Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    Санхүүгийн хямралын үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх төсөл
     САНХҮҮГИЙН ХЯМРАЛЫН ҮЕД НИЙГМИЙН ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭДЭД
    БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
     
    1.    Төслийн нэр:  Санхүүгийн хямралын үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх төсөл

     

    2.    Төслийн дугаар: 43127,   Буцалтгүй тусламжийн дугаар : MON-0158 (SF). 

    3.    Төслийн зорилго:  Төсөл нь санхүүгийн хямралын үед боловсролын хүртээмжийг дээшлүүлэх, чанарыг сайжруулахад тодорхой үр нөлөө үзүүлэх

    4.    Хүлээгдэж буй үр дүн:

    Бүрэлдэхүүн хэсэг нэг: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны хөтөлбөрийг санхүүжүүлэх ба сайжруулах

    -       Цэцэрлэгийн хүүхдийн хоолны тэжээллэг чанар ба   хангамж, хүргэлтийн тогтолцоог сайжруулах удирдамж боловсруулагдсан байна.

    -       150,000 цэцэрлэгийн хүүхэд цэцэрлэгийн хоолны хөтөлбөрийн үр ашгийг хүртэнэ.        

    Бүрэлдэхүүн хэсэг хоёр:
    Ядуу өрхийн хүүхдүүдэд сурах бичиг олгох

    -       2009-2010 болон 2010-2011 оны хичээлийн жилүүдэд ядуу өрхийн хүүхдүүдийн 40% -ийг сурах бичгээр үнэ төлбөргүйгээр хангана. 

    -       2010-2011 оны хичээлийн жилд орлогыг орлуулан тооцох аргачлалыг нэвтрүүлснээр зорилтот бүлгийг тодорхойлох механизм боловсронгуй болж сайжирна.

    -       74,000 багшийн гарын авлага хэвлэж, ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг тус гарын авлагаар хангана.

    Бүрэлдэхүүн хэсэг гурав:
    Сургуулиудад багц туслалцаа олгох

    Санхүүгийн хүндрэлтэй үед тодорхой тооны сургуулиудад үйл ажиллагаа, засвар үйлчилгээний зардалд нь зориулан багц туслалцаа олгох бөгөөд санхүүжилтийн механизмыг хурдан,шуурхай, илүү нээлттэй ил тод болгоход чиглэх юм.  

    -       2011 оны эцэс гэхэд 250 сургууль багц  тусламжийн хүрээнд материал, үйл ажиллагааны зардалд санхүүгийн дэмжлэг авсан байна. (2009-2010 оны хичээлийн жилд туршилтыг амжилттай хэрэгжүүлснээр )

    -       70 сургуулийн дотуур байр тавилга, тоног төхөөрөмжөөр хангагдаж,  2011 оны эцэс хүртэл үйл ажиллагааны зардалдаа санхүүгийн дэмжлэг авсан байна. 

    -       2011 оны эцэс гэхэд сургуулиудад болон сургуулийн дотуур байрны үйл ажиллагааны болон үйлчилгээний төсөв хуваарилах бодлогын болон үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулагдсан байна. 
      
    Бүрэлдэхүүн хэсэг дөрөв:  Чадавх бэхжүүлэх

    -       Үндэсний болон орон нутгийн түвшинд боловсролын салбарын удирдлага, менежментийн чадавх дээшилсэн байна.

    -       Төсөвлөлт төлөвлөлтийн болон боловсролын салбарын удирдлагын мэдээллийн тогтолцоонд суурилсан бодлого боловсруулах, хяналт шинжилгээ үнэлгээ хийх чадавх дээшилсэн байна.  
     
    5.    Төслийн нийт санхүүжилтийн хэмжээ:

     Төслийн нийт санхүүжилт- 26,36 сая ам доллар , үүнээс Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж -  17 сая ам. доллар, Засгийн газрын санхүүжилт - 9,36  сая ам доллар
     
    6.    Төсөл хэрэгжүүлэгч байгууллага:  БСШУЯ

    7.    Төсөл эхэлсэн хугацаа: 2009/12/09

    8.    Төсөл дуусах хугацаа: 2012/05/31

    9.    Төслийн хүрээнд  2010 онд хийгдсэн ажил:

    "Санхүүгийн хямралын үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх" төслийн хүрээнд 2010 онд 7,249,000 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн. 2010 онд  хүүхдийн хоолны санхүүжилтэнд 5,816,808 ам долларыг, нийтдээ төслийн хэрэгжилтийн хугацаанд  6,895,585 ам долларын санхүүжилт хийгдсэн.  Цэцэрлэгийн хоолны санхүүжилт нь  98,5 %-ийн гүйцэтгэлтэй байна.

    2010 онд 1,307,833,203 төгрөгийн үнэ бүхий ЕБС-ийн дунд, ахлах ангийн  569883 ширхэг сурах бичгийг  шууд гэрээ байгуулах, харьцуулсан тендер, нээлттэй тендерийн аргуудаар худалдан авч, зорилтод бүлгийн  сурагчдад түгээсэн.

    ЕБС-иудын  интернетийн хуримтлагдсан төлбөр болох  320 370 697.36 төгрөг буюу 243,000 ам.долларыг багц тусламжийн төсвөөс барагдуулав. Багц тусламжийн туршилтын үе шатанд 577,709,786 төгрөгийн багц тусламжийг 3 аймгийн 51 сургуульд олгохоор болоод байна.

    Зөвлөх үйлчилгээний  хүрээнд  зөвлөх байгууллагатай нийт 644,375.00 ам долларын өртөг бүхий гэрээг байгуулав . Зөвлөх үйлчилгээнд нийт 145,365 ам долларыг зарцуулаад байна.

    10.  2011 оны төсөв, төлөвлөгөө /ам доллар/

     

    Үндсэн чиглэл

     

    Төсөв


     

    Үйл ажиллагаа

    1.

     

     

    Сурах бичгээр үнэгүй хангах

     

     

     

    2,018,841

    1.1 ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурах бичиг хэвлүүлэх, түгээх

     

    1,408,841$

    1.2 Багшид зориулсан гарын авлагыг хэвлүүлэх, түгээх

     

    600,000 $

    1.3 Сурах бичгийн түгээлтийн байдалд хяналт, шинжилгээ үнэлгээ хийх /хот, хөдөөд/

     

    10,000$

     

     

    2.

     

     

     

     

     

     

     

    Сургуулийн багц тусламж

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    1,742,240

     2.1Багц тусламжийн санхүүжилтийг  туршилтын сургуулиудад олгох

     

    708,000$

    2.2 Багц тусламжийн хэрэгжилтэнд БСШУЯ,ТХН, АХБ-ны зүгээс хяналт тавих, зөвлөмжөөр хангах/туршилтын сургуулиудад/ -

    15,000$  

    2.3 Багц тусламжийн сургалтыг зохион байгуулах

         /15 аймгийн 262 сургууль /

    52,000$

    2.4 Багц тусламжийг хоёр дахь шатны 262 сургуульд  олгох

     

    922,240$

    2.5 Багц тусламжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх  /Сонгогдсон сургуулиудад/

     

    30,000$

    2.6 Багц тусламжийг сурталчилах, олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх

     

    15,000 $

    3.

    Зөвлөх үйлчилгээ

     

     

     

     

    525,100

    3.1 Хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр олон улсын болон дотоодын зөвлөхийг ажиллуулах

     

    63,900$ 

    3.2 Багц тусламжийн  чиглэлээр олон улсын  болон дотоодын зөвлөх ажиллуулах  

     

    121,200$

    3.3 Зөвлөх үйлчилгээний байгууллагын дунд хугацааны тайланг хүлээн авах, БСШУЯ-нд танилцуулах, санхүүжилт хийх

     

    340,000$

    4.

    Чадавхи бэхжүүлэх

     

     

     

     

     

     

     

    511,500

     

     

     

    4.1 ЕБС-ийн удирдах ажилтнуудад зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтын  программ хангамжийг худалдан авах, сургалтын модуль боловсруулах, олшруулах  

     

     

    290,000$

    4.2 ЕБС-ийн удирдах ажилтнуудад  модулиар сургалтыг зохион байгуулах

     

    45,000$

    4.3 БСШУЯ-ны мэргэжилтнүүдэд сурах бичгийн түгээлт,  эргэлтийн сангийн талаарх туршлага судлах аялал зохион байгуулах  

     

    61,500$

    4.4 Mini-PETS судалгаа хийх /СХОГ-ын захиалгаар/

    105,000$

    4.5 Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мониторинг,сурах бичгийн түгээлт,сургуулийн удирдлага, сургалтын орчны асуудлаарх БСШУЯ-ны болон холбогдох газруудын  мэргэжилтнүүдэд зориулсан сургалт  

     

     

     

    10,000$

    5.

    ТХН

    145,600

    5.1 Төслийн нэгжийн үндсэн үйл ажиллагаа 

    145.600 $

    6

    Нийт

    4,943,281

     

    4,943,281$

     

     

     

    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах