Шинэ сургууль байгуулах, шинэ мэргэжил нээх
ШИНЭЭР СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ, ШИНЭ МЭРГЭЖЛЭЭР СУРГАЛТ ЭРХЛЭХ
ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД ЮУ МЭДЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ

Шинээр сургууль байгуулах, бакалавр, магистр, докторын сургалт эрхлэхэд юуны өмнө юу мэдэх шаардлагатай байгаа талаар дараах зүйлийг анхаарна уу.
1.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага байгуулахад хаана хэнд хандах вэ?
БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын улсын бүртгэл, тусгай зөвшөөрөл ангиллын асуудал хариуцсан мэргэжилтэнд хандана.
Утас 264531, Өрөөний №112. Е-mail хаяг: saraa@mecs.gov.mn
2.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага байгуулахад ямар эрх зүйн актуудыг мөрдөх вэ?
• Боловсролын тухай хууль /2007 он/
• Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001.02.01/
• БСШУ-ны сайдын 2010 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар тушаалаар баталсан “Дээд боловсролын байгууллагын ангилал тогтоох журам”
3.Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авахад ямар баримт бичгийг бүрдүүлэх ёстой вэ?
Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч нь тусгай зөвшөөрөл авахдаа юуны өмнө боловсролын тухай хуулийн 21-р зүйл болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-р зүйлд заасан дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-р зүйлд зааснаар:
1.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /Эрхлэх сургалт үйлдвэрлэл үйлчилгээний төрөл хугацааг тодорхой заах/
2.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ
3.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
4.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
Боловсролын тухай хуулийн 21-р зүйлд заасан бичиг баримтыг сайдын “Загвар батлах тухай” 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 314 дүгээр тушаалаар баталсан загварын дагуу бүрдүүлнэ.
1.Боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг.
2.Боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг.
3.Боловсролын сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцоо бүхий танилцуулга
4.Сургалтын төлөвлөгөө
5.Багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг , цолны судалгаа
.6.Сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа.
7.Санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа.
8.Үүсгэн байгуулагчаас сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа.
9.Байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл.
4. Эдгээр баримт бичгийг хэзээ ирүүлэх вэ?
Боловсролын тухай хуулийн 21-ийн 1-д заасны дагуу сургалтын үйл ажиллагаа эхлэхээс 06-аас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ. Өөрөөр хэлбэл жил бүрийн 01-р сарын 01-ээс 03-р сарын 01-ний хооронд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээж авна. Үүнээс өөр хугацаанд хүлээн авахгүй. Хэрэв энэ хугацаанаас хожимдвол дараагийн жилийн дээрх хугацааг хүртэл хойшлуулна.
5.Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлд хэрхэн нэмэлт өөрчлөлт оруулах вэ?
Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулах гэрээ, дүрэмдээ өөрчлөлт оруулсан дүрмийн сан, оршин байгаа газраа өөрчилсөн бол энэ тухайгаа бүртгэх байгууллагад 14 хоногт бичгээр мэдэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглүүлж баталгаажуулна.
6.Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг хэрхэн сунгах вэ?
Хугацаа сунгуулах тухай өргөдлийг үйл ажиллагааны тайлангийн хамт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 3-аас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ. Өргөдөл ирүүлснээс хойш 14 хоногт багтааж, тусгай зөвшөөрлийг сунгана.
Боловсролын хуулийн 23 дугаар зүйлийг үзнэ үү.
7. Шинэ мэргэжил нээх хүсэлтийг хэзээ хүлээж авах вэ? (Бакалавр, магистр, доктор)
Шинэ мэргэжлээр сургалт эрхлэх хүсэлтийг дараагийн жилийн сургалтын үйл ажиллагаа эхлэхээс 05 сарын өмнө буюу 03-р сарын 01-нээс 03 сарын 30-ны өдрийн хооронд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
• БСШУ-ны сайдын 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 90 дүгээр тушаалд дараагийн хичээлийн жилд шинээр мэргэжил нээх саналыг холбогдох маягтын дагуу 10 дугаар сарын 1-ний дотор тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ гэж зохицуулалт хийсэн болно.
8.Дээд боловсролын сургалтын байгууллагад шинэ мэргэжил /бакалавр, магистр, доктор/ нээх хүсэлт гаргахад ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
• Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл
• Тухайн мэргэжлээр сургалт эрхлэхэд шаардагдах анги, танхим, кабинет, лаборатори, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ном сурах бичиг сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан тухай танилцуулга
• Сургалтын төлөвлөгөө, мэргэжлийн тодорхойлолт, хичээлийн тодорхойлолт /загварын дагуу/
• Холбогдох ном сурах бичгийн жагсаалт
• Кабинет, лабораторийн, мастерийн газар сургалтын техник хэрэгслийн хангамж
• Багшийн хангамж боловсролын болон эрдмийн зэрэг,цолны судалгаа
• Шинэ мэргэжлээр сургалт эрхлэх тухай сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэр /Салбар болон харъяа сургууль бол төв сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэр/.
БСШУ-ны сайдын 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 314 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан шинэ мэргэжил тус бүрээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хяналтын үзүүлэлтийг хэрхэн хангаж байгаа тухай танилцуулгыг өргөдөлд хавсаргаж /Маягт 1, 6, 7а, 8а, 8б, 8b (160.5 KB)
/-ыг бөглөн тухайн мэргэжлээр сургалт эрхлэх үндэслэл, тооцоо бүхий танилцуулга, зах зээлийн судалгааны хамт ирүүлнэ.
9. Шинэ сургууль байгуулах, шинэ мэргэжил олгох асуудлыг хэзээ шийдвэрлэх вэ?
• “Боловсролын тухай” хуулийн 21.1-д заасан баримт бичгийг бүрдүүлэн өгснөөс хойш ажлын 21 хоногт багтаан урьдчилсан зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
• Урьдчилсан зөвшөөрөл олгох тухай шийдвэр гарсан өдрөөс үүсгэн байгуулагч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангах талаар санал болгосон нөхцлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
• Энэхүү нөхцөл шаардлагыг хангасан тухай холбогдох баримт бичгийг яаманд ирүүлмэгц 15 хоногийн дотор шинжээчийн хэсэг томилж, 30 хоногийн дотор дүгнэлт гаргана.
• Шинжээчийн хэсгийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж, үүсгэн байгуулагчид мэдэгдэнэ.
• Тусгай зөвшөөрөл олгох мэдэгдэл өгснөөс хойш 15 хоногийн дотор сургалтын байгууллагыг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг үүсгэн байгуулагчид олгоно.
10. Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох тухай
Дээд боловсролын сургалтын байгууллага нь “Дээд боловсролын тухай” хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн ангилалтай байна. Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал дэвших хүсэлтийг БСШУ-ны сайдын 2010 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар тушаалаар баталсан “Дээд боловсролын байгууллагын ангилал тогтоох журам” –ын дагуу судлан хянаж шийдвэрлэнэ. Дээд боловсролын сургалтын байгууллагын нэр, ангиллыг дараах хүснэгтээс үзнэ үү.

/-ыг бөглөн тухайн мэргэжлээр сургалт эрхлэх үндэслэл, тооцоо бүхий танилцуулга, зах зээлийн судалгааны хамт ирүүлнэ.9. Шинэ сургууль байгуулах, шинэ мэргэжил олгох асуудлыг хэзээ шийдвэрлэх вэ?
• “Боловсролын тухай” хуулийн 21.1-д заасан баримт бичгийг бүрдүүлэн өгснөөс хойш ажлын 21 хоногт багтаан урьдчилсан зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
• Урьдчилсан зөвшөөрөл олгох тухай шийдвэр гарсан өдрөөс үүсгэн байгуулагч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангах талаар санал болгосон нөхцлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
• Энэхүү нөхцөл шаардлагыг хангасан тухай холбогдох баримт бичгийг яаманд ирүүлмэгц 15 хоногийн дотор шинжээчийн хэсэг томилж, 30 хоногийн дотор дүгнэлт гаргана.
• Шинжээчийн хэсгийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж, үүсгэн байгуулагчид мэдэгдэнэ.
• Тусгай зөвшөөрөл олгох мэдэгдэл өгснөөс хойш 15 хоногийн дотор сургалтын байгууллагыг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг үүсгэн байгуулагчид олгоно.
10. Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох тухай
Дээд боловсролын сургалтын байгууллага нь “Дээд боловсролын тухай” хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн ангилалтай байна. Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал дэвших хүсэлтийг БСШУ-ны сайдын 2010 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар тушаалаар баталсан “Дээд боловсролын байгууллагын ангилал тогтоох журам” –ын дагуу судлан хянаж шийдвэрлэнэ. Дээд боловсролын сургалтын байгууллагын нэр, ангиллыг дараах хүснэгтээс үзнэ үү.
Дээд боловсролын сургалтын байгууллагуудын нэр, байршил
(2010-2011 оны хичээлийн жилийн эхний хагасын байдлаар)
| № | Сургуулийн нэр | Байршил | Тайлбар | |
| УБ хотод | Хөдөө орон нутагт | |||
| Төрийн өмчийн их сургууль (байршил) | 8 | 1 | ||
| 1 | Батлан хамгаалахын их сургууль (УБ) | 1 | ||
| 2 | Боловсролын их сургууль (УБ) | 1 | ||
| 3 | Монгол Улсын их сургууль (УБ) | 1 | ||
| 4 | Соёл, урлагийн их сургууль (УБ) | 1 | ||
| 5 | Удирдлагын академи (УБ) | 1 | ||
| 6 | Ховд их сургууль (Ховд) | 1 | ||
| 7 | Хөдөө аж ахуйн их сургууль (УБ) | 1 | ||
| 8 | Шинжлэх ухаан, технологийн их сургууль (УБ) | 1 | ||
| 9 | Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль (УБ) | 1 | ||
| Төрийн өмчийн дээд сургууль (байршил) | 4 | 2 | ||
| 10 | Дорнод дээд сургууль (Дорнод) | 1 | ||
| 11 | Төмөр замын дээд сургууль (УБ) | 1 | ||
| 12 | Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн (ХААИС, Дархан-Уул) | 1 | ||
| 13 | Үндэсний тагнуулын академи (УБ) | 1 | ||
| 14 | Хилийн цэргийн дээд сургууль (УБ) | 1 | ||
| 15 | Цагдаагийн академи (УБ) | 1 | ||
| Төрийн өмчийн коллеж (байршил) | 1 | 0 | ||
| 16 | Хөгжим бүжгийн коллеж (УБ) | 1 | ||
| Төрийн өмчийн сургуулийн дүн | 13 | 3 | ||
| Төрийн бус өмчийн их сургууль (байршил) | 4 | 0 | ||
| 1 | Их засаг их сургууль (УБ) | 1 | ||
| 2 | Орхон их сургууль (УБ) | 1 | ||
| 3 | Отгонтэнгэр их сургууль (УБ) | 1 | ||
| 4 | Хүмүүнлэгийн ухааны их сургууль (УБ) | 1 | ||
| Төрийн бус өмчийн дээд сургууль (байршил) | 50 | 2 | ||
| 5 | Аварга дээд сургууль (УБ) | 1 | ||
| 6 | Ач дээд сургууль (УБ) | 1 | ||
| 7 | Билиг дээд сургууль (Хүмүүнлэгийн их сургуулийн харъяа, УБ) | 1 | ||
| 8 | Боловсрол дээд сургууль (УБ) | 1 | ||
| 9 | Бурхан шашны дээд сургууль (УБ) | 1 | ||
| 10 | Газарчин дээд сургууль (УБ) | 1 | ||
| 11 | Гурван-Эрдэнэ багшийн дээд сургууль (УБ) | 1 | ||
| 12 | Дархан дээд сургууль (Дархан-Уул) | 1 | ||
| 13 | Евро-Ази дээд сургууль (УБ) | 1 | ||
| 14 | Жонон дээд сургууль (УБ) | 1 | ||
| 15 | Засагт хан дээд сургууль (УБ) | 1 | ||
| 16 | Зохиомж дээд сургууль (УБ) | 1 | ||
| 17 | Идэр дээд сургууль (УБ) | 1 | ||
| 18 | Их Монгол дээд сургууль (УБ) | 1 | ||
| 19 | Либерти дээд сургууль (УБ) | 1 | ||
| 20 | Мандах бүртгэл дээд сургууль (УБ) | 1 | ||
| 21 | Маргад дээд сургууль (Орхон) | 1 | ||
| 22 | Монгол дээд сургууль (УБ) | 1 | ||
| 23 | Монгол бизнес дээд сургууль (УБ) | 1 | ||
| 24 | Монголын үндэсний дээд сургууль (УБ) | 1 | ||
| 25 | Монос дээд сургууль (УБ) | 1 | ||
| 26 | Нийгмийн ухааны дээд сургууль (УБ) | 1 | ||
| 27 | Олимп дээд сургууль (УБ) | 1 | ||
| 28 | Олон улс судлалын дээд сургууль (УБ) | 1 | ||
| 29 | Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль (УБ) | 1 | ||
| 30 | Оточ Манрамба дээд сургууль (УБ) | 1 | ||
| 31 | Сан дээд сургууль (УБ) | 1 | ||
| 32 | Санхүү, эдийн засгийн дээд сургууль (УБ) | 1 | ||
| 33 | Сити дээд сургууль (УБ) | 1 | ||
| 34 | Соёл-Эрдэм дээд сургууль (УБ) | 1 | ||
| 35 | Соёмбо дээд сургууль (УБ) | 1 | ||
| 36 | Сутай дээд сургууль (УБ) | 1 | ||
| 37 | Сэрүүлэг дээд сургууль (УБ) | 1 | ||
| 38 | Түшээ дээд сургууль (УБ) | 1 | ||
| 39 | Тэнгэр дээд сургууль (УБ) | 1 | ||
| 40 | Улаанбаатар дээд сургууль (УБ) | 1 | ||
| 41 | Улаанбаатар-Эрдэм-Оюу дээд сургууль (УБ) | 1 | ||
| 42 | Улаанбаатар-Эрдэм судлал дээд сургууль (УБ) | 1 | ||
| 43 | Урлах эрдмийн дээд сургууль (УБ) | 1 | ||
| 44 | Үндэсний биеийн тамирын дээд сургууль (УБ) | 1 | ||
| 45 | Хангай дээд сургууль (УБ) | 1 | ||
| 46 | Хан-Уул дээд сургууль (УБ) | 1 | ||
| 47 | Хөдөлмөрийн дээд сургууль (УБ) | 1 | ||
| 48 | Хүрээ дээд сургууль (УБ) | 1 | ||
| 49 | Хэл иргэншлийн дээд сургууль (УБ) | 1 | ||
| 50 | Хэл судлаач дээд сургууль (УБ) | 1 | ||
| 51 | Чингэс хаан дээд сургууль (УБ) | 1 | ||
| 52 | Шинэ иргэншил дээд сургууль (УБ) | 1 | ||
| 53 | Шихихутаг хууль зүйн дээд сургууль (УБ) | 1 | ||
| 54 | Эдийн засаг, бизнесийн дээд сургууль (УБ) | 1 | ||
| 55 | Эм Ай Ю дээд сургууль (УБ) | 1 | ||
| 56 | Этүгэн дээд сургууль (УБ) | 1 | ||
| Төрийн бус өмчийн коллеж (байршил) | 29 | 7 | ||
| 57 | Алтай коллеж (УБ) | 1 | ||
| 58 | Архангай коллеж (Архангай) | 1 | ||
| 59 | Барилгын технологийн коллеж (УБ) | 1 | ||
| 60 | Бизнесийн коллеж (УБ) | 1 | ||
| 61 | Глобал удирдагч коллеж (УБ) | 1 | ||
| 62 | Гурван тамир коллеж (Архангай) | 1 | ||
| 63 | Гүүр коллеж (УБ) | 1 | ||
| 64 | Гэгээ коллеж (УБ) | 1 | ||
| 65 | Далай ван коллеж (Хөвсгөл) | 1 | ||
| 66 | Дизайн урлагийн коллеж ("Барилга-Архитектур" корпораци, УБ) | 1 | ||
| 67 | Их шавь коллеж (УБ) | 1 | ||
| 68 | Мандах бүртгэл дээд сургуулийн харъяа Дархан-Уул аймаг дахь салбар (Дархан-Уул) | 1 | ||
| 69 | Мон-Алтиус коллеж (УБ) | 1 | ||
| 70 | Монгол фермер коллеж (УБ) | 1 | ||
| 71 | Монфрэш Мөнх-Ану коллеж (УБ) | 1 | ||
| 72 | Номун далай коллеж (УБ) | 1 | ||
| 73 | Санко коллеж (УБ) | 1 | ||
| 74 | Сод хийморь коллеж (УБ) | 1 | ||
| 75 | Старс коллеж (УБ) | 1 | ||
| 76 | Сэтгүүлч коллеж (УБ) | 1 | ||
| 77 | Техник, технологийн коллеж (УБ) | 1 | ||
| 78 | Түгээмэл коллеж (УБ) | 1 | ||
| 79 | Удирдлагын хөгжлийн коллеж (Дархан-Уул) | 1 | ||
| 80 | Утга зохиол, нийгмийн ажилтны коллеж (УБ) | 1 | ||
| 81 | Халх журам коллеж (УБ) | 1 | ||
| 82 | Хантайшир коллеж (УБ) | 1 | ||
| 83 | Хархорум коллеж (Өвөрхангай) | 1 | ||
| 84 | Ховд-Эрдэм коллеж (Ховд) | 1 | ||
| 85 | Хүнсний технологийн коллеж (УБ) | 1 | ||
| 86 | Цахим коллеж (УБ) | 1 | ||
| 87 | Цог коллеж (УБ) | 1 | ||
| 88 | Цэцээ гүн коллеж (УБ) | 1 | ||
| 89 | Шинэ Дархан коллеж (Дархан-Уул) | 1 | ||
| 90 | Эко-Ази коллеж (УБ) | 1 | ||
| 91 | Энх орчлон коллеж (УБ) | 1 | ||
| 92 | Энэрэл коллеж (УБ) | 1 | ||
| Төрийн бус өмчийн сургуулиудын дүн | 83 | 9 | ||
| 1 | Плехановын нэрэмжит Эдийн засгийн академийн УБ дахь салбар (ОХУ, УБ) | 1 | ||
| 2 | Дорнод Казакстаны их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар (Казакстан, Баян-Өлгий) | 1 | ||
| 3 | Дорнод Сибирийн Технологийн их сургуулийн УБ дахь салбар (ОХУ, УБ) | 1 | ||
| 4 | Рафлес олон улсын институтын УБ дахь салбар (Сингапур, УБ) | 1 | ||
| 5 | Эрхүүгийн Зам харилцааны улсын их сургуулийн УБ дахь салбар (ОХУ, УБ) | 1 | ||
| Гадаадын их сургуулийн салбарын дүн | 4 | 1 | ||
| Нийт дүн | 100 | 13 | ||
--ооОоо—
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |

English page