Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСоёл, урлагийн ажилтнуудСудлаачидТүншлэгчид

    Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв
    1.    Товч танилцуулга

    БСШУЯ-ны харьяа Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв нь албан бус боловсрол, зайны сургалт, бүх нийтийн боловсролын талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын улсын хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх үүрэг бүхий судалгаа, аргазүйн байгууллага юм.

    2.    Байгуулсан эрхзүйн акт

    Монгол улсын Засгийн газрын 2002 оны 14 тоот тогтоолын дагуу  БСШУ-ны сайдын 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 266 тоот тушаалаар Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвийг байгуулсан. 

    3.    Үйл ажиллагааны чиглэл


    •    Албан бус боловсролын хүрээнд бүх шатанд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, орон нутаг дах нэгжүүдийг мэргэжил, аргазүйн удирдлагаар хангах;
    •    Албан бус боловсрол, зайны сургалт, бүх нийтийн боловсролын чиглэлээр баримтлах бодлогыг тодорхойлоход оролцох, судалгаа аргазүйн дэмжлэг үзүүлэх;
    •    Албан бус боловсролын хүрээнд дотоод, гадаадын болон олон улсын байгууллага, иргэдтэй хамтран хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, гэрээт ажил гүйцэтгэх шалгаруулалтад оролцох, бусад байгууллагын захиалгат ажлыг гүйцэтгэх;
    •    Сургалт, судалгаа, захиалгат болон гэрээт ажлын үр дүнг нийтэд мэдээлэх, ашиглах, боловсруулсан сургалтын материал, хөтөлбөр, бусад бүтээгдэхүүнээ хувилж олшруулах, түгээх, зохиогчийн эрх эдлэх, сурталчлах, борлуулах замаар өөрийн үйл ажиллагаанаас олох орлогоо бүрдүүлэх;
    •    Албан бус боловсролын арга зүйч, багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
    •    Албан бус боловсрол, зайны сургалтын чиглэлээр хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх сургалт, семинар зохион байгуулах, мэргэжлийн болон аргазүйн туслалцаа үзүүлэх;
    •    Үйл ажиллагааны чиглэлээр гадаад улсад олон улсын байгууллагын хурал, зөвлөгөөн, чуулганд ажилтнаа оролцуулах, судалгаа арга зүйн ажлын үр дүнг мэдээлэх, харилцан мэдээлэл солилцох;
    •    Орон нутгийн нэгж, холбогдох байгууллагуудаас албан бус боловсрол, зайны сургалт, иргэдийн тасралтгүй боловсролтой холбоотой мэдээ, тайлан гаргуулж авах;
    •    Албан бус боловсролын үйлчилгээний мэдээллийг үндэсний түвшинд нэгтгэж, сан бүрдүүлэх, төрийн захиргааны төв байгууллага болон сонирхогч талуудыг холбогдох мэдээллээр хангах;
    •    Үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

    4.    Бүтэц, зохион байгуулалт

    БСШУ-ны сайдын 2002 оны 10 дугаар сарын 24-ны 305 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар зохион байгуулалтын бүтцийг баталсан. Төвийн шинэчилсэн дүрмийг 2008 оны 10 дугаар сарын 30-ны 51 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан.


    5. Холбоо барих


    Хаяг: Засгийн газрын Х байр, Барилгачдын талбай-2, Улаанбаатар-44

    Утас: 311022, 325131

    Факс: 324344

    И-майл хаяг: info@nfde.mn

    Веб хуудас:  http://nfde.mn/


     
    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах