Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    Мэргэжлийн болон техникийн боловсролын танилцуулга
    ШИНЭЭР СУРГУУЛЬ БАЙГУУЛАХАД ЮУ МЭДЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ.

    Шинээр сургууль байгуулах, бакалавр, магистр, докторын сургалт эрхлэхэд юуны өмнө юу мэдэх шаардлагатай байгаа талаар дараах зүйлийг анхаарна уу.


    1.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага байгуулахад хаана хэнд хандах вэ?




    2.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага байгуулахад ямар эрх зүйн актуудыг мөрдөх вэ?


    Боловсролын тухай хууль /2002.05.03/
    • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001.02.01/
    • Гэгээрлийн сайдын 1998.3.24-ны өдрийн 61-р тушаалын 1-р хавсралтаар баталсан “Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сургалтын байгууллагын улсын бүртгэлд бүртгэх журам”.

    Мөн түүнчлэн манай сайдын тушаалаар баталсан дараах журмуудаас гүнзгийрүүлэн үзэж болно.


    СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТЫН ЭРХЗҮЙН ОРЧИНГ
    БҮРДҮҮЛЭХЭД СУДЛАХ ШААРДЛАГАТАЙ ЭРХЗҮЙН АКТЫН НЭРС


    № Хууль ,эрхийн актын нэр Шийдвэрийн нэр, дугаар Тайлбар
    1. Дээд боловролын байгууллагад тавих нийтлэг шаардлага Гэгээрлийн сайдын тушаал. 1998 он №61. Тушаалын 2-р хавсралт
    2. Дээд боловсролын зэрэг олгох сургалтанд багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг чадварыг дүгнэхэд баримтлах журам БСШУ-ны сайдын тушаал.
    2003 он. №158.
    Хуудас-137.
    3. Профессор, дэд профессор цол олгох үлгэрчилсэн журам БСШУ-ны сайдын тушаал.
    2003 он. №87. Эмхтгэл –11.
    Хуудас-103.
    4. Дээд боловсролын байгууллагын номын санд тавих шаардлага Гэгээрлийн сайдын тушаал. 1999 он. №65.
    5. Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын орон тоонд тавих нийтлэг шаардлага БСШУ-ны сайдын тушаал.
    2003 он. №139. Эмхтгэл –11.
    Хуудас-127.
    6. Их сургууль, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн үлгэрчисэн дүрэм БСШУ-ны сайдын тушаал.
    2002 он. № 283. Эмхтгэл –11.
    Хуудас-25.
    7. Дээд боловсролын диплом олгох журам БСШУ-ны сайдын тушаал. 2002 он. № 355.. Эмхтгэл –11.
    Хуудас 38.
    9 Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчиллах журам БСШУ-ны сайдын тушаал.
    2003 он №56 4 хавсралт,
    33 маягт
    Эмхтгэл—11.
    Хуудас- 63.
    10 Дээд боловсрол эзэжмшүүлэх экстернат хэлбэрийн сургалтын дүрэм БСШУ-ны сайдын тушаал. 2004он. №12. Эмхтгэл –11.
    Хуудас –227.
    11 Монгол улсын дээд боловсролын стандартын үлгэрчилсэн загвар БСШУ-ны сайдын тушаал. 2002он. №390 Эмхтгэл –11.
    Хуудас –47.
    12 Дээд боловсролын байгууллагын ангилал тогтоосох журам БСШУ-ны сайдын тушаал. 2003он. №363. Эмхтгэл –11.
    Хуудас –77.
    13 Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм БСШУ-ны сайдын тушаал. 2003он. №110. Эмхтгэл –11.
    Хуудас –113.
    14 Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм БСШУ-ны сайдын тушаал. 2003он. №110. Эмхтгэл –11.
    Хуудас –121.
    15 Их сургууль, дээд сургуулийн харьяа сургуулийн үлгэрчилсэн дүрэм БСШУ-ны сайдын тушаал. 2003он. №184. Эмхтгэл –11.
    Хуудас –155.

    Тайлбар: БСШУ-ны яамнаас жил тутам гаргадаг Боловсролын салбартай холбоотой тогтоол тушаалын эмхэтгэл №11. /2004/. номноос үзнэ үү.

    3.Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авахад ямар баримт бичгийг бүрдүүлэх ёстой вэ?

    Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч нь тусгай зөвшөөрөл авахдаа юуны өмнө боловсролын тухай хуулийн 21-р зүйл болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-р зүйлд заасан дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ.

    Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-р зүйлд заасаар:
    1.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /Эрхлэх сургалт үйлдвэрлэл үйлчилгээний төрөл хугацааг тодорхой заах/
    2.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ
    3.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
    4.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

    Боловсролын тухай хуулийн 21-р зүйлд зааснаар:

    1.Боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг.

    2.Боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг.

    3.Боловсролын сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцоо бүхий танилцуулга

    4.Сургалтын төлөвлөгөө

    5.Багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг , цолны судалгаа

    .6.Сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа.

    7.Санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа.

    8.Үүсгэн байгуулагчаас сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа.

    9.Байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл.


    4. Эдгээр баримт бичгийг хэзээ ирүүлэх вэ?

    Боловсролын тухай хуулийн 21-ийн 1-д заасны дагуу сургалтын үйл ажиллагаа эхлэхээс 06-аас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ. Өөрөөр хэлбэл жил бүрийн 01-р сарын 01-ээс 03-р сарын 01-ний хооронд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээж авна. Үүнээс өөр хугацаанд хүлээн авахгүй. Хэрэв энэ хугацаанаас хожимдвол дараагийн жилийн дээрх хугацааг хүртэл хойшлуулна.

    5.Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлд хэрхэн нэмэлт өөрчлөлт оруулах вэ?

    Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулах гэрээ, дүрэмдээ өөрчлөлт оруулсан дүрмийн сан, оршин байгаа газраа өөрчилсөн бол энэ тухайгаа бүртгэх байгууллагад 14 хоногт бичгээр мэдэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглүүлж баталгаажуулна.

    6.Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг хэрхэн сунгах вэ?

    Хугацаа сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 3-аас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ. Өргөдөл ирүүлснээс хойш 14 хоногт багтааж, тусгай зөвшөөрлийг сунгана.
    Боловсролын хуулийн 23 дугаар зүйлийг үзнэ үү.

    7. Шинэ мэргэжил нээх хүсэлтийг хэзээ хүлээж авах вэ?

    Шинэ мэргэжлээр сургалт эрхлэх хүсэлтийг дараагийн жилийн сургалтын үйл ажиллагаа эхлэхээс 05 сарын өмнө буюу 03-р сарын 01-нээс 03 сарын 30-ны өдрийн хооронд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

    Шинжлэх ухаан боловсролын сайдын 1995 оны 297 дугаар тушаалаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад шинэ мэргэжил нээхэд баримтлах журам”-ын дагуу бичиг баримтаа боловсруулна. / Дээд боловсролын холбогдолтой хууль, тогтоол тушаалын эмхтгэл 2001 он./ энэ номын хуудас73 –аас үз/

    8.Дээд боловсролын сургалтын байгууллагад шинэ мэргэжил /бакалавр, магистр, доктор/ нээх хүсэлт гаргахад ямар баримт бичиг бүрдүүлэх вэ

    Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

    • Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл
    • Тухайн мэргэжлээр сургалт эрхлэхэд шаардагдах анги, танхим, кабинет, лаборатори, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ном сурах бичиг сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан тухай танилцуулга
    • Сургалтын төлөвлөгөө, мэргэжлийн тодорхойлолт, хичээлийн тодорхойлолт / загварын дагуу/
    • Холбогдох ном сурах бичгийн жагсаалт /маягт-2/.
    • Кабинет, лабораторийн, мастерийн газар сургалтын техник хэрэгслийн хангамж
    • Багшийн хангамж боловсролын болон эрдмийн зэрэг,цолны судалгаа /маягт-3/.
    • Шинэ мэргэжил нээх тухай үүсгэн байгуулагч болон захирлын шийдвэр ./ маягт-1./

    Шинэ мэргэжил нээсэн тухай Сайдын тушаалыг 06 дугаар сарын 1 –ний дотор гаргана.   
    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах