Мэргэжлийн боловсролын газар
Мэргэжлийн боловсролын газрын үндсэн үүрэг, чиг үүрэг:
Мэргэжлийн боловсролын газар нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлаар мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл, дээд боловсролыг хөгжүүлэх бодлогыг эрхлэх үндсэн үүрэг хүлээж, бодлогын шинжилгээ хийх, бодлогын хувилбар гаргах, мэргэжлийн болон дээд боловсролын үзэл баримтлал, чиглэл, урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөл боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Мэргэжлийн боловсролын газрын үйл ажиллагааны гол зорилт
o мэргэжлийн болон дээд боловсролыг хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
o мэргэжлийн болон дээд боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний боловсруулалт, хэрэгжилтийн зохицуулалтыг сайжруулах;
o мэргэжлийн болон дээд боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх.

| Нүүр хуудас Буцах Дээш буцах |






English page