Шинжлэх ухааны академи
1. Шинжлэх ухааны Академийн түүх
Шинэ үеийн эрдэм номын ухаан нь монголчуудын олон зууны турш хөгжиж ирсэн язгуур мэдлэг ухаан, оюун сэтгэлгээний уламжлал, ул суурь дээр үндэслэжээ. Монголчууд эрт дээр үеэс эрдэм номыг хүндлэн дээдэлж, оюуны хүч чадлыг өндөр үнэлэн, эрдмийн ажил эрхэлдэг байгууллагууд, газрыг бий болгож байсныг түүх нэгэнт тэмдэглэн үлдээсэн байна.
Шинэ үеийн эрдэм номын ухаан нь монголчуудын олон зууны турш хөгжиж ирсэн язгуур мэдлэг ухаан, оюун сэтгэлгээний уламжлал, ул суурь дээр үндэслэжээ. Монголчууд эрт дээр үеэс эрдэм номыг хүндлэн дээдэлж, оюуны хүч чадлыг өндөр үнэлэн, эрдмийн ажил эрхэлдэг байгууллагууд, газрыг бий болгож байсныг түүх нэгэнт тэмдэглэн үлдээсэн байна.
Манай түүхчдийн судалгаагаар, Сүмбэ /II-IY зуунд/ нар өөрийн хэлээр бичсэн номтой байсан зэргийг үндэслэн монголчуудын бичгийн соёлын уламжлал наанадаж 1700 гаруй жилийн өмнөөс эхэлсэн гэж үзсэн байна. Түүхийн сурвалж бичгээс үзвэл Чингис хааны үеэс ордны шадар түшмэд, тушаалтнуудын дотор бичиг номын хэргийг дагнан эрхэлж боловсруулдаг бичээч нартай байжээ. Үүнийг улам өргөжүүлэн тэлсээр Хубилай хаан 1264 онд эх суурийг нь тавьж, 1279 онд “Монголын бичгийн мэргэдийн хүрээлэн” (Академи) гэдгийг байгуулсан байна. Энэ хүрээлэнд ажиллагсдад эрдэмтэн, уншлагын эрдэмтэн, хичээлийн эрдэмтэн зэрэг цол хэргэм олгож байсан бөгөөд гол үүрэг нь улсын судар ном зохиох явдал байжээ. Энд монгол, хятад, перс, төвд зэрэг олон үндэстний эрдэмтэн мэргэд ажилладаг байв. Хубилай хааны зарлигаар 1287 онд байгуулсан тэр үедээ дорно дахинд хамгийн том ном-сургуулийн газар болсон “Улсын хүвгүүдийн сургууль”-ийг Германы эрдэмтэн Хайссиг гуай “Билгийн далай” хэмээх “Эзэн хааны Академи” гэж нэрлэсэн байна. Монголчуудын өвөг дээдэс эрдэм ном, бичиг соёлоо хүндлэн дээдэлдэг эртний эрхэм сайхан уламжлалын нэгэн яруу жишээ нь түүх, утга зохиолын хосгүй гайхамшигт дурсгалт бичиг “Нууц товчоон”, “Гэсэр”, “Жангар” зэрэг бүтээл юм. Монгол бол “Ганжуур”, “Данжуур” хэмээх их хөлгөн цоморлигийг монгол хэлнээ хөрвүүлсэн анхдагч орны нэг юм. Үүний зэрэгцээгээр монголчуудын дунд олон мянган жилийн тэртээгээс өвлөгдөн уламжлагдсан байгалийн элдэвбаялаг, малын арьс шир, ноос, ноолуурыг боловсруулан, өөрийн амьдрал ахуйн хэрэгцээтэй зүйлсийг хийж ашиглах арга технологи, малын үүлдэр угсааг сайжруулах, хүн малын төрөл бүрийн эмгэг согогийг байгалийн болон амьтны гаралтай эм тангаар эмчлэн анагаах мэдлэг, ухааныг баяжуулан хөгжүүлсээр нүүдэлчдийн өвөрмөц соёл иргэншлийг төлөвшүүлсэн байна. Монгол гүрэн мөхсөний дараах олон зуун жилийн туршид ч монголын түүх бичлэг, бичиг соёл, одон-зурхайн ухаан үргэлжлэн хөгжсөөр байсныг тэмдэглэвэл зохино. Монгол улс мандан цэцэглэж, бас ч бусдын эрхшээлд автан цагийн эрхшээлээр саарч сулрахыг үзсээр 20 дугаар зуунтай золгосон билээ. Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын үр дүнд байгуулагдсан Ардын засгийн газар 1921 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаараа эрдэм судлалын ажил эрхлэх анхны төв байгууллага Судар бичгийн /номын/ хүрээлэн байгуулахаар тогтож, Богд эзэн хаанд нугалбар бичгийг сайд Бодоо, Пунцагдорж, Х.Чойбалсан, О.Жамъян, Н.Магсаржав нар өргөн барьсныг Богд хаан “Мэдэв” хэмээх тэмдэг дарснаар баталгаажжээ. Ингэснээр шинжлэх ухааныг хөгжүүлэх хэргийг төрийн бодлогын хэмжээнд дэвшүүлэн тавьсан байна. 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн ажилд нилээд их өөрчлөлт гарч хүрээлэнгийн эрхлэх ажлын зорилгыг нарийнтодорхойлсон байна.Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн “Үйлдвэрийн товчоо” хэмээх цаашдын хөгжлийн үзэл баримтлалын баримт бичгийг боловсруулж, 1924 оны 9 дүгээр сарын 5-нд баталжээ. Энэхүү баримт бичигт, “Монгол улсад мөнхүү энэ мэт шинжлэх ухааны гол газар эрхбиш байгуулбаас зохимуй”, санаваас эдүгээ буй манай Судар бичгийн хүрээлэн байн байсаар хөгжин дэлгэрч, ухаан бүгдийг бүртгэсэн ба уран сайхны ажлыг хуранцогцолсон АКАДЕМИ болж чадах буй заа хэмээгээд цаашдын зорилгын нэг болгон дурьджээ. 1930 онд тус хүрээлэнгийн үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөж, Шинжлэх ухааны хүрээлэн болгон өөрчилж, үйл ажиллагааных нь чиглэлийг зааварчилсан дүрмэндээ, Шинжлэх ухааны Академийг байгуулах бэлтгэл ажлыг хангахаар заажээ. 1954 онд хуралдсан МАХН-ын XII дугаар их хурлаас, Эрдэм шинжилгээний ажилтан нарыг аспирантур, докторантураар бэлтгэх ажлыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж, ойрын жилүүдэд БНМАУын Шинжлэх ухааны хүрээлэнг “Шинжлэх ухааны Академи болгох нөхцлийг бэлтгэсүгэй” гэжээ. Ээдрээ, бэрхшээлтэй дөрвөн арван жилийн цаг хугацааг даван туулсны эцэст 1961 оны 5 дугаар сарын 16-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар, Монгол Улсын Шинжлэх ухааны Академи байгуулагдсан түүхтэй.
2. ШУА-ийн эрхэм зорилгоНийгмийн тогтвортой хөгжлийг хангах зорилтыг шийдвэрлэхэд гол хүчин зүйл болохуйц чадавхи бүхий олон улсын түвшинд ойртсон онолын суурь судалгааны хүрээлэнгүүдийн сүлжээ бүхий Монгол улсын шинжлэх ухааны төв байгуулага болох
3. Монгол улсын ШУА-ийн стратегийн үндсэн зорилтууд
Монгол улсын ШУА нь дараахи үр дүнд хүрэх стратегийн зорилтуудыг дэвшүүлэн ажиллана. Үүнд:
3.1. Хүрээлэнгүүдийн чадавхийг дээшлүүлж, олон улсын түвшинд ойртуулах
- ШУА-ийн хүрээлэнгүүдийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох
- ШУА-ийн системд хийгдэх хөрөнгө оруулалт, бусад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх
- Эрдэм шинжилгээний ажилтны мэргэжлийн түвшинг тогтмол дээшлүүлэх
- Мэдээлэл, мэдээллийн техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх
- Хүрээлэнгүүдийн тоног төхөөрөмж, урвалж материалын хангамжийг нэмэгдүүлэх
- Эрдэмтдийг ШУТ-ийн төсөл хэрэгжүүлэх ажилд өргөн оролцуулах
3.2. Суурь судалгааны бодит үр дүн, нийгмийн ач холбогдол, оюуны бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх
- Тэргүүлэх чиглэлийн судалгааны ажлын захиалга, сонголт, үр дүнгийн хэрэгжилтийн механизмыг боловсронгуй болгох,
- Нийгмийн эрэлт хэрэгцээнд чиглэсэн суурь судалгааг хөгжүүлэх замаар шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, өгөөжийг дээшлүүлэх
- Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлэх бүтээлийн тоог нэмэгдүүлэх
- Төрийн яамд, их сургуулиудтай хамтран ажиллах хүрээг өргөтгөх
- Гаргаж буй бүтээлийн чанар, ач холбогдолтой уялдсан урамшууллын тогтолцоо бий болгох
- Эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, судалгааны ажил гүйцэтгэх орчин нөхцлийг бүрдүүлэх
- Зохиогчийн эрх хамгаалах бүтээлийн тоо, ач холбогдлыг нэмэгдүүлэх, хамгаалсан эрхийг үйлдвэрт нэвтрүүлэх талаар анхаарах
3.3. Эрдэм шинжилгээний байгууллагуудын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлэх.
- Оролцох хамтын төсөл, хамтарсан экспедицүүдийн тоо хэмжээ, шинжлэх ухааны ач холбогдлыг нэмэгдүүлэх;
- Гадаадын байгууллагуудтай ажиллах хамтарсан гэрээний хүрээг өргөтгөх;
- Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр гадаадад сургах докторант, ажиллах эрдэмтдийн сонголтыг сайжруулж, тоог нэмэгдүүлэх;
- Гадаадаас урьж ажиллуулах эрдэмтдийг оновчтой сонгох;
- Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр зохиогдох олон улсын арга хэмжээнд өргөн оролцох нөхцөл бүрдүүлэх;
- Гадаад оронтой хамтарсан судалгааны бааз, түшиц газар байгуулах.
3.4. Төр, засаг, нийгэмд үзүүлэх үйлчилгээг эрчимжүүлэх.
- Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцааны хөгжлийн байдалд дүгнэлт гаргаж, үндэслэл зөвлөмж боловсруулан УИХ, Засгийн газарт хүргэх үйл ажиллагааг тогтмолжуулах;
- Монгол улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, хүрээлэн төвийн судалгааны тэргүүлэх чиглэлийг боловсруулах ажлыг зохион байгуулах;
- Шинжлэх ухааныг үйлчилгээний хэлбэрт аажмаар шилжүүлэх орчин бүрдүүлэх;
- Нийгмийн эрэлтийг хэрэгцээ болгох асуудалд чиглэсэн судалгааны эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх;
- Шинжлэх ухааны сурталчилгааг өнөөгийн нийгмийн шаардлагад хүргэх;
- Их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагаанд эрдэмтдийг өргөн оролцуулах;
- Шинжлэх ухаан, технологийн парк, инкубатор, хүрээлэн дундын нэгдсэн лаборатори байгуулан хүрээлэн, төвийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг сайжруулах, технологийг үйлдвэрт нэвтрүүлэхэд ажлыг эрчимжүүлэх,
- Ботаникийн цэцэрлэгийг тохижуулах, сайжруулах
4. Стратегийн зорилтуудын хэрэгжилтийг хангах
Стратегийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх нь олон хүчин зүйлээс хамааралтай асуудал боловч бид дараахи цөөн асуудалд анхаарлаа голлон төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзнэ. Үүнд:
- Төрийн байгууллагын тогтолцоон дахь ШУА-ийн статусыг тодорхой болгож, харилцан холбоог бэхжүүлэх,
- Хүний нөөцийн хөгжил, судлаачдын мэдлэг, ажлын дадлага, оюуны чадавхийг дээшлүүлэх;
- ШУА болон системийн байгууллагуудын менежментийг боловсронгуй болгох;
- Хүрээлэн, төвүүдийн материаллаг баазыг бэхжүүлэх;
- Гадаад харилцааны боломжийг бүрэн ашиглах;
- Эрдэм шинжилгээний ажлын сэдэв, сонголт, төлөвлөлт, гүйцэтцэл, санхүүжилт, зарцуулалтад тавих хяналтыг хүчтэй болгох;
Стратегийн төлөвлөгөөнд тусгагдсан 4 бүлэг стратегийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд гол зангилаа болсон дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд энэхүү төлөвлөгөөний 3 дугаар хэсэгт заасан бүхий л хүчин зүйлийн нөлөөг тооцох шаардлагатай. Энэ зорилгоор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, харьяа хүрээлэнгүүд жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээндээ тодорхой асуудал тусган тухай бүр хэрэгжүүлэх болно. Үүний зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилтны статусын тухай хууль, "ШУТ-ийн төсөл хэрэгжүүлэх" журам, Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн тухай асуудлыг боловсруулж БСШУЯ, Засгийн газар, УИХ-д оруулах шаардлагатай. Салбарын дотоод бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг оновчтой болгох, удирдлага, менежментийн багийн чадавхи, арга барилыг төгөлдөржүүлэх үйл ажиллагааг тухай бүр явуулах зэрэг олон талт үйл ажиллагааны дүнд стратегийн зорилтуудыг ханган биелүүлэх боломжтой юм
5. ӨМЧЛӨГЧИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛТУУД
ШУА, түүний харьяа байгууллагуудын статус, үйл ажиллагааны чиглэл, зорилго зорилттой уялдуулан өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх талаар дараахи зорилтыг дэвшүүлэн ажиллана.
5.1.Биет хөрөнгийн нөөцийн талаар
- Харьяа хүрээлэн, төвүүд, экспедицийн баазууд, суурин судалгааны төвүүдийн байршил, газрын эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх,
- ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын байрны асуудлыг шийдвэрлэх,
- Харьяа хүрээлэн, төвүүдийн байрны урсгал болон их засварын хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж, ашиглалт, хамгаалалтанд байнгын хяналт тавих,
5.2. Мөнгөн хөрөнгийн нөөцийн талаар
- ШУА-ийн системд нягтлан бодох болон анхан шатны бүртгэлийн хөтлөлт, тайлан мэдээллийг хууль, журмын дагуу хугацаанд гаргаж байх,
- Улсын батлагдсан төсвийн хуваарилалт, зарцуулалтанд тавих дотоодын хяналтыг сайжруулах,
- Үндсэн болон туслах үйл ажиллагаанаас төсвийн гадуурх орлогын төлөвлөгөөг биелүүлэн, орлого оруулах нөхцлийг бүрдүүлэх,
- Эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор "Эрдмийг тэтгэх сан" /ТББ/-ийн үйл ажиллагааны хүрээг өргөтгөх,
5.3. Хүний нөөцийн талаар
- Ажиллагсадын ачааллыг жигдрүүлэн нэмэгдүүлэх замаар ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын орон тоог нэмэгдүүлэхгүйгээр ажлын чанарыг дээшлүүлэх,
- Харьяа хүрээлэн, төвүүдийн эрдэм шинжилгээний ажилтнуудын дотор 35 хүртэлх насны залуу судлаачдын эзлэх хувийг нэмэгдүүлэх бодлого зохион байгуулалтын арга хэмжээ авах,
- Өндөр хөгжилтэй орнуудын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад очиж ажиллах эрдэмтэд, докторантурт суралцах хүмүүсийн сонголтыг оновчтой болгож, тоог нэмэгдүүлэх,
- Хүрээлэн, төвүүдэд гадаад хэлний дамжаа, нарийн мэргэжлийн семинар тогтмол зохион байгуулах,
6. Их чуулган
Академийн удирдах дээд байгууллага нь Академийн бvх гишvvдийн Их чуулган юм. Их чуулган нь жилд хоёроос доошгvй удаа хуралдаж
• Шинжлэх ухаан, технологийг хөгжvvлэх бодлогын хэрэгжилт, онолын суурь судалгааны сэдэвт ажлын болон төслийн шинжлэх ухаан технологийн vр дvнг хэлэлцэж судалгааны тодорхой чиглэлийг хөгжvvлэхэд Засгийн газарт дэмжлэг vзvvлэх
• Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдалд vнэлэлт дvгнэлт өгөх, зөвлөмж гаргаж төр засагт өргөн барих
• Академийн дvрэм, тvvнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж Засгийн газраар батлуулах
• Академийн гишvvдийг сонгох
• Академийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэрглэгчид болон эрдэмтэн нарийн бичгийн даргыг 4 жилийн хугацаагаар сонгох болон хуулиар заагдсан бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байдаг.
Салбарын бага чуулган
Шинжлэх ухаан, технологийн бодлогыг хэрэгжvvлэх, тэргvvлэх чиглэлийг тодорхойлоход эрдэмтдийг өргөнөөр оролцуулах, эрдэм шинжилгээний байгуулагуудын нэгдмэл хамтын ажиллагааг хангах зорилгоор ШУА-д Салбар академиуд, Салбарын бага чуулганууд vйл ажиллагаа явуулдаг.
Эдгээр нь:
- Анагаахын Шинжлэх ухааны Академи
- Хөдөө аж ахуйн Шинжлэх ухааны Академи
- Биологийн салбарын Бага чуулган
- Геологи-газарзvйн салбарын Бага чуулган
- Нийгмийн ухааны салбарын Бага чуулган
- Техник-технологийн салбарын Бага чуулган
- Физик-математик-химийн салбарын Бага чуулган
Бага чуулганууд нь салбарын судалгаа шинжилгээний ажлын төлөвлөлт, гvйцэтгэлд хяналт тавих, салбарын шинжлэх ухааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, тэргvvлэх чиглэлийг тодорхойлж гаргах, улс орны хөгжлийн байдалд шинжлэх ухааны vvднээс дvгнэлт гаргаж, vндэслэл боловсруулах чиглэлээр vндсэн vйл ажилгагаагаа явуулдаг.
7. Холбоо барих
Хаяг: Ерөнхий сайд А.Амарын гудамж 1, Улаанбаатар хот 210620, Монгол улс, Ш/х 20A/34
Утас: 976-11-262247
Факс: 976-11-262247, 261993
E-mail: mas@mas.ac.mn
Web site: www.mas.ac.mn
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |






English page