Нүүр хуудасМэргэжлийн болон техникийн боловсролТусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад бүрдүүлэх бичиг
Тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад бүрдүүлэх бичиг
1. Боловсролын тухай хууль,
2. Мэргэжлийн боловсролын тухай хууль,
3. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль,
4. Мэргэжлийн боловсрол сургалт MNS 5370:2004 загвар стандарт,
5. БСШУ-ны сайдын 2007 оны 217 дугаар тушаалаар баталсан Мэргэжлийн
боловсролын сургалтын байгууллага шинээр байгуулахад баримтлах нийтлэг
шаардлага,
6. БСШУЯ-ны дэргэдэх Мэргэжлийн боловсролын сургалтын мэргэжил-арга зүйн
төвөөс 2007 оны эрхлэн гаргасан "Мэргэжлийн сургалт - үйлдвэрлэлийн төв,
техникийн коллежуудын сургалтын орчинд тавигдах шаардлага"
7. БСШУ-ны сайдын 2010 оны 5 сарын 20-ны өдрийн 235 тоот тушаал "Мэргэжлийн
боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжлийн жагсаалт, мэргэжлийн
түвшин, зэрэг"
8. БСШУ-ны сайдын 2010 оны 6 сарын 29-ны өдрийн 314 тоот тушаалын загварын
дагуу сургалтын үйл ажиллагаа эхлэхээс зургаагаас доошгүй сарын өмнө /3 дугаар
сарын 1-нээс өмнө/ тусгай зөвшөөрөл олгох байгууллагад /МБСГ/ материалаа ирүүлнэ.
Мөн шинэ мэргэжлээр сургалт эрхлэх зөвшөөрлийн хүсэлтээ сургалтын үйл ажиллагаа эхлэхээс таваас доошгүй сарын өмнө /4 дүгээр сарын 1-нээс өмнө/ тусгай зөвшөөрөл олгох байгууллагад /МБСГ/ материалаа ирүүлнэ.
/12сард журамд бага зэрэг өөрчлөлт орох тул тэр үед нь асууж тодруулаарай
khaliunaa@tvet.mn , khaliunaa76@yahoo.com, 9909-8148/
Тусгай зөвшөөрөл авахад удирдамж болгох холбогдол бүхий эрх зүйн актуудын жагсаалт:
А. Үндсэн бичиг баримтууд бүрдүүлэх эрх зүйн актууд, тэдгээрийн заалтууд:
1. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа /Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 1-р зүйл /
2. Боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр 21.1.1.
3. Боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын өргөдөл 21.1.1.
4. Боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын дүрэм, журам, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг 21.1.1.
5. Боловсролын сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцоо бүхий танилцуулга 21.1.2. /урт, богино хугацааны стратеги төлөвлөгөө/ БСШУ-ны сайдын 2007 оны 217 дүгээр тушаалын 1.2.
6. Улсын бүртгэлийн гэрчилгээний ноториатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хэрэв иргэн бол иргэний үнэмлэхнийн ноториатчаар гэрчлүүлсэн хуулбар - Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.1.3.
Б. Сургалтын төлөвлөгөөтэй холбогдол бүхий эрх зүйн актууд, тэдгээрийн заалтууд:
1. Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3. Сургалтын төлөвлөгөө
2. БСШУ-ны сайдын 2007 оны 217 дүгээр тушаалын 1.3. Холбогдох эрх бүхий байгууллагаар хянуулж баталгаажуулсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, стандарттай байх
3. БСШУ-ны сайдын 2008 оны 15 дугаар тушаалын 3.4.
-сургалтын төлөвлөгөөг боловсруулж, хянуулан дүгнэлт гаргуулах
4. БСШУ-ны сайдын 2008 оны 15 дугаар тушаалын 3.4.2. Сургалтын баримт бичиг нь
-мэргэжлийн тодорхойлолт
-сургалтын төлөвлөгөө
-хичээлийн хөтөлбөрөөс бүрдэнэ.
5. Тусгай зөвшөөрөл авах шатанд сургалтын төлөвлөгөөг боловсруулж холбогдох
байгууллагын албан ёсны дүгнэлт гаргуулсан байх шаардлагатай (МБСМАЗТ-өөр)
МБС загвар стандарт MNS 5370 : 2004 -ийн 4.2.1. А хавсралт, 3-р маягт
В. Багш нартай холбогдол бүхий эрх зүйн актууд, тэдгээрийн заалтууд:
1. Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4. Багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг, цолны судалгаа
2. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна
3. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3. Багшийн мэргэжил эзэмшээгүй орон тооны багш нь сургалтын заах арга зүй эзэмшиж, багшлах эрхийн үнэмлэх авсан байна
4. БСШУ-ны сайдын 2007 оны 217 дүгээр тушаалын 1.4. Багш нарын боловсролын түвшин, ажлын агуулга, ачаалал, багшид үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээ, үндсэн болон цагаар ажиллах, сургуулиас гадуур ажил, үйлчилгээнд оролцох хэм хэмжээг тогтоосон эрхийн акттай байх
5. БСШУ-ны сайдын 2007 оны 217 дүгээр тушаалын 3.1.
Нийт багш нарын 80-аас доошгүй хувь нь үндсэн багш байна
6. БСШУ-ны сайдын 2008 оны 15 дугаар тушаалын 3.2.
-сургуульд ажиллах багш, ажилтныг сонгож авах,
3.4.-багшлах бүрэлдэхүүнийг сонгох
7. БСШУ-ны сайдын 2008 оны 15 дугаар тушаалын 4.3.8 Багшлах бүрэлдэхүүн, тэдний боловсролын түвшин, зэрэг, цолны тодорхойлолт (маягт 7)
8. БСШУ-ны сайдын 2008 оны 15 дугаар тушаалын 4.3.8 Багш нарын ачааллын хуваарь (маягт 7а)
Г. Сургалт явуулах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж лаборатори бүрдүүлэхтэй холбогдол бүхий эрх зүйн актууд, тэдгээрийн заалтууд:
1. Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5. Сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа
2. БСШУ-ны сайдын 2007 оны 217 дүгээр тушаалын 1.6. Сургалтын техник хэрэгсэл, лаборатори, ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, баталгаажуулсан, холбогдох эрхийн акттай байх
3. БСШУ-ны сайдын 2007 оны 217 дүгээр тушаалын 2.1. МСҮТ, коллежийн барилга байгууламж нь сургалтын орчны стандартын шаардлага хангасан хичээлийн танхим, лаборатори, дадлагын газар, сургалтын талбай, туршилт үйлдвэрлэлийн цех, сургалтын аж ахуй, соёл, спортын заал, номын сан байна.
4. БСШУ-ны сайдын 2007 оны 217 дугаар тушаалын 2.6. сургалтын кабинет, лабораторид байвал зохих тавилга, техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, сургалтын аж ахуй, цехэд байвал зохих машин, тоног төхөөрөмж, хэмжүүрийн багаж хэрэгсэл, гар ба цахилгаан багаж, хөдөлмөр хамгааллын хэрэгслийн нормативыг нэг бүлэгт 15 суралцагч байхаар тооцон мэргэжлийн боловсрол сургалт MNS 5370:2004 загвар стандартын А хавсралт, 5-р маягтын дагуу боловсруулагдсан МСҮТ, коллежийн сургалтын орчинд тавигдах шаардлагад нийцсэн байх
5. БСШУ-ны сайдын 2007 оны 217 дугаар тушаалын 2.7. Мэргэжлийн сургалтын кабинетийн талбай 60м2-аас доошгүй (нэг бүлэгт 25-30 суралцагч байхаар тооцно)
6. БСШУ-ны сайдын 2007 оны 217 дугаар тушаалын 2.8. Дадлагын газар, дасгалын талбайн хэмжээ тухайн мэргэжлээс хамааран 55м2-аас 80м2 (нэг бүлэгт 15 суралцагч байхаар тооцно)
7. БСШУ-ны сайдын 2007 оны 217 дугаар тушаалын 2.9. Сургалтанд зориулсан цек, тасгийн талбайн хэмжээ 35м2-аас (нэг бүлэгт 15 суралцагч байхаар тооцно) доошгүй байна.
8. БСШУ-ны сайдын 2007 оны 217 дугаар тушаалын 4. Лаборатори, дадлагын газарт тавигдах нийтлэг шаардлага
9. БСШУ-ны сайдын 2008 оны 15 дугаар тушаалын 3.4.3. Сургалтын тоног төхөөрөмж лаборатори бэлтгэх
- Лаборатори, кабинет, урлан, клиник, мастерын газрыг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тодорхойлсон агуулгыг бүрэн эзэмшүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслээр тоноглоно.
10. БСШУ-ны сайдын 2008 оны 15 дугаар тушаалын 4.3.8 Хичээлийн байрны хүчин чадлын үзүүлэлт (маягт 8а)
11. БСШУ-ны сайдын 2008 оны 15 дугаар тушаалын 4.3.8 Лабораторийн тоног төхөөрөмжийн судалгаа (маягт 8б)
Д. Эзэмшил газрын зөвшөөрөл, барилга байгууламжийн баталгаатай холбогдол бүхий эрх зүйн актууд, тэдгээрийн заалтууд:
· Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.1.3,
· Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 21.1.8 дахь хэсгүүдэд заасан баримт бичгийн бүрдлүүд болон
· БСШУ-ны сайдын 2007 оны 217 дугаар тушаалаар баталсан Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага шинээр байгуулахад баримтлах нийтлэг шаардлага,
· БСШУ-ны сайдын 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тушаалаар баталсан МСҮТ байгуулах хүсэлт ирүүлсэн дараахь материалуудын улсын бүртгэлийн гэрчилгээ, байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл, барилга байгууламжийн баталгааг хангасан байдлыг шалгах
Е. Санхүү, хөрөнгийн баталгаатай холбогдол бүхий эрх зүйн актууд, тэдгээрийн заалтууд:
· Санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа-Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.6
· Үүсгэн байгуулагчаас сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа- Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.7
· Эдийн засаг, санхүүгийн баталгааг зохицуулсан, холбогдох дүрэм, журам- БСШУСайдын 2007 оны 217 дугаар тушаалаар баталсан нийтлэг шаардлагын 1.5.
БСШУ-ны сайдын 2008 оны 15 дугаар тушаалын хавсралт маягтын загвар
БСШУ-ны сайдын 2010 оны 6 сарын 29-ны өдрийн 314 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан байгаа.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |






English page