БСШУЯ
 
Нүүр хуудас


Манай веб сайтын хүндэт зочин ноёд хатагтай нар аа

otgonbayar.jpgШинжлэх ухаан, технологийн дэвшил, оюуны хөгжлийн ХХI зуунд мэдлэгт суурилсан үндэсний төгөлдөршлийн тогтолцоог буй болгох замаар улс орны үсрэнгүй хөгжлийг хангах зорилтыг төрөөс дэвшүүлж байгаа билээ.
Эл зорилтыг эрхэмлэн, Бид боловсролын тогтолцоог олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн төгөлдөршүүлэх, улс орны хэрэгцээ, хувь хүний сонирхолыг дэмжин, орон зай , цаг хугацаанаас үл хамаарах, үндэстэн дамнасан боловсролын бодлогыг хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна.
Шинжлэх ухаан, технологийг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад Яамны бодлого, үйл ажиллагаа чиглэгдэх болно.
Соёл, урлагийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэ Монгол хүнээ хөгжүүлэх агуулгаар баяжуулан хэрэгжүүлэхэд, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, дунд хугацааны стратегийн төлөвлөгөө боловсруулж, үр дүнд хүргэхэд гол анхаарлаа төвлөрүүлж байна.
БСШУЯ “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй байж, үүнд иргэдийн оролцоог өргөжүүлэх, нээлттэй, ил тод, бодитой байх зарчмыг баримталж, “Цахим Яам” болох зорилттой ажиллах болно. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Эрхэм зочин Таны дэмжлэг, чин сэтгэл, үнэт санал, зөвлөгөө юу юунаас чухал юм.

        Эрхэм Та манай Веб сайтын байнгын зочин төдийгүй бидний түнш, дотны зөвлөх гэдгийг хэлэхэд таатай байна.

        Та бидний хамтын ажиллагаа харилцан тустай, үр өгөөжтэй байх болтугай. 

        Таныг хүндэтгэсэн,

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН 
ГАЗРЫН ГИШҮҮН, БОЛОВСРОЛ, 
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД

               

Ё. ОТГОНБАЯР

 

ТВ хичээл

tvhicheel_banner.jpg

Хууль, эрх зүйн акт

laws.jpg  
jtt.png

Ажилд урьж байна

 ajil.jpg

 


   hyanalt.jpg

 

 

Фото агшин

img_2351.jpg

Холбоосууд

 
govbannermini.gif
parl.jpg
academy.jpg
bolovsroliin-unelgeenii-tuv.gif
erkh-zuin-akt.gif
jtt.png
zip.jpg

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр457
mod_vvisit_counterӨчигдөр4005
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт457
mod_vvisit_counterЭнэ сард20715
mod_vvisit_counterНийт1208055

Санал асуулга

Та хэдэн настай вэ ?
 
Та ямар чиглэлээр мэдээлэл авахыг илүүтэй соинрхож байна вэ ?
 

  БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

  Yйлчилгээний хүртээмж, чанар нь тасралтгүй сайжирч хүний хөгжил, эдийн засгийн өсөлтөд байнгын түлхэц дэмжлэг үзүүлэхүйц, өрсөлдөх чадавхитай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын тогтолцоог төлөвшүүлэх.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ЧИГ ҮҮРЭГ

Яам нь боловсрол, соёл, шинжлэх ухааны талаархи төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад мэргэжлийн зөвөлгөө, дэмжлэг үзүүлнэ.