ҮЙЛ ЯВДЛЫН ХУАНЛИ
TODAYS:
ГИШҮҮД
Санал Асуулга
Та ямар мэдээлэл авахыг хүсэж байна вэ?
Сонин, сэтгүүл
Mонакогийн Вант Улсын Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Соёлын эд зүйлсийг хууль бусаар хил дамнуулан худалдаалахтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, БСШУЯ хамтран цуврал 5 сургалт семинар зохион байгуулж байна.
|
|
| Монгол, Австралийн хамтын ажиллагаа дахин нэг алхмаар урагшиллаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн боловсрол, сургалтын газар (МБСГ) болон Австралийн “Тэйфи Дайректорс” (TAFE Directors Australia)-ын хооронд байгуулж буй Харилцан Ойлголцлын Санамж Бичигт 2010 оны 10-р сарын 12-ний өдөр гарын үсэг зурав. |
|
| Хэлэлцээр ёсоор хөөмий зэрэг хоёр орны аль алинд нь байгаа соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхдээ хоёр тал харилцан тохиролцож, ард түмний санаа сэтгэл, өв уламжлалыг хүндэтгэн уян хатан бодлого баримталж байхаар болжээ. Ийнхүү хэлэлцээрийг байгуулснаар хөөмий болон бусад соёлын өвд сэтгэл эмзэглүүлсэн асуудал дахин давтагдахгүй байх боломжийг бүрдүүлж өгснөөрөө чухал ач холбогдолтой боллоо. |
|
Боловсрол, соёл,шинжлэх
ухааны сайдын 2010 оны 411 дүгээр тушаалын хавсралт ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН УРАН БҮТЭЭЛИЙН
УЛСЫН ДӨРӨВДҮГЭЭР УРАЛДААНЫ УДИРДАМЖ Монголын ард түмэн үеийн үед үр хүүхдээ урлаг, уран зохиолын гайхамшгаар цэнгүүлж энэрэхүй зөөлөн сэтгэл, эх орон, түүх соёлоо хайрлан дээдлэх үзэл санааг оюун бодолд нь шингээж ирсэн уламжлалтай. Эдүгээ энэ уламжлал тасралтгүй үргэлжилсээр бөгөөд төр засгийн зүгээс энэ талаар бодлого боловсруулан хэрэгжүүлсээр ирлээ. |
|
“ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - МИНИЙ ОРОЛЦОО”
СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ХУГАЦААГ СУНГАВ Улс тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлөөс Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамтай хамтран хилийн чанадад суугаа монголчуудынхаа дунд „Эх орныхоо хөгжилд – Миний оролцоо“ сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Хилийн чанадад амьдарч буй оролцогчдынхоо санал хүсэлтийн дагуу уг уралдааны материалыг хүлээн авч, дүгнэх хугацааг 11 дугаар сарын 22-ны өдрөөс 12 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 1 сарын хугацаагаар сунгахаар болов. |
|
Наадмын дараагаас төвийн болон баруун бүсийн 9 аймаг, мөн говийн 4 аймагт албан томилолтоор ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын энэ удаагийн томилолт үйлдвэрлэл, газар тариалангийн гол бүс нутгууд болох Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт үргэлжиллээ.
Засгийн газрын тэргүүн С.Батболд иргэдтэй уулзах үеэрээ “Олон түмэнтэйгээ уулзаж, та нарынхаа саналыг сонсож байгаа нь Засгийн газрын ажлын нэгэн хэлбэр юм” гэлээ. |
|
МУ-ын ЗГ, НҮБ -ийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан "Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн Үндэсний 3-р илтгэл (4 KB)
" |
|
|
| 2010 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн төслийн гэрээг баталгаажуулах арга хэмжээ 9 дүгээр сарын 22 нд Шинжлэх ухаан, технологийн сан дээр боллоо. Уг арга хэмжээнд БСШУ-ы дэд сайд Ч.Куланда оролцож үг хэлэв. |
|
| Бүх нийтийн боловсрол-Үр дүнд түргэн хүрэх санаачлага”-ын захирлуудын зөвлөлийн ээлжит хуралдаан Испанийн Вант Улсын Мадрид хотноо энэ сарын 11-12-ны өдрүүдэд хуралдлаа. Монгол Улсыг төлөөлж БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр уг хуралдаанд оролцсон бөгөөд тэрээр энэхүү түншлэлийн Захирлуудын зөвлөлийн бүрэн эрхт гишүүнээр 2010 оны 2 дугаар сараас ажиллаж байгаа юм. Бага боловсролыг 2015 он хүртэл хөгжүүлэх Мянганы хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор томоохон хандивлагч орнууд, Нэгдсэн Үндэстний Байгууллага, хөгжлийн төлөөх бусад түншлэгчид хамтран “Бүх Нийтийн Боловсрол- Үр Дүнд Түргэн Хүрэх Санаачлага” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг 2002 оноос эхлэн хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд үйл ажиллагаа нь “Каталитик сан”-гаас санхүүждэг. |
|
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Сүхбаатар дүүрэг, 14200-Бага тойруу 44;
Засгийн газрын III байр, Улаанбаатар хот, Монгол Улс Факс: (976-11) 323-158 И-мэйл: external@mecs.gov.mn Вэб сайт: http://www.mecs.gov.mn |
|
| Испаний Вант Улсын нийслэл Мадрид хотноо энэ сарын 11-12-ны өдрүүдэд болох “Бүх нийтийн боловсрол-үр дүнд түргэн хүрэх санаачилга”-ын захирлуудын зөвлөлийн ээлжит хуралдаанд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр оролцох юм. |
|
| Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн Газар, БСШУЯ-наас Монгол Улсын боловсролын тогтолцоо, түүний дотор ерөнхий боловсролыг орчин үеийн шинэ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн дэлхийн жишигт хүргэх шинэчлэх чиглэлээр бодлого, стратегийн болоод санхүү, хөрөнгө оруулалтын олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа билээ. |
|
|
| Өнөөдөр Монгол-Солонгосын техникийн коллежийг өргөтгөж загвар политехник коллеж болгох хэлэлцээрт БСШУЯ, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага- Койкагийн хооронд гарын үсэг зурах ёслол боллоо. |
|
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |






English page



