7 |
437,417.7 |
491,417.4 |
647,078.2 |
586,325.8 |
586,931.0 |
89.6% |
| Урсгал зардал |
361,599.6 |
447,328.4 |
395,111.5 |
390,611.5 |
428,007.6 |
539,454.6 |
512,372.6 |
515,613.2 |
|
| Хөрөнгө оруулалт |
33,608.4 |
66,673.7 |
44,992.2 |
46,806.2 |
63,409.8 |
107,623.6 |
73,953.2 |
71,317.8 |
|
| ДНБ-д эзлэх хувь |
6.8% |
7.2% |
6.1% |
6.1% |
6.9% |
8.3% |
7.5% |
7.5% |
|
| Улсын төсвийн орлогод эзлэх хувь |
27.6% |
35.5% |
30.4% |
30.2% |
23.0% |
23.3% |
21.0% |
20.3% |
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| Соёл, урлаг |
32,742.9 |
44,422.8 |
25,161.3 |
32,969.4 |
38,617.1 |
62,124.4 |
48,979.7 |
48,856.9 |
7.5% |
| Урсгал зардал |
22,970.6 |
31,278.5 |
25,161.3 |
25,381.3 |
28,219.7 |
39,565.2 |
33,546.3 |
33,973.3 |
|
| Хөрөнгө оруулалт |
9,772.3 |
13,144.3 |
7,588.1 |
10,397.4 |
22,559.2 |
15,433.4 |
14,883.6 |
|
|
| ДНБ-д эзлэх хувь |
0.6% |
0.6% |
0.4% |
0.5% |
0.5% |
0.8% |
0.6% |
0.6% |
|
| Улсын төсвийн орлогод эзлэх хувь |
2.3% |
3.1% |
1.7% |
2.3% |
1.8% |
2.2% |
1.8% |
1.7% |
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| Шинжлэх ухаан |
14,054.0 |
22,963.7 |
15,720.2 |
15,944.2 |
16,412.6 |
20,737.5 |
17,159.4 |
19,529.9 |
3.0% |
| Урсгал зардал |
12,518.6 |
16,516.7 |
14,049.2 |
14,273.2 |
14,741.6 |
16,208.5 |
16,208.5 |
18,612.9 |
|
| Хөрөнгө оруулалт |
1,535.4 |
6,447.0 |
1,671.0 |
1,671.0 |
1,671.0 |
4,529.0 |
950.9 |
917.0 |
|
| ДНБ-д эзлэх хувь |
0.2% |
0.3% |
0.2% |
0.2% |
0.2% |
0.3% |
0.2% |
0.2% |
|
| Улсын төсвийн орлогод эзлэх хувь |
1.0% |
1.6% |
1.1% |
1.1% |
0.8% |
0.7% |
0.6% |
0.7% |
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| ДНБ |
5,779,000.00 |
7,171,400.00 |
7,171,400.00 |
7,171,400.00 |
7,171,400.00 |
7,836,400.00 |
7,836,400.00 |
7,836,400.00 |
|
| Улсын төсвийн орлого |
1,433,985.00 |
1,447,331.20 |
1,447,331.20 |
1,447,331.20 |
2,140,492.00 |
2,774,100.00 |
2,791,000.00 |
2,897,267.20 |
|
[1] Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээр. Улаанбаатар хот. 2009 он /2010 онд өөрчлөлт орсон/ "Төрийн албан хаагчдын үндсэн цалинг 2010 оны 01 дугаар сарын 1-ний өдрөөс 30 хувиар нэмэгдүүлэх"
[2] Монгол улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн Шинжлэх ухаан, технологийн сан гэсэн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 20.1-т заасан санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувиас багагүй байна."
[3] Монгол улсын Боловсролын тухай хуулийн 5 дугаар бүлгийн Боловсролын санхүүжилт гэсэн 39 дугаар зүйлийн 39.1 дэх хэсэгт "Боловсролын санхүүжилтэд улсын төсвийн жилийн орлогын 20-иос доошгүй хувийг зарцуулна.
[4] Нийслэлийн хэмжээнд 2011 оны төсөвт сургуулийн өмнөх боловсролын байгууллагын төсөвт нийт 50193 хүүхэд, үүнээс төрийн өмчийн 178 хүүхдийн цэцэрлэгт 44627 хүүхэд, төрийн бус өмчийн 101 хүүхдийн цэцэрлэгт 5566 хүүхэд дундажаар санхүүжиж мөн төрийн өмчийн хүүхдийн цэцэрлэгт 5358 багш ажилтантай үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн.
- БСШУ-ны салбарын 2008-2011 оны батлагдсан төсөв /Аймгаар, байгууллагаар/
- БСШУ-ны 2002-2011 оны төсвийн эдийн засгийн үзүүлэлтүүд

| Нүүр хуудас Буцах Дээш буцах |

English page